Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

Статистик

409453
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Өнгөрсөн долоо хоногт
Энэ сард
Өмнөх сард
Нийт
49
363
1316
406336
8878
11643
409453

Your IP: 54.163.53.153
Server Time: 2018-02-23 00:46:58

“Жамъян-2017” өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө.

Ульхан харуулын бөх Даншигийн аварга Жамъянгийн нэрэмжит “Жамъян-2017” өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан 2017 оны 04-р сарын 15-16-ны өдрүүдэд сумын соёлын төвд амжилттай зохион байгуулагдлаа. Барилдаанд нийт Дорнод, Хэнтий аймгуудын 11 сургуулийн 150 гаруй өсвөрийн бөхчүүд 6-н насны ангилалаар хурд хүч, авхаалж самбаа, уран мэхийг уралдуулан үзэгч түмнээ өндүүлсэн сайхан барилдаануудыг үзүүллээ. Насны ангилал тус бүрээр байр эзэлснийг кодексоор үзүүлбэл:

 

7-8 насны ангилалд

1-р байр Чойбалсан сумын ЕБС – М.Есүхэй

2-р байр Баян-Уул сумын ЕБС – Э.Сэрдамба

3-р байр Норовлин сумын ЕБС – А.Мөнхтамир

4-р байр Дашбалбар сумын ЕБС – Б.Номин-Эрдэнэ

           

9-10 насны ангилалд

1-р байр Дадал сумын ЕБС – н.Эрдэнэдалай

2-р байр Чойбалсан сумын ЕБС – н.Сүхболд

3-р байр Баян-Уул сумын ЕБС – Г.Төрбат

4-р байр Дашбалбар сумын ЕБС – Ж.Алтантүрүү

 

11-12 насны ангилалд

1-р байр Баян-Уул сумын ЕБС – Г.Төгөлдөр

2-р байр Сэргэлэн сумын ЕБС – н.Эрхэмсайхан

3-р байр Матад сумын ЕБС – н.Билэгт

4-р байр Баян-Уул сумын ЕБС – Д.Төгөлдөр

           

13-14 насны ангилалд

1-р байр Биеийн тамир спортын газар – н.Одхүү

2-р байр Матад сумын ЕБС – н.Бат-Эрдэнэ

3-р байр Баян-Уул сумын ЕБС – Ш.Батсуурь

4-р байр 12-р сургууль ЕБС – н.Ажнай

           

15-16 насны ангилалд

1-р байр Биеийн тамир спортын газар – н.Эрхэмбаяр

2-р байр Матад сумын ЕБС – Өсөхбаяр

3-р байр Баян-Уул сумын ЕБС – Б.Амарсанаа

4-р байр Баян-Уул сумын ЕБС – Б.Отгонбаяр

            17-18 насны ангилалд

1-р байр 12-р сургууль – н.Идэрбат

2-р байр Дадал сумын ЕБС – н.Баярцогт

3-р байр Биеийн тамир спортын газар – н.Хатансайхан

4-р байр Матад сумын ЕБС – н.Чинзориг

 

Уран барилдааны шагнал

Норовлин сумын ЕБС - н.Хосбаяр – 2-р багийн иргэн Б.Бямбасүрэн

           

Уран гараа дэвээтэй бөхийн шагнал

Баян-Уул сумын ЕБС – А.Өнөржаргал – сумын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч Г.Батсүх

           

Шилдэг засуулын шагнал

Баян-Уул сумын ЕБС – Б.Мөнхтэмүүжин – аймгийн засуул М.Азжаргал

 

Багийн нэгдсэн дүнгээр байр эзлүүлэхэд

1-р байр Баян-Уул сумын ЕБС, “Тулгат” дэвжээ,

2-р байр Матад сумын ЕБС,

3-р байр 12-р сургууль

 

Хүндэт өргөмжлөлөөр “Нарс мод” ХХК-ны захирал Ү.Хүрэлбаатар, “Гуна гурван өндөр” ХХК-ны захирал Б.Бямбажав, сумын заан Ю.Зангад, сумын заан Д.Эрдэнэчулуун, сумын мянгат малчин М.Борчулуун нарыг шагнаж урамшууллаа.

Тэмцээнд оролцсон байгууллагууддаа Матад, Чойбалсан, Сэргэлэн, Дашбалбар, Биеийн тамир спортын газар, 11-р сургууль, 12р сургууль дурсгалын зүйл гардууллаа.

“Жамъян-2017” өсвөр үеийн үндэсний бөхийн барилдааны хаалтанд зориулсан аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд 32 бөх барилдаж аймгийн начин Б.Мөнхбат түрүүлж, аймгийн арслан Б.Талынбүүвэй үзүүрлэж, Матад сумын заан н.Төгөлдөр, Баян-Уул сумын заан Э.Бат-Эрдэнэ нар шөвгөрлөө.Баян-Уул сумын ЕБС – А.Өнөржаргал – сумын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч Г.Батсүх

           

Шилдэг засуулын шагнал

Баян-Уул сумын ЕБС – Б.Мөнхтэмүүжин – аймгийн засуул М.Азжаргал

 

Багийн нэгдсэн дүнгээр байр эзлүүлэхэд

1-р байр Баян-Уул сумын ЕБС, “Тулгат” дэвжээ,

2-р байр Матад сумын ЕБС,

3-р байр 12-р сургууль

 

Хүндэт өргөмжлөлөөр “Нарс мод” ХХК-ны захирал Ү.Хүрэлбаатар, “Гуна гурван өндөр” ХХК-ны захирал Б.Бямбажав, сумын заан Ю.Зангад, сумын заан Д.Эрдэнэчулуун, сумын мянгат малчин М.Борчулуун нарыг шагнаж урамшууллаа.

Тэмцээнд оролцсон байгууллагууддаа Матад, Чойбалсан, Сэргэлэн, Дашбалбар, Биеийн тамир спортын газар, 11-р сургууль, 12р сургууль дурсгалын зүйл гардууллаа.

“Жамъян-2017” өсвөр үеийн үндэсний бөхийн барилдааны хаалтанд зориулсан аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд 32 бөх барилдаж аймгийн начин Б.Мөнхбат түрүүлж, аймгийн арслан Б.Талынбүүвэй үзүүрлэж, Матад сумын заан н.Төгөлдөр, Баян-Уул сумын заан Э.Бат-Эрдэнэ нар шөвгөрлөө.

Авто тээврийн хэрэгслийн техникийн үзлэг 4 сард явагдана.

Баян-Уул суманд авто тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, шинэчилсэн бүртгэл суманд 4-р сарын 15-17-ны өдрүүдэд явагдана. Энэ жил техникийн хяналтын үзлэгийн үнэ нэмэгдэж суудлын автомашин 20 мянган төгрөг, ачааны автомашин 30 мянган төгрөг, автобус 30 мянган төгрөг, нийтийн зориулалтай тээврийн хэрэгсэл 30 мянган төгрөг, такси 20 мянган төгрөг, механизм 30 мянган төгрөг, чиргүүл 10 мянган төгрөг болсон байна. Харин техникийн хяналтын үзлэгийн үеэр шилжилт хөдөлгөөн хийх, улсын дугаар олгох зэрэг бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлнэ. Ашиглагдахгүй байгаа тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах ажлын хүрээнд 4-с дээш жил татвар төлөөгүй, техникийн үзлэгт хамрагдаагүй, шилжилт хөдөлгөөн хийгээгүй тээврийн хэрэгслийг татвараас чөлөөлж хасалт хийлгэх боломжтой. Дорнод аймагт байнгын байдаг тээврийн хэрэгслийг орон нутгийн дугаартай болгож шилжүүлэх ажил хийгдэнэ. Та бүхэн авто тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, шинэчилсэн бүртгэлийн өмнө татвараа төлөөрэй.

4-р сарын багийн хурлууд явагдаж байна..

Өчигдөр 4-р сарын 05-ны өдөр Заяат багийн хурал багийн төв дээр явагдлаа. Багийн хуралд сумын Засаг дарга, холбогдох мэргэжилтэнгүүд, БИНХ-ын дарга, багийн Засаг дарга, Сум дундын эмнэлэгийнхэн, Онцгой байдлын 53-р анги, Төрийн банк оролцлоо. Багийн хуралд Заяат багийн 44 иргэн оролцлоо. Цагийн үеийн мэдээ мэдээлэл, шинээр гарсан хууль тогтоомжуудыг мэргэжилтэнгүүд танилцууллаа. Эмнэлэгийн албан хаагчид Эхо оношлогоо, цусны шинжилгээ, эмэгтэйчүүдийн үзлэг, эрүүл мэндийн үзлэг, эмийн үйлчилгээ үзүүлж, 2016 онд хийсэн ажлын тайлан, цаг үеийн мэдээлэл өгсөн. Төрийн банкны захирал Б.Энхбаяр, Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 53 ангийн д/а н.Эрдэнэчулуун мэдээлэл хийсэн.

Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны явцын мэдээ

 3-р сарын 31-ны өдрийн 09.00 цагт Иргэний танхимд "Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох" судалгаа ажлын нээлтэнд сумын удирдлагууд, судалгааны ажлын хэсгийнхэн, иргэд оролцсон. Сумын хэмжээнд 784 өрхөд судалгаанд сонгогдсоноос өргөдлийн аргаар 41 өрх нэмэгдэж 825 өрх болсон байна

      Баян-Уул суманд явагдаад 7 өдрийн дараах байдлаар 560 буюу 67,88%-ийн хамрагдалтай байна.

          Заяат баг 52 өрхөөс - 52 буюу 100%-ийн хамрагдалтай.  

          Харчулуут баг 78 өрхөөс - 66 буюу 84,62%-ийн хамрагдалтай.
          Урт баг 43 өрхөөс - 41 буюу 95,35%-ийн хамрагдалтай.
          Бэрх баг  275 өрхөөс - 114 буюу 52,36%-ийн хамрагдалтай.
          Улз баг 281 өрхөөс - 150 буюу 53,38%-ийн хамрагдалтай.
          Өвөр-Эрээн баг 90 өрхөөс - 90 буюу 100%-ийн хамрагдалтай

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...