Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

Статистик

469300
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Өнгөрсөн долоо хоногт
Энэ сард
Өмнөх сард
Нийт
1639
2095
5330
455053
19680
18333
469300

Your IP: 54.166.245.10
Server Time: 2018-05-23 16:52:14

ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ДУНД, АХЛАХ АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШИЙН АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

1. Дорнод аймгийн Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн монгол хэлний багшийн ажлын байранд сонгон шалгаруулж ажилд авна. Тавигдах шаардлага: · Монгол хэлний багш мэргэжилтэй байх · Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх · Багшлах эрхийн шалгалтанд тэнцсэн байх, багшлах эрхийн үнэмлэхтэй байх · Ур чадвар /бусдыг манлайлах, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах,мэдээлэл харилцааны технологи ашиглах, хүүхэдтэй ажиллах арга барилтай байх, шинийг санаачлах бүтээлч сэтгэлгээтэй байх/ 3. Цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй иргэнийг 2015 оны 10 дугаар сарын 06-08 хүртэл бүртгэл явагдана. 4. Сонгон шалгаруулалт 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр сургууль дээр 16.00 цагт болно. 5. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэн дараах материалыг бүрдүүлнэ. Иргэний үнэмлэх /хуулбар/ Төрийн албан хаагчийн маягт 1-ийг бөглөх Мэргэжлийн диплом /хуулбар/ Багшлах эрх /хуулбар/ Өргөдөл Сургуулийн захиргаа утас: 99208780, 86545492

Нөхөрлөл хөгжил наадам-2015, намрын ногоон өдрүүд зохион байгуулагдлаа.

Баян-Уул суманд өнөөдөр буюу 10-р сарын 5-ны өдөр Түмэнхаан-Шалз ОНТХГ, Улз, Онон голын сав газрын нөхөрлөлүүдийн "Нөхөрлөл хөгжил наадам-2015" хүрээнд "Байгалийн нөөцийн менежмент- Нөхөрлөлүүдийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг, Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаа амжилттай явагдаж өнгөрлөө. 
Хэлэлцүүлэгт НҮБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Биати Трахеман, НҮБ-ийн ХХ-ийн төлөөлөгчид, Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ" Мон 13/303 төсөл, "Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь" Мон 12/301 төсөл, Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менемент зохицуулалтын чадавхийг сайжруулах нь" Мон13/301 төслийн төлөөлөгчид, 9 сумын удирдлага, төлөөлөгчид бүхий нийт 150 гаруй гадны сумдын зочид, төлөөлөгчид, сумаас 50 гаруй нөхөрлөлийн төлөөлөлүүд оролцсон томоохон хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Цэцэрлэгийн багачууд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

    Э.Оксана багштай ахлахын А бүлгийн хүүхдүүд Ахмадын баярын өдрөөр ахмадын байраа тохижуулахад нь зориулж ангийн хүүхдүүдийн дунд зарласан хандивын аяны цугларсан мөнгийг Ахмадын холбооны дарга А.Дашнямд ахлахын А бүлгийн төлөөлөл хүүхдүүд багшийн хамт гардуулан өглөө. мөн цугласан ахмадууддаа зориулан 2 шүлэг уншиж өглөө. Сайн үйлсийн аянг санаачлан зохион байгуулсан Ахлахын А бүлгийн багш Э.Оксана, туслах багш Д.Цэндмаа болон ангийн хүүхдүүдэд нь аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 
                              Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Үлийн цагаан оготны устгал хийлээ.

Тус сум нь засаг захиргааны 6 нэгж, хөдөөгийн 4 багтай нийт 563,3 мянган га газар нутагтай, 606  малчин мал бүхий  өрх 81649 толгой малтай  хойд  талаараа ОХУ-ын Чита муж, баруун талаараа Хэнтий аймгийн Норовлин, Дадал сум, урд талаараа Дорнод аймгийн Цагаанвоо сум, зүүн талаараа Дорнод аймгийн Баяндун сумдуудтай тус тус хиллэдэг. Бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтны голомт нутаг Баян-Уул сум, Цагаан-Овоо сумын хилийн зааг Гэртийн нуур, Номгон, Хавчил, Хүнхэндэг, Хургалж, Үет цагаан, Цагаан чулуут зэрэг нутаг дэвсгэрийн 3000 га газарт бэлчээрийн мэрэгч үлийн цагаан оготны голомттой. Тархалтын бүс  нутаг Бүрэн хаан, Эрдэнэтолгойгоос, Хараатын өвөр, Онцгой, Шалз,  Дэлбэрхэй хүртэл 18000 орчим га газарт тархалттай.

            Хүнс, хөдөө аж ахуйн газрын  Байгаль орчинд халгүй энгийн механик аргаар  бэлчээрийн  хөнөөлт мэрэгч амьтантай  тэмцэх ажлыг орон нутагт зохион байгуулж хэрэгжүүлэх ажлын №01 гэрээний дагуу 2015.08.21 №А/81 дүгээр Засаг даргын захирамжаар бэлчээрийн хөнөөлт, мэрэгчтэй тэмцэх ажлын хэсэг 7 гишүүний бүрэлдэхүүнтэй  байгуулагдан, ажлын төлөвлөгөө боловсруулж, Орон нутгийн 30 малчин өрхтэй гэрээ, хэлэлцэл байгуулан Хар чулуут багийн нутаг дэвсгэрт 9417 га, Урт багийн нутаг дэвсгэрт 100 га талбай нийт 9517 га талбайд бэлчээрийн мэрэгч үлийн цагаан оготны устгалын ажлыг 2015.09.03 –ны өдрөөс 2015.09.16 хооронд  зохион байгуулав.

        2015.08.21 №А/81 дүгээр Засаг даргын захирамжаар бэлчээрийн хөнөөлт, мэрэгчтэй тэмцэх ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтан устгах газрын зураглалын ойр орчимд намаржиж байгаа Хар чулуут багийн  27 өрх, Урт багийн 2 өрх, Бэрх багийн 1 өрх нийт 30 өрх хамрагдсан. Хамрагдсан 30 өрхийг хамруулсан маршрут гаргаж малчдаар явж Нөтбүүкээр видео кино үзүүлж сургалт явууллаа. Бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх энгийн механик, биологийн аргууд, Мэрэгчдтэй тэмцэх ажлын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа эрүүл ахуй, ариун цэврийн зааврыг 240 ширхэг гарын авлага материал олшруулан малчдад сургалт зохион байгуулж малчидтай гэрээ, хэлэлцэл байгуулав.

            Бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан  оготны устгалын явцыг 2 удаа ажлын хэсгийн гишүүн Хар чулуут багийн ИНХ-ын дарга Т.Мөнхтулга, МЭҮТ-ийн мэргэжилтэн Д.Энхтунгалаг нар малчдаар явж  устгалын явцтай танилцаж зөвлөмж зөвлөлгөө өгөв.

            Ажлын хэсгийн бүрэлдэхүүн бэлчээрийн хөнөөлт үлийн цагаан оготны голомт Гэртийн нуур, Номгон, Үет цагаан гэдэг газарт устгал хийв.

Нийт 9517 га газарт 30 малчин өрх бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх энгийн механик арга болох цилиндр, конус хэрэглэх арга, ус, зутгах аргыг  хэрэглэсэн.

       - цилиндр, конус – 600 ширхэг

       - Ус зутгах – 5 тн ус шаардсан

     - Биологийн аргуудаас Шувууны суудал – 210 ширхэг Шувууны үүр – 60 ширхэгийг хийсэн.

30 өрхийн өрхийн тэргүүлэгч малчидтай байгуулсан гэрээ, хэлэлцлийн биелэлтийг дүгнэвэл:

Бэлчээрийн хөнөөлт мэрэгчидтэй тэмцэх тооцооны цэг дэх мэрэгчийн тооны өөрчлөлт

    -Тэмцэхийн өмнө: Бүгд нүхний тоо-6215,  Эзэнтэй нүхний тоо-4120 ширхэг,  тэмцсэний дараахь тооцоо: Эзэнтэй нүхний тоо 751 ширхэг, ажлын техникийн үр дүн 80,6 хувьтай.

        -1 га талбайн мэрэгчийн тооны өөрчлөлт:

        -Тэмцэхийн өмнө:- 42881

-Тэмцсэний дараахь:- 4875

Хэлмэгдсэдийн хөшөөнд цэцэг өргөлөө.

      Тэртээх 1937 оноос Монгол орон даяар хэлмэгдэлтийн хар шуурга эхэлсэн тэртээх өдрүүдэд манай нутгийн томоохон сэхээтнүүдийг хэлмэгдүүлсэн билээ. Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан босгосон хөшөөнд Дорнод аймгийн нутгийн Зөвлөлийн дарга, Хэлмэгдэгсэдийн холбооны тэргүүн Цогтбаатар, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М.Баттулга, сумын Засаг дарга Ж.Дорж болон Төрийн нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, доктор, профессор, генерал Базарсадын нэрэмжит Хилийн 0275 дугаар ангийн офицер ахлагч нар мөн сумын ахмадууд, иргэд оролцож хүндэтгэл үзүүллээ. Хэлмэгдэгсдийн өдөрт зориулан ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны дунд эссэ бичлэгийн уралдаанд тусгай байрыг 12-р ангийн сурагч Б.Жаргалмаа, М.Болорчимэг, 3-р байрыг 12-р ангийн сурагч М.Анужин, 2-р байрыг 12-р ангийн сурагч Н.Золбаяр, 1-р байрыг 12-р ангийн сурагч Б.Ариунбат нар тус тус шалгарч шагнал хүртлээ.

     Хэлмэгдсэгсдийн үр хүүхдийг төлөөлж н.Баатарцогт гуай үг хэллээ. Хэлмэгдэгсдийн нэрс бүхий дэвтэр, хэлмэгдэгсдийг үр хүүхдүүдэд өгөх батламжийг Хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Цогтбаатар, ИХТ-ын дарга М.Баттулгад гардуулан өгсөн. Мөн сумын Засаг дарга Ж.Доржид 3 ширхэг Цагаан ном, сумын номын санд 1 хайрцаг ном гардуулан өглөө. Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд болох 10 гаруй хүнд батламж гардуулан өгсөн. Цэцэг өргөх ажиллагааны төгсгөлд дурсгалын зураг татуулж, Иргэний танхимд "Мойлхон" киног үзүүллээ.

 

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...