Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

Статистик

757337
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Өнгөрсөн долоо хоногт
Энэ сард
Өмнөх сард
Нийт
669
2152
11848
735070
29878
83031
757337

Your IP: 54.80.93.19
Server Time: 2018-08-18 03:02:59

“Түмэнхаан шалз” орон нутгийн тусгай хамгаалалттай газрын нөхөрлөлүүдийг чадавхижуулах сургалт явагдлаа

Сумын Иргэний танхимд 2015.11.21-ны өдөр “Нөхөрлөл чадавхижуулах” сургалтыг сургагч багш Г.Эрдэнэцолмон, М.Бадраа нар “ТҮМЭНХААН ШАЛЗ” ОНТХГ-ын 7-н нөхөрлөлд сургалт зохион байгууллаа. Сургалтанд Баян-Уул сумын Засаг дарга Ж.Дорж, ЗДТГ-ын дарга Н.Бат-Амгалан, БОХУБ Ц,Оюунчимэг, Сум дундын ойн анги, Нөхөрлөлийн холбоо, Хараат, Хар нуур, Улаан-Өндөр, Хараатын гол, Эрдэнэбулаг, Баянбулаг, Дунхаан нөхөрлөлийн ахлагч, гишүүд нийт 50 хүн сургалтанд хамрагдлаа. Сургалтаар 2015 онд хийж бүтээсэн зүйлсээ ярилцаж, 2016 онд юу хийх төлөвлөгөө гаргалаа. Үүнд: 2016 оны Үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах, Эрсдэлийн төлөвлөгөө хийх, Нөхөрлөл байгуулан байгаль хамгаалахын ач холбогдол, давуу тал, Нөхөрлөлийн үйл ажиллагааны тайлан хэрхэн бичих хаана тайлагнах, Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн хууль, эрх зүйн үндэс, Дундын сангийн бүрдүүлэлт, ач холбогдол, захиран зарцуулалт, БНХМН-ийг бэхжүүлэх, гишүүдийн хамтын үйл ажиллагааг чадавхижуулах нь зэрэг асуудал хэлэлцлээ. Сургалтанд хамрагдсан бүх хүнд амжилт хүсье. Сургагч багш нартаа баярласнаа илэрхийлье.

Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зохион байгуулагдав.

2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газруудыг  сумын Засаг даргын 2015 оны А/95 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагт сумын Засаг даргын 2015 оны А/105 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг дуудлага худалдааг зохион байгуулав.

Дуудлага худалдаагаар

-       Баян-Уул сумын 4-р багийн нутаг дэвсгэр Ардчилсан намын байрны урд талд орон сууцны зориулалтаар 4800 квадрат метр газрыг 420.000 төгрөгөөр 6 дугаар багийн иргэн А.Азбаяр

-       Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр хуучин амралтын 1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 420.000 төгрөгөөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн иргэн Б.Хүрэлсүх нар тус тус худалдан авсан.

Онон голын хойно тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх 1658.8 га газар, 5 дугаар багийн нутаг дэвсгэр үтрэмийн талбайн урд талын 45 га газруудад оролцогчдын материал дутуугаас дуудлага худалдааг хойшлуулахаар комисс шийдвэрлэсэн. Мөн Ульхан боомтын зүүн урд байрлах үүрэн холбооны антен барих зориулалтаар эзэмшүүлэх 200 квардат метр газар оролцогч ирээгүй тул дахин дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэв.

Дахин дуудлага худалдааг зохион байгуулахадаа дуудлага худалдааг зохион байгуулах өдрөөс 14 хоногийн өмнө олон нийтэд мэдээлнэ. 

Тендерийн шалгаруулалтын үйл явц

Газрын дуудлага худалдаа болно.

2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газруудад газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалгааг 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагт Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд зохион байгуулна.

Газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй  дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуй нэгж 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 14,30 цагаас өмнө хүсэлтээ ирүүлнэ үү.

Дуудлага худалдааны материал ирүүлэх хаяг: Баян-Уул сумын 4-р баг, ЗДТГ-ын Иргэний танхимын 206 тоот өрөө. 99808007

Гэрээний нөхцөл: Газар эзэмших гэрээний нөхцөл болзлын дагуу

Дуудлага худалдаанд ялагчийг тодруулах журам: Хамгийн өндөр үнэ хэлсэн оролцогчийг тодруулна.

Дуудлага худалдаа болох хугацаа: 2015 оны 11дугаар сарын 12-ны өдрийн 15 цагт болно.

Багийн харьяалал

Байршил

Зориулалт

Газрын хэмжээ /га/

Дуудлага худалдааны анхны үнэ /төг/

1

4-р баг

Ардчилсан намын байрны урд

Орон сууцны зориулалтаар

0,48

348,000

2

6-р баг

6-р баг Ульхан боомтын зүүн урд толгой

Үүрэн холбооны антенн барих

0,02

8,000

3

6-р баг

6-р баг. Ар Эрээний голын адаг, Хуучин амралтын газар

Аялал жуулчлалын зориулалтаар

1

400,000

4

6-р баг

6-р баг, Онон голын хойно

Үр тарианы зориулалтаар

1658,8

70,414,401

5

5-р баг

5-р баг. Цогцолборт, Үтрэмийн талбайн урд

Үр тарианы зориулалтаар

45

1,910,205


1.
Иргэний үнэмлэхний хуулбарБүрдүүлэх материал:

  1. 2.Дэнчин төлсөн баримт /анхны үнийн 10%/
  2. 3.Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /маягтаар/
  3. 4.Санхүүгийн байдал, төлбөрийн чадварын тухай банкны тодорхойлолт

Улсын тэргүүний "Ноён даамал" хадгаламж зээлийн хоршоо 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.

2015 оны 10-р сарын 9-10-ы билэгт сайхан өдөр Улсын тэргүүний "Ноён даамал" хадгаламж зээлийн хоршоо 10 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. 

Баярын хуралд Улсын тэргүүний "Ноён даамал" хадгаламж зээлийн хоршооны ерөнхий захирал Т.Дашням, гүйцэтгэх захирал Д.Энхдэлгэр, 

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...