Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

Статистик

757353
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Өнгөрсөн долоо хоногт
Энэ сард
Өмнөх сард
Нийт
685
2152
11864
735070
29894
83031
757353

Your IP: 54.80.93.19
Server Time: 2018-08-18 03:03:10

Ажлын тайланг хэлэлцэж дүгнэлээ.

 Ойн мэргэжлийн 3 компани, 18 нөхөрлөлүүдийн 2015 оны ажлын тайланг ИТХ-ын тэргүүлэгчид, ЗДТГ, Сум дундын ойн анги гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 2016 оны 02-р сарын 17-ны өдөр 12 цагт Иргэний танхимд дүгнэн хэлэлцлээ. 

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг суманд ажиллалаа.

Засаг дарга М.Бадамсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Уул суманд ажиллалаа. Ажлын хэсэгт Засаг даргын зөвлөх Х.Бат-Эрдэнэ, Хөгжлийн бодлогын хэлтэсийн дарга Х.Энх-Отгон, Мэргэжлийн хяналтын газрын дарга Ц.Баярхүү, Онцгой байдлын газрын дарга Н.Гантөмөр, Худалдан авах ажиллагааны газрын дарга Ч.Ганбат, Цагдаагийн газрын дэд дарга Ганзориг, Хууль зүйн хэлтэсийн мэргэжилтэн Б.Нямсүрэн, Санхүү, төрийн сангийн хэлтэсийн дарга Базаррагчаа, Нийгмийн даатгалын мэргэжилтэн Ганхуяг, Эрүүл мэндийн газрын дарга Х.Хулан, Боловсрол, соёлын газрын дарга О.Байгалмаа, Хөгжлийн бодлогын хэлтэсийн мэргэжилтэн И.Одончимэг, Олон нийттэй харилцах албаны дарга Б.Отгонбавуу, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэсийн албаны дарга н.Бат-Эрдэнэ, ТВ-6 зурагтын зураглаач н.Шинэцэцэг, Засаг даргын туслах н.Цасчихэр нар ажилласан.

Ажлын хэсэг Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сургуулийн бэлтгэсэн авьяас хөтөлбөрийн сурагчдын урлагийн номеруудыг үзэж сонирхлоо. 18.30 сумын соёлын төвд иргэдтэй уулзалт хийж аймгийн Засаг дарга болон хэлтэс, агентлагуудын дарга нар мэдээлэл өглөө.

Хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтний ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдсан байна.

Баян-Уул сумын Хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтний орон тооны сонгон шалгаруулалтанд та бүхнийг урьж байна. 

 
ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ
DORNODMEDEE.MN
 
 

Төрийн дээд одон медалиар шагнагдлаа.

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА.

          2015 оны 12-р сарын 29-ны өдөр шинэ жилийн баяраар шагналын хур бууж төрийн дээд одон медалиар Доржийн Цэрэн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 6-р багийн өндөр настан Түгжээгийн Сэмжид, 5-р багийн иргэн өндөр настан Долгорын Мөнхцэцэг, 5-р багийн иргэн, ЕБС-ийн математикийн багш Түвдэнгийн Дашням, 6-р багийн өндөр настан Төмөрийн Балдан нар “Алтан гадас” одонгоор, 6-р багийн иргэн Дугарын Удвал, 2-р багийн иргэн Агваанжамцийн Бат нар “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдлаа. Шагналыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М.Баттулга, Засаг даргын орлогч И.Хишигт нар гардууллаа. 12-р сарын 31-нд Дорнод аймгийн Уяачдын холбооны шинэ жил, Монголын морин спорт уяачдын холбооны 20 жилийн ойг тохиолдуулан 4-р багийн иргэн, “Улзын хишиг” ХХК-ийн захирал Цэндийн Баатарцогт, 2-р багийн малчин Батжаргалын Мөнх-Эрдэнэ, Дорнод аймгийн Уяачдын холбооны тэргүүлэгч өндөр настан Цэрэнжавын Дашмятав нар “Алтан гадас” одонгоор шагнагджээ. Шагнал авсан нийт хүмүүстээ ажил хөдөлмөрт нь амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Багш нар зөөврийн компьютераа хүлээн авлаа.

“Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд ЕБС-ийн багш нарт 46 ширхэг зөөврийн компьютер, сурагчдад 18 ширхэг зөөврийн компьютер хүлээн авч багш нарт хүлээлгэн өгөөд байна. Багш нар зөөврийн компьютераа хүлээн авч багш нар ашиглаж эхлээд байна. Багш нартаа ажлын амжилт хүсье. 

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...