Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

Статистик

852609
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Өнгөрсөн долоо хоногт
Энэ сард
Өмнөх сард
Нийт
1748
2063
16081
824431
28178
43439
852609

Your IP: 54.92.163.105
Server Time: 2018-10-15 21:01:57

Монгол улсын Шадар сайд суманд ажиллалаа.

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Монгол улсын Шадар сайд, улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан “Шуурхай бүлэг” өвөлжилтийн цаг үеийн байдалтай танилцлаа. Шуурхай бүлэгт улсын Онцгой комиссын нарын бичгийн дарга, Шадар сайдын зөвлөхүүд, ХХАА яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, улсын Онцгой байдлын газар, Мал эмнэлэг үржлийн газрын төлөөллүүд оролцсон бүрэлдэхүүнтэй ажиллалаа. 
Өвөлжилтөд зориулж Монгол улсын Шадар сайд улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх 1000 боодол өвс, 240 шуудай тэжээл, эм био бэлдмэл, шаардлагатай бараа материалыг хуваарьлаж хүлээлгэн өглөө. Шадар сайд "Өвөлжилт илүү хүндэрч гарз хохирол амссаны дараа нь бус цаг үеэ олж, эрсдлээс урьчилан сэргийлэх нь чухал хэмээн" энэ үеэр онцолж байлаа. 
Сумын Иргэний танхимд Шадар сайдаар ахлуулсан шуурхай бүлэг, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг агентлагуудын удирдлагууд, сумын онцгой байдлын комисс, ЗДТГ-ын мэргэжилтэнгүүд, иргэдийн төлөөлөл оролцсон хурал боллоо. уг хуралд өвөлжилтийн цагийн байдлын мэдээллийг сумын Засаг дарга Х.Баттулга цаашид шаардлагатай өвс тэжээлийн асуудал мөн сургуулийн барилгын талаар хийсний дараа Шадар сайд мэдээлэл хийлээ. Багш Д.Энхбарс сургуулийн барилгын мэдээллийг хийж танилцуулав. 85%-ийн гүйцэтгэлтэй яваа учир бүх талын дэмжлэг үзүүлж 2017 ондоо үлдэгдэл санхүүжилтийг улсын нөөц болон бусад эх үүсвэрээс шийдвэрлэнэ гэдгээ албан ёсоор олон нийтэд мэдээлэв. 
Уулзалтын үеэр шадар сайд У.Хүрэлсүхэд төр, түмнийхээ төлөө зүтгэх их ажилд нь амжилт хүсэж нутгийн зон олон “Монголын үрс маш олон болох болтугай” хэмээх мөнхийн ерөөлийг бэлгэдэл болгож буриад хүүхдийн эрэгтэй, эмэгтэй иж бүрэн өмсгөл, хүүхдийн хөдсөн өлгийг сумын ИТХ, ЗДТГ-аас бэлэглэв. 
Энэ ажилд идэвхтэй оролцсон иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Сумын соёлын төвд 17 цагаас иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтанд шадар сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийж, иргэдийн санал бодлыг сонсож иргэдийн асуусан асуултанд ажлын хэсгийнхэн чиглэл чиглэлийн дагуу хариултыг өглөө. Сумын гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангид 3000 киловаттын хүчин чадалтай мотор, тракторын хамт шийдвэрлэсэн. ЕБС-ийн барилгын асуудлыг Ерөнхий сайдад уламжлахаар болсон. 
Шадар сайд цагийн байдалтай газар дээр нь Заяат багийн малчин Ц.Шижирбаатар, В.Батжаргал, Л.Мөнхбаяр гэсэн айл өрхүүдээр орж нөхцөл байдалтай танилцлаа.

САШ Ширээний теннисийн тэмцээн боллоо.

Сумын аварга шалгаруулах ширээний теннисийн тэмцээн 2017 оны 01-р сарын 14-ны өдөр сумын соёлын төвд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнийг жил бүр уламжлал бүр Г.Дашжавхлан захиралтай “Улзын буян” ХХК 2 дахь удаагаа зохион байгуулж байна. 

Дорнод аймгийн Баян-Уул сумын сургуулийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй төрөлд 6 тамирчин
1-р байранд 12а ангийн сурагч Баярцогтын Энх-Од
2-р байранд 12б ангийн сурагч Доржийн Төрболд
3-р байранд Амарсанаагийн Бадрал 
Эмэгтэй төрөлд 6 тамирчин
1-р байранд Өлзийбаярын Хулан
2-р байранд 
3-р байранд Оюундарь

Насанд хүрэгчдийн ганцаарчилсан эрэгтэй төрөлд 32 тамирчин өрсөлдөж
1-р байр Гомбын Баярсайхан – Бэрх баг
2-р байранд Гэрэлцэцэгийн Ганболд - ЕБС
3-р байранд Гэрэлцэцэгийн Эрхэмбаатар – Ноён даамал ХЗХ
Ганцаарчилсан эмэгтэй төрөлд 16 тамирчин өрсөлдөж
1-р байранд Цэрэнгийн Даваацэрэн – Өвөр Эрээн баг
2-р байранд Дашбалбарын Батсувд – Улз баг
3-р байранд Дашбалбарын Батцэнгэл – Улз баг 
Холимог хосын төрөлд 9 баг
1-р байранд Гэрэлцэцэгийн Ганболд, Цэрэнгийн Даваацэрэн - ЕБС
2-р байранд Дашнямын Базарсад, Буджавын Мөнхбаясгалан – Бэрх баг 
3-р байранд Гэрэлцэцэгийн Эрхэмбаатар, Дашбалбарын Батцэнгэл “Ноён даамал” ХЗХ

“Манна хөгжил” ТББ-аас тусламж үзүүллээ.

2017 оны 01-р сарын 12-ны өдөр “Манна хөгжил” ТББ-аас зудын хүнд нөхцөл байдалд буй мал бүхий иргэд, малчдад тусламж үзүүлээ. Тусламж олгох үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, “Манна хөгжил” ТББ-ын тэргүүн С.Чимгээ болон Баян-Уул сумын удирдлагууд оролцлоо. 2016 оны 10 дугаар сард аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат “Манна хөгжил” ТББ-д хүсэлт тавьсны дагуу Баян-Уул сумын 180 өрхөд тусламжийн гараа сунгалаа.
Буцалтгүй тусламжаар ирсэн түлээ нүүрсийг айл өрхийн амьжиргааны түвшинг харгалзан олгоно.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Дэлхийн байгаль хамгаалах сангийнхан уулзалт хийлээ.

Дэлхийн Байгаль хамгаалах сангийн дарга н.Батболд, Зүүн бүсийн зохицуулагч Баясгалан, Дэлхийн Байгаль хамгаалах сангийн мэргэжилтэн Мөнхчулуун, Зүүн бүсийн мэргэжилтэн Болортуяа нар хүрэлцэн ирж шинэ удирдлагуудтай танилцан, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч цаашид хамтран ажиллах чиглэл, хийж гүйцэтгэх ажлын талаар ярилцлаа. Сумын Засаг дарга 2017 оныг "Эко ногоон сум" болгох зорилт тавин ажиллах болсон тул аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллахыг санал болголоо. Онон Балжийн Байгалийн Цогцолборт газарт шинээр Германы хөрөнгө оруулалттай "KFW" төслийн санхүүжилтээс орчны бүсэд хийгдэх ажлын саналуудад өөрчлөлт орж, санхүүжилт нэмэгдэж байгаатай холбогдуулан дахин шинээр саналуудаа өгөхөөр болов. 

Шинэ жилийн баяр сайхан боллоо

Сумын сүлд модны наадам дуу хуур цалгиж, амжилт бүтээлээ дүгнэн шагналын хур буусан сайхан үдэш болж өндөрлөлөө. Сүлд модны наадамд аймгийн Засаг даргын орлогч дарга Ч.Ганбат, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Ганчимэг, сумын Засаг дарга Х.Баттулга, сумын Засаг даргын орлогч Ш.Төмөр-Ивээлт нар шагнал гардууллаа. 
- "Алтан гадас" одонгоор Онон сангийн аж ахуйн дарга асан Чонуухын Чулуун
- "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар Татварын улсын байцаагч Хоньчины Болормаа
- Аймгийн "Тэргүүний ажилтан"-аар Сум дундын эмнэлэгийн сувилагч Буджавын Баатархорлоо, хувиараа хөдөлмөр эрхлэгч Жамсраны Өлзийтогтох, Бизнесмен Намсрайдаваагийн Энхцэцэг, Эрээн багийн иргэн Лхасүрэнгийн Намжилмаа, Цэрэндамбын Жигмэдмаа нар
- Байгаль орчин Аялал жуулчлалын яамны "ЖУУХ бичиг"-ээр Жодовын Дашдорж
- "Соёлын алдар" медалиар Хэнгаравын Нарантуяа
- Аймгийн Засаг даргын "ЖУУХ бичиг"-ээр Цэдэн-Иш Намжилмаа
- "Худалдааны тэргүүний ажилтан"-аар Урт багийн иргэн Бараадийн Балбармаа, Бэрх багийн иргэн Цэрэндашийн Гэниндарийм нар
- Аймгийн Тэргүүний өртөөгөөр цаг уурын "Онон" өртөө
- Монголын Залуучуудын холбооны "Тэргүүний залуу" алтан медалиар Доржсүрэнгийн Мөнгөнцацрал нар тус тус шагнагдлаа.
2016 онд ажил үйлсээрээ манлайлсан сумын шилдэгүүдээ тодрууллаа.
- Оны шилдэг "Төрийн жинхэнэ албан хаагч"-аар Мөнхтамгын Сүхбаатар 
- Оны шилдэг "Төрийн үйлчилгээний ажилтан"-аар Навааны Долгор
- "Оны шилдэг залуу"-гаар Улз багийн иргэн Батдоржийн Түвшинжаргал
- "Оны шилдэг гэр бүл"-ээр Заяат багийн иргэн бизнесмен Жамбалдоржийн Батхүү
- "Оны шилдэг бизнесмен"-ээр Улз багийн иргэн, бизнесмен Дамбын Цэвэлмаа 
 - "Оны шилдэг сурагч"-аар ЕБС-ийн 12-р ангийн сурагч Хүрэлчулууны Батчулуун нар шалгарлаа. 
Ажил үйлсээрээ манлайлан шагнал авсан хүмүүстээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...