Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

Статистик

956575
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Өнгөрсөн долоо хоногт
Энэ сард
Өмнөх сард
Нийт
453
1336
10788
935435
23880
58611
956575

Your IP: 3.80.218.53
Server Time: 2018-12-16 06:41:16

"Эрүүл нийгэм-Таны оролцоо" аянд Баян-Уул сум нэгдлээ.

Сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтан Б.Батбуян, Хүн эмнэлэгийн лаборант Б.Баатархорлоо нар хамтран "Эрүүл нийгэм-Таны оролцоо" аяны хүрээнд сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дугаар ангийн нийт 70 гаруй сурагчдад 2017 оны 05-р сарын 19-ны өдөр "Архи, тамхины хор хөнөөл ба түүний талаарх түгээмэл буруу ойлголтууд" сэдвээр сургалт зохион байгуулж сурагчдын санал бодлыг сонслоо. 

        

ХХҮГ-ын хөдөлмөр эрхлэлтийн хэлтэсээс 2017 онд хэрэгжих хөтөлөбөрүүдийг танилцуулж байна.

Дорнод аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэсээс “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр” гэсэн 4 хөтөлбөрийн хүрээнд 5-р сарын 17-30-ны хооронд төслийн материалыг хүлээн авна.


“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст бүртгэлтэй 35 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны иргэдэд олгох 24 сарын хугацаатай эргэн төлөлттэй 3.0 сая хүртэл төгрөгийн төслийг зарлаж байна.


Төсөл сонгон шалгаруулах чиглэл:

- Хүнсний үйлдвэрлэл / талх, нарийн боов, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн/

- Хөнгөн үйлдвэрлэл/ ноос, ноолууран нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрлэл

- Ахуйн үйлчилгээ/ оёдол, гутал үйлдвэрлэл/

- Мод, модон эдлэл үйлдвэрлэл

- Өрхийн үйлдвэрлэл /Гахай тахиа, сур суран эдлэл, эсгий эдлэл/

- Малын тэжээл, Эмийн ургамал

- Сав баглаа боодол

Бүрдүүлэх материал:

- Эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг хүссэн тухай өргөдөл

- Иргэний өөрийн болон хамтран ажиллах бусад иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар

- Төслийг хэрэгжүүлэх бизнес төсөл /төлөвлөгөө, тооцоо, судалгаа, бизнесийн үйл ажиллагааны талаархи танилцуулга,/

- Багийн засаг даргын тодорхойлолт /оршин суугаа хаяг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг нь үнэн/

- Гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн бол гадаад паспорт, эзэмшсэн мэргэжил ур чадварыг тодорхойлох баримт бичиг

- Барьцаа хөрөнгө Төсөл хүлээн авах хугацаа: 2017.05.17-2017.05.30 ажлын өдрүүдэд ажлын цагаар /Төслийг битүүмжлэн өгнө / Битүүмжилсэн төслийн гадна талд оршин суугаа хаяг, үйлдвэрлэл үйлчилгээний газрын хаяг, холбоо барих утасны дугаараа үнэн зөв бичнэ үү/

Хөдөлмөр,Халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс 05.06 тоотод төслийг хүлээн авна. Холбоо барих утас 70584307, 70582255, 88038440




“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эхэд олгох 48 сарын хугацаанд эргэн төлөх 5.0 сая хүртэл төгрөгийн төслийг зарлалаа.


Төсөл сонгон шалгаруулах чиглэл:

- Хүнсний үйлдвэрлэл / талх, нарийн боов, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн/

- Хөнгөн үйлдвэрлэл/ ноос, ноолууран нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрлэл

- Өрхийн үйлдвэрлэл/ эсгий эдлэл, сур, суран эдлэл/

- Ахуйн үйлчилгээ/ оёдол, гутал үйлдвэрлэл/

- Мод, модон эдлэл үйлдвэрлэл


Бүрдүүлэх материал:

- Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хугацаань хүчинтэй, тухайн хүүхдийн эцэг, эх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн байдал нь төслөө хэрэгжүүлэх боломжтой байх

- Эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг хүссэн тухай өргөдөл

- Иргэний өөрийн болон хамтран ажиллах бусад иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар

- Төслийг хэрэгжүүлэх бизнес төсөл /төлөвлөгөө, тооцоо, судалгаа, бизнесийн үйл ажиллагааны талаархи танилцуулга,/

- Багийн засаг даргын тодорхойлолт /оршин суугаа хаяг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг нь үнэн/

- Барьцаа хөрөнгө

- Байнгын асаргааг тодорхойлох баримт бичиг /халамжийн тэтгэмжийн дэвтэр/


Төсөл хүлээн авах хугацаа:

2017.05.17-2017.05.30 /ажлын өдрүүдэд ажлын цагаар/ Төслийг битүүмжлэн өгнө. /Битүүмжилсэн төслийн гадна талд оршин суугаа хаяг, үйлдвэрлэл үйлчилгээний газрын хаяг, холбоо барих утасны дугаараа үнэн зөв бичнэ

Хөдөлмөр,Халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс 05,06 тоотод төслийг хүлээн авна. Холбоо барих утас 70584307, 70582255, 89192112




“Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд мэргэжлийн өндөр ур чадвартай ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг авах төрийн болон төрийн захиргааны бусад салбарын төсөл болон хувиараа хөдөлмөр эрхлэгч ахмад настанд олгох 24 сарын хугацаанд эргэн төлөгдөх 3.0 сая хүртэл төгрөгийн төслийг зарлаж байна. Аймгийн хэмжээнд 10 төсөл шалгаруулна.


Төсөл сонгон шалгаруулах чиглэл:

- Хүнсний үйлдвэрлэл / талх, нарийн боов, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн/

- Хөнгөн үйлдвэрлэл/ ноос, ноолууран нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрлэл

- Өрхийн үйлдвэрлэл/ эсгий эдлэл, сур, суран эдлэл/

- Ахуйн үйлчилгээ/ оёдол, гутал үйлдвэрлэл/

- Мод, модон эдлэл үйлдвэрлэл


Бүрдүүлэх материал:

- Төсөл хэрэгжүүлэх тухайн сум, хорооны Засаг даргын тодорхойлолт

- Иргэний үнэмлэхний хуулбар, өөрийн танилцуулга

- Мэргэжлийн үнэмлэх, дипломны хуулбар

- Төсөл хэрэгжүүлэгчийн хүсэлт

- Зөвлөгөө өгөх ажил үйлчилгээний төрөл, арга хэлбэр, хугацаа гарах үр дүн, санхүүжилтийн тооцоо болон бусад шаардлагатай зүйлийг тусгасан төсөл, төлөвлөгөө

- Аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэх бизнес төсөл

- Төсөл хэрэгжүүлэх байгууллагын тодорхойлолт


Төсөл хүлээн авах хугацаа: 2017.05.17-2017.05.30 / ажлын өдрүүдэд ажлын цагаар/ Төслийг битүүмжлэн өгнө үү. /Битүүмжилсэн төслийн гадна талд оршин суугаа хаяг, үйлдвэрлэл үйлчилгээний газрын хаяг, холбоо барих утасны дугаараа үнэн зөв бичнэ үү/

Хөдөлмөр,Халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс 05,06 тоотод төслийг хүлээн авна. Холбоо барих утас 70584307, 70582255, 89192112




“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгсөгч болон бүлэгт олгох 24 сарын сарын хугацаанд эргэн төлөгдөх 3.0-10.0 сая хүртэл төгрөгийн төслийг зарлаж байна.


Төсөл сонгон шалгаруулах чиглэл:

- Тухайн төсөл хэрэгжүүлэгч болон төгсөгчдийн бүлэг нь өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу төслөө боловсруулсан байна.


Бүрдүүлэх материал:

- Төгсөгч болон бүлгийн гишүүдийн хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар

- Мэргэжлийн диплом, гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар

- Үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх болон хэрэгжих үндэслэлтэй бизнесийн төсөл, үр ашиг, орлого нэмэгдүүлэх тооцоо судалгаа, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх

- Төслийг нөхөрлөл, хоршоо, бүлгийн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх бол гишүүд, оролцогчдын үүрэг, хариуцлага, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг бичгээр илэрхийлсэн байх

- Багийн засаг даргын тодорхойлолт


Төсөл хүлээн авах хугацаа: 2017.05.17-2017.05.30 / ажлын өдрүүдэд ажлын цагаар/ Төслийг битүүмжлэн өгнө./ Битүүмжилсэн төслийн гадна талд оршин суугаа хаяг, үйлдвэрлэл үйлчилгээний газрын хаяг, холбоо барих утасны дугаараа үнэн зөв бичнэ/ Хөдөлмөр,Халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс 05,06 тоотод төслийг хүлээн авна. Холбоо барих утас 70584307, 70582255, 88038440

Мод тарих өдрийн захирамж

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 1, "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Иргэн бүрийн эрүүл аюулгүй амьдрах таатай орчин бүрдсэн НОГООН СУМ аяны хүрээнд 2017 оны 05-р сарын 06, 07-нд мод тарих өдөрт зориулж, 2017 оны 05-р сарын 05-ны өдөр "Тарьц суулгац" үзэсгэлэн худалдаа зохион багйуулагдана. Аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөлүүд төв замын дагуу заагдсан газруудад хашаа барьж мод тарих аянг өрнүүлж байна.
Мод дагаж ус, ус дагаж амьдрал гэдэг шиг бүх ард түмэндээ эрүүл цэвэр агаар бэлэглэх мод тарих аянд идэвхтэй оролцохыг иргэд та аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл, иргэддээ идэвхтэй оролцохыг уриалж байна.

Баян-Уул суманд аймгийн УЦУОШГазар "Нээлттэй хаалганы өдөрлөг" болон цаг агаар, үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

          

Аймгийн УЦУОШГ-ын албан хаагчид 5 сарын 3-нд сумын "Иргэний танхим"-д "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" зохион байгуулж, байгууллагынхаа танилцуулга, үйл ажиллагааны чиглэл, мэдээ мэдээллүүдийг  танилцуулж ажиллалаа.  Уг өдөрлөгт ЗДТГ-ын албан хаагчид, суманд үйл ажиллагаа явуулдаг төсөвт болон аж ахуй нэгжийн төлөөлөл, иргэд  нийт 40 гаруй хүн оролцлоо. 

        Мөн энэ үеэр  тус сумын нутгаар  5-6 мм хур тунадастай гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээг үндэслэн  үүлэнд зориудаар нөлөөлөл үзүүлэх боломжтой гэж үзэн  3-4-нд шилжих шөнө аймгийн үүлэнд зориудаар нөлөөлөх  "Онон бороо" экспедиц нь Эмгэнтийн өвөр гэдэг газар 2 удаа үүл буудсанаар 15,2 мм хур тунадас орлоо.

       Энэ нь хил залгаа Хэнтий аймгийн Норовлин, Дадал сумдын нутагт ойн түймэртэй, суманд хуурайшлын зэрэг өндөр болсон, тариалалт эхэлсэнтэй холбоотой цаг үеэ олсон үр дүн өндөртэй  үйл ажиллагаа боллоо.

       Уг үйл ажиллагааг зохион байгуулсан УЦУОШГ-ын албан хаагчиддаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Нөхөрлөлүүдийн II чуулганыг зорилоо.

Улаанбаатар хотноо 2017 оны 04-р сарын 20-21 хооронд байгуулагдах Монголын ойн нөхөрлөлүүдийн II чуулганд оролцох нөхөрлөлийн 10 төлөөлөл, төрийн 4 төлөөлөл оролцсон төлөөлөгчид өнөөдөр Улаанбаатар хотыг зорилоо. 

БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн Ажил мэргэжил олгох дээд сургуульд манай сумын нөхөрлөлийн 8 гишүүн оролцоно.

Баян-Уул сумын Нөхөрлөлүүдийн холбоо

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...