Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

Нутгийн зөвлөл танилцуулга

Мэнд амоор! Нутгийн зон олон минь.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн өмнөөс мэндийн хадаг өргөн барьж байна. Олон жилийн өмнөөс үе үеийн дарга нарын хийж ирсэн ажлыг үргэлжлүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг миний бие болон хэсэг нөхөд өнгөрсөн оноос эхлэн хүлээн аваад байгаа билээ. Нутаг усаараа хүйн холбоотой, ураг төрөл, удам судар, өнгөрсөн ирээдүйгээ, өнөөгийн түүх нэгтэй Улаанбаатарт ажиллаж амьдарч байгаа нутгийн зон олон бид уулзаж учирч, нэгнээ дэмжиж, халуун дотно харилцаатай байх нь Баян-Уулаараа овоглож, хавтгай цагаан Улзаараа бахархаж явахын нэг утга учир гэж боддог. Манай сумын гаралтай олон зуун хүн энэ сэтгэл, бодлын үүднээс ажил төрлийн болон анд нөхдийн холбоотой явдаг. Нийслэл Улаанбаатар хотод манай сумын олон зуун иргэд мөн бусад суурин газар Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт ч манай Баян-Уулынхан ажиллаж, амьдарч байна. Бид зөвхөн Монгол Улсаар хязгаарлахгүй гадаад орнуудад амьдарч сурч буй нутгийн зон олонтойгоо ч холбоотой байхыг хичээдэг. Шинээр интернэтэд анх удаа нутгийн зөвлөлийн шинэ блог хаягтай болсон нь бид улам бүр ойртон танилцах, мэдэлцэх боломжийг нээлээ. Өөр олон ажил зохион байгуулсныг та бүхэн доороос уншина буй заа. Элгэн нутгийн зон олон та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсье.


Нутгийн зөвлөлийн дарга, тэргүүлэгчид:

С.Баттөр (Нутгийн зөвлөлийн дарга)

Д. Ариунаа (Урлаг, соёл)

Ө. Батбаяр (Бизнес)

М. Баярцогт (Эдийн засаг, санхүү)

Б. Ганболд (Төр захиргаа )

Ц. Ганболд (Биеийн тамир, спорт)

Р. Онон (Боловсрол, оюутан залуус)

Д. Ренчинханд (Инженер, технологи)

Г. Сонинбаяр (Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа)

Б. Энхмаа (Нийгэм, эрүүл мэнд)


Нутгийн зөвлөлийн зорилго: Баян-Уул сумын хөгжилд хувь нэмэр оруулах, Улаанбаатар хот дахь нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилготой болно.


Нутгийн зөвлөлөөс 2011 онд санаачлан зохион байгуулсан ажлууд:

  • Олон улсын хэмжээний тэмцээнд амжилт гаргасан тамирчинг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. 
  • Монгол Улсын 2010 оны шилдэг хүүхэд А.Уранбаярыг хүлээн авав.
  • Наадмаар сумын захиргааны ажилчдаа хүлээж авсан.
  • “Бага Алтаргана” наадамд сумынхнаа дэмжиж оролцсон.
  • Математикийн ахмад багш Б.Жаргалыг гавьяат цол хүртэхэд хүндэтгэл үзүүлсэн.
  • Наадмын бэлтгэлд гарсан нутгийн бөхчүүдийнхээ гал дээр нь очицгоов.
  • Сэтгүүлч Г.Сонинбаярын нутгийн тухай бичсэн сурвалжлага, өгүүллүүд “Үндэсний шуудан” сонинд хэвлэгдэв.
  • Оюутан залууст ажлын байрны талаар зөвлөгөө өгөв.
  • Нутгийн шилдэг оюутан Билгүүнийг нутгийн зөвлөлөөс 50.000 төгрөгөөр шагнаж урамшуулав.
  • УИХ-ын гишүүн П.Алтангэрэл Баян-Уул суманд ажиллаж, Онон, Ульханы байгалийн үзэсгэлэнт газартай танилцан, аялал жуулчлалын бүс байгуулах, ойн нөхөрлөлийг дэмжих талаар санал солилцсон.
  • Нутгийн тухай кино үзүүлэх арга хэмжээ зохиов.
  • Сумын математикийн зуны сургууль зохион байгуулав.  

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...