Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

Монгол улсын Шадар сайд суманд ажиллалаа.

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Монгол улсын Шадар сайд, улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан “Шуурхай бүлэг” өвөлжилтийн цаг үеийн байдалтай танилцлаа. Шуурхай бүлэгт улсын Онцгой комиссын нарын бичгийн дарга, Шадар сайдын зөвлөхүүд, ХХАА яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, улсын Онцгой байдлын газар, Мал эмнэлэг үржлийн газрын төлөөллүүд оролцсон бүрэлдэхүүнтэй ажиллалаа. 
Өвөлжилтөд зориулж Монгол улсын Шадар сайд улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх 1000 боодол өвс, 240 шуудай тэжээл, эм био бэлдмэл, шаардлагатай бараа материалыг хуваарьлаж хүлээлгэн өглөө. Шадар сайд "Өвөлжилт илүү хүндэрч гарз хохирол амссаны дараа нь бус цаг үеэ олж, эрсдлээс урьчилан сэргийлэх нь чухал хэмээн" энэ үеэр онцолж байлаа. 
Сумын Иргэний танхимд Шадар сайдаар ахлуулсан шуурхай бүлэг, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг агентлагуудын удирдлагууд, сумын онцгой байдлын комисс, ЗДТГ-ын мэргэжилтэнгүүд, иргэдийн төлөөлөл оролцсон хурал боллоо. уг хуралд өвөлжилтийн цагийн байдлын мэдээллийг сумын Засаг дарга Х.Баттулга цаашид шаардлагатай өвс тэжээлийн асуудал мөн сургуулийн барилгын талаар хийсний дараа Шадар сайд мэдээлэл хийлээ. Багш Д.Энхбарс сургуулийн барилгын мэдээллийг хийж танилцуулав. 85%-ийн гүйцэтгэлтэй яваа учир бүх талын дэмжлэг үзүүлж 2017 ондоо үлдэгдэл санхүүжилтийг улсын нөөц болон бусад эх үүсвэрээс шийдвэрлэнэ гэдгээ албан ёсоор олон нийтэд мэдээлэв. 
Уулзалтын үеэр шадар сайд У.Хүрэлсүхэд төр, түмнийхээ төлөө зүтгэх их ажилд нь амжилт хүсэж нутгийн зон олон “Монголын үрс маш олон болох болтугай” хэмээх мөнхийн ерөөлийг бэлгэдэл болгож буриад хүүхдийн эрэгтэй, эмэгтэй иж бүрэн өмсгөл, хүүхдийн хөдсөн өлгийг сумын ИТХ, ЗДТГ-аас бэлэглэв. 
Энэ ажилд идэвхтэй оролцсон иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Сумын соёлын төвд 17 цагаас иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтанд шадар сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийж, иргэдийн санал бодлыг сонсож иргэдийн асуусан асуултанд ажлын хэсгийнхэн чиглэл чиглэлийн дагуу хариултыг өглөө. Сумын гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангид 3000 киловаттын хүчин чадалтай мотор, тракторын хамт шийдвэрлэсэн. ЕБС-ийн барилгын асуудлыг Ерөнхий сайдад уламжлахаар болсон. 
Шадар сайд цагийн байдалтай газар дээр нь Заяат багийн малчин Ц.Шижирбаатар, В.Батжаргал, Л.Мөнхбаяр гэсэн айл өрхүүдээр орж нөхцөл байдалтай танилцлаа.

Сэтгэгдэл нэмэх

Security code
Refresh

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...