Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

Цахим хуралд оролцлоо

Өнгөрөгч баасан гараг буюу 10-р сарын 07-ний өдөр цахим хурал боллоо. Цахим хуралд сумын ЗДТГ-ын албан хаагчид, байгууллагын дарга эрхлэгч нар оролцлоо.
Аймгийн удирдлагуудаас дараах чиглэлүүдийг сумдын удирдлагуудад өглөө.
1. Монгол улсын Засгийн газар эмхлэн байгуулагдсаны 100 хоног 2016 оны 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд тохионо. Энэ өдрүүдэд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бодлого, зорилтын талаар олон нийтэд мэдээллэх,
2. Сум бүр төрийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг иргэдэд хэрхэн нээлттэй, ил тод болгох, мэдээллийг тухай бүр мэдээлж үйл ажиллагааны нээлттэй байдлыг хангаж, сахилга хариуцлагыг өндөржүүлж ажиллах,
3. 2016 оны 10, 11, 12 дугаар сард олон жилийн дундажаас ахиу хэмжээний цас орж, мал 2өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдэж байгаа тул хадлан тэжээл бэлтгэх, татаж байршуулах отор нүүдэл хийх ажлыг цас орж, цасан бүрхүүл тогтох, уул даваа хаагдах, эрс хүйтрэхээс өмнө оновчтой зохион байгуулах,
4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай 2016 оны 01 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж холбогдох байгууллагад биелэлтийг тухай бүр тайлагнах,
5. Төсөв санхүүгийн хүндрэлтэй байгаа цаг үед хэмнэлтийн горимд шилжин ажиллаж үргүй зардал гаргахгүй байхад анхаарч Монгол улсын Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллах,
6. Намрын хуурайшилттай байгаад анхаарч ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах,
7. 2016 оны 10 сард орон нутгийн ээлжит сонгууль болно. Төрийн олон албан хаагчид хэсгийн хороонд ажиллаж байгаатай холбогдуулан төрийн ажлыг цалгардуулахгүй ажиллах

Сэтгэгдэл нэмэх

Security code
Refresh

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...