Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

Төрийн дээд одон медалиар шагнагдлаа.

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА.

          2015 оны 12-р сарын 29-ны өдөр шинэ жилийн баяраар шагналын хур бууж төрийн дээд одон медалиар Доржийн Цэрэн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 6-р багийн өндөр настан Түгжээгийн Сэмжид, 5-р багийн иргэн өндөр настан Долгорын Мөнхцэцэг, 5-р багийн иргэн, ЕБС-ийн математикийн багш Түвдэнгийн Дашням, 6-р багийн өндөр настан Төмөрийн Балдан нар “Алтан гадас” одонгоор, 6-р багийн иргэн Дугарын Удвал, 2-р багийн иргэн Агваанжамцийн Бат нар “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдлаа. Шагналыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М.Баттулга, Засаг даргын орлогч И.Хишигт нар гардууллаа. 12-р сарын 31-нд Дорнод аймгийн Уяачдын холбооны шинэ жил, Монголын морин спорт уяачдын холбооны 20 жилийн ойг тохиолдуулан 4-р багийн иргэн, “Улзын хишиг” ХХК-ийн захирал Цэндийн Баатарцогт, 2-р багийн малчин Батжаргалын Мөнх-Эрдэнэ, Дорнод аймгийн Уяачдын холбооны тэргүүлэгч өндөр настан Цэрэнжавын Дашмятав нар “Алтан гадас” одонгоор шагнагджээ. Шагнал авсан нийт хүмүүстээ ажил хөдөлмөрт нь амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл нэмэх

Security code
Refresh

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...