Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

Статистик

445337
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Өнгөрсөн долоо хоногт
Энэ сард
Өмнөх сард
Нийт
93
789
2444
439804
14050
19989
445337

Your IP: 54.162.121.80
Server Time: 2018-04-20 01:21:51

Баян-Уул сумын нийгэм, эдийн засгийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл

Сумын ИТХ-ын ээлжит

Y хуралдааны 13 дугаар

 тогтоолын хавсралт

 

Дорнод аймгийн баян-Уул сумын нийгэм,

эдийн засгийг 2015 онд хӨгжҮҮлэх

 Үндсэн Чиглэл

 

          Дорнод аймгийн Баян-Уул сумын нийгэм, эдийн засгийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг  13 бүлгийн  хүрээнд нийт  93 зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.  Үүнд:

 

  1. 1.Төрийн бодлогын хүрээнд-   9 зорилт
  2. 2.Хуулийн хэрэгжилтийн  хүрээнд-   3 зорилт
  3. 3.Гадаад харилцааны бодлогын хүрээнд-  4  зорилт
  4. 4.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд- 6  зорилт
  5. 5.Боловсролын салбарын хүрээнд-   6 зорилт
  6. 6.Соёл спорт, аялал жуулчлалын бодлогын хүрээнд- 9  зорилт
  7. 7.Эрүүл мэндийн салбарын хүрээнд-   6 зорилт
  8. 8.Хүн ам нийгмийн хамгааллын талаар-
  9. 9.Байгаль орчны бодлогын хүрээнд-  14 зорилт
  10. 10.Санхүү, хөрөнгө оруулалтын  хүрээнд -  8 зорилт
  11. 11.Дэд 11  зорилт
  12. 12.Үйлдвэрлэл, үйлчилгээ, шинэ хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд - 9 зорилт
  13. 13.Батлан хамгаалах, гамшгаас  хамгаалах талаар4 зорилт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дорнод аймгийн баян-Уул сумын нийгэм, эдийн засгийг

2015 онд хӨгжҮҮлэх Үндсэн Чиглэл

                                                                                                                    2014.12.15

Д/д

Бодлого арга хэмжээ

Шаардагдах хөрөнгийн эх үүсвэр

Хугацаа

 

Хүрэх үр дүн

Хариуцах

 албан

тушаалтан,

 байгууллага

НЭГ. ТӨРИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

1

Иргэдэд  нээлттэй, түргэн шуурхай, хүнд суртал, чирэгдэлгүй үйлчлэх боломжийг нэмэгдүүлж, төр засгийн шийдвэрийг иргэдэд нээлттэй болгох цогц арга хэмжээний хүрээнд Иргэдтэй уулзах өдөрлөг-ийг сум, багийн түвшинд  улирал бүр зохион байгуулна.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Сумаас зохион байгуулж буй ажлын талаар иргэд мэдээлэлтэй болж, иргэдийн өргөдөл гомдлыг шуурхай хүлээн авч шийдвэрлэсэн байна.

ЗДТГ-ын  Дарга

2

Иргэд олон нийтийн санал санаачилгыг нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах замаар төр засгийн бодлого шийдвэрт тусгаж ажиллана.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Төр засгийн бодлого шийдвэрт иргэдийн оролцоо нэмэгдэнэ.

ЗДТГ-ын  Дарга

3

Төрийн байгууллагын албаны цахим шуудангаар  төрийн мэдээ мэдээллийг дамжуулах ажлыг боловсронгуй болгоно.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллаж хэвшсэн байх.

Архив, бичиг хэргийн ажилтан

4

 

 

Иргэний танхим ажиллуулж, нээлттэй утасны үйл ажиллагааг  тогтмолжуулна.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Төрийн үйл ажиллагаанд иргэдийн санал хүсэлтийг тусгаж, төрийн үйлчилгээ иргэдэд түргэн шуурхай хүрнэ.

Нийгмийн ажилтан,  МТМэргэжил

тэн

5

Архивын ажлыг боловсронгуй болгох иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилгоор архивын программ ашиглаж, баримт бичгийг программд нэг бүрчлэн оруулах,   стандартын шаардлага хангасан архивын өрөө, зориулалтын тавиуртай болгох.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

2015 онд архивын улсын үзлэгт сайн үнэлгээ үзүүлэх,  архивын зориулалтын өрөөтэй болно.

Архив бичиг хэргийн ажилтан

6

Цахим засаглал хөтөлбөрийн хүрээнд  сумын ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамжийг вэб сайтаар иргэдэд хүргэх,  иргэд хүссэн мэдээллээ сумын төв, гар утаснаасаа авах боломжоор хангах.    

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Иргэд хүссэн мэдээллээ онлайн хэлбэрээр авах боломжийг бүрдүүлнэ.

Мэдээлэл технологийн мэргэжилтэн

7

Иргэдэд үйлчлэх Нэг цонх-ны үйлчилгээг бүрэн нэвтрүүлж, байгууллагуудын иргэдэд үйлчлэх хугацааг нэмэгдүүлэх.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

 

Иргэдэд түргэн шуурхай үйлчилэх, өргөдөл, гомдол, саналыг  шуурхай шийдвэрлэнэ.

ЗДТГ-ын

Дарга

8

Байгууллагын болон Хүний нөөцийн хөгжлийг хангах зорилгоор Төрийн албан хаагчдад /нийтийн албан тушаалтнууд/ хүний нөөцийн удирдлагын ур чадвар эзэмшүүлж, чадавхижуулна. Байгууллага бүрийг суралцагч байгууллага болгон хөгжүүлнэ.   

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Сургалтанд хамрагдсан албан хаагчдын тайлан мэдээллийг сонсож төрийн үйлчилгээг шинэ арга технологиор нэвтрүүлнэ.

ЗДТГ-ын

Дарга

9

Төрийн албан хаагчидын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Төрийн албан хаагчдын ажиллах орчин дээшилсэн байна.

Төрийн байгууллагын дарга эрхлэгч нар

ХОЁР. ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН  ХҮРЭЭНД:

10

Архигүй жишиг сум болох хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, архидалтын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэдийг дэмжинэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Сумын архины хамаарал бүхий иргэдийн тоо багассан байна.

Нийгмийн ажилтан

11

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөр боловсруулж, мэдээллийн тогтолцоог бүрдүүлнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Малын хулгай буурсан байна.

Цаагдаагийн тасаг, МЭҮТасаг

12

Төсөвт байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж зөвлөмж хүргүүлнэ. 

 

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Зөвлөмж хүргүүлж төсөвт байгууллагуудын үйл ажиллагаа сайжирсан байх.

ХШҮ-ий

мэргэжилтэн

ГУРАВ. ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

13

Гадаад харилцааны талаар баримтлах бодлоготой болно.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Гадаад харилцааны талаар баримтлах чиглэлтэй болно.

Улсын бүртгэгч

14

ОХУ-той сайн хөршийн уламжлалт харилцааг сэргээн  Эвт модны наадам хийж,  харилцан үр ашигтай байх зарчимд үндэслэн ажиллана.   

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Эвт мод-ы наадам зохион байгуулж, хамтын ажиллагааг сайжруулна.

Соёлын төвийн эрхлэгч

15

Батын Ренчины зохиол Балжан хатан жүжгийг Улаанбаатар хот, ОХУ, БНХАУ-д аялан  тоглолт зохион байгуулна.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Балжан хатан жүжгийг олон  улсад таниулах, орлого бүрдүүлнэ.

Соёлын төвийн эрхлэгч

16

Чита мужийн Ага, Кырийн районы эрүүл мэнд, сургууль, цэцэрлэг, соёл, бизнесийн  байгуулагатай шефийн харилцаа тогтооно.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Гадаад харилцаанд ахиц гарсан байна.

Улсын бүртгэгч

ДӨРӨВ. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

17

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, бизнесийн сургалт ахуйн үйлчилгээг сайжруулах зорилгоор Нутгийн иргэдийн хөгжил, ахуйн үйлчилгээний төв-ийн үйл ажиллагааг сайжруулна.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Ахуй үйлчилгээний төвийн үйлчилгээ сайжирна.

МЭҮТасаг

18

Сум хөгжүүлэх  сангийн зээлээр үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөн, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан

Жилдээ

Суманд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн тоог нэмэгдүүлэх, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн иргэдийн амжиргаа дээшилсэн байна.

МЭҮТасаг

19

Ажилтай орлоготой Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, орон нутгаас гарч байгаа санал санаачилга, ахмад настан, оюутан, залуучуудыг хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэх, нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтад оролцоход нь  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан дэмжлэг үзүүлж ажиллана.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, төсөл хөтөлбөрт хамруулах замаар

Жилдээ

Ахмад  настан, оюутан, залуучуудыг хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

МЭҮТасаг

20

Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд болон, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх  сан,  сум хөгжүүлэх сангаас  50 ажлын байрыг шинээр бий болгож, түр ажлын байраар 250 иргэнийг хангана.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, төсөл хөтөлбөрт хамруулах замаар

Жилдээ

 

Ажлын байр шинээр нэмэгдсэн байна,  иргэдийн амжиргаа дээшилнэ.

МЭҮТасаг

21

Малчдын хоршоог хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд  Хоршоо хөгжүүлэх төсөл шалгаруулж,  хөнгөлттэй зээл олгох замаар ажлын байр нэмэгдүүлнэ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сан,  жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан

1, 2 дугаар улиралд

Малчид хоршоолох замаар амжиргаагаа дээшлүүлэн тэдэнд дэмжлэг үзүүлсэн байна.

МЭҮТасаг

22

Мал нядлах, арьс шир, өлөн гэдсэнд анхан шатны  боловсруулалт хийх цех байгуулна.

Сум хөгжүүлэх сан,  жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан

Жилдээ

Сумандаа арьс ширний анхан шатны боловсруулалт хийдэг болно.

МЭҮТасаг

ТАВ. БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХҮРЭЭНД:

23

Ерөнхий боловсролын сургуулийн 90-н жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх.

Зохион байгуулалтын арга хэмжээ

3 дугаар улиралд

Сургуулийн түүхт    90-н жилийн ойг арга  хэмжээг амжилттай зохион байгуулна.

ЕБС-ийн захирал

24

Цэцэрлэгийн нүүдлийн бүлэг хөдөөгийн 2 багт ажиллуулах.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Хөдөөгийн хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна.

 

Цэцэрлэгийн эрхлэгч

25

Насан туршийн боловсролын үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, суралцагсдын хүрээнд тулгуурласан амьдрах ухаан, өрхийн орлого, санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, боловсролын ерөнхий түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөрийг хэрэглэнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Насан туршийн боловсролын үйлчилгээний хүртээмж, нэр төрөл нэмэгдэнэ.

ЕБС-ийн захирал

26

Багшийн хөгжил дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ. 

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Багш нарын чадвар дээшилсэн байна.

ЕБС-ийн захирал

27

Дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулж, хүүхдүүдэд чиглэсэн хүүхэд хамгаалал, хүүхдийн оролцоо, чөлөөт цагийн асуудлаар сургалт үйл ажиллагаа зохион байгуулах болон хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Дотуур байрны орчин сайжирсан байх, хүүхдийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа идэвхижсэн байх.

ЕБС-ийн захирал

28

150 хүүхдийн шинэ цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Шинэ цэцэрлэг тавилга, тоног төхөөрөмжтэй болсон байх.

 

Цэцэрлэгийн эрхлэгч

ЗУРГАА.СОЁЛ СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

29

Сумын соёлын төвд цахилгаан хөгжмийн зэмсэгтэй  болгоход дэмжлэг үзүүлнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

1,2 дугаар улиралд

Хөгжмийн зэмсэгийн тоо, төрөл нэмэгдэнэ.

Соёлын төвийн эрхлэгч

30

Эрээний Тэрэгний Үйлдвэр үүсгэн байгуулагдсаны  түүхт 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх.

Зохион байгуулалтын арга хэмжээ

2 дугаар улиралд

Ойн арга хэмжээг амжилттай тэмдэглэн өнгөрүүлнэ.

6 дугаар багийн Засаг дарга, Орлогч дарга, ИТХ-аас

31

Сумын орон нутаг судлах музейн байрны асуудлыг шийдвэрлэж,  соёлын төвийн цогцолборын зураг төсвийг хийлгэнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Музейн байртай болоход зохион байгуулалтын арга хэмжээ авсан байх.

Соёлын төвийн эрхлэгч

32

Соёлын биет  бус өвийг  өвлөн уламжлагчийг алдаршуулах, шинээр нээн илрүүлэх ажлыг зохион байгуулна.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Биет бус өв тээгчдийг алдаршуулах талаар ажил зохион байгуулах,  шинэ биет бус өв тээгчийг илрүүлэх.

Соёлын төвийн эрхлэгч

33

МУГЖ Д.Дашнямын 70 насны ойн нэрэмжит Улзын намар-2015 зохиолын  дуу дуулаачдын зүүн бүсийн наадам зохион байгуулна.

Зохион байгуулалтын арга хэмжээ

1, 2 дугаар улиралд

Зүүн бүсийн  зохиолын  дуу дуулаачдын  наадам зохион байгуулсан байна.

Соёлын төвийн эрхлэгч

34

Залуучуудад чиглэсэн соёл, спортын арга хэмжээ зохион байгуулах, залуусыг спортод татан оролцуулах тэдний бие бялдрыг хөгжүүлэх

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Залуусыг хамарсан спорт урлагын арга хэмжээ  зохион байгуулсан байх.

Соёлын төвийн эрхлэгч, Залуучуудын холбоо

35

Сумын нөхцөлд тохирсон аялал жуулчлалын хөтөлбөр гарган хэрэгжүүлнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Аялал жуулчлалын нэгдсэн бодлоготой болно.

Соёлын төвийн эрхлэгч

36

Айл өрхийн Угийн бичиг хөтлөх ажлыг эрчимжүүлнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Айл өрхийн угийн бичиг  хөтлөлт сайжирсан байх.

Соёлын төвийн эрхлэгч, Ахмадын хорооны дарга

37

Залуусын чөлөөт цагыг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Залуус төгөл байгуулна.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Залуусын чиглэсэн хөтөлбөр боловсруулсан байх, төгөл байгуулсан байх.

Залуучуудын холбоо, Сум дундын ойн анги

 

ДОЛОО. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХҮРЭЭНД:

38

Халдварт өвчин болон түүний дотроос  БЗДХ-ийг буруулна.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

БЗДХ өмнөх оныхоос буурсан үзүүлэлттэй гарах.

Хүн эмнэлгийн эрхлэгч

39

БОЭТ-ийн хөдөлгөөнт эмнэлгийг суманд ажиллуулах.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

 

Суманд БОЭТ-ийн хөдөлгөөнт эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт сумын иргэд хамрагдсан байх.

Хүн эмнэлгийн эрхлэгч

40

Сум дундын хүн эмнэлгийн гадна гэрэлтүүлэг, хяналтын камер суурилуулах.

Аймгийн төсөв

10.000.000 төг.

Жилдээ

Эмнэлгийн гадна орчин нөхцөл сайжирна.

Хүн эмнэлгийн эрхлэгч

41

Х¿í àìûí äàðõëààæóóëàëòûã ñàéæðóóëàõ аяныг эрчимжүүлж, хàëäâàðò ºâ÷нийг шат дараатай бууруулна.   

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Халдварт өвчин өмнөх оны үзүүлэлтээс  буурсан байх.

Хүн эмнэлгийн эрхлэгч

42

Эрүүл мэндийн даатгалтай иргэн эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авах  боломжтой болгоход чиглэсэн арга хэмжээ авна.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Эрүүл мэндийн даатгалтай иргэн бүр тусламж үйлчилгээнд хамрагдсан байх

Нийгмийн даатгалын улсын байцаагч, Хүн эмнэлгийн эрхлэгч

43

Íýí ÿäóó, ýìçýã á¿ëãèéí õ¿ì¿¿ñ, хөгжлийн бэрхшээлтэй èðãýäýä ýð¿¿ë ìýíäèéí òóñëàìæ ¿éë÷èëãýýã ¿íý òºëáºðã¿é ¿ç¿¿ëýõ áîëîìæèéã íýìýãä¿¿ëнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэсэн байх

Хүн эмнэлгийн эрхлэгч, Нийгмийн халамж, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн

НАЙМ. ХҮН АМ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТАЛААР:

44

Аймгийн ИТХ-аар батлагдсан Ахмадаа ачлах хөтөлбөр-ийг суманд  хэрэгжүүлж ахмадууддаа хүндэтгэл үзүүлнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Ахмадуудад чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байх.

Нийгмийн халамжийн байцаагч

45

Өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөрт  сумын ядуу айл өрхөөс хамруулан дэмжих замаар холбогдох үйлчилгээг үзүүлэн 15 өрх ядуурлаас гаргах ажлыг зохион байгуулна.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

15 өрхийг ядуурлаас гаргахад бодит дэмжлэг үзүүлнэ.

Нийгмийн халамжийн байцаагч

46

Сумын залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж,  эмэгтэйчүүдийн чуулга, уулзалт, хэлэлцүүлгийг баг, сумын хэмжээнд жил бүр зохион байгуулна.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Ахмад, эмэгтэйчүүд залуусыг чиглэсэн хэлэлцүүлэг чуулга уулзалт зохион байгуулна.

Нийгмийн ажилтан

47

Залуучуудын хөгжлийн хөтөлбөр-ийг хэрэгжүүлж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, чадавхижуулах, мэргэшүүлэх,  нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлд санал санаачлага гаргаж байгаа байгууллагуудтай хамтран ажиллах төсөл хэрэгжүүлнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Сумаас залуусыг дэмжих чиглэлээр бодлого боловсруулан хэрэгжүүлсэн байх.

МЭҮТасаг

ЕС. БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

48

Байгууллага, аж ахуй нэгж бүр  эзэмшил газрын 10-аас доошгүй хувийг  ногоон байгууламжтай болгоно.

Зохион байгуулалтын арга хэмжээ

5,6,9,10 дугаар сард

Байгууллага бүр ногоон байгууламжтай болсон байна.

Байгаль хамгаалагч Б.Ган-Од

49

Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг дэмжиж, оролцогч талуудтай  хамтран хэрэгжүүлнэ. Орон нутгийнхаа байгалийн нөхөн сэргээгдэх нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах зорилгоор байгуулагдан ажиллаж буй малчдын бүлэг, байгаль хамгаалах нөхөрлөлүүдийг дэмжинэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Малчдын бүлэг, байгаль хамгаалах нөхөрлөлүүдэд дэмжлэг үзүүлсэн байх.

БОХУБ, Сум дундын ойн анги, Төслийн  зохицуулагч Н.Отгонзаяа

50

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, аудитын эрх зүйн орчны шинэчлэлийн талаар сургалт сурталчилгааг зохион байгуулж, хэрэгжилтийг сайжруулан иргэдийн экологийн  мэдлэг, мэдээллийг  дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Иргэдийн экологийн  мэдлэг, мэдээллийг  дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулан иргэд экологийн мэдлэгтэй болсон байх.

БОХУБ

51

Айл өрх, албан байгууллагууд орчин тойрондоо мод, сөөг тарьж цэцэгжүүлэх санал санаачлагыг урамшуулан санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Байгаль хамгаалах сан, Төсөл хөтөлбөр

5,6,9,10 дугаар сард

Ногоон байгууламж байгуулах санал санаачлагыг дэмжсэн байх.

Байгаль хамгаалагч Р.Бямбадорж

52

Улз голын гүүрийн Байгаль орчны  хяналтын постод  хурд сааруулагч,  гэрэлтүүлэг, замын тэмдэг тэмдэглэгээ, хаалт хийх.

Байгаль хамгаалах сан

2.000.000 төг.

Жилдээ

Улз голын гүүрийн Байгаль орчны  хяналтын постын орчин сайжирсан байх.

Байгаль хамгаалагч Б.Ган-Од

53

Байгалийн дагалт баялаг ашиглах, аялал зугаалгаар явж буй тээврийн хэрэгсэлд  хог хаягдлын уут бэлтгэх.

Байгаль хамгаалах сан, Төсөл хөтөлбөрөөс 500.000 төг.

Жилдээ

Хог хаягдал багассан байх.

БОХУБ

54

 

Эрээн нурууны 210 га талбайд ойжуулалтын ажил хийх.

Аймгийн Байгаль хамгаалах сангийн 139.000.000 төг.

2,4 дүгээр улиралд

210 га талбайд ойжуулалт хийгдсэн байх.

БОХУБ, Сум дундын ойн анги

55

Ой хээрийн түймрээс хамгаалах 30 км  халз зурвас татна.

Аймгийн Байгаль хамгаалах сангийн 60.000.000 төг.

2,4 дүгээр улиралд

30 км зурвасыг татсан байх.

БОХУБ

56

Хэрийн голоос Ульхан хилийн боомт хүртэлх түймрээс хамгаалах  зурвасыг сэргээх

Аймгийн Байгаль хамгаалах сангийн 15.000.000 төг.

2,4 дүгээр улиралд

Түймрээс хамгаалах хуучин зурвас сэргэсэн байх.

БОХУБ

57

Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг голуудын сав газарт хэрэгжүүлэх нь mon/12/301 төслийн  багтай хамтран нэг булгийн  эхийг хашиж хамгаалах.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Булгын эхийг хашиж хамгаалсан байна.

БОХУБ, төслийн зохицуулагч Н.Отгонзаяа

58

Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг голуудын сав газарт хэрэгжүүлэх нь mon/12/301 төслийн  багтай хамтран жижиг төслийн хүрээнд амжиргааг дэмжих зорилгоор 4 жижиг төсөл хэрэгжүүлнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Төслөөс суманд дэмжлэг үзүүлсэн байх.

Төслийн  зохицуулагч Н.Отгонзаяа

59

 

Ойн хөнөөлт шавьж, өвчний тоймчилсон судалгааг хийнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Ойг хамгаалах арга хэмжээ авсан байна.

БОХУБ,Сум дундын ойн анги

60

Түгээмэл тархацтай  ашигт малтмалыг зүй зохистой ашиглуулах, хяналт тавих ажлыг зохион байгуулна.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Хяналт сайжирсан байх.

Аймгийн БОГазар, БОХУБ

61

Уул уурхайн үйл ажиллагааны нөхөн сэргээлтийг  чанартай гүйцэтгүүлж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Байгаль орчны  менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт хангагдсан байх.

Аймгийн БОГазар, БОХУБ

АРАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН  ХҮРЭЭНД :

62

Төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг судалж боломжит  эх үүсвэр бүрийн дайчлах замаар төсөвт орох орлогыг өмнөх оныхоос нэмэгдүүлнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Төсвийн орлого нэмэгдсэн байна.

Төрийн сангийн мэргэжилтэн, санхүүгийн алба

63

Иргэдийг малжуулах төсөлд хамруулна.

Сумын ОНХСан

60.000.000 төг.

Жилдээ

Малчдын амжиргаа дээшилсэн байна.

Төрийн сангийн төлөөлөгч

64

Нийтийн  эзэмшлийн газрын дэд бүтэц, гэрэлтүүлгийн  засвар үйлчилгээ

 

Сумын ОНХСан

2.000.000 төг.

Жилдээ

Хог, гэрэлтүүлэг, дэд бүтцийн арчлалт хамгаалалт хийгдсэн байна.

Улзын хөгжил ОНӨААТҮГазрын дарга

65

Сумын төвийн албан байгууллага, айл өрхийг  интернэт сүлжээнд холбох.

Сумын ОНХСан

19.640.000 төг.

Жилдээ

Сумын төвийн албан байгууллага, айл өрх өндөр хурдны интернэт сүлжээнд хамрагдсан байна.

МТМэргэжилтэн

66

 

Сумын төвийн спорт тоглоомын талбайг тохижуулах.

Сумын ОНХСан

50.000.000 төг.

Жилдээ

Сумын төвд спорт тоглоомын талбай байгуулсан байх.

Төрийн сангийн төлөөлөгч

67

Сумын төвийн ерөнхий төлөвлөгөөний зураг төсвийн ажил хийх, зөвлөхийн үйлчилгээ

 

Сумын ОНХСан

20.771.400 төг.

Жилдээ

Сумын ерөнхий төлөвлөгөөтэй болсон байх.

Газрын даамал

68

Халуун усны барилга ашиглалтанд оруулах.

 

Сумын ОНХСан

72.654.300 төг.

Жилдээ

Халуун  усны барилга бүрэн ашиглалтанд орсон байна.

Төрийн сангийн төлөөлөгч

69

Иргэдэд үйлчлэх төвийг шаардлагатай    тоног төхөөрөмжөөр хангаж, тохижуулах.

Сумын ОНХСан

30.000.000 төг.

Жилдээ

Иргэдэд үйлчлэх тохижолт хийгдсэн байна.

ЗДТГДарга

АРВАН НЭГ.   ДЭД БҮТЦИЙН  ХҮРЭЭНД :

70

Сумын төвийн шинэчлэл төсөл-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж дуусгана.

Улсын төсвийн хөрөнгөөр.

Жилдээ

Сумын төвийн шинэчлэл төсөл-ийн гүйцэтгэл 100 хувьтай дууссан байх.

Орлогч дарга

71

Нутгийн захиргааны шинэ ордонтой болох талаар хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, төрийн байгууллагуудыг оновчтой байршуулан иргэдэд нэг цэгээс үйлчлэх боломжийг бүрдүүлнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Тамгын газрын шинэ байртай болж, иргэдэд нэг цэгээс төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн байна.

ЗДТГ-ын дарга

72

640 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилгын ажлыг дуусгаж, ашиглалтанд оруулах.

Улсын төсвийн хөрөнгөөр.

Жилдээ

Сургуулийн барилга ашиглалтанд орсон байх.

Орлогч дарга

73

150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтанд оруулах.

Улсын төсвийн хөрөнгөөр.

Жилдээ

Цэцэрлэгийн  барилга ашиглалтанд орсон байх.

Орлогч дарга

74

Хархираагийн соёл түүх-ийн барилгын ажлыг үргэлжлүүлнэ.

Улсын төсвийн хөрөнгөөр.

Жилдээ

Хархираагийн соёл түүх-ийн барилгын ажил үргэлжлүүлэн хийгдсэн байх.

Орлогч дарга

75

Сумын төвийн айл өрх, албан газар, хашаа байшин, гудамж, зам  талбайн хаягыг шинэчлэн хийх ажлыг эхлүүлэх.  /шинэ   MNS 5283 : 2014  стандарт /

Зохион байгуулалтын арга хэмжээ

2,3 дугаар улиралд

Айл  өрх, албан газар, хашаа байшин, гудамж, зам  талбайн хаягыг шинэчлэн хийх судалгаа явуулсан байна.

Газрын даамал

76

Засаг захиргааны нэгж, суурин газар, үйлдвэр, аялал жуулчлал, рашаан сувилал, түүх соёлын дурсгалт газрууд, өвөлжөө, хаваржаа, үл хөдлөх эд хөрөнгө болон тэдгээрийг холбосон улсын чанартай болон  орон нутгийн чанартай бүх төрлийн замууд, тэдгээрийн уулзварт байрлуулах баталгаажсан хаяг бүхий нэгдсэн загвартай хаягын тэмдэг, хаягийн зургын самбарт тавих ажлыг эхлүүлэх.

Зохион байгуулалтын арга хэмжээ

2,3 дугаар улиралд

Нэгдсэн  загвартай хаягын тэмдэг, хаягийн зургын самбарт талаар судалгаа явуулж ажлыг эхлүүлнэ.

Газрын даамал

77

Орон  сууцжуулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Орон сууцжуулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн байна.

Орлогч дарга

78

Хөдөөгийн 1,2,3-р багийн төвийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангана.  

Аймгийн төсөв. 40.000.000 төг.

Жилдээ

Хөдөөгийн баг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангагдсан байх.

Орлогч дарга

79

Чойбалсан-Баян-Уул хилийн боомт хүртэл  хатуу хучилттай  зам барих ажлын зураг төсөв боловсруулна.

Улсын

Төсөв.

Жилдээ

Чойбалсан- Баян-Уул хилийн боомт хүртэл  хатуу хучилттай  зам барих ажлын зураг төсөв хийгдсэн байх.

Орлогч дарга

80

Сумын төвийн Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур шонг шинэчлэн солих.

Аймгийн ОНХС

30.000.000 төг.

Жилдээ

Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур шонгууд шинэчлэгдсэн байх.

Орлогч дарга

АРАВ ХОЁР. ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ШИНЭ ХӨДӨӨ АЖ

АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

81

Монгол мал хөтөлбөрийн хүрээнд  нийт бэлчээрийн 10-аас доошгүй хувийг  сумын нөөц бэлчээр болгон хамгаалалтанд авч цаг хүндэрсэн үед ашиглах арга хэмжээ зохион байгуулна.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Цаг хүндэрсэн үед нөөц бэлчээр ашигласан байх.

МЭҮТасаг

82

Атрын 3 дугаар аяны хүрээнд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ малын шүүст болон уурагт тэжээл, хүлэмжийн  тариалан,  газар тариаланг өмнөх оноос 10 хувиар нэмэгдүүлж эрчимжүүлнэ.

Сум хөгжүүлэх сан,  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Аж ахуй нэгжүүд

2,3 дугаар улиралд

Төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ малын шүүст болон уурагт тэжээл, хүлэмжийн  тариалан,  газар тариаланг өмнөх оноос 10 хувиар нэмэгдсэн байх.

МЭҮТасаг

83

 

Хүн амд эрүүл хүнс хүргэх талд анхаарч, худалдаа үйлчилгээний газруудад үзлэг шалгалтыг зохион байгуулж, заавар зөвлөгөө өгч ажиллана.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Худалдаа  үйлчилгээний газруудад үзлэг шалгалтыг зохион байгуулж, заавар зөвлөгөө өгч хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллана.

МЭҮТасаг

84

Мал эмнэлэг үржлийн нэгжүүдийн үйл ажиллагааг бэхжүүлэн,  ариутгал халваргүйтэл,  эрүүл ахуйн арга хэмжээг   сайжруулж мал сүргийг эрүүлжүүлэх цогц бодлого хэрэгжүүлэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцинжуулалтад тогтмол хяналт тавьж ажиллана.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Мал  сүргийг эрүүлжүүлэх цогц бодлого боловсруулан хэрэгжүүлсэн байна.

МЭҮТасаг

85

 

 

Нэг суурин-нэг бүтээгдэхүүн өдөрлөгийг зохион байгуулж, үйлдвэрлэгчдийн зах зээлийг  өргөжүүлэхэд анхаарч ажиллана. 

 

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Нэг суурин-нэг бүтээгдэхүүн өдөрлөгийн зохион байгуулна. Үйлдвэрлэгчидэд  зах зээлийг өргөжүүлэхэд дэмжлэг болохуйц ажил зохион байгуулна.

МЭҮТасаг

86

Малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор бэлчээрийн мал аж ахуйд дасан  зохицсон шилмэл омог, үүлдрийн  хээлтүүлэгчийг  тавих, хавар намрын ангилалт, заазлалтын ажлыг хийнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Мал сүргийн чанар, үүлдэрлэг байдал сайжирсан байна

              МЭҮТасаг

87

Төрөөс олгогдож буй Хонь, тэмээний ноос, арьс ширний урамшуулалд малчдыг бүрэн хамруулах ажлыг  эрчимжүүлнэ.

Зохион байгуулалтын

арга хэмжээ

Жилдээ

Малаас гарах ашиг шим, малчдын орлого дээшилсэн байна.

    МЭҮТасаг

88

Дорнод аймгаас хэрэгжүүлж байгаа Тэмээ дэд хөтөлбөрт хамрагдах, ботго тутамд урамшуулал олгох ажлыг эхлүүлэх, тэмээний тоо толгойг өсгөж чанарыг сайжруулна.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Тэмээний  тоо толгойг, чанар өссөн байна.

МЭҮТасаг

 

 

 

89

Мал бүртгэлжүүлэх,  ээмэгжүүлэх ажлыг дэс дараатай зохион байгуулж малын  эрүүл мэнд, удам гарвалыг тогтоож мэдээллийн нэгдсэн санд холбосон байна.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Малын эрүүл мэнд, удам гарвалыг тодорхой болсон байна.

МЭҮТасаг

АРВАН ГУРАВ. БАТЛАН ХАМГААЛАХ, ГАМШГААС ХАМГААЛАХ ТАЛААР

90

Батлан хамгаалах салбарын талаарх хууль тогтоомжийг бүхий л талаар дэмжин хэрэгжүүлж, хамтын ажиллагааг сайжруулан, иргэн цэргийн харилцааг бэхжүүлж, иргэдэд эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн  сургалт, төслийн ажлыг дэмжин ажиллана.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Батлан хамгаалах салбартай хамтран ажиллаж, иргэдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх талаар ажил зохион байгуулна.

ЗДТГДарга

91

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас үүсэх гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлж, малчдад шуурхай мэдээлэх нөхцөлийг сайжруулна.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Гэнэтийн аюул хохиролоос урьдчилсан сэргийлэх мэдээлэл малчдад шуурхай хүрнэ.

ЗДТГДарга

92

Хил  хамгаалах байгууллагын үйл ажиллагааг дэмжиж  хамтын ажиллагааг сайжруулна.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Хил хамгаалах байгууллагатай хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

ЗДТГДарга

93

 

Ариутгал  халдваргүйжүүлэлт, нохой устгалын ажил зохион байгуулах.

 

Сумын ОНХСан

4.855.500 төг.

Жилдээ

Ариутгал  халдваргүйжүүлэлт, нохой устгалын ажил зохион байгуулна.

 

ЗДТГДарга

 

 

 

 

 

БАЯН-УУЛ СУМ ЗДТГ

 

 

Сэтгэгдэл нэмэх

Security code
Refresh

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...