Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

Сумын Засаг даргын зөвлөлийн хурлын протокол

Засаг даргын дэргэдэх зөвлөлийн

2014 оны 1 дүгээр хуралдааны тэмдэглэл

 

 

2014.01.23

            Хурал 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цаг 30 минутанд Засаг даргын албан өрөөнд эхлэв. Хуралд

Засаг даргын дэргэдэх зөвлөлөөс:    

                  Засаг дарга Ж.Дорж

                  ЕБС-ын захирал Д.Энхбарс

                  Төрийн сангийн мэргэжилтэн О.Мөнхбаясгаа

                  Ойн ангийн дарга Ж.Лхагвадорж

                  Ахмадын хорооны дарга А.Дашням

                  Гэрлийн байцаагч Б.Эрдэнэ-Очир

                  ХШҮ мэргэжилтэн Г.Болдмаа

ЗДТГ-аас ЗДТГДарга Б.Чимгээ

                 МЭҮТасгийн дарга В.Ариунболор

                 МЭҮТасгийн мэргэжилтэн Д.Энхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй эхлэв.

 

Хэлэлцэх асуудал

Нэг. Харъяалалгүй  ахмадуудад хүндэтгэл үзүүлэх тухай

Ж.Дорж: Сумын хэмжээнд нийт 104 харъяалалгүй ахмадууд байдаг эдгээр ахмадуудад нэг хүний 10000 төгрөгийн гарын бэлэг нийт 1040000 төгрөг болж байна. Уг зардлыг Засаг даргын нөөцийн сангаас гаргах саналтай байна.

Шийдвэрлэсэн нь:

Хуралд оролцсон 7 гишүүд 100 хувийн саналтайгаар гар өргөснөөр ахмадуудад хүндэтгэл үзүүлэн Засаг даргын нөөцөөс 1040000 төгрөг гаргахаар гарын үсэг зурж батлав.

 

Хоёр: Баримтат киноны урьдчилгаа олгох тухай.

Ж.Дорж: Энэ жил Соёлын төвд нэгдсэн журмаар 90 дээш настнуудаа хүлээн авч золголт хийх төлөвлөгөөтэй байна. Уг золголтын үеэр сумын 90 жилийн ойн арга хэмжээнд зориулсан баримтат киноны 1 дүгээр зураг авалт болно. Зураг авалтын нийт төсөв  3640000 төгрөг болж байгаа тухай баримтат кино хариуцан хийж байгаа Нутгийн иргэн С.Баасанжаргал хэлсэн.

Төсвийг танилцуулав.

Зараг авалтын урьдчилгаа болох 1990000 төгрөгийн олгосноор Цагаан сарын арга хэмжээнд ирж зураг авалт хийх боломжтой тухайгаа хэлсэн. Тиймээс уг зардалд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлон гаргах саналтай байна.

 

О.Мөнхбаясгаа: 90 жилийн ойн арга хэмжээний кино болон ном зохиож хэвлүүлэх ажлыг хариуцаж байгаа хүмүүст нь даатгаад зөвхөн манай өгсөн хөлсөнд тодорхой тооны ном болон DVD-нд хуулсан киног авхаар тохиролцсон дээр гэсэн саналтай байна.

Б.Чимгээ: Эдгээр иргэдтэй гэрээ хийх замаар ойлголцож тохирсон дээр мөн баримтат киноны зураг авалтанд нөөц боломжоо ашиглан зураг авалтын явцад тусалж болох бөгөөд манай зүгээс зохиолыг баталгаажуулан хянах нь зүйтэй.

О.Мөнхбаясгаа: Баримтат киноны төсөвт тусгагдсанаар нэг диск 20000 төгрөг, 90 жилийн ойн арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан төсөв 4100000 төгрөг тиймээс бид 200  диск худалдаж авч байна гэж үзээд баримтат кино хийж байгаа иргэнтэй тохиролцож гэрээ хийх саналтай байна.

Шийдвэрлэсэн нь:

Сумын түүх соёл ахуй байдлыг харуулсан баримтат кинотой 200 ширхэг диск авах зорилгоор  1990000 төгрөгийн урьдчилгаа олгох зүйтэй гэж 100 хувийн саналтайгаар зөвшөөрч уг зардлыг Ерөнхий боловсролын сургуулийн албан хаагчид, ЗДТГ-ын албан хаагчидаас 90 жилийн ойд өргөх хандивын мөнгөнөөс авахаар шийдвэрлэж гарын үсэг зуран баталгаажуулав.

 

Гурав. Сумын сайчуулыг тодруулж урамшуулах тухай

 

 Д.Энхтунгалаг:

- Сумын тэргүүний тариаланч хамт олны болзол шаардлагыг хангасан     

             “Майдарын буудай” ХХК                    

- Сайн ногоочны болзол хангаад байгаа

            1-р багийн иргэн  Бадамжав Ганболд

            4-р багийн иргэн Гомбонэрэн Мөнгөнцэцэг нарыг дэвшүүлж байна.

 

Ж.Дорж: Нэр дэвшиж байгаа  иргэд сумаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцох оролцоог харж шалгаруулах хэрэгтэй байна.

Д.Энхбарс: Цаашид эдгээр иргэдийг шалгаруулах болзолд хүмүүнлэгийн чиглэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үзэж шалгаруулах хэрэгтэй гэсэн саналтай байна.

 

В.Ариунболор:

Сумын Сайн малчны болзол хангасан

1-р багийн иргэн Лувсандаш Мөнхбаяр

1-р багийн иргэн Монхор Борчулуун

            2-р багийн иргэн  Осор Пүрэв

            2-р багийн иргэн  Бавуудорж Чулуунбаатар

            3-р багийн иргэн Буянмөнх Батхуяг

            3-р багийн иргэн  Базаргүр Цэдэнжав

1500 бухал хадаж сумын аврага хадланч болзолыг хангасан

           2-р багийн иргэн Цэрэн Алтанцоож

Сумын алдарт уяач болзолыг хангасан

           2-р багийн иргэн Батжаргал Мөнх-Эрдэнэ

           2-р багийн иргэн Ганболд Батсайхан

           3-р багийн иргэн Ганбаатар Бөхчулуун нарыг нэр дэвшүүлж байна.

 

Б.Чимгээ: Нэр дэвшүүлж байгаа иргэдийн материалыг зөвлөлийн хурлаар оруулж ирэхдээ  илүү нарийвчлан тусгаж шагналын сан зэргийг тодорхой оруулж ирэх хэрэгтэй байна.

Л.Бямбадорж:  Сумын сурын холбооны хуралдан могой жилийн тэргүүний харваач болзол хангасан Б.Баяртогтох, Б.Тэргэлсаран нарыг тэргүүний харваачаар шагнуулахаар нэр дэвшүүлж байна.

Б.Эрдэнэ-Очир:  Сумын тэргүүний бөхөөр 4 дүгээр багийн иргэн сумын заан Доржпаламын Эрдэнэчулууныг нэр дэвшүүлж байна.

 

Ж.Дорж: Эдгээр иргэдэд энгэрийн тэмдэг, өргөмжлөл, тууз өгөх шагналын дагалдах мөнгө болох 10000 төгрөгийг хасаж өгөх саналтай байна.

 

Шийдвэрлэсэн нь:

Нэр дэвшүүлсэн 15 иргэн 1 байгууллагын материалтай танилцан зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр дэмжиж нэг иргэнд гардуулах энгрийн тэмдэг, өргөмжлөл, туузны зардал болох 35000 төгрөг нийт 525000 төгрөг, 1 байгууллагад 100000 төгрөгийн зардал тусган нийт 625000 төгрөгийн зардлыг Засаг даргын нөөцийн сангаас гаргахаар гарын үсэг зуран баталгаажуулав.

 

            Дөрөв. Цагаан сарын хурдан морины уралдаан зохион байгуулах тухай.

Б.Чимгээ: Цагаан сарын хурдан морины уралдааныг шинийн 1, шинийн 6-ны өдрүүдэд зохион байгуулах саналтай байна. Уг арга хэмжээг сумын Морин спорт уяачдын холбоо зохион байгуулах бөгөөд аюулгүй байдлыг дээд зэргээр сахих тухай сануулга өгч  Засаг даргаас Морин спорт уяачдын холбоонд явуулах албан тоотод  энэ талаар тусгаж өгсөн байгаа.

 

Шийдвэрлэсэн нь: Аюулгүй байдлын сануулгыг сайн өгөөд морин уралдааныг зохион байгуулах  тухай шийдвэрийг санал нэгтэйгээр гаргаж гарын үсэг зуран баталгажуулав.

 

 

 

 

 

 

ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГА                              Ж.ДОРЖ

 

 

 

 

ПРОТОКОЛ ХӨТӨЛСӨН: ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН

 НАРИЙН БИЧИГ                                                Г.БОЛДМАА

Сэтгэгдэл нэмэх

Security code
Refresh

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...