Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

Ажлын байрны чиг үүргүүд

 

СУМЫН МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН ТАСГИЙН ДАРГА, МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН, МАЛ АМЬТАН ХОРИО ЦЭЭР, ЧАНАРЫН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ ВОЛОДЯ ОВОГТОЙ АРИУНБОЛОРЫН 

Ажлын байрны зорилго:

Мал эмнэлэг, хүнсний чиглэлээр гарсан төр, засгийн бодлого, хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон дүрэм, журам, стандарт, норм, нормативийг сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хянах, мэргэжил арга зүйгээр хангаж, мал эмнэлгийн ажил үйлчилгээг, олон улсын жишигт ойртуулах, өөрийн орны зах зээл, нийгмийн амьдралын онцлог, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох малын удмын сан , эрүүл мэндийг хамгаалах, хувийн мал эмнэлгийн анхан шатны нэгжийг мэргэжлийн удирдалгаар хангаж хамтран ажиллах, мал сүргийг бүртгэлжүүлэх, халдварт, паразит өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжэг удирдан зохион байгуулж, шийдвэрлэх, шаардлагатай мэдээллээр сум, аймаг, улсын холбогдох албадыг хангахад оршино. 

 

Ажлын байрны үндсэн зорилт:

 1. Мал эмнэлэг, хүнсний салбарт мөрдөх Монгол улсын хууль, Засгийн газрын тогтоол, стандарт, дүрэм журмыгсурталчлах, хэрэгжүүлэх биелэлтийг тайлагнах.

 2. Мал эмнэгийн ажил үйлчилгээний чанарт төрийн зүгээс хяналт тавьж мэдээ тайланг цаг тухай бүрт нь авч түүний үнэн зөв байдалд дүн шинжилгээ хийж, нэгтгэн салбарын болон орон нутгийн удирдалагад мэдэгдэх.

 3. Сум орон нутгийн хэмжээнд эпидемологийн иж бүрэн судалгаа, зураглал гаргаж түүний дагуу мал эрүүлжүүлэх төлөвлөгөө боловсруулан сумын хэмжээнд малын өвчинтэй тэмцэх сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, захиалга хийх, хийсэн ажил захиалгын дагуу хувиарт эм, биобэлдмэлийг татан авч хувиарлах.

 4. Мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, аюулгүй нөхцөлийн баталгааг хангах.

 5. Мал эмнэлгийн ажил үйлчилгээний чадавхийг сайжруулах , чанар, хүртээмж, үр дүнг дээшлүүлэх, талаар үйлчилгээний нэгжид тодорхой дэмжлэг үзүүлэх шинжлэх ухаан технологийн ололтыг нэвтрүүлэх.

 6. Малын эмийг хангаж хүрэлцээг сайжруулах, малын эмийн бүртгэлд бүртгэгдсэн чанарын баталгаатай эмийг хэрэгжүүлж занших.

 7. Малын эмийн худалдаа, улсын төсвийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын эм, бэлдмэлийн чанар, хэрэглээ, зарцуулалт, хадгалалт, тээвэрлэлтийн байдалд холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн хяналт тавих.

 8. Малын эрүүл мэнд, төсөл, хөтөлбөр, эрх бүхий байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж буй орон нутгийн төр, захиргааны болон мэргэжлийн хэрэгэгч байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, албадан сахиулах ажлыг хэрэгжүүлэх.

 9. Мал амьтны шилжилт хөдөлгөөн, отор нүүдлийн асуудлыг хянаж хүн, мал амьтны халдварт, паразит, халдваргүй өвчин орж ирэх , тархах эрсдэлээс байнга сэргийлж ажиллах. 


ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН АСУУДЛЫГ ХАВСРАН  ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН ДАВААСҮРЭН ОВОГТОЙ  ЭНХТУНГАЛАГИЙН

Ажлын байрны чиг үүрэг: Бэлчээр ашиглалт, хамгаалалт, усжуулалт, газар тариалан,жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ,хоршооны чилэлээр гарсан хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах, төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтэнд хяналт тавих, сурталчлах, сумын төвшинд хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, орон нутгийн иргэд, малчид, бизнес эрхлэлгчид, засаг захиаргааны байгууллагын мэдээллээр хангах, зөвлөлгөө өгөх, сургалт зохион байгуулах, үйлдвэрлэл үйлчилгээний тогтвортой хөгжлийг хангуулахад оршино.

Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний чиглэлээр: Ажил олгогчдоос ирүүлсэн ажлын байрны захиалга болон төсөл хөтөлбөрийн хүрээнд бий болгож буй ажлын байрны талаарх мэдээллийг ажил хайгчид хүргэх, ажил олгогч, ажил хайгчийн тохирох ажлын байраанд зуулчлах үйлчилгээ үзүүлэх. Холбогдох асуудлаар ажил олгогч, ажил хайгчид мэдээлэл, зөвлөлгөө өгөх. Нутаг дэвсгэрийн хэмжээнд ажилгүй иргэн, ажил хайгч, ажилгүйдэлд өртөж болзошгүй болон ажил олгоход хүндрэлтэй иргэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдах сул чөлөөтэй ажлын байрны талаарх мэдээллийг ажил олгогчоос гаргуулан авч үйлчилгээ үзүүлэгч ажил олгогчийн бүртгэлийг хөтлөж, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд оруулж мэдээллэнэ.

Сэтгэгдэл нэмэх

Security code
Refresh

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...