Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМАНД ГАРСАН ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН БАЙДЛЫН ТАЛААРХ ТОВЧ УРЬДЧИЛСАН МЭДЭЭЛЭЛ

            Нэг: Түймэр гарсан газрын цагийн байдлын мэдээлэл:

            ОХУ-аас гарсан түймрийн мэдээг 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхэлж Онон балжийн байгалийн тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Ж.Дашдоржоор ахлуулсан 1 бүлэг Онон голын урд бие нутгийн зааг хэсгээр эргүүл гарган ажиллаж байсан.

 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр сумын Онцгой байдлын 1 дүгээр ээлжийн 14 хүнтэй шуурхай бүлэг 1 пургон машинтай сумын баруун хойно “Ар дархинт” гэдэг газар түймрийг манаж байсан.

Уг түймэр нь  Хэнтий аймгийн Дадал сумын нутаг “Дэгэн жигэн”, “Хар толгой” гэдэг газраар Онон голыг гатлан орж ирсэн. Мөн уг өдөр сумаас 2 дугаар ээлжийн 13, Дорнод аймгийн ОБГ-аас 12 хүний бүрэлдэхүүнтэй 1 бүлэг тус тус очиж ажилласан.

 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн өглөөний 05 цагийн орчимд Ар өнөрчийн голыг Онцгой байдлын 1 бүлэг, сумын 1 дүгээр ээлжийн 1 бүлгийн хамт гатлан “Дэгэн жигэн” гэдэг газрын наад хэсгээр урагш нь түймрийг цохиж ажилласан боловч салхины хурд маш хүчтэй 15-21 м/сек байсны улмаас Ар өнөрчийн голыг давж “Хөх дүнз” гэдэг газраар түймэр орж ирсэн.  

Түймэр Онон голыг давах магадлалтай байсан учраас “Хясуу” гэдэг газрыг 2 дугаар ээлжийн бүлэг манаж үлдсэн. 

2015 оны 04 дүгээр сарын 17, 18-ний өдрүүдэд “Бугат” гэдэг газраар давж орж ирсэн түймрийг трактороор хагалан загон татаж унтраасан бөгөөд энэ газраас баруун тийш нь газар хагалах гэсэн боловч тракторын анжисны ир нь хугарч загон татах боломжгүй болж, 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө “Даваат”, “Хавчуу” гэдэг газраар түймэр орж ирэн Улзын голын хойд хэсэгт тулж салхины хурд ширүүсч  Уртын адаг, Баян-Уулын араас  2 газраар Улз голыг давсан.

Дээрх түймэрийн баруун зах нь “Хөх чулуун”, зүүн тал нь Номгон хөндийгөөр урагшилсан.

2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөн ОХУ-аас Ульхан хилийн боомтын баруун тал Хурандаа тохой гэдэг газраар хил давж орж ирсэн түймрийн тархалт 6 дугаар баг, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрийг хамран Улзын голын хойд хэсгийг шатааж, Улзын голд тулсан боловч салхины хурд маш их хүчтэй ширүүсч Улзын урд биед гарч Дааганы пайз хүрч унтраасан. 

2015 оны 04-р сарын 25-ны өдөр Дархинтын түймэр цурамнаас алдагдаж Эрээн багийн араас орж, Өвөр эрээн ХХК-ийн хураалттай модонд ассан. Мөн зарим айлуудын араас орсон. Зүүн зах нь Үйсэнгийн голоор баруун тал нь Дархинтаар урагшаа орж ирсэн түймрийн загон татаж унтаарсан. Дархинтын түймэртэй зэрэгцэн Ульханаар орж ирсэн түймэр засмал замынхаа зүүн талаар урагш шатаасан. Засмал замын зүүн талаас тариа бригадын уринш хийсэн талбай хүртэл загон татаж загонд тулгаж түймэр унтраасан.

2015 оны 04-р сарын 27-ны байдлаар түймэр гарсан газруудын гал цурмандаа, Онон гэдэг газрын хойд хэсгээр түймэртэй байна. 8 малчин өрхийг хамгаалахаар Онцгой байдлын 7 бүлэг ажиллаж байна. Мөн Засмал давааны зүүн талд ой мод хамгаалахаар Онцгой байдлын 4 бүлэг тус тус ажиллаж байна.  

 

Хоёр: Түймрийн үед ажилласан хүн хүч, тээврийн хэрэгсэл:

Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан ой хээрийн түймэрт 2015 оны 04 дүгээр сарын 13-26-ны хооронд нийт 769 ард иргэд, албан хаагч, цэрэг, онцгой байдлын албан хаагчид ажилласан.

Үүнд: Нийслэлийн аврах анги 12 хүнтэй, Хан-Уул дүүргийн 14 дүгээр аврах анги 12 хүнтэй, Баянзүрх дүүргийн гал унтраах 35, 63 дугаар анги 12 хүнтэй, Дорнод аймгийн Хилийн цэргийн 0132 дугаар анги 35 хүн, Зэвсэгт хүчний 327 дугаар анги 92 хүн,  Хамаг монгол төслийн 15 хүн, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 1 бүлэг 10 хүн,  Онон балжийн байгалийн цогцолборт газрын 1 бүлэг 12 хүн, Багануурын Онцгой байдлын 1 бүлэг, Дорнод аймгийн Онцгой байдлын 4 бүлэг, Дадал, Норовлин, Баяндун, Цагаан-Овоо зэрэг сумдуудаас 5 бүлэг, сумын ард иргэд, албан хаагч 500 гаруй нийт 769 хүн хүч ажилласан.   

Тээврийн хэрэгсэл машин техник, мотоцикль 140 гаруй ажиллаа.  

Гурав: Түймрийн хохирлын мэдээ:

2015 оны 04 дүгээр сарын 14-27-ны байдлаар нийт 309 мян га талбайг хамарч сумын нийт нутаг дэвсгэрийн 55%-ийг эзлэж байгаа бөгөөд үлдсэн газар нь хүн мал амьдардаггүй нутаг дэвсгэр юм. Уг түймэрт 4 айл орон гэргүй, 412 толгой мал, 30 өрхийн малын өвөлжөө, хашаа шатсан урьдчилсан мэдээ гараад байна.

Дөрөв: Түймрийн шууд зардал:

Түймэр унтраах шууд зардалд  шатахуунд 23,5 сая төгрөг, хоол хүнсэнд 4,2 сая төгрөг, эд материал, сэлбэг, бусад зардалд 692,400 төгрөг нийт 28,4 сая төгрөг зарцуулаад байна. Үүнээс шатахууны зардлаас Дорнод аймаг 7.0 сая төгрөгийг урьдчилгаа хэлбэрээр шийдвэрлэсэн, 3,3 сая төгрөгийг хандиваар, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар шатахуун, хоол хүнсэнд 17,4 сая төгрөгийн өртэй байна.

Тав: Хандив, тусламж:

Түймрийн үед Тоног төхөөрөмж, эд материал, бэлэн мөнгө, хоол хүнсний хандив, тусламжийг МУ-ын Ерөнхийлөгч, ХХААСайд Р.Бурмаа, Ардчилсан намын нэр бүхий 35 гишүүд, МУ-ын гавьяат жүжигчин “Хамаг Монгол” төслийн хамт олон С.Жавхлан, “Мон-Иж булигаар” ХХК, “Дорнод гурил” ХХК, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улаанбаатар хотын ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит Үржин шаддүвлин хийдийн хамт олон, Улаанбаатар хотын ТЭЦ-3 ХХК, Улаанбаатар, Дорнод аймгийн Нутгийн зөвлөл, Дорнод аймгийн ХХААГазар, Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дорнод аймгийн сайн дурын ажилтан 4 залуу,  Орон  нутгийн “Майдарын буудай” ХХК, “Өвөр-Эрээн” ХХК, “Нарс мод” ХХК, Хилийн цэргийн 0275 дугаар анги, сумын ард иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгж зэрэг байгууллага хамт олноос сэтгэлийн хандив тусламжийг тус тус өргөөд байна.

Жич: Хандив тусламжийн дэлгэрэнгүйг www.facebook.com  Баян-Уул сумын мэдээллийн ажилтан хуудас, www.bayan-uul.dd.gov.mn сайтад байршуулсан болно.

Дорнод аймгийн Баян-Уул сумын

Засаг даргын Тамгын газар

Сэтгэгдэл нэмэх

Security code
Refresh

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...