Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

ХХААЯ-НЫ САЙД Р.БУРМАА ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМЫН ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭРТ АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭВ

ХХААЯ-ны сайд  Р.Бурмаа нь 2 хоног Дорнод аймгийн Баян-Уул суманд ажиллаж 2015 оны 04 дүгээр сарын 13-27-ний өдрүүдэд гарч буй ой, хээрийн түймрийн байдалтай  танилцан түймэрт өртсөн иргэд, малчид, олон хоног түймэрт дайчлагдан ажиллаж байгаа ард иргэд, Онцгой байдлын ажилтан, албан хаагчидтай уулзан тэдний санал бодлыг сонсож сэтгэл санааны дэм хайрлан, бэлэн  мөнгө болон хоол хүнс, эд  материалын хандив тусламжийг үзүүллээ.

             

            Мөн сайд маань тус суманд ажиллаж цаг үеийн байдалтай танилцах хугацаандаа эмэгтэй хүний, эх хүний сайхан сэтгэл, торгон мэдрэмжээрээ олон хоног түймэрт өртөж байгаа иргэд, малчид, ажилтан албан хаагчдын нөхцөл байдлыг ажиглаж  Улаанбаатар хотоос дахин шаардлагатай эм бэлдмэл, хувцас, гутал, оймс, бээлий, шүдний шил, бусад гэх мэт зүйлийг дахин суманд илгээсэн илгээмжийг 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авлаа.

 

            ХХААЯамны сайд Р.Бурмаа дараах зүйлсийн тусламжийн барааг суманд болон түймэрт өртсөн ард иргэд, малчид, мөн олон хоног түймэрт ажилласан иргэд, албан хаагчдад хандивлалаа. Үүнд: 10,000,000 төгрөг, Овъёос-1 тн, Хивэг-2 тн, Будаа-500 кг, Гоймон-500 кг, Гурил-700 кг, Гурилан боов-10 хайрцаг, Бэлэн гоймон-150 хайрцаг, Трактор-2 ширхэг, Малын эм тариа, Хүнсний ногооны иж бүрдэл-1 ширхэг, Талх-100 ширхэг, Ажлын бээлий-760 ширхэг, Оймс-270 ширхэг, Цэвэр ус 1,5- 100, Консерви-100, Цохиур-20, нүдний тос-2 хайрцаг, Нүдний шил-17 хайрцаг, 8 н хайрцаг хувцас, Бакаль-240 хос, Чапа цагаан- 240 хос, Хүрэм-240 хос гэх мэт.

 

ХХААЯамны сайд Р.Бурмаа танд халуун сэтгэлийн гараа харамгүй сунгаж өөрийн унаган нутаг болох Баян-Уул сумынхаа ард иргэдэд цаг үеийн хүндрэлтэй, гамшиг зовлонгийн үед нүдээ олсон хандив тусламж үзүүлсэнд тань талархаж сумынхаа удирдлагууд, ард иргэд, ажилтан албан хаагч, Онцгой байдлын албан хаагчдын өмнөөс баярласан талархаснаа дахин дахин илэрхийлж, цаашдынх нь ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

БАЯН-УУЛ СУМЫН МТТМЭРГЭЖИЛТЭН Б.БАЯР

АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН Б.БАТБУЯН

  

Сэтгэгдэл   

 
0 #1 зочин 2015-04-29 03:33
манай яамны сайд өөрийн нутагтаа хэрэгцээтэй тусламж үзүүлсэнд талархая
Quote
 

Сэтгэгдэл нэмэх

Security code
Refresh

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...