Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

Соёлын төвийн танилцуулга

Соёлын төв нь анх 1960 онд Онон САА-н Үйлдвэрчний төв зөвлөлийн харьяа Ажилчны клуб нэртэй байгуулагдсан ба мөн тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан артелийн дэргэд өндөр настангуудын субботникоор 1962 онд Улаанбуланг барьж, 1963 онд нэгдэж соёлын үйлчилгээг явуулж эхэлсэн байна.

2004 онд улсын төсвийн 129 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ Соёлын төвийг ашиглалтанд оруулан соёл, спортын үйл ажиллагааг тогтмол явуулж байна.

2013-2014 онд Соёлын төв нь Эрхлэгч, хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч, техникч, нярав үйлчлэгч, галч манаач үндсэн 7, гэрээт ажилчин 1, нийт 8 орон тоотой соёл урлагийн үйл ажиллагааг зохион явуулж байна.

Соёлын төв нь сумын иргэд болон хөдөөгийн малчдад соёлын үйлчилгээ явуулахын зэрэгцээ хөрш зэргэлдээх Баяндун сум, Цагаан-Овоо сум, Хэнтий аймаг, Сүхбаатар аймаг, Оросын Холбооны Буриад Улсын соёлын төвүүдтэй ажил мэргэжлийн туршлага солилцон хамтран ажилладаг.

Соёлын төв нь жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Даншгийн их аварга Жамъянгийн нэрэмжит бөхийн барилдаан, Онон улз сав нутгийн тамирчдын дундах “Гарбөмбөг”-ийн тэмцээн, Монгол улсын мэргэн Цэвээний нэрэмжит буриад сурын харваа, өдрүүдэд   Соёлын Биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд   Сумын засаг дарга болон ЗДТГазрын ивээл дор байгууллага, багийн иргэдийн дунд “Урлагийн үзлэг” уралдаан, Өв тээгч ардын авьяастнуудын уран бүтээлийн тайлан тоглолт, хоёр жил тутамд 1 удаа, МУГЖ Дарьжавын Дашнямын нэрэмжит зохиолын дуу дуулаачдын зүүн бүсийн “Улзын намар” уралдаан, нутгийн зохиолч Батын Ренчингийн зохиол “Балжан хатан” түүхэн сэдэвт жүжиг зэрэг томоохон урлаг, уран бүтээл, уралдаан тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж хэвшсэн. Мөн сумын төсөвт байгууллага, аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, хөдөөгийн 6 багийн иргэд, бизмеснүүдтэй хамтран соёл урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулж ажилсанаар нийгэмд оролцох иргэдийн оролцоо нэмэгдэж, Соёлын байгууллагаас жилдээ зохион байгуулсан соёлын үйлчилгээнд давхардсан тоогоор 9000-12000 гаруй иргэд хамрагддаг. Соёлын төвийн нийтийн номын сан нь 9168789 төгрөгийн 2157ш номын фондтой. Жилд давхардсан тоогоор 3000 гаруй үйлчлүүлэгчдэд 4897 ном олгон үйлчилж байна.

Соёлын төв нь Бүжгийн дугуйлан, ЕБСургуультай хамтран үндэсний хөгжим, үлээвэр хөгжим, Номын сангийн дэргэд Зургийн дугуйлан, Уран уншилгын дугуйлан, Буриад үндэстний ёс заншилыг өвлүүлэх Буриад хэлний дугуйланг тогтмол хичээлүүлэж, нийт 133 сурагчдад тогтмол сургалтанд хамрагддаг

 

 

 

 

.                                          

 

           

 

 

Сэтгэгдэл нэмэх

Security code
Refresh

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...