Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

БАЯН-УУЛ СУМЫН 6 ДУГААР БАГ /ӨВӨР ЭРЭЭН/

    Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн баг нь 1992 онд Монгол Улсын Нутаг Дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн дагуу Эрээн хорооны үндсэн суурин дээр байгуулагдсан. Аймгийн  төвөөс 225 км, сумын төвөөс 25 км –т оршдог, хүн олноор төвлөрсөн алслагдмал суурин баг юм.  Баг нь 164 өрхийн 664 хүн амтай, өрх толгойлсон эмэгтэй 19 иргэн, 4-өөс дээш хүүхэдтэй 9 өрх, 16 хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлгүй 17 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 18  иргэн, өндөр настан 41 иргэн  амьдардаг  ба  3764 толгой малтай  болно. Хүн амын дийлэнх хувь нь буриад бөгөөд халх, дарьгана, баяд, дархад, казак зэрэг олон үндэстэн ястан байдаг. Нийт өрхийн 40 гаруй хувь нь багийн төвөөс 50–иад км-ын зайтай Онон голын бэлчир, Дархинтын цагаан нуур, Үйсэнгийн адаг, Хилийн Ульхан застав, хуучнаар Онон сангийн аж ахуйн ногооны ферм зэрэг газруудад нутагладаг. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээ нь 126266 га бөгөөд Онон Улзын бэлчир, байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг. 

        Эрээний тэрэгний үйлдвэрийн материаллаг бааз суурин дээр байгууллагдсан “Нарс мод“ ХХК, ”Өвөр Эрээн“ ХХК, ойг гэрээгээр эзэмшиж буй “Бавьж барс“ ХХК, Ульхан хилийн застав, гаалийн болон аймгийн мэргэжлийн хяналтын албаны салбарын ажилчид, Холбоо, Хүүхдийн цэцэрлэг зэрэг байгууллагууд ажиллаж байна. 2009 оны 2-р сард төвийн эрчим хүчинд холбогдож, аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн 60 хувь нь байнгын эрчим хүчээр хангагдаад байна. Ульхан застав, хил,  гаалийн алба, Ульханы өрхүүд ОХУ-ын эрчим хүчинд  холбогдсон. Нийтийн эзэмшилийн энгийн 2 худаг, гүний 3 худаг ажилладаг. Багийн төвд Нарс мод компанийн 1 дэлгүүр, 1 ТҮЦ ажиллаж хүн амын хүнсний болон ахуйн зарим бараагаар ханган ажиллаж байна.  Нийт өрхийн 80 гаруй нь хувь нь хүнсний ногоо тариалж өөрийнхөө хэрэгцээг хангадаг. Тус баг нь Онон Балжийн тусгай хамгаалалттай газар болон орчны бүсэд хамрагддагаараа онцлогтой бөгөөд байгаль орчноо хамгаалах, нөхөн үржүүлэх үйл ажиллагаа эрхэлж, байгалийн нөөцөд түшиглэн амьдрал ахуйгаа дээшлүүлэх бололцоотой  юм. 
     Эрээний тэрэгний үйлдвэрийг үүсгэн байгуулсан партизан Содномдаржаагийн  хөшөө, домогт Өүлэн эхийн нутаг зэрэг түүхийн дурсгалт газруудтай. Хөдөлмөрийн баатар Р.Батаа, Параолимпийн байт сурын  аварга, Хөдөлмөрийн баатар, МУ-ын гавъяат тамирчин Д.Баатаржав, сурын  спортын улсын гарамгай мэргэн А.Цэвээн, сурын дархан мэргэн Х.Даваажаргал зэрэг сурын спортын мастерууд олноор төрөн гарсан алдартнуудын өлгий нутаг юм.  

Сэтгэгдэл   

 
0 #1 kk 2015-06-08 05:54
Gazar nutgiin chine hemjee zov yumuu.medeelel avah gesen ch arai bish yum shig sanagdaad boliloo.nygtalj uzne uu
Quote
 

Сэтгэгдэл нэмэх

Security code
Refresh

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...