Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙГ 2014 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТ

Сумын ИТХ-ын ээлжит

Y хуралдааны 12 дугаар

 тогтоолын хавсралт

Дорнод аймгийн баян-Уул сумын нийгэм, эдийн

 засгийг  2014 онд хӨгжҮҮлэх Үндсэн ЧиглэлИЙН БИЕЛЭЛТ

 

                                                                                                                                                                                                                                                   2014.12.10

Д/д

Бодлого арга хэмжээ

Хөрөнгийн эх үүсвэр

Хугацаа

Хариуцах

Эзэн,         

байгууллага

Биелэлт

НЭГ. ТӨРИЙН УДИРДЛАГЫН ХҮРЭЭНД

Төрийн байгууллагын ил тод, шуурхай,  хариуцлагатай  байдлыг  хангаж,  авлига,  шударга бус байдлыг үгүй болгож, хүнд суртлыг багасган. Иргэд, олон нийтийн оролцоог  хангасан  сайн  засаглалыг хэрэгжүүлж,  иргэддээ хүртээмжтэй үйлчилдэг   нийтийн албыг бий болгоно.    

1.1 Төрийн бодлогын талаар

1

1.1.1  Иргэдэд  нээлттэй, түргэн шуурхай, хүнд суртал, чирэгдэлгүй үйлчлэх боломжийг нэмэгдүүлж, төр засгийн шийдвэрийг иргэдэд нээлттэй болгох цогц арга хэмжээний хүрээнд Иргэдтэй уулзах өдөрлөг-ийг сум, багийн түвшинд улирал бүр зохион байгуулна.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

ЗДТГ Дарга

2014 онд 950 гаруй иргэдийг хамарсан хурлыг баг тус бүрд зохион байгуулж,  цаг үеийн шинжтэй мэдээлэл хийж, иргэдээс судалгаа авч, иргэдэд хууль сурталчилгаа, мэдээллийн сонин гарын авлага тараах материал зэргийг хүргэн ажилласан. Багийн хурлын бүрэлдэхүүнд сумын Засаг дарга, тухайн багийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон бусад холбогдох албан тушаалтнууд хамрагдсан. Иргэдтэй уулзах өдөрлөгөөр  судалгаа авч судалгааны дүнгийн мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллаж төлөвлөгөөний дагуу авч  хэрэгжүүлсэн ажлыг иргэдэд тайлагнасан. Сумын иргэд төрийн албан хаагчдад зориулсан соён гэгээрүүлэх сургалтыг  2 удаа, иргэдийн саналыг  төр засгийн шийдвэрт тусгах зорилгоор нээлттэй хэлэлцүүлгийг 6 удаа зохион байгуулсан.

2

1.1.2  Архивын ажлыг боловсронгуй болгох зорилгоор архивын программ суулгуулж  архивын баримтыг программд нэг бүрчлэн оруулах ажлыг зохион байгуулах.

ЗДТГ-ын төсвөөс

425,0 мян.төгрөг

Жилдээ

Архив бичиг хэргийн ажилтан

ORJ-AMS программыг 2014 оны 01 дүгээр сард дахин шинэчлэн суулгуулаад байна.  Одоогоор 2007-2008 оны Засаг даргын захирамж, Тамгын газрын даргын тушаал, 2013 оны Тамгын газрын даргын А,Б тушаалууд, Засаг даргын Б захирамжуудыг скайнирдаж оруулаад байна. Төрийн архивт шилжүүлэн 2007-2008 оны баримтуудыг үдэж цэгцлэн 12 дугаар 11,12-нд аймгийн архивт тушаасан.  Мөн архив, бичиг хэргийн ажилтнуудад шаардлагатай байгаа  тоног төхөөрөмжөөр хангах ажлын хүрээнд  Тамгын газрын мэдээлэл сурталчилгааны зардлаас 169.000 төгрөгөөр шинэ Скайнер худалдан авсан.

3

1.1.3 Багийн  Засаг дарга  нарын үйл  ажиллагааны  хөтөлбөрийн  биелэлтээ иргэдэд тайлагнан үнэлүүлэх журамд шилжинэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Орлогч дарга

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хийх ажлуудыг батлах тухай, Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд сумын ерөнхий төлөвлөгөөнд санал авах тухай,  Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа малжуулах төслийн журам  батлах, малжуулах  төслийн айл өрхийг сонгох тухай зэрэг бодлогын чанартай  хэлэлцүүлгийг багийн түвшинд баг тус бүр дээр зохион байгуулж үр дүнг холбогдох газар тайлагнах замаар төрийн бодлого шийдвэрт  иргэд олон нийтийн оролцоог ханган ажиллаж байна.  Багийн иргэдийн нийтийн хуралд багийн Засаг дарга нар улирал тутам зохион байгуулсан ажлын тайланг тавьдаг бөгөөд сумын Засаг дарга багийн Засаг даргын хооронд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан гэрээний дагуу биелэлтийг ханган ажиллаж байна. 

4

1.14  Сумын  90 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлнэ.

ОНХСан

35,000,0 мян.төгрөг

Жилдээ

Орлогч дарга

25 хүний бүрэлдэхүүнтэй ойн төв комисс байгуулан 12 салбар хороодын бүрэлдэхүүн байгуулагдсан. Ойн хүрээнд сумын түүхийн ном, сумын танилцуулга, дуутай сиди,  бумбатын даваанд хөшөө, сургуулийн пуужингийн хөшөө, усан оргилуур зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн.  Сумын ойд нийт 8000 гаруй хүн оролцож,   ойд  хандиваар цугласан нийт 362 сая төгрөг зарцуулж,  багийн Иргэдийн нийтийн хурлуудаар явж  тайлагнасан.

5

1.1.5 Байгууллагын болон Хүний нөөцийн хөгжлийг хангах зорилгоор Төрийн албан хаагчдад, хүний нөөцийн удирдлагын ур чадвар эзэмшүүлж, чадавхижуулан,  байгууллага бүрийг суралцагч байгууллага болгон хөгжүүлнэ.   

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

 

ЗДТГДарга

Аливаа сургалт сурталчилгаанд  хамрагдсан албан хаагчид  байгууллагын шуурхай хуралдаанд сургалтын талаар товч мэдээ, сургалтын ач холбогдол зэргийг   танилцуулан сургалтын дагуу зохион байгуулах арга хэмжээг хэлэлцдэг уламжлалтай.   Тайлант хугацаанд давхардсан тоогоор ерөнхий боловсролын сургуулийн нийт 34 багш ажилчид, цэцэрлэгийн багш 14, хүн эмнэлгийн  15 эмч, сувилагч нар,  ЗДТГ-ын 24 албан хаагч урт богино хугацааны  мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан.

 

6

1.1.6 Төр иргэний нийгмийн түншлэлийг сайжруулах, төрийн бодлого шийдвэрийг оновчтой чиглүүлэх зорилгоор орон нутгийн цаг үе, нийгмийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг Иргэний танхимтай хамтран  зохион байгуулна.

 

Зохион байгуулалтын арга хэмжээ

 

Жилдээ

 

Орлогч дарга

Тайлант хугацаанд 6 хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнд:

  1. 1.
  2. 2.Сумын ерөнхий төлөвлөгөөний хэлэлцүүлэг.
  3. 3.Малжуулах төслийн журам батлах тухай  /баг тус бүрт/
  4. 4.Сумын хөгжилд залуус бидний оролцоо сэдэвт хэлэлцүүлэг.
  5. 5.Хөдөлмөрийн хэлтэсээс зохион байгуулсан сумдын  уулзалт зөвлөгөөн.
  6. 6.Гудамж эгнээг тэгшлэх цэгцлэх талаар иргэдээр хэлэлцүүлсэн.

7

1.1.Цахим  засаглал  хөтөлбөрийн хүрээнд иргэдэд мэдээллийг онлайнаар хүргэх, төрийн байгууллагын албаны цахим шуудангаар  төрийн мэдээ мэдээллийг дамжуулж байх.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

МТАжилтан, Архив бичиг хэргийн ажилтан

Төрийн байгууллагын албан ёсны цахим шуудангаар 19 бичиг хүлээн авч шийдвэрлэн, 25 бичиг явуулсан. Засаг даргын захирамж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол зэргийг сайтад байршуулан,  сумын вэб сайтын домайн нэршлийг шинэчлэн төрийн албан ёсны вэб хуудас болгон 7 хоног бүр  суманд болсон үйл явдлыг тогтмол мэдээлэн 2014 оны байдлаар сумын вэб  сайтад 184549 иргэн зочлоод байна.

8

1.1.8  Суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, орон нутагт  хийгдэж  буй хөрөнгө оруулалтыг давхардалгүйгээр оновчтой зохион байгуулах, төрийн байгууллагын зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэн үр дүнг  иргэдэд мэдээлж байх.   

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Орлогч дарга

      Суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах тэдний үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2014 онд  Засаг даргын нөөцийн сангаас  Ахмадын хорооны үйл ажиллагаанд 1.563.600 төгрөгийн дэмжлэг, залуучуудын үйл ажиллагаа, спортын тэмцээнд 270100 төгрөг, эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагаанд 200000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.  

         Орон  нутгийн хөгжлийн сангийн 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Улзын хөгжил  ОНӨААТҮГазар байгуулан сумын төвийн хог цэвэрлэгээ, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалт,  гэрэлтүүлгийн арчлал хамгаалалт зэрэг төрийн чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлж байна.

        2014 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иргэдээс санал авч эрэмблэн хөрөнгө оруулалтыг давхардалгүйгээр 9 төрлийн ажлыг хийж гүйцэтгэн сумын мэдээллийн сонин сумын вэб сайтад мэдээллийг байршуулсан.

 

 

1.2 Гадаад харилцаа

9

1.2.1 Гадаад харилцааны талаар баримтлах бодлоготой болж, ОХУ-той харилцах сайн хөршийн уламжлалт харилцаагаа сэргээж харилцан үр ашигтай байх зарчимд үндэслэн ажиллана.   

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Орлогч дарга

2014 оны 05 дугаар сарын эхний 7 хоногт, сумын Засаг дарга,  Аймгийн Засаг даргын хамтаар Оросын холбооны улсын Өвөр байгалийн амбан захирагчийн урилгаар албаны айлчлал хийлээ.  Айлчлалаар Оросын холбооны улстай харилцах харилцаагаа сэргээх Эвт модны наадам зохион байгуулах харилцан үр ашигтай ажиллах, ОХУ-аас нийгэм эдийн засгийн туршлага судалж  Хил орчмын нутагтай хамтран ажиллах, харилцан үр ашигтай байх гэрээ боловсруулан  төлөвлөж гэрээг аймгийн хуульзүйн хэлтэст хянуулахаар хүргүүлсэн.  Халх гол суманд зохион байгуулагдсан Ялалтын баярын үеэр хил нэвтэрч байгаа ОХУ-ын төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг  хүлээн авлаа.

10

1.2.2 Чита мужийн Ага, Кыра районы эрүүл мэнд, сургууль, соёл, бизнесийн  байгууллагуудтай шефийн харилцаа тогтооно.

 

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Орлогч дарга

Чита мужийн Ага, Кыра районы эрүүл мэнд, сургууль, соёл, бизнесийн  байгууллагуудтай шефийн харилцаа тогтоох,  2015 онд өөрийн суманд Эвт модны наадам зохион байгуулах зорилгоор  Чулуунхороот суманд зохион байгуулсан Эвт модны наадамд сумаас төлөөлөл оролцуулсан.  Чита мужийн олон улсын стандарт шаардлага хангасан коллежид сумаас хоёр залуу боловсон хүчин сувилагчийн мэргэжлээр бэлтгэгдэж байна.

11

1.2.3 ОХУ болон БНХАУ-ын хил залгаа бүс нутгийн аймаг хотоос зохион байгуулах аялал жуулчлалын өдөр үзэсгэлэн яармаг, ОУ-ын арга хэмжээнд оролцож сум сурталчилах ажлыг зохион байгуулна.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Орлогч дарга

 

Улаанбаатар хотод зохион байгуулсан Олон улсын үзэсгэлэн худалдаанд 3 дугаар багийн иргэн Б.Балжмаа, Ц.Баатар нар сумаа төлөөлөн амжилттай оролцсон. Улаанбаатар хотын  бөхийн өргөөнд,  Дорнод аймгийн театрт 3000 гаруй хүнийг хамарсан сум сурталчилах өдөрлөгийг 2 удаа зохион байгууллаа.

12

1.2.4 Жишиг загвар болохуйц  аймаг сумдуудаас туршлага судлан хамтран ажиллах  хамтын  ажиллагааг  эрчимжүүлэх.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Орлогч дарга

           2014 оны Засгийн газраас зарласан сумын төвийн шинэчлэл төсөлд Баян-Уул сум хамрагдсантай холбогдуулан улсын  жишиг сум болох Дундговь   аймгийн Гурвансайхан сумаас  туршлага судаллаа. Туршлагаас үндэслэн улсын төсвийн  5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвийн шинэчлэл төслийг эхлүүлсэн.

           Мөн суманд Сувилагч нарын чуулга уулзалт, Хөдөлмөрийн хэлтсийн зөвлөлгөөн зэрэг Дорнод аймгийн 14 сумдыг хамарсан уулзалт зөвлөгөөн зохион байгуулах замаар  сумуудаас туршлага судлан хамтран ажиллах  хамтын  ажиллагааг  эрчимжүүллээ.

           Халхгол сумын ялалтын баярт оролцох, туршлага судлах зорилгоор сумын ахмадын төлөөлөл, залуусын төлөөллийг хамруулсан 13 хүнийг тойрон аялалд хамруулсан. Уг ажилд Засаг даргын нөөцийн сангаас 420.840 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

          Сумын 4,5 дугаар багийн төлөөлөгч болон ИТХ-ын нарийн бичгийн даргаар ахлуулсан төсөвт байгууллагын төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан 20 хүний бүрэлдэхүүнтэй баг улсын тэргүүний Дашбалбар сумын үйл ажиллагаатай танилцан  туршлага судалсан.

 

Хуулийн хэрэгжилтийг хангах талаар

13

1.3.1 Согтууруулах ундаа борлуулдаг аж ахуйн нэгжүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулж  нийгмийн хариуцлагыг дээшлүүлж, Засаг даргын дэргэд архидан согтуурахтай тэмцэх сан байгуулна. Архигүй жишиг сум болох хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

/хөрөнгийн асуудлыг тодотголоор шийдвэрлэх/

Жилдээ

ГХУССЗ

Цагдаагийн тасгийн дарга

        Архигүй жишиг сум хөтөлбөр боловсруулан,  энэ онд архи согтууруулах ундаа түүгээр үйлчилдэг аж ахуй нэгжүүд  2-оор цөөрсөн. Аж ахуй нэгжүүдэд сумын Засаг даргын албан даалгавар хүргүүлэн 3 аж ахуй нэгж байгууллагууд камержуулалт хийсэн.  2013 онд архидан согтуурахтай тэмцэх зорилгоор байгуулагдсан Эрүүл идэвхитэй амьдрал клубын үйл ажиллагааг эрчимжүүлэн Аймгийн архидалт мансуурлын эсрэг ассиацацын тэргүүн Н.Хүрэлбаатарыг суманд  2 удаа урьж авчран 10 иргэнийг архины хамаарлаас гаргасан.

        Сум хөгжүүлэх сангийн дэргэд Архидан согтуурахтай тэмцэх зорилгоор 6.2 сая төгрөгтэй дэд сан байгуулж 2 удаа иргэдэд соён гэгээрүүлэх ажлыг хийсэн.

14

 

1.3.2 Малын хулгайтай тэмцэх, таслан зогсоох илрүүлэх ажил зохион байгуулж, мэдээллийн тогтолцоог бүрдүүлнэ. Гэмт хэргээс  урьдчилан   сэргийлэх зөвлөлийн ажиллагааг сайжруулж, иргэдийн оролцоо дэмжлэгийг авч ажиллана.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

ГХУССЗ

Цагдаагийн тасгийн дарга

Мал мах, Түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ өөрчлөгдсөнийг 6 багийн Засаг даргад нийт 300 ширхэгийг албан ёсоор хүлээлгэн өгч,  багийн  иргэдийн нийтийн хурлаар малын хулгайгаас урьдчилан сэргийлэх санал сэрэмжлүүлгийг тогтмол хүргэдэг. Сумын ИТХ-ын дэргэдэх ГХУАЗСЗ,  Цагдаагийн тасгаас иргэддээ хандаж малын хулгайтай тэмцэх талаар уриалга гарган айл өрх бүрт хүргэх ажлыг зохион байгуулав.  Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх санд  одоогоор 3.615.100  төгрөг төвлөрөөд байна. ÎëîíÍèéò  öàãäààãèéí õàìòûí àæèëëàãàà õºòºëáºðèéн хүрээнд 2 олон нийтийн байцаагчийг ГХУАЗСЗ-өөс урамшуулан  ажиллуулж байна. Малчдын утасны дугууарын судалгааг гарган малчдыг газар нутгийн байршилаар бүлэг болгон хувааж иргэд   ГХУАЗСЗ-тэй хамтран ажиллаж  дэмжлэг үзүүлж байна. 2014 онд малын хулгайн гэмт хэргийн 12 үйлдэлд 1 бүлэг, 23 эзэн холбогдогчийг илрүүлсэн. ГХУАЗСЗ-ын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн.

15

1.3.3 Зам тээврийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээг тогтмол хэрэгжүүлнэ. Аймаг, сум, хот хоорондын зорчигч тээврийг журамлаж, аюулгүй байдлыг хангасан тусгай зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслээр зорчих нөхцлийг бүрдүүлнэ

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Цагдаагийн тасгийн дарга, Орлогч

дарга

 

             Хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээг хувиараа хөдөлмөр эрхлэгч жолооч нар  иргэдэд тогтмол үйчилгээг үзүүлдэг.

             Аймгийн Шувуут баянгол хоршоо-той зорчигч тээврийн үйлчилгээг эрхэлдэг 6 жолооч гэрээ байгуулан  амь даатгалд нэг хүнээс 1200 төгрөгийн хураамж төлдөг. Уг хоршоотой 2 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд авто тээврийн улсын байцаагч жолооч нарт хяналтыг тавин, зорчигч тээврийн аюулгүй байдал хөдөлмөр хамгааллын заавар зөвлөгөө өгч ажилладаг.

             Улаанбаатар хот  Баян-Уул хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг Улзын ган сүйх ХХК-д, Дорнод аймгийн авто тээврийн газарт албан ёсны зорчигч тээврийн үйлчилгээг журмын дагуу эрхлэх талаар санал хүргүүлсэн.

16

1.3.4 Иргэний бүртгэлийн чиглэлээр ажил үйлчилгээг боловсронгуй болгох арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Иргэний бүртгэл мэдээллийн ажилтан

Тайлант хугацаанд төрөлт 112 иргэн, эцэг тогтоолт 50 иргэн, гэрлэлт 22 иргэн, гэрлэлт цуцлалт 2 иргэн, нас баралт 30 иргэн, овог, эцгийн нэр иргэн, нэр өөрчилсний бүртгэл 13 иргэн, шилжин ирсэн 7 иргэн, шилжин явсан 127   иргэн бүртгүүлсэн байна. Иргэний бүртгэлийн чиглэлээр шинээр иргэний үнэмлэх гардан авч буй залуу иргэдэд тангараг өргөх ёслол зохион байгууллаа.

17

1.3.5 Төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх ажил, үйлчилгээг, иргэдийн оролцоо, саналын үндсэн дээр шийдвэрлэнэ.   

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Орлогч дарга, Төрийн сангийн төлөөлөгч

            2014 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг 6-н багийн иргэдийн нийтийн хурлаар нийт 376 иргэнээр хэлэлцүүлэн 29 саналаас Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 16 ажил сонгон төлөвлөсөн боловч аймгаас төсвийн тодотгол хийсэнтэй холбогдуулан 9 ажил хийгдээд байна.

            2015 онд Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлын жагсаалтыг 6-н багийн иргэдийн нийтийн хурлаар нийт 485 иргэнээр  хэлэлцүүлэн 31 төрлийн ажлын санал ирүүлсэнээс 9 ажил хийхээр төлөвлөсөн.

18

1.3.6 Сумын  төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны мэдээлэл,   хяналтшинжилгээ, үнэлгээний ажлын  ил тод байдлыг нээлттэй байдлыг хангана.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Төрийн сангийн төлөөлөгч, ХШҮ Мэргэжилтэн

Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа ажлууд, төсвийн гүйцэтгэлийн мэдээ, Засаг даргын нөөцийн сангийн зарцуулалт, 90 жилийн ойн хандивын зарцуулалт  зэргийг  сар, улирлаар гарган ил тод байдлын самбарт  байршуулж хэвшсэн. Аймгийн худалдан авах ажиллагааны  цахим хуудсанд  5 ажлын   зар байршуулан   тендерт оролцох аж ахуйн нэгжүүдэд  тендерийн бичиг баримтуудыг цахимаар болон сумын  сонингоор танилцуулсан. Орон нутгийн хөгжлийн сангийн танилцуулга самбарыг хөдөөгийн 4 баг, сумын төвийн 2 багт тус бүр нэг ширхэгийг  хийлгэж иргэдийг худалдан авах ажиллагааны мэдээ мэдээллээр ханган ажиллаж байна.  

ХОЁР. НИЙГМИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Ажилтай орлоготой Монгол хүн хөтөлбөрийг  хэрэгжүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэж, Нийгмийн  халамжийн зорилтот бүлэгт чиглэсэн бодлогыг дэмжиж, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжын үйлчилгээг чирэгдэлгүй хөнгөн үйлчилнэ. Чанартай эрүүл мэнд боловсрол, соёлын үйлчилгээ авах боломжийг иргэн бүрт олгоно.

2.1. Хүн амын бодлогын талаар

19

2.1.1 Нийгмийн халамж, хамгаалал шаардлагатай иргэд болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй  ТББ-уудтай идэвхтэй хамтран ажиллаж, дэмжлэг туслалцааг зорилтот бүлэгт, давхардалгүйгээр хүргэнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

МЭҮТасгийн мэргэжилтэн, Д.Энхтунгалаг

Халамжийн байцаагч

Эзэнтэй монгол хөтөлбөр, Залуучуудын  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, 40-өөс дээш насны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр,  Ажлын гараа төсөл, Сумын залуус төсөл, Ажил олгогчдыг дэмжих хөтөлбөр, Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр зэрэг  9 төрлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж 219 иргэн түр болон байнгын ажлын байраар хангасан. Сумын хэмжээнд 2014 онд  хугацаанд байнгын ажлын  байраар 85 иргэн,  түр ажлын байраар 530 иргэн хангагдаж өмнөх оныхоос  ажлын байрны хангалт  8,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.   

20

2.1.2 Сумын залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж, эмэгтэйчүүдийн чуулга, уулзалт, хэлэлцүүлгийг баг, сумын хэмжээнд жил бүр зохион байгуулна.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Эмэгтэйчүүдийн холбоо

          2014 онд  Засаг даргын нөөцийн сангаас Ахмадын хорооны үйл ажиллагаанд 1.563.600 төгрөгийн дэмжлэг, Улсын гарамгай мэргэн, Монгол улсын  хөдөлмөрийн баатар А.Цэвээн баавайд  2.170.000 төгрөгийн тусламж, залуучуудын үйл ажиллагаа, спортын тэмцээнд 270.100 төгрөг, эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагаанд 200.000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.  

         5 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлаас зохион байгуулсан эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд зориулан Засаг даргын нөөцийн сангаас 100.000 төгрөгийн тусламж, 100.000 төгрөгийн үнэ бүхий хувцас хандивласан. 

          Мөн ЗДТГ-аас харъяалалгүй 100 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлж тэдний саналыг сонслоо.  

         Сумын хөгжилд залуучууд бидний оролцоо  сэдэвт хэлэлцүүлгийг сумын залуучуудын холбоотой хамтран зохион байгуулсан.

       Их дээд сургуульд суралцаж байгаа эмзэг бүлгийн болон сурлагаараа амжилт гаргасан 7 оюутанд Сургалтын төрийн сангаас оюутны тэтгэлэг,  зээлэнд хамруулсан.

21

2.1.3 Жижиг дунд үйлдвэр байгуулах, ажлын байртай болоход дэмжлэг үзүүлж, түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, анхан шатны боловсруулалт хийх, хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн бирж байгуулахыг дэмжинэ. 

Зохион байгуулал

тын арга хэмжээ

Жилдээ

МЭҮТасгийн мэргэжилтэн Д.Энхтунгалаг

 

          Сум  хөгжүүлэх сан нь 273,5 сая төгрөгийн зээлийн эргэлтийн хөрөнгөтэй.  Жижиг дунд  үйлдвэрлэлийг дэмжих зээлийг 2014 онд зорилтот бүлгийн  6 иргэнд 47,5 сая төгрөг зээл олгож  10 иргэнийг байнгийн ажлын байраар хангасан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг 0,85 хувийн хүүтэй зээлийг Төрийн банкаар дамжуулан  44 сая төгрөгийн зээлийг 18 иргэнд олгож  29 иргэнийг ажлын байраар хангасан.   Нийт 39 иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс 35 иргэн ажлын байраа баталгаажуулан ажиллаж байна. Наян га хоршоонд Чингис бондын 140 сая төгрөгийн  санхүүжилттай сүүний жижиг үйлдвэр байгуулах төсөлд   дэмжлэг үзүүлж шийдвэрлүүлсэн.  

           Хөдөө  аж ахуйн бараа, түүхий эдийн бирж байгуулах ажлын хүрээнд хонь  тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооний гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох Засгийн газрын тогтоолын дагуу тус сумын 81 өрхийн 17489 толгой хонины 17391 тн ноосыг үндэсний компанид тушаасны дагуу урамшуулалд хамрагдахаар болоод байна.

22

2.1.4 Ажилтай орлоготой Монгол хүн  хөтөлбөрийн хүрээнд 500 иргэнийг түр ажлын байр 30 иргэнийг байнгын ажлын байраар хангана.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

МЭҮТасгийн мэргэжилтэн Д.Энхтунгалаг

 

 

Ажилтай орлоготой Монгол хүн  хөтөлбөрийн  хүрээнд байнгын ажлын  байраар 85 иргэн,  түр ажлын байраар 530 иргэн хангагдаж өмнөх оныхоос  ажлын байрны хангалт  8,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  

23

2.1.5 Хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон малчдыг Нийгмийн даатгалын сайн дурын шимтгэлд хамруулах ажлыг жил бүр 10-аас доошгүй хувиар нэмэгдүүлнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Нийгмийн даатгалын байцаагч

 

2013 онд  хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон малчдыг нийгмийн даатгалын сайн дурын шимтгэлд 178 иргэнийг хамруулж байсан бол 2014 онд 248 иргэдийг хамруулж  70 хүнээр буюу 39.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

24

2.1.6 Иргэдийн газар өмчлөлийг эрчимжүүлж, өмчилсөн газраа барьцаалан санхүүгийн эх үүсвэртэй болох  боломжийг бүрдүүлнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Газрын даамал

Тайлант хугацаанд 100 иргэнд 24 га газар өмчлүүлж,  7 иргэнд өвөлжөө  хаваржааны зориулалтаар 7 га газар, 2 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2300м2 газар,  Төрийн банкны барилга барих зориулалтаар 625м2 газар эзэмшүүлсэн. Иргэд газраа барьцаанд тавих замаар зээл авч, амжиргаагаа дээшлүүлж байна. Сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан 65 иргэн өмчлөл, эзэмшлийн газраа барьцаанд тавьсан.    

 

2.2. Боловсролын талаар

25

2.2.1. Монгол улсын Засгийн газраас баталсан   Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөрийн дэд хөтөлбөрүүдийн үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

ЕБС-ын захирал

            Монгол улсын Засгийн газрын 2013 оны 295-р тогтоолоор батлагдсан Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөрийн хүрээнд Ном, Авьяас, Бага дунд боловсролын чанарын шинэчлэл дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

            Ном дэд хөтөлбөрийн хүрээнд сургуулийн номын  фонд 5896 ширхэг,  2014  онд Азийн хөгжлийн сангаас 69 ширхэг ном 1368 сурах бичгээр баяжуулсан. Давхардсан тоогоор 700 гаруй уншигч үйлчлүүлж, номын клуб ажиллуулан номын сангийн үйлчилгээ хэвийн явагдаж байна.

            Авьяас дэд хөтөлбөрийн хүрээнд 25 төрлийн спорт, урлагын тэмцээн уралдаан зохион байгуулсан. 2013 онд 24 дугуйлан секц сонгон хичээллэж байсан бол 2014 онд 32 төрлийн дугуйлан секц сонгон хичээллэн өмнөх оныхоос  7.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

          Бага дунд боловсролын чанарын шинэчлэл дэд хөтөлбөрийн дагуу 2014-2016 оны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж үйл ажиллагааны чанар хүртээмжийг сайжруулан ажиллаж байна.

26

2.2.3 Дотуур байрàíä àìüäðàõ õ¿ñýëò ãàðãàñàí суралцагчдын хамрагдалтыг нэмэгдүүлж, сургууль,  цэцэрлэгийн îðон òîîã íýìýãä¿¿ëнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

ЕБС-ын захирал, Цэцэрлэгийн эрхлэгч

         Энэ хичээлийн жилд дотуур байранд 87 хүүхэд хүсэлт гаргаж бүрэн хамрагдсан  ба цаашид  108 хүртэл  хүүхэд хүлээн авах боломжтой.

         2013 онд цэцэрлэгийн насны  500 хүүхдээс 341 хүүхэд хамрагдаж  хүүхдийн  хамран  сургалт 68,5 хувьтай байсан бол энэ онд цэцэрлэгийн насны 506 хүүхдээс 377 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж хамран сургалт 74,5 хувьтай болж 6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

          640 хүүхдийн суудалтай шинэ  сургуулийн барилгын ажлын гүйцэтгэл 75 хувьтай,  150 хүүхдийн шинэ цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэл 45 хувьтай явагдаж байна.

27

2.2.4   Дүйцсэн хөтөлбөрөөр 2014 онд 4 хүүхдийг элсүүлнэ. Амьдрах ухаанд суурлисан бичиг үсгийн боловсролын сургалтанд 100 иргэнийг хамруулна.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

 

ЕБС-ын захирал

Дүйцсэн  хөтөлбөрөөр  2014 онд 3 хүүхдийг элсүүлэн ажиллаж байгаа ба амьдрах ухаанд суурлисан бичиг үсгийн боловсролын сургалтанд 181 иргэн хамруулсан.

28

2.2.5 640 хүүхдийн суудалтай хичээлийн байрны барилгыг 2014 онд үргэлжлүүлэн гүйцэтгэх ажлыг холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

ЕБС-ын захирал

640 хүүхдийн суудалтай  хичээлийн байрны барилгыг 2014 онд үргэлжлүүлэн гүйцэтгэх ажлыг холбогдох байгууллагуудад уламжлан аудитын дүгнэлт гаргуулсан.  2013-2014 онд 1,969,533,600 төгрөгийн санхүүжилтээр барилгын ажлын 75 хувийг гүйцэтгэж үлдэгдэл 515,062,600 төгрөгийг Улсын их хуралд санал хүргүүлж шийдвэрлүүлсэн.  Мөн БШУЯаманд санал тавьж 320ш ширээ, 640ш сандал, багшийн  самбар зэрэг  нийт  35,404,000 төгрөгийн үнэ бүхий эд хогшлыг  шийдвэрлүүлэн ЕБС-д хүлээлгэн өгөөд байна.

29

2.2.6 Монгол улсын Боловсролын тухай хуулийн 43.1.4 дэх заалтаар 44598,6  төгрөг, 43.1.7 дахь заалтаар 16447,8  төгрөгний мөнгөн тэтгэмжийг төсвөөс олгоно

Улсын төсвийн

61,046,4 мян.төгрөг

Жилдээ

ЕБС-ын захирал

Монгол улсын Боловсролын тухай хуулийн 43.1.4 дэх заалтаар нийт 44.598.600 төгрөг,  43.1.7 дахь заалтаар 5 хүнд  нийт 16.447.800 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.  

 

2.3.  Соёл спорт, аялал жуулчлалын  талаар

30

2.3.1 Сумын 90 жилийн ойн хүрээнд Батын Ренчингийн зохиол Балжин хатан жүжгийг тавьж олны хүртээл болгоход дэмжлэг үзүүлнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Соёлын төвийн эрхлэгч

Сумын 90-н жилийн ойн хүрээнд иргэдийн хандив, сумын төсөв, БШУЯамнаас санхүүжүүлэн 86.316.000 төгрөгийн өртгөөр Батын Ренчингийн зохиол Балжан хатан  эмгэнэлт түүхэн жүжгийг тайзнаа амжилттай тавилаа. Жүжгийг суманд, аймгийн төвд, зэргэлдээх 3 сумдад нийт 1361 иргэнд толилуулсан.

31

2.3.2 Соёлын төвийн тоног төхөөрөмжийг сайжруулах, цахилгаан хөгжмийн зэмсэгтэй болоход дэмжлэг үзүүлнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Соёлын төвийн эрхлэгч

        ССАЖЯамны хөрөнгө оруулалтаар 3.497.967 төгрөгийн номын сангийн тоног төхөөрөмж, 6.246.900 төгрөгийн цахилгаан тоног төхөөрөмж /чанга яригч, хөгжим, депузер , өсгөгч гэх мэт/, тоглолтын хувцас, тайзны засал чимэглэл, хэрэгсэлд 20.000.000 төгрөг нийт 29.744.867 төгрөгөөр дэмжлэг үзүүлсэн.

        Сумын 90-н жилийн ойн санхүүжилтээр соёлын төвийн гэрэлтүүлэг 13.810.000 төгрөг, тоглолтын  хувцас, тайзны жижиг хэрэгсүүрүүд 11.815.023 төгрөг нийт 25.625.023 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.  

32

2.3.3 Номын сангийн тохижилтыг сайжруулж шинэ тоног төхөөрөмжтэй болгож, номын фонд баяжилтыг хийх ажлуудыг  зохион байгуулах.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Соёлын төвийн эрхлэгч

          Соёлын төв нь нийт 9168789  төгрөгийн  2157 ширхэг номын фондтой. 2014 онд 1876 ширхэг номоор /байнгийн уншигч-187,  ирэгсэд-723/  иргэнд үйлчилсэн. ССАЖЯамны хөрөнгө оруулалтаар 3.497.967 төгрөгийн номын сангийн тавиур шүүгээ зэрэг зориулалтын тоног төхөөрөмжтэй болсон.

33

2.3.4 Түүх, соёлын дурсгалт газруудыг  сэргээн засварлах, тохижуулах,  хамгаалах    ажлыг сайжруулж,   аялал    жуучлалын бүтээгдэхүүний  нэр төрлийг нэмэгдүүлж, Сумын аялал жуулчлалын нэгдсэн маркетингийн бодлого хэрэгжүүлж ажиллана.

Зохион байгуулал

тын арга хэмжээ

Жилдээ

Соёлын төвийн эрхлэгч, МТАжилтан

         Аймгийн мэргэжлийн хяналтын  Соёл хариуцсан улсын байцаагчаар ахлуулсан баг 23 соёлын өв тээгч иргэдийг бүртгэн баримтжуулсан.

         Мөн Эрээн 6-р багийн төвд орших 13-р зууны булш  хирэгсүүрийг  мэдээллийн дагуу  очиж үзэн бүртгэсэн. Сумын бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн түүх соёлын дурсгалт газруудын материалыг нягтлан, маягтын дагуу бүртгэн баримтжуулах ажлыг зохион байгуулаад  байна.

          Шинээр баригдсан Буриад сурын хөшөө, МУГЖ Д.Дашнямын  дуут хөшөөг  хамгаалалтанд авахаар ИТХ-д санал тавьж шийдвэрлүүлсэн.

           Хархираагийн соёл түүхийн төв /2015 оны улсын төсөвт 200 сая төгрөг суулгуулсан/, Өэүлэн эхийн цогцолбор /зураг төсөв, макетыг хийж оюуны өмчийн газраар баталгаажуулсан, зураг төсвийг Засгийн газарт хүргүүлсэн/, Онон мөрөнд усан аялал /аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан/ зэрэг аялал жуулчлалын бүтээгдэхүүний  нэр төрлийг нэмэгдүүлсэн.

         2014 онд аймгийн Засаг даргатай хамтран Онон мөрний орчим уламжлалт ардын эмнэлгийн салбар байгуулах талаар судалгаа хийж байна.

34

2.3.5 Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулах Алтаргана наадмын зохион байгуулалтын арга хэмжээнд оролцоно.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Соёлын төвийн эрхлэгч

          21 хүний бүрэлдэхүүнтэй  баг 90-н жилийн ойн төсвөөс 1.122.250 төгрөгийн зардлаар Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулагдсан Алтаргана наадамд оролцсон. Наадмын шалгаруулалтад 3 хүн оролцож нэг оролцогч тусгай байр эзэлсэн амжилттай оролцлоо.

35

2.3.6  2014 оны 3,4 дүгээр сард  Сум сурталчилах өдөрлөгийн арга хэмжээг Улаанбаатар, Чойбалсан хотод зохион байгуулна. 

Засаг даргын нөөцөөс

Жилдээ

Соёлын төвийн эрхлэгч

Улаанбаатар хотын бөхийн өргөөнд  03 дугаар  сарын 02-нд  9.681.767 төгрөгийн зардлаар   18 машин  200 иргэн,     Дорнод аймгийн театрт  06 дугаар сарын 07-нд  1.013.100 төгрөгийн зардлаар 6 машин 80 иргэн очиж сум сурталчилах өдөрлөгийг  амжилттай зохион байгууллаа.  Өдөрлөгт сумын тоглолтыг толилуулах, сумын брэнд бүтээгдэхүүнийг зарж борлуулах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулсан ба нийт 3000 гаруй хүнийг хамарсан. 

36

2.3.7 Залуучууд руу чиглэсэн соёл, спортын арга хэмжээ зохион байгуулах, залуусыг спортод татан оролцуулах тэднийг дэмжих. 

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Соёлын төвийн эрхлэгч, Заслуучуудын холбоо

           Залуу бөх Г.Төрболдод Ази, Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Засаг даргын нөөцийн сангаас 300.000 төгрөг, Улз сав нутгийн  нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнд Засаг даргын нөөцийн сангаас 170.100 төгрөг,  Спортын мастер С.Лхамсүрэнгийн нэрэмжит гар бөмбөгийн  тэмцээнд Засаг даргын нөөцийн сангаас 100.000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. 

          Морьтон Монгол төслийн баг суманд ирсэнтэй холбогдуулан сумын залуусын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхижүүлэх зорилгоор бэсрэг наадам, Сумын хөгжилд залуус бидний оролцоо сэдэв хэлэлцүүлгийг  зохион байгуулж,  Засаг даргын нөөцийн сангаас 144.400 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

          2014 онд сумаас 2 залуу аймгийн начин төрсөн бөгөөд нэг мотоцикль, Сум хөгжүүлэх сангаас 4.500.000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

          Сумын залуусын соёлын арга хэмжээнд оролцуулах зорилгоор сумын Залуучуудын холбоотой хамтран Сумандаа сайхан амьдаръя тоглолт зохион байгуулсан. 

 

2.4.  Эрүүл мэндийн талаар

37

2.4.1 Эрүүл мэндийн төвийг нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах үүднээс шат дараатайгаар хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Хүн эмнэлгийн эрхлэгч

Сумын 90 жилийн арга хэмжээг тохиолдуулан иргэдийн хандиваар  ширээний иж бүрэн  êîìïüþòåð, чèéðýãæ¿¿ëýëòийí êàáèíåòàä 2 ñàÿ òºãðºãийн нºõºí ñýðãýýõ àïïàðàò áýëэглэсэн.

38

2.4.2 Эмнэлэгт Моргийн байр барих ажилд дэмжлэг үзүүлнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

 

Хүн эмнэлгийн эрхлэгч

 

 Моргийн байрны зураг төсөв боловсруулах шатандаа явж байна.   

39

2.4.3 Хүн амын  нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх  зорилгоор сургалт, сурталчилгааг хийж чанар хүртээмжийг нэмэгдүүлэх.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

 

Хүн эмнэлгийн эрхлэгч

Ñàð á¿ðèéí 5-íыã Ýð¿¿ë ìýíäèéí ºäºð áîëãîí õ¿í àìä ýð¿¿ë ìýíäèéí áîëîâñðîë îëãîõ ñóðãàëòûí òºëºâëºãººã ãàðãàí ýðõëýã÷ èõ ýì÷ýýð áàòëóóëж Ãýãýýðýë òºâ-òýé õàìòðàí çîõèîí áàéãóóëæ áàéãàà áºãººä ñóðãàëòàíä íèéò   4024  õ¿í  хамрагдаж õ¿ðòýýìæ 0.8%, ñóðòàë÷èëãààã 13006 õ¿íä õèéæ õ¿ðòýýìæ 2.8%-òàé áàéíà. ̺í Ýð¿¿ë ìýíäèéí  21 çºâ äàäàë эçýìø¿¿ëýõ Äîâòолãîî àðãà õýìæýý çîõèîí áàéãóóëàãäàæ áàéна.

40

2.4.4 Х¿í àìûí äàðõëààæóóëàëòûã ñàéæðóóëàõ аяныг эрчимжүүлж, хàëäâàðò ºâ÷нийг шат дараатай бууруулна.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Хүн эмнэлгийн эрхлэгч

ÁÇÄÕ-ûí èëð¿¿ëýëòèéã үзлэг шинжилгээã Дорнод аймгийн Засаг даргын 2014 îíû  À/394 ä¿ãýýð çàõèðàìæ, Ýð¿¿ë ìýíäèéí ãàçðûí äàðãûí 2014 îíû À/58 òîîò òóøààëûí äàãóó 129593₮ -ний îíîøëóóð, øèíæèëãýýíèé материал ирж, 16-50 насны 1514 õ¿í õàìðàãäàæ 21 õ¿íèé øèíæèëãýý ñýæèãòýé áà ºâ÷òýé  ãàðñàí.  2014 онд нèéò 72 ºâ÷ëºë á¿ðòãýãдсэн ба өíãºðñºí îíû ìºí ¿åòýé õàðüöóóëàõàä 40%-èàð áóóðñàí áàéíà. Халдварт өвчний гаралтыг ÁЗХӨ дангаар эзэлж байна.

41

2.4.5 МУ-ын Засгийн газраас Эрүүл хүүхэд аяны хүрээнд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн өсөлт, бойжилтонд хяналт тавина.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Хүн эмнэлгийн эрхлэгч

       Эрүүл хүүхэд аяны хүрээнд эх, нярайн тусламж үйлчилгээг сайжруулах, үйлчлүүлэгчид ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор хүүхдийн палатанд ханын цаг, хүүхдийн өндөр хэмжигч, хөшиг хийж, хананд зурагт хуудас наан тоглоомууд байрлуулав. Төрөхийн өмнөх өрөөг засаж янзалсан, Вакцинаторын өрөөнд хүүхдийн хашлага, зөөлөвчтэй ширээ хийж байрлуулсан. Шатны гишгүүр бүрт хальтарч унахаас унахаас сэргийлж  зөөлөвч наасан.                                                                            

         ЕБС ийн 343 охидод урьдчилан сэргийлэх үзлэг хийж, сургалт зохион байгуулсан. Мөн өвсөр үеийнхэн өөрт тохиолдсон бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлүүлэхээр 14 хандсан.

         Имж эх нярайн асаргааны талаар эмч эмнэлгийн ажилтануудад сургалт зохион байгуулж, 2014 оны байдлаар 16 эх төрөөд байна. Төрөлт болгонд "Имж"-эх нярайн асаргааг хийж байна.

         Эмзэг бүлгийн 45 хүүхдийн бүртгэл гаргаж, шаардлагатай  хүүхдийг Хөдөлгөөнт эмнэлэг ийн эмч нартай хамтарч үзлэг шинжилгээг хийж 12 хүүхдийг эмчлэн  эрүүлжүүлсэн.

        ЕБС, цэцэрлэгийн  767 хүүхдүүдэд  амны хөндийн эрүүл мэндийн үзлэгийг хийж   504 хүүхэд  шүдний цооролттой гарсан. БОЭТ ийн Хөдөлгөөнт эмнэлэг-ээр шүдний эмчид 25 хүүхэд, мөн УБ хотын Алтан-од шүд ,эрүү нүүрний тасгийн эмч нар ирж 14 хоног ажиллаж 225 хүүхдийг эмчлэн эрүүлжүүлсэн байна.  2014 оны 8 дугаар сарын 10-30 хооронд   2-5 насны 302 хүүхдүүдийг цагаан хорхойн шинжилгээнд хамруулж 85 ба 28,1% өвчтэй гарсан эмчлэн эрүүлжүүлсэн.

           2014 онд давхардсан тоогооор сургууль цэцэрлэгийн нийт 1161 хүүхдэд эрүүл мэндийн сургалтыг зохион байгуулсан.

42

2.4.6 Эрүүл орчин бүрдүүлэхэд чиглэсэн хамт олны санаачлагыг дэмжиж эрүүл баг, эрүүл ажлын байр бий болгоно.

 

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Байгуулагуудын  дарга эрхлэгч нар

         Эрүүл ажлын байр бий болгох зорилгоор сумын төрийн албан хаагчидыг бүжгийн сургалтанд хамруулан тэмцээн зохиосон, мөн байгууллагуудын дунд  төрөл бүрийн тэмцээн дэвжээ зэрэг арга хэмжээнүүдийг улирал тутам зохион байгуулдаг.   

          Дорнод аймгийн 14 сумдын 170 гаруй эмч сувилагч хамруулсан  чуулга уулзалтыг 1.000.000 төгрөгийн дэмжлэгтэйгээр сумандаа зохион байгууллаа.

          Иргэдийн  нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл баг, эрүүл ажлын байр бий болгох зорилгоор  Сум хөгжүүлэх сангийн 1.000.000 төгрөгийн дэмжлэгтэйгээр суманд үйл ажиллагаа явуулж буй байгууллага аж ахуй нэгж, багуудын дунд урлагын наадам амжилттай зохион байгууллаа. Урлагын наадамд 11 байгууллага оролцож 358  хүн үзэж 1.074.000 төгрөгийн орлого төвлөрсөн. 

          Хүн эмнэлэгт эрүүл баг, эрүүл ажлын байр бий болгох зорилгоор архины хамраалтай иргэдийг сургалтанд хамруулахад 530.000 төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд гарын бэлэг 150.000 төгрөг, сувилагч нарын баяраар 1.000.000 төгрөг  элэг бүтэн амьдарцгаая өдөрлөгийн арга хэмжээнд 108.000 төгрөг, Аймгийн төв рүү хүнд өвчтөн хүргэх зардалд 668.00 төгрөг нийт 1.854.800 төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

43

2.4.7 Хүн амд эрүүл хүнс хүргэх талд анхаарч, худалдаа, үйлчилгээний газруудад үзлэг шалгалтыг зохион байгуулж, заавар зөвлөгөө өгч ажиллана.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

МЭҮТасгийн дарга

Стандартчилал тохиролын гэрчилгээний тухай, Ариун цэврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, заавар зөвлөгөө өгөх,  аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний газруудыг камержуулах, мөн бараа бүтээгдэхүүний чанар, хугацаанд хяналт тавьж ажиллах, хуулийн хэрэгжилтэнд үнэлэлт,  дүгнэлт өгөх зорилгоор сумын Засаг даргаар батлуулсан 12-02-303-06 тоот удирдамжийн дагуу сумын хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгч 10 аж ахуйн нэгж, 14 мухлагт шалгалт явуулсан.  Хугацаа  дууссан 20 төрлийн 509,410 төгрөгний бараа бүтээгдэхүүн хураан авч устгал хийсэн.

44

2.4.8 БЗДХӨ-ийг эрт илрүүлэх тархалтыг бууруулах зорилгоор хүн амыг үзлэг оношилгоонд бүрэн хамруулах.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Хүн эмнэлгийн эрхлэгч

ÁÇÄÕ-ûí èëð¿¿ëýëòèéã үзлэг шинжилгээã Дорнод аймгийн Засаг даргын 2014 îíû  À/394 ä¿ãýýð çàõèðàìæ, Ýð¿¿ë ìýíäèéí ãàçðûí äàðãûí 2014 îíû À/58 òîîò òóøààëûí äàãóó 129593₮-ний îíîøëóóð, øèíæèëãýýíèé материал ирж, 16-50 насны 1514 õ¿í õàìðàãäàæ 21 õ¿íèé øèíæèëãýý ñýæèãòýé áà ºâ÷òýé  ãàðñàí.  Нийт 2435 õ¿í øèíæèëãýýíä õàìðàãäàõààñ  1514 õ¿í  õàìðàãäàæ 72 ºâ÷ëºë á¿ðòãýãдсэн ба өíãºðñºí îíû ìºí ¿åòýé  õàðüöóóëàõàä 40%-èàð áóóðñàí áàéíà. Хүн  амын үзлэг оношилгоо 62 хувьтай байна.

ГУРАВ. ЭДИЙН ЗАСАГ, БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэхэд эдийн засгийн бодлогын  зорилт оршино.

 

3.1 Эдийн засаг, бизнесийн орчин, төсөв санхүүгийн талаар

45

3.1.1 Орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалт, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалтад тавих хяналтыг сайжруулж, төсөв санхүүгийн ил тод байдлыг ханган ажиллана.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Төрийн сангийн төлөөлөгч, мэргэжилтэн

Орон нутгийн төсвийн зарлага  санхүүжилтэнд хийгдсэнээр нийт 403.295.400 төгрөг төлөвлөснөөс 402.509.000 төгрөгийн  орлого орж  99,8 хувьтай, зарлагын гүйцэтгэл 371.164.300 мян төгрөг буюу 92 хувьтай тус тус гараад байна. Төсвийн орлогын хувьд 87.744.000 төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 99.531.500 төгрөгийн орлого орж 113,4  хувиар давж, аймгаас авах санхүүгийн дэмжлэг 236.584.100 төгрөг авахаас 100 хувь аваад байна. Сар бүрийн графикт мэдээг байгууллагын  төсөв санхүүгийн мэдээллийн самбарт байршуулан ил тод байдлыг ханган ажиллаж байна.

46

3.1.2 Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулна.

ОНХСан

20,000,0  мян.төгрөг

Жилдээ

Орлогч дарга

Сумын ИТХ-н тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар тогтоолоор Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын орон тоо, дүрмийг батлуулан  байгуулж орон нутгийн өмчийг хүлээлгэн өгсөн. Одоогоор сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажлын арчлалт хамгаалалтыг хариуцан сумын төвийн хогыг цэгийг цэвэрлэсэн. Санхүүжилт сар улиралын хувиарын дагуу хийгдэж байна.

47

 3.1.3 Төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг судалж, боломжит эх үүсвэр бүрийг дайчлах замаар  төсөвт орох орлогыг өмнөх оныхоос нэмэгдүүлэх.

 

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Төрийн сан, Орлогч дарга

11-р сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогод 87.744.000 төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 99.531.500 төгрөгийн орлого орж 113,4 хувиар давж, 7 нэр төрлийн орлогоос ойгоос орох гоожингийн орлого 9,1 хувиар тасарч   бусад орлогууд 108-187.2 хувиар давж биелэсэн үзүүлэлттэй гарлаа. Аймгаас авах санхүүгийн дэмжлэгээр 236.584.400 төгрөг авахаас 100 хувь авч, улсын төсөвт байгууллагын санхүүжилт батлагдсан хуваарийн дагуу хийгдэж байна.

48

3.1.4 Нэг талаас бизнесийн орчныг сайжруулах нөгөө талаас далд эдийн засгийг бууруулж, татварын орлогын бааз суургийг нэмэгдүүлэх, Татварын байцаагчын үйл ажиллагааг нийтэд ил од, нээлттэй болгоно.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Татварын байцаагч

Орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор хөндлөнгийн мэдээлэл болон бусад мэдээлэлд тулгуурлан татварын орлогыг бодитоор тодорхойлон төсөвт төвлөрүүлж ажиллаж байна. Сумаас төвлөрсөн төсвийн орлогод 29.394.800 төгрөг төвлөрүүлэхээс 29.074.100  төгрөг буюу 1,1 хувиар тасарч, аймгийн төсвийн орлогод 25.527.000 төгрөг төвлөрүүлэхээс 25.945.140 төгрөг буюу 101,6 хувиар, орон нутгийн төсвийн орлогод 87.744.000  төгрөгийн  орлого төвлөрүүлэхээс 99.531.500 төгрөг буюу 113,4 хувиар тус тус биелж үүнээс 7  нэр төрлийн орлогоос   ойгоос орох гоожингийн орлого 9,1 хувиар тасарч бусад орлогууд  108-187,2 хувиар давсан үзүүлэлттэй байна. Олон нийтэд хүртээмжтэй байх үүднээс  сумын татварын орлогын биелэлтийг  цахим хуудас болон ил тод, нээлттэй байдлын самбарт байршуулдаг.

 

3.2 .Дэд бүтцийн талаар

49

3.2.1 Сумын төвийн эрчим хүчний хангалтыг нэмэгдүүлэх зорилгоор эрчим хүчний өргөтгөл байгуулна.  

ОНХСан

104,100,0 мян.төгрөг

Жилдээ

Орлогч дарга

Сумын төвийн эрчим хүчний хангалтыг нэмэгдүүлэх зорилгоор эрчим хүчний өргөтгөлийн тендер 08 дугаар сарын 14-нд Аймгийн худалдан авах ажиллагаанаас нээлттэй тендер зарласан боловч  оролцогч байгаагүй.  Аймгийн төсвийн тодотголоор хасагдсан ба 2015 онд иргэд, байгууллагуудын  санал хүсэлтийг хавсаргаж баримтжуулан Түлш эрчим хүчний яаманд санал тавьж шийдвэрлүүлэхээр төлөвлөж  байна.

50

3.2.2 Сумын төвийн ерөнхий төлөвлөгөөний  төлөвлөлтийн  зураг хийх.

ОНХСан

45,000,0 мян.төгрөг

Жилдээ

Орлогч дарга

Сумын төвийн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн  зураг хийлгэхээр Аймгийн худалдан авах ажиллагааны газарт тендер шалгаруулалт хийлгэж гүйцэтгэгч байгууллагаар УБ хотын "Инженер  геодези" ХХК шалгарч гэрээ байгуулан ажиллаж байна.  10,0 сая төгрөгийн урьдчилгаа санхүүжилт олгоод байна. Сумын ерөнхий төлөвлөгөөг 2014 оны 12 дугаар сарын 18-нд ИТХ-ийн хуралдаанаар  хэлэлцүүлэхээр төлөвлөсөн.

51

3.2.3 4,5 дугаар багт иргэдийн оролцоотой гүний худагтай болгох.

ОНХСан

10,000,0

мян.төгрөг

Жилдээ

Орлогч дарга

ОНХСангийн 10,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  сумын төвийн 4,5-р багт иргэдийн оролцоотой  10 худаг гаргах ажлыг шууд гэрээ байгуулан 10 айл өрхийн 70 гаруй хүн амыг гүн өрмийн ундны усаар хангаад байна.

52

3.2.4 Эрээн 6 дугаар багт ногоон байгууламжийн хашаа барина.

ОНХСан

20,000,0 мян.төгрөг

Жилдээ

Орлогч дарга, Эрээн багийн Засаг дарга

Эрээн 6 дугаар багт ногоон байгууламжийн хашаа барих ажлын тендер  шалгаруулалтыг олон нийтийн оролцоотой зохион байгуулан Б.Энхцэцэг ахлагчтай бүлэг шалгарч  төмөр хашааг хийж гүйцэтгэсэн.

53

3.2.5  Эрээн 6 дугаар багт 30 хүүхдийн цэцэрлэг барих.

ОНХСан

45,500,0 мян.төгрөг

Жилдээ

Цэцэрлэгийн эрхлэгч,     Эрээн багийн Засаг дарга

Аймгийн  ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар Эрээн 6-р багт 30 хүүхдийн цэцэрлэгийн барилга барихаар Аймгийн  Засаг даргын А/64 тоот захирамжаар сумын Засаг даргад  эрх шилжиж ирсэн. Сумын  үнэлгээний хороо тендер шалгаруулалт явуулж  Аймгийн "Сүхжин"  ХХК гүйцэтгэгчээр шалгаран 30 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтанд оруулсан.

54

3.2.6   Сумын төвийн зам засварын ажлыг гүйцэтгэнэ.

ОНХСан

10,000,0 мян.төгрөг

Жилдээ

Орлогч дарга

         Сумын төвийн замыг засварлахаар 10.0 сая төгрөгийг сумын ОНХС-ын хөрөнгө оруулалт, Аймгийн ИТХ-ийн төлөөлөгч  Ж.Энхболдын 20 сая төгрөгийн хандиваар 2 км шороон зам засаж тэгшилсэн.

         Сумын   төвийн шинэчлэл төслийн хүрээнд хатуу хучилттай  2140 метр авто зам, 4090 метр явган хүний зам  хийж гүйцэтгэсэн.   

         Сумын төвийн шинэчлэл төслийн хэрэгжүүлж байгаа Монгол дайван ХХК-ийн хандиваар зам тэгшлэх,  усанд идэгдэж хонхор болсон газруудыг тэгшилсэн. Уг зардалд 5950м3 шороо зөөхөд  2.600.000 төгрөгийн зардал гарсан.

55

3.2.7 Гудамжны хуучин гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ.

ОНХСан

5,000,0

мян.төгрөг

Жилдээ

Орлогч дарга

Сумын ОНХС-ын 5.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Гэрэлт цамхагийн засвар, гудамжны хуучин 35 гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг хийлгэхээр "Ньювестерн энержи"  ХХК-тай гэрээ байгуулан ашиглалтанд оруулсан. Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд  85 гэрэлтүүлэг шинээр суурилуулахаар төлөвлөсөн.  Хуучин 35 гэрэлтүүлгийг Хилийн цэргийн 0275 дугаар анги явах замд суурилуулахаар хүлээлгэн өгсөн.

 

3.3 Байгаль орчны талаар

56

3.3.1 Байгал орчны хяналт шалгалтыг сайжруулж, зөрчлийг бууруулна.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

БОХУБ, Сум дундын ойн анги

Байгаль орчны хяналт шалгалтын графикийг Засаг даргаар батлуулан нийт 8 удаа хяналт шалгалт зохион байгуулсан.  Шалгалтанд 11 аж ахуйн  нэгж байгууллага, 27 иргэн хамрагдаж, 51 зөрчил арилгуулж, 9 зөрчилд 5.568.000 төгрөгийн торгууль, 2 иргэнд 5.500.000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан.  2013 онд 21 захиргааны зөрчил, 7 эрүүгийн хэрэг үүсгэж 2014 оны 9 захиргааны зөрчил шалгасан нь өмнөх оныхоос захиргааны зөрчил  42.8 хувиар буурсан.  Эрүүгийн хэрэг 100 хувь буурсан.

57

3.3.2 Ой íºõºí ñýðãýýõ øààðäëàãàòàé ãàçðûã òîäîðõîéëæ  250 ãà-ààñ äîîøã¿é òàëáàéã îéæóóëæ íºõºí ñýðãýýнэ.

БХСан

50,000,0 мян.төгрөг

Жилдээ

БОХУБ, Сум дундын ойн анги

Сумын нутаг дэвсгэрт орон нутгийн төсвийн хөрөнгөөр 200 га, нөхөрлөл аж ахуй нэгжүүд өөрийн хөрөнгөөр 115,7 га,  улсын төсвийн хөрөнгөөр   Эрдэс мөнгөн чулуу ХХК  62,7 га, Сум дундын ойн анга 80 га  нийт 458,4 га-д  ойжуулалт хийж  нийт 319.504.800 төгрөгийн  хөрөнгө оруулалтаар   хийгдсэн.   2013  онд 503.3 га нийт 100.660.000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар ойжуулалтын ажлыг  хийсэн бөгөөд  2014 онд  хөрөнгө оруулалтын хэмжээ 315%-иар өссөн байна.

58

3.3.3 Улз голын гүүрний байгал орчны хяналтын постын байранд тоног төхөөрөмж ширээ сандал авч, байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийн хангах

Байгаль хамгаалах сангаас

Жилдээ

БОХУБ

Байгаль орчны газарт тоног төхөөрөмж, ширээ сандал авах талаар хүсэлт явуулж нэг байгаль хамгаалагчид мотоцикль, сумын ЗДТГазраас иж бүрэн компьютер өгсөн. Байгаль орчны хяналт шалгалтыг өргөжүүлэн сайжруулах зорилгоор байгаль хамгаалах сангаас 18.5 сая, 2013 оны давсан орлогоос 10 сая нийт 28.5 сая төгрөгөөр пургон машин худалдан авсан.

59

3.3.4 Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж нөхөн сэргээлтийн ажлыг сайжруулах

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

БОХУБ

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдээс хайгуулын лицензтэй  Орчлон орд, Бонжур ХХК-иуд байгаль хамгаалах төлөвлөгөө батлуулж газар дээрээ үйл ажиллагаа явуулан Орчлон орд ХХК  2500 ширхэг биохимийн дээж,  Бонжур ХХК  795,9 м3 суваг малталт хийж талбайгаа хүлээлгэн өгсөн. 

60

3.3.5 Булаг шандын эхийг хашиж хамгаалсан хашааг сэлбэх

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

БОХУБ

Гуравдугаар багийн нутагт багийн иргэдийн тусламжтайгаар Ажнайн рашааныг хашиж хамгаалалтанд авч ойр орчимыг цэвэрлэсэн.

61

3.3.6 Ойгоос мод бэлтгэх ажлыг зохион байгуулалтанд оруулж, сумын төвд модны зах ажиллуулна

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

БОХУБ, Сум дундын ойн анги

2014.03.28-ны өдөр ойн нөхөрлөлийн ахлагч, дугуй хөрөөтэй иргэд нийт 22 иргэнд сумын Засаг даргын Модны зах ажиллуулах тухай албан даалгаврыг  танилцуулж, 4 дүгээр сарын 04-ны өдөр хэлэлцүүлэг хийсэн.  9 дүгээр сард модны захын хашаа барьж тоног төхөөрөмж суурилуулахаар тогтсон боловч дугуй хөрөөтэй иргэд  2015 онд мэргэжилийн байгууллага  болох талаар  Засаг даргад хүсэлт  гарган  хойшлуулсан. 

62

 3.3.7 Орчны бохирдол, эрсдэлт хүчин зүйлийг багасгахад чиглэсэн ухуулга сурталчилгааг өргөжүүлж, хөрсний бохирдлыг бууруулах шат дараалсан арга хэмжээ авна.  /Хог хаягдлыг дарж булшлах ковштой болох/

ОНХСан

20,000,0 мян.төгрөг

Жилдээ

БОХУБ

Орон нутгийн хөгжлийн сангийн 20.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар ковш худалдан авч,  Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт хүлээлгэн өгсөн.  Энэ онд нийт 5 га талбайн хур  хог хаягдалыг 169  иргэн, 3 ковш, 2 норд бинзен машин 5 хоног ажиллаж 5 га талбайн 5073 м3 хог хаягдлыг булж цэвэрлэсэн.  Засаг даргын тамгын газрын 130.000 төгрөгийн  санхүүжилтээр 10 байгууллага, 600 өрхийн бохирт ариутгал хийсэн.

63

3.3.8 Онон Балжийн байгалийн цогцолборт газрын Орчний бүсийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бүх талын туслалцаа үзүүлнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

ОБЗөвлөлийн нарийн бичиг Б.Долгоржав

Сумын Орчны бүсийн зөвлөл, сумын Засаг дарга, Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа гурвалсан гэрээ байгуулж БОНХЯ-аар батлуулсан. Онон Балжийн байгалийн цогцолборт газрын Орчны бүсийн зөвлөлөөс 300.000 төгрөгийн  дэмжлэгтэй  сургуулийн 1 дүгээр ангийн 112 сурагч эцэг эхийн хамт Элсэгчдийн цэцэрлэг байгуулж 100 ширхэг үхрийн нүдний суулгац тарьсан.  Орчны бүсийн сангаас төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулж 2013-2014 онд 39,5 сая төгрөгийн  зээлийг  12 иргэнд олгож эргэн төлөлт 100%-тай байна.

Мөн 2014 оны 12 дугаар сард 7 иргэн нийт 25 сая зээлийг олгосон.

Ан  амьтанд хужир шүү 500кг-ыг тавьж 319,0 мян.төгрөгийн зардал гаргасан.

64

3.3.9 Бэлчээрийн төлөв байдал, цөлжилтын ажиглалт судалгааг хийж, даац багтаамжийг тодорхойлох,  Цагийн байдлын урьдчилсан мэдээний  хэмжилт судалгааг хийж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

Цаг уур

Сумын 6 зогсоол цэгт 8-р  сард бэлчээрийн төлөв байдлын ажиглалт, 1-р  сард өвлийн бэлчээрийн байнгын явуул судалгааг хийдэг. 2014 оны  1-р  сарын цасны явуул судалгаанд  48000  төгрөг, 8-р  сарын бэлчээрийн төлөв байдлын судалгаанд 68650 төгрөг тус тус олгосон. Ган, зуд, ус, цаг агаарын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай  Монгол улсын Засгийн газрын 2000 оны  190 дүгээр  тогтоолын дагуу  Ус цаг уурын хүрээлэнд  2014-2015  оны  өвөл, хаврын  бэлчээрийн  даацыг  баг бүрийн бэлчээрийн  ургац,  малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах  хугацаа  зэрэг  мэдээлэл  дээр  үндэслэн  багийн  нутгаар  тооцоолж гаргав.  Бэлчээрийн  даацыг  нийт тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:

-            99% нь 50 хүртлэх хувь /бэлчээрийн нөөцтэй /

-          1%  нь 51-100 хувь /бэлчээр хүрэлцээтэй/ байна.

Бэлчээрийн даацын хувьд нийт нутгаар мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой буюу тодорхой тооны мал гаднаас отроор орох бэлчээрийн нөөцтэй байна.

65

3.3.10 Өмнөх жилийн ойжуулсан  200га талбайд  арчилгаа,  хамгаалалт  хийх.

БХСан

16,000,0 мян.төгрөг

Жилдээ

БОХУБ, Сум дундын ойн анги

Дорнод аймгийн орон нутгийн төсвөөс санхүүжилт хасагдаж хийгдэхгүй болсон.

66

3.3.11 Өмнөх жилийн 200га ойжуулалтын хамгаалалт

БХСан

20,000,0 мян.төгрөг

Жилдээ

БОХУБ, Сум дундын ойн анги

Дорнод аймгийн орон нутгийн төсвөөс санхүүжилт хасагдаж хийгдэхгүй болсон.

67

3.3.12 Эко системд дасан зохицох төслийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

БОХУБ

           Төслөөс  Дорнод аймагт 2 удаа сургалт зохион байгуулагдаж 2015-2021 он хүртэл хийх ажлын төлөвлөгөө хэлцэгдсэн. Баян-Уул суманд бүлэг нөхөрлөлүүдийг идэхижүүлэх, чадавхижуулах зорилгоор  3 удаагийн 100 хүнийг хамарсан сургалт зохион байгууллаа. 

          Батсүмбэр нөхөрлөлийн гишүүн Д.Мөнхцэцэгт 10 тн-ын ус хуримтлуулагч, 1га-ын  услагааны систем, 4*8 харьцаатай хүлэмж нийт 20-иод  сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

           Хилийн цэргийн 0275 дугаар ангийн уурын зууханд түлш хэмнэх галлагааг бүрэн шаталттай явуулах зорилгоор уурын зууханд  электрон тоног төхөөрөмж суурилуулсан.

           Цаг уурын станцад гүний усны мониторонгийн хяналтын цооног байрлуулсан.

            Цогцолборт гүний худаг засварлахад 1.205.000 төгрөгийн санхүүжилт олгосон.

 

3.4. Хүнс, хөдөө аж ахуйн талаар

68

3.4.1 Хөдөө аж ахуйн хоршоо, фермерийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлж,  Монгол мал хөтөлбөр, Эрчимжсэн мал аж ахуй, Газар тариалан, агуулахын аж ахуйн чиглэлийн  төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж,  малын тоо толгой, ашиг шимийг нэмэгдүүлнэ.

 

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

МЭҮТ

       Монгол мал хөтөлбөрийн хүрээнд хонь тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооний гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох Засгийн газрын  2011 оны  221, 368 дугаар тогтоолын дагуу тус сумын 81 өрхийн 17489 толгой хонины 17391 тн ноосыг үндэсний компанид тушаасны дагуу урамшуулалд хамрагдахаар болоод байна.

       Эрчимжсэн мал аж ахуй хөтөлбөрийн хүрээнд сумын  Засаг даргын А/123 тоот захирамжийг үндэслэн 3 багийн 82 өрхийн 1041 толгой бод малд мал бүртгэлжүүлэх ээмэгжүүлэлтийн ажлыг хийгээд байна. Мөн гойд ашиг шимт мал шалгаруулах үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. 6  багийн 9 малчин өрхийг малжуулах төсөлд хамруулан 420 толгой малыг 2 жилийн хугацаатай  гэрээ байгуулан  олгосон.

        Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор 6-р багийн тэргүүний ногоочин Д.Мөнхцэцэгийн бүлэгт 6*8 харьцаатай нийлэг хальсан хүлэмжийг 1,5тн усны савтай, 1га-ийн услагааны системийн хамт дэмжлэг болгон өгөв. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 0,85 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай  3.000.000 төгрөгийн  зээлийг 3 иргэнд олгов.

69

3.4.2 Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг иргэдэд олгоход нь дэмжлэг үзүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

МЭҮТасгийн мэргэжилтэн Д.Энхтунгалаг

 

2011-2014 онд 273,5 сая төгрөгийн зээлийг олгосон. Төсөл  сонгон шалгаруулах  зөвлөл 3 удаа  хуралдаж, зээлийн эргэн төлөлтөөс 47,5 сая төгрөгийг 6 төсөлд олгосон.   Хяналтын зөвлөл  шалгалтыг 2 дугаар сар, 11 дүгээр сард  тус тус хийсэн. Төслийн  хэрэгжилт  80%-тай  байна.

70

3.4.3 Бэлчээрийн менежментийг сайжруулах, нөхөн сэргээх, хуваарьтай ашиглах,  бэлчээрийн даац, ургамалжилтын бүрхэвчийг тодорхойлно.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

МЭҮТасгийн мэргэжилтэн Д.Энхтунгалаг

Тайлант хугацаанд  2 удаа Баян-Уул, Цагаан-овоо сумын хилийн зааг баруун урд зүг Шалзаас, зүүн урд зүг Эрдэнэтолгой хүртлэх 220 км газарт үлийн цагаан оготоны тархалт, тандалтын судалгааг хийв. Бэлчээрийн даац хэтрээгүй, ургамалжилтын бүрхэвч  хэвийн.

Сумын төвөөс баруун тийш 15 км бэлчээрийн газрыг чөлөөлсөн.

Малчид  болон  мал  бүхий  иргэд нийт 7062 тн өвс бэлтгэсэн.

71

3.4.4 Үзэсгэлэн худалдааг жил бүр,  Гойд ашиг шимт мал шалгаруулалт ба Үржлийн шилмэл малын үзэсгэлэн худалдааг   жилд 1 удаа сумын төвд зохион байгуулна.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

МЭҮТ

Гойд ашиг шимт мал шалгаруулалт ба Үржлийн шилмэл малын үзэсгэлэн худалдааг  2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2 дугаар багийн төвд зохион байгууллаа. Үзэсгэлэн  худалдаанд 45 малчин иргэд оролцсон.  Аймаг, сумын үзэсгэлэн  худалдаанд  Засаг даргын нөөцийн сангаас нийт 1.319.100 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. 

72

3.4.5 Байгалийн гамшиг, зудын улмаас малчдад учрах эрсдлийг бууруулах зорилгоор Нийт малын 15 хувийг Малын индексжүүлсэн даатгал төсөлд хамруулна.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

МЭҮТасгийн мэргэжилтэн М.Дэлгэрцэцэг

 

 

Сумын 6 багийн  200 малчинд Малын индексжүүлсэн даатгал-ын сурталчилгааг хийсэн боловч  индексжүүлсэн даатгал хийгдээгүй.

73

3.4.6 Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын шүүст болон уурагт тэжээл, хүлэмжийн тариаланг эрчимжүүлэн хөгжүүлнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

МЭҮТасгийн мэргэжилтэн Д.Энхтунгалаг

Сумын  иргэд төмс 32га талбайд  295 тн,    хүнсний ногоо 16,5 га талбайд 177,4 тн,  жимс  жимсгэнэ 0,7 тн-ын   ургац хураан авсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 0,85 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай зээлийг 3 иргэнд 3.000.000 төгрөгийг олгов.

74

3.4.7 Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн  өдөрлөгийг зохион байгуулж, үйлдвэрлэгчдийн зах зээлийг өргөжүүлэхэд анхаарч ажиллана.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

МЭҮТ

Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд үйлвэрлэлийн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, сүү цагаан идээний Намрын ногоон өдрүүд -2014  үзэсгэлэн худалдаа 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр сумын  Соёлын төвд зохион байгууллаа. Уг үзэсгэлэн худалдаанд   5-н багийн 21 өрхийн үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүн борлуулсан.

75

3.5.7 Атрын  гурав  дахь аяны хүрээнд Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэлтийг нэмэгдүүлнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

МЭҮТасгийн мэргэжилтэн Д.Энхтунгалаг

Атрын  гурав  дахь аяны хүрээнд  2014 онд Майдарын  буудай  ХХК  910 га талбайгаас 1166,5 тн  улаан буудай хураан авч 731 тн-ыг үйлдвэрт тушааж 140 тн-ыг үрэнд нөөцөлсөн.  2013 онд 1380 га-д тариа тарьсан бол энэ онд 910 га-д тариа тариалж ургац хураалтын хэмжээ буурсан.

76

3.5.8 Чацаргана  хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

МЭҮТасгийн мэргэжилтэн Д.Энхтунгалаг

Чацаргана  хөтөлбөрийн хүрээнд 4-р багийн иргэн Д.Дэнсмаа 100 ширхэг чацарганы суулгац авч тариалсан.  2011-2013 онд нийт 2 аж ахуй нэгж 13 өрх Чацаргана хөтөлбөрт хамрагдан, сумын хэмжээнд 7800 ширхэг чацарганы суулгац тоологдсон.  

77

3.5.9  Хөдөөгийн 4 багийг малжуулах төсөлд хамруулах.

ОНХСан

80,000,0 мян.төгрөг

Жилдээ

МЭҮТасгийн мэргэжилтэн М.Дэлгэрцэцэг

          Хөдөөгийн 4 багийг малжуулах төсөл тендер зарласан боловч төсвийн тодотголоор хасагдсан.

          2014 онд 6  багийн 9 малчин өрхөд 420 толгой малыг 2 жилийн хугацаатай  гэрээ байгуулан  олгосон.

 

ДӨРӨВ.  БАТЛАН ХАМГААЛАХ,  ГАМШГААС   ХАМГААЛАХ ТАЛААР

78

4.1 Хилийн хамгаалах байгууллагын үйл ажиллагааг дэмжиж  хамтын ажиллагааг сайжруулан, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж, иргэдэд эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн  сургалт, төслийн ажлыг дэмжин ажиллана.

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

ЗДТГДарга

Тус сумын нутагт үйл ажиллагаа эрхэлдэг ХЦ-ийн 0275-р ангитай хамтран Хил хамгаалахад туслах зөвлөлийг байгуулан жилийн ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.  ХЦ-ийн 0275-р ангид ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Төрийн өмчийн хорооноос балансаас балансад шилжүүлэн  пургон машин  авах асуудлыг шийдвэрлэлээ.  Мөн ХЦ-ийн 0275-р анги Сумын ЕБС-д цэргийн танхим нээж тохижуулан сурагчдад цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн сургалт сурталчилгаа болон бусад үйл ажиллагааг явуулж байна. Хилийн цэргийн 0275 дугаар ангийн төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Базарсад генералын нэрэмжит болгон 30.000.000 төгрөгөөр цээж баримал хөшөө босгосон.

79

4.2 Гамшгаас хамгаалах сан байгуулж, гамшиг ослын голомтод үйл ажиллагаа явуулахад хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмжөөр хангах бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

ОНХСан

16,069,5 мян.төгрөг

Жилдээ

ЗДТГДарга

2014 онд ОНХСангийн урьд оны үлдэгдэл 2860,0 төгрөгөөр дутуу  багаж зэвсэглэмжийн  нөхөн хангалтыг журмын дагуу бүрдүүлсэн. Гамшгаас  хамгаалах сан бүрдүүлэх зорилгоор 2014 оны ОНХСанд 16.0 сая төгрөгийн хөрөнгийг тусгуулсан. Үүнээс 10,0 сая төгрөгийг  сумын хур хогийн цэгийг дарж булах, шинээр хогийн цэгийн нүх ухах, хашаажуулалтын ажилд зарцуулсан. Орон нутгийн хөгжлийн санд тусгагдсан Гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд зарцуулах 6,000,000 төгрөгийн санхүүжилт улсын төсвийн орлогын бүрдүүлэлт тасарч байгаатай холбоотойгоор хасагдах тодотгол хийгдсэн. Орон нутгийг түшиглэсэн  гамшгийн эрсдлийг бууруулах менежмент чадавхи, зохицуулалтыг сайжруулах нь MON.13/301 төслөөс 2.200.000 төгрөг,  иргэд 2.000.000 төгрөг, ЗДТГазар 300.000 төгрөг нийт 4.500.000 төгрөгийг 174 айлын өвөлжөө хаваржааг тойруулан түймрээс хамгаалах загон татсан.  Мөн 5.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар 18 нөхөрлөлд 18 үлээгч аппарат олгосон.

80

4.3 Гамшгаас хамгаалах алба, штабын бэлэн байдал, чадавхийг  дээшлүүлж,  сургалт, сурталчилгааг зохион байгуулна.

 

Зохион байгуулалтын арга хэмжээ

Жилдээ

ЗДТГДарга

Тус сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн  ангийн бие бүрэлдэхүүнд Улсын ОБЕГ-аас болон аймгийн ОБХ-с тус тус сургалт зохион байгуулсан ба сумын Гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг шалгах команд штабын дадлага сургуулилтыг  тус суманд 2014-04-12-нд зохион байгуулсан. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр Онцгой байдлын ерөнхийн газар, Сангийн яамтай хамтарсан Орон нутгийг түшиглэсэн  гамшгийн эрсдлийг бууруулах менежмент чадавхи, зохицуулалтыг сайжруулах нь MON.13/301 төслөөс 14 удаагийн гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаанд 412 иргэнийг хамруулсан.

81

4.4  Цэргийн насны залуучуудын эрүүл мэнд эрс муудаж цэрэг татлагын эмч нарын үзлэгээр орсон залуучуудын  20.0 орчим хувь нь эрүүл мэндээр тэнцэж байгааг сайжруулж 40.0 хувь болгох арга хэмжээг сумын эрүүл мэндийн байгууллагатай хамтран шийдвэрлэнэ.

Зохион байгуулал

тын арга хэмжээ

Жилдээ

Хүн эмнэлгийн эрхлэгч, ЗДТГДарга

 

Сумын Эрүүл мэндийн төвтэй  хамтран цэргийн эмч нарын урьдчилсан үзлэгээр орж эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн эмчлэн эрүүлжиж болох залуучуудын бүртгэлийг гарган   хамтран ажиллах төлөвлөгөө гарган 38 иргэнийг дуудаж  үзлэгт оруулан эмчиллээ. 2014 оны үзлэгээр 111 иргэн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн нь өмнөх оноос 10%-ийн бууралттай байна.

 

 

 

БАЯН-УУЛ СУМ ЗДТГ

Сэтгэгдэл нэмэх

Security code
Refresh

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...