Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

Сумын сурын холбооны хаврын нээлтийн харваа боллоо

2014 оны 06 дугаар сарын 09-нд сумын сурын холбооны хаврын нээлтийн харвааг сумын уугуул, ахмад харваач Базарын Чимэдцэрэн, түүний хүү мэргэн харваач Чимэдцэрэний Ол нэрийн нэрэмжит болгон зохион байгуулсан. Энэ тэмцээнд Улаанбаатар хот, Багануур дүүрэг, Дорнод аймаг Хэрлэн сум, Дашбалбар, Баяндун, Цагаан Овоо зэрэг сумдаас нийт 60 гаруй харваачид оролцлоо. Монгол улсын мэргэн Пүрэвийн Гарамдоржийн хүү спортын мастер Гарамдоржийн Баярсайхан 64 сумнаас 60 оноож нэгдүгээр байр, мөн Гарамдоржийн хүү Амарсайхан 48 оноогоор 2 дугаар байр, Олон улсын хэмжээний мастер, буриад сурын хошой мэргэн Ойдовын Сүхбаатар 48 оноо, 1 ластийгаар 3 дугаар байр, Баян-Уул сумын харваач Лувсангүрийн Энхбат 45 оноогоор 4 дүгээр байр, Баян-Дун сумын харваач Батаагийн Батбаяр 44 оноогоор 5 дугаар байр эзэлсэн. Эмэгтэй сурын төрөлд Дашбалбар сумын харваач спортын мастер, аймгийн мэргэн Э. Оюунжаргал 49 оноогоор 1 дүгээр байр, Баян-Уул сумын харваач Батхишигийн Тэргэлсаран 35 оноогоор 2 дугаар байр, Дорнод аймгийн Хэрлэн сумын харваач Улсын гоц мэргэн Бор-Охин 32 оноогоор 3 дугаар байр, Дашбалбар сумын харваач Ханддулам 30 оноогоор 4 дүгээр байр, Баяндун сумын харваач аймгийн мэргэн Баярмаа 29 оноогоор 5 дугаар байр эзэлсэн. Мөн хүүхдийн харваанд Б.Тэргэлсаран 1 дүгээр байр, Дашбалбар сумын харваач Г.Гантуяа 2 дугаар байр, Баян-Уул сумын харваач Хүрэлчулууны Батчулуун 3 дугаар байр, Баян-Уул сумын харваач Дуламхандын Өсөхбаяр 4 дүгээр байр, Дашбалбар сумын харваач Бат 5 дугаар байранд тус тус шалгарсан.

Мөн харвааны дараа ласти харвааг зохион байгуулж Баяндун сумын харваач Сэргэлэнбаатар ласти онож ласти мэргэн болсон.

Сэтгэгдэл нэмэх

Security code
Refresh

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...