Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

Дорнод аймаг болон Баян-Уул сумын нийгэм эдийн засгийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт

баян-Уул сумын нийгэм, эдийн засгийг 2013 онд

хӨгжҮҮлэх Үндсэн ЧиглэлИЙН БИЕЛЭЛТ


2014-01-08                                                                                                                                                                                          Жаварт хошуу

Бодлого арга хэмжээ

Хугацаа

Хариуцах эзэн

Биелэлт

Нэг. Төрийн удирдлагын хүрээнд

1.1 Төрийн бодлогын талаар

 

 

 

1.1.1. 2013 оныг “ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ” болгон зарлаж бодлого, хөтөлбөр боловсруулж ажиллах.

 

 

 

Жилдээ

ИТХ, ЗДТГ, Аж Ахуйн нэгж албан байгууллагууд, иргэд

Сумын ИТХ-ын 2013 оны 02 дугаар тогтоолоор 2013 оныг Их бүтээн байгуулалтын жил болгон зарласан ажлын хүрээнд   640 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга, Соёл үйлчилгээ олон нийтийн төв, Буриадын шашин бөө мөргөлийн өв уламжлалыг хамгаалах төв, ХААН банкны шинэ барилга, Ногоон байгууламжийн хашаа, Ахуй үйлчилгээний төвийн өргөтгөл, Сурын ордон, Ульхан хилийн боомтын иргэдэд үйлчлэх төв, 503 га-н ойжуулалт, Дэд станцын өргөтгөл зэрэг мөн орон нутгийг хөгжүүлэх сангаас 13 төрлийн бүтээн байгуулалтын ажил хийгдлээ.

 

 

Биелэлт 70%

 

 

 

1.1.2. Сумын хөгжлийн цогц бодлогыг боловсруулж шинээр дахин төлөвлөлт хийх.

 

 

 

 

Жилдээ

Засаг дарга,ЗДТГ, бүх албан байгууллагууд, иргэд

Сумын хөгжлийн цогц бодлого боловсруулах, дахин төлөвлөлт хийх талаар Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байгаа ба одоогоор эхлэлийн шатандаа явж байна. Сумын нийгэм эдийн засгийн суурь судалгааг 5 жилийн байдлаар түүвэрлэн гаргаж байна. Сумын төвийн газар зохион байгуулалтын талаар дахин төлөвлөлтийг хийж Геоценоз ХХК-иар газрын ерөнхий зураглалыг хийлгэсэн.    

 

 

Биелэлт 70%

 

1.1.3. Төр иргэний нийгмийн түншлэлийг сайжруулах, төрийн бодлого шийдвэрийг оновчтой чиглүүлэх зорилгоор орон нутгийн цаг үе, нийгмийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг иргэний танхимтай хамтран зохион байгуулна.

 

 

 

 

 

Улирал бүр

ТГ-ын дарга.

Нийгмийн ажилтан

Багийн Засаг дарга нар

Иргэний танхим

2013 оны 04 дүгээр сард сумын ИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим”-аас санаачлан нутгийн иргэдэд нэн түрүүнд тулгамдаж буй модны асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг Соёлын төвд зохион байгууллаа. Үүнээс гадна бодлогын шинжтэй 5 хэлэлцүүлэг явуулсан бөгөөд одоогоор нийтдээ 6 хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнд: “Ойн ашиглалтыг сайжруулахад талуудын оролцоо”, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт хийгдэх төслийг газар дээр нь үзэж эрэмблэх хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэдтэй хийсэн хэлэлцүүлэг, Малчдын хоршоодын зөвлөгөөн, 2 дугаар багийн иргэдийн дунд “Хар мөрөн Монгол” ХХК-д ашиглалтын лицинз олгох асуудлаар зохион байгуулах хэлэлцүүлэг, “Төр, хувийн хэвшил ажил олгогчийн түншлэл форум” сэдэвт хэлэлцүүлгийг хөдөлмөр эрхлэлтийн холбоотой хамтран зохион байгуулав.

 

Биелэлт 100%

1.1.4. Төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор 4, 5 дугаар багийн төвд мэдээллийн самбар байршуулж үйл ажиллагааг нь тогтмолжуулна.

2 дугаар улиралд

ТГ-ын дарга

ХШҮМэргэжилтэн

Багийн Засаг дарга нар

Төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод хүргэх зорилгоор 4,5-р багийн төвүүдэд мэдээллийн самбарыг Засаг даргын нөөцийн сангаас 500 мянган төгрөгөөр захиалан хийлгээд байршуулахад бэлэн болоод байна. Мөн сумын төвийн шаардлагтай газруудад Орон нутгийн хөгжлийн сангийн 5,0 сая төгрөгөөр хууль сурталчилгааны 14 самбар байршуулаад байна


Биелэлт 90%

 

 

 

1.1.5. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор шаардлагатай   компьютер, техник тоног төхөөрөмжөөр хангана.

 

 

 

 

 

 

Жилдээ

ТГ-ын дарга

Төрийн сангийн мэргэжилтэн

2013 онд Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор 2013 онд давсан орлогоос нийтдээ 8000,0 сая төгрөг төсөвлөж үүний дагуу дараах худалдан авалтыг хийлээ. ЗДТГазрын МТТХМэргэжилтэнд ширээний иж бүрэн компюьтер, хэвлэгч принтер, өнгөт канон принтер, МЭҮТасаг, БОАлбанд тус бүр 1 ширхэг хэвлэгч принтер, зургийн аппарат, факс, БОАлбанд зургийн аппарат, цахилгаан бороохой 4 ширхэг, Канон, зургийн аппарат, Засаг даргын өрөөнд иж бүрэн ширээ сандал, цаг ашиглалтын менежментийг боловсронгуй болгох зорилгоор хурууны хээгээр цаг бүртгэдэг төхөөрөмж, 4 ширхэг камер зэрэг техник, тоног төхөөрөмжөөр хангаад байна. Мөн 5 зөөврийн компьютер 10 оёдлын машиныг ЕБС-ын багш болон ЗДТГ-ын албан хаагчидад олгов. Сумын Цэцэрлэг 2013 онд багш ажилчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, техник тоног төхөөрөмжөөр хангах ажлын хүрээнд Epson Т50 өнгөт принтер, SHARP А5618 маркийн А3 хэмжээтэй канон, урсдаг самбар, хурууны хээгээр цаг бүртгэгч, Samsung 2165 принтер 2ш, зэргийг авч ашиглуулж байна.

Биелэлт 100%

 

 

1.1.6. Төрийн албан хаагчдыг ажлын байранд нь суралцуулж, урт богино хугацааны сургалтанд хамруулан ажлын бүтээмж, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана.

 

Жилдээ

ТГ-ын дарга

ХШҮМэргэжилтэн

Төрийн албан хаагчдыг ажлын байранд болон урт богино хугацааны сургалтанд тогмол хамруулж байгууллага бүр суралцагч байгууллага болох зорилт тавин ажиллаж ирлээ. Аймгийн ЗДТГ болон агентлагуудаас, орон нутгаас зохион байгуулсан богино хугацааны сургалтанд давхардсан тоогоор   ЕБСургуулиас 153 багш, цэцэрлэгээс 58 багш, хүн эмнэлгээс 47 эмч, сувилагч нар 123,   тус тус хамрагджээ. 2013 онд ЗДТГ-аас нийт 37 ажилтан сургалтанд хамрагдсанаас 2 байгаль хамгаалагч Эко-Ази дээд сургуульд мэргэжил дээшлүүлэх эчнээ сургалтанд 3 жил, сумын засаг дарга УБ хотод 3хоног, сумын ТГазрын дарга УБ хотод 7хоног, бусад мэргэжилтэнүүд тус тусын ажил мэргэжлийн чиглэлээр аймгийн төвд сургалтанд хамрагдсан байна Мөн сумын нийт төсвийн ажилтан албан хаагчдад   ВИ. ТИ. НЕТ ТББ –тай хамтран “ Тэвчээртэй зан”, “Амжилтанд хүрч чаддаггүй хүмүүсийн хамгийн нийтлэг 9 зарчим” сургалт, Дэлхийн байгаль хамгаалах сангаас зохион байгуулсан “Орон нутгийн үнэ цэнэ” сургалтуудыг зохион байгууллаа.

2013 оны 10 дугаар сар 3 “Ви ти Нет” ТББ-аас зохион байгуулсан “Алсын хараа” сэдэвт хувь хүний зохион байгуулалт, цаг ашиглалт, амжилтанд хүрэх аргын талаархи сургалт лекцэнд байгууллагын нийт ажилчид хамрагдав.

Нийт төрийн албан хаагчид мэрэгшлийн чиглэлийн болон нийтийн чиглэлийн буюу хувь хүний хөгжил, өөрийгөө дайчлах чадвар, зэрэг байдлаар   хувь хүн төлөвшил талаас зохион байгуулагдаж байгаа сургалтанд идэвхитэй хамрагдсанаар хөдөлмөрийн бүтээмж дээшлэх, ажлын байрны амжилт гаргах давуу талтай болсон.

 

Биелэлт 100%

 

 

1.1.7. Сумын “Нутгийн захиргааны ордон”   шинэ барилгын ажлын зураг төсвийг шинэчлэн хийлгэх.

 

Жилдээ

Засаг дарга

ИТХ-ын дарга

Сумын Нутгийн захиргааны ордон-Засаг даргын Тамгын газрын барилгыг 2013 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт хийгдэх төслийг газар дээр нь үзэж эрэмблэх хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус суманд ирж иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг хийсэн ба тус суманд эрэмблүүлэхээр тусгагдсан 33 саналаас Нутгийн захиргааны шинэ ордон буюу Иргэдэд үйлчлэх Тамгын газрын байр барих санал 239 хүний саналаар нэгдүгээрт эрэмбэлэгдэж тавигдсан юм.   Нутгийн захиргааны шинэ ордон буюу Иргэдэд үйлчлэх Тамгын газрын барилгын ажлын зураг төсвийг   мэргэжлийн байгууллагаар шинэчлэн хийлгэсэн.

Монгол улсын   Засгийн газарт өргөн барьснаар Засгийн газраар хэлэлцүүлэн дэмжигдсэн ба одоо Улсын их хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөгдөж байгаа хөрөнгө оруулалтын жагсаалтын 1-д орсон байна.

 

Биелэлт 90%

 

1.1.8. Сумын ЗДТГазарт Мэдээлэл сурталчилгаа хариуцсан мэргэжилтэнтэй болж ЗДТГ-ын үйл ажиллагааг цахим хэлбэрт оруулж, сумын мэдээллийг цахим сайтаар иргэдэд нээлттэй мэдээлнэ

 

 

1 дүгээр улиралд

 

 

Засаг дарга

ТГДарга

Сумын Засаг даргын Тамгын газар нь 2013 оны 01 дүгээр сараас эхлэн Техник технологи, мэдээ мэдээлэл хариуцсан ажилтныг томилон ажиллуулж байгаа бөгөөд мэдээллийн ажилтантай болсноор төсөвт албан байгууллага, ЗДТГазар, багууд зэрэг сумын бүх мэдээ мэдээллийг тухай бүр нь сумын вэб сайтад /www.Bayanuul.mn/ тавьж иргэд, олон нийтийг өдөр тутам шинэ мэдээ мэдээллээр ханган ажиллаж байна. Одоогоор сумын вэб сайтад 156585 хүн зочилоод байна.

 

Биелэлт 100%

 

1.1.9. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор төрийн байгууллагууд цахим шуудангаар төрийн мэдээ мэдээлэл, албан бичгийг дамжуулдаг болгоно. Цахим засаглал хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Жилдээ

Мэдээлэл техник технологийн ажилтан

2013 оны 07 дугаар сарын 04-нд Дорнод аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан сургалтанд Архив бичиг хэргийн ажилтан болон Мэдээлэл технологийн ажилтанууд хамрагдлаа. Сургалтаар Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан цахим засаглалыг хөгжүүлэх заалтыг хэрэгжүүлж, мэдээлийн нууцлал аюулгүй байдлыг хангах зорилгоор вэб мэйл хэрхэн ашиглах талаар сургалт хийгдлээ. Одоогоор бүх мэдээ тайлан албан бичгийг цахим шуудангаар нууцлалын аюулгүй байдлыг ханган явуулж хэвшиж байна. Мөн цахим засаглал хөтөлбөрийн хүрээнд сумын вэб сайтын сумын мэдээг тогтмол шинэчлэн ажиллуулдаг.

 

Биелэлт 100%

 

1.1.10. Төрийн бодлогыг иргэдэд нээлттэй, тунгалаг болгох цогц арга хэмжээний хүрээнд “Иргэдтэй уулзах өдөрлөг”-ийн арга хэмжээг сум, багийн түвшинд улирал бүр зохион байгуулж ажиллана.

 

Жилдээ

ЗДТГазар

Багийн Засаг дарга нар

Нийгмийн ажилтан

“Иргэдтэй уулзах өдөрлөг”-ийг улиралд 2 удаа зохион байгуулахаар төлөвлөж, төлөвлөгөөний дагуу 1-6 багт тус бүр 5, нийт 30 удаа багийн Засаг даргын удирдамжийн дагуу зохион байгуулж нэг удаагийн хуралд 40 доошгүй иргэд цуглан мэдээлэл хүргэж санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байна. “Иргэдтэй уулзах өдөрлөг”-ийг танхимын болон багуудын хуралтай хамтран зохион байгуулах хэлбэрээр хийж иргэдээс гарсан санал санаачилгыг дэмжин ажиллаж мэдээ тайланг цаг хугацаанд нь явуулж байна. Мөн “Нээлттэй хаалганы өдөр” зарлан 70 гаруй иргэнд төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай хүргэх ажлыг зохион байгуулав.    

Биелэлт 90%

 

 

1.1.11.Сумын хэмжээнд цаг ашиглалтын менежментийг сайжруулах.

Жилдээ

Засаг дарга

Бүх нийтээр

Сумын ЗДТГазар нь цаг ашиглалтын менежментийг сайжруулах зорилгоор хурууны хээгээр цаг бүртгэдэг тоног төхөөрөмжийг 770,0 мян төгрөгөөр худалдан авсан. Сумын ЗДТГазрын ажилтан, албан хаагчид цаг бүртгэх төхөөрөмжөөр цаг тогтмол бүртгүүлж хэвшсэн бөгөөд сар бүрийн цагийн балансыг төхөөрөмжийн мэдээллийн дагуу гаргаж хянуулан ажиллаж байна. Мөн сумын Цэцэрлэг хурууны хээгээр цаг бүртгэгч ашигладаг. Цаашид сумын төсөвт албан газруудад хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Биелэлт 90%

1.2. Гадаад харилцааны талаар

 

1.2.1 Хөрш зэргэлдээ ОХУ-ын муж, районуудын удирдлагуудтай уламжлалт харилцааг хөгжүүлж эдийн засаг, нийгэм, соёлын хүрээнд хамтарч ажиллана.

 

 

 

Жилдээ

Засаг даргын орлогч

Төсөвт байгуулагуудын дарга нар

Тус сум нь ОХУ-ын муж, районуудын удирдлагуудтай уламжлалт харилцаагаа сэргээх, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын Кыра районы удирдлагуудыг сумынхаа үндэсний их баяр наадамд урилга хүргүүлсэн.

Дорнод аймгийн төвд 3 улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдахтай холбогдуулан ОХУ-ийн 3 районы 26 төлөөлөгчдийг хүлээн авч найрсаг харилцааг сэргээн цаашдын хамтын ажиллааг харилцан тохиролцсон. Гурван улсын үзэсгэлэн худалдаанд БНХАУ, ОХУ-уудтай хамтран ажиллаж туршлага солилцлоо.

Сохондын Дархан Цаазат Газар, Онон Балжийн байгалийн цогцолбор газар хамтран зохион байгуулсан зургийн уралдаанд байр эзэлсэн 2 сурагчийг 2 багшийн хамт Сохондын дархан цаазат газрын амралтанд амраав.

Мөн сум дундын Хүн эмнэлгийн хамт олон ОХУ Дульдрага районы хүн эмнэлгийн үйл ажиллагатай танилцаж харилцан туршлага солилцсон. Цэцэрлэгээс 2 дугаар сард эцэг эхийн дэмжлэгтэйгээр ОХУ-д туршлага судлуулахаар арга зүйч, 2 багшийг 3 хоногийн хугацаатай явуулж багш нар 2 цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.

Биелэлт 100%.

 

 

 

 

1.2.2. Нутгийн зөвлөл болон ТББайгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн санал санаачилгыг дэмжин хамтарч ажиллана.

 

 

 

 

Жилдээ

Засаг дарга

Нийгмийн ажилтан

  • Тус сумын “Тоонотын арвин хур” ХХК-нд сумын тохижилт соёжилттой холбоотой нийтийн эзэмшлийн гудамж талбай болон бусад ажлуудыг хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Төрийн зарим ажил үйлчилгээг ТББ-аар гүйцэтгүүлэх ажилд ихээхэн анхаарч “Тоонотын арвин хур ХХК-аар сумын тохижолт соёлжилттой холбоотой ажлыг хийж гүйцэтгүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна.
  • Сумын хэмжээнд архидалттай тэмцэх ажлын хүрээнд архинаас гарсан нийт 18 иргэд хамтран “Эрүүл идэвхитэй амьдрал” клуб байгуулсныг дэмжин хүнсний ногооны зээл, ой цэвэрлэх ажилд хамруулах замаар амьжиргааг дэмжив.
  • Д.Дашням сангийн санаачилснаар МУГЖ Д.Дашнямын нэрэмжит “Улзын намар-2013” зохиолын дуу дуулаачдын бүсийн наадмыг зохион байгууллаа.
  • “Онон мөрний хөвөө Ульхан Майхан хэмээх газар Өэлүн үжин эх амьдарч байсан тухай” эрдэм шинжилгээний бага хурлыг “Өэлүн сан” ТББ-тай хамтран 2013 оны 9-р сарын 28-29–ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
  • 2013 оны 10 дугаар сарын 01-ний Ахмадын хороотой хамтран Ахмадын өдрийг тэмдэглэж нийт харъяалалгүй ахмадуудаа хүлээн авч санал бодлоо солилцлоо.
  • 10 дугаар сарын 02-ны өдөр “Ви Ти Нет” ТББ-аас зохион байгуулсан “Алсын хараа” сэдэвт хувь хүний зохион байгуулалт, цаг ашиглалт, амжилтанд хүрэх аргын талаархи сургалт   лекцэнд байгууллагын нийт ажилчид хамрагдав.
  • Мөн 4-р багийн иргэн Ж.Өлзийтогтохын санаачилсан өндөр настан Б.Нэргүйг орон байраар хангах ажлыг дэмжин сумын хэмжээнд аян өрнүүлж хандив тусламжаар   4*5-ийн харьцаатай байшин хашааны хамт   барьж өгсөн.

 

Биелэлт 100%

1.2.3. БНХАУлсад нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр туршлага солилцох аялалд иргэд, нөхөрлөл, байгууллагыг явахад зуучилна.

 

 

Жилдээ

Засаг даргын орлогч

Багийн Засаг дарга нар

БНХАУлсад байгаль орчин ,ХАА-н чиглэлээр туршлага   солилцох аялалд малчид иргэдийг явахад зуучлах ажлыг зохион байгуулж БНХАУ-ын Харбин хот очиж Хар мөрөн компанийн Далд уурхай үзэж танилцах зорилготойгоор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон төлөөлөгчид 8, Тамгын газрын 3 ажилтан, 2-р багийн 17 иргэн, Хар мөрөн компанийн төлөөлөл 4 хүн, нийт 32 хүний бүрэлдэхүүнтэй аялалыг зохион байгуулж, аялалаар иргэд албан хаагчид хөдөө аж ахуй байгаль орчин, ил далд уурхайтай танилцах зэрэг ажлын хүрээнд туршлага судалж ирлээ.

Мөн малжуулах төсөлд хамрагдсан 5 иргэнийг БНХАУ-д хөдөө мал аж ахуйн туршлага солилцуулах зорилгоор аймгийн хөдөлмөрийн хэлтэсээс явуулсан.

Сумын ЗДТГ, ЕБС ажилчин албан хаагчид БНХАУ-д соёлын харилцааны туршлага судалж хоёр хоног аяллаа.

 

Биелэлт 100%

 

 

 

 

1.2.4. Хөрш зэргэлдээ сумдтай хамтран ажиллах хамтын ажиллагааг эрчимжүүлэх.

 

 

 

 

Жилдээ

 

 

Засаг даргын орлогч, ЗДТГазар

Хөрш зэргэлдээ сумдтай ой, хээрийн түймэр болон гамшгийн үед   хамтран ажиллах талаар гэрээ байгуулан ажиллаж байгаа ба   гэрээний дагуу 4 сард Баяндун суманд цахилгааны утаснаас гарсан ой хээрийн түймрийн үед түймрийг угтуулан 2 бүлэг хүн гаргаж түймрийг хүч хавсран цохиж унтраасны үр дүнд манай суманд уг түймэр ороогүй болно.

Мөн Цагаан–Овоо суманд болсон Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг газар дээр нь очиж танилцах, туршлага судлуулах зорилгоор   багийн засаг дарга нар, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний төлөөллийг   оролцууллаа.

“Улз голын сав газрын зөвлөл”-өөс зохион байгуулсан Улз голын сав газрыг нэгдсэн бодлого гарган хамгаалах зорилготой хуралд Улз голын сав газрын зэргэлдээх сумд болох Баян-Дун, Сэргэлэн сумдуудтай хамтран оролцож санал зөвлөмжөө тусгуулан ажиллав.

Дашбалбар суманд зохион байгуулагдсан бага Алтаргана наадамд Баян-Уул сумаас урлаг соёлын багийн бүрэлдэхүүн амжилттай оролцлоо.

Хэнтий аймгийн Батширээт суманд зохион байгуулагдсан Онон голын сав газрын эмэгтэйчүүдийн 4 дүгээр чуулга уулзалт-Нөхөрлөл хөгжлийн наадамд 5 нөхөрлөлөөс   15 хүн оролцсон.

Үүнээс гадна 2013 оны 11 дүгээр сарын 24-26 өдрүүдэд Баяндун суманд зохион байгуулагдсан “Улз голын сав газар”-ын зөвлөл байгуулах зорилготой хоёр өдрийн сургалтанд манай сумаас 4 иргэн оролцож Б.Долгоржав зөвлөлийн нарийн бичгээр сонгогдлоо.

 

Биелэлт 100%

1. 3 Хуулийн хэрэгжилтийг хангах талаар

1.3.1. 6-р багийн нутаг дэвсгэр Ульхан боомтод Багийн Иргэдийн хөгжлийн төв байгуулах.

 

Жилдээ

Засаг даргын орлогч

6-р Багийн засаг дарга

Ульхан хилийн боомтын “Иргэдэд үйлчлэх төв”-ийн засвар тохижилтын 15,0 сая төгрөгийн ажлыг олон нийтийн оролцооны аргаар тендер зохион байгуулж Г.Алтанхүү ахлагчтай бүлэг гүйцэтгэгчээр шалгарч гэрээний дагуу хугацаандаа хүлээлгэж өгснөөр үйл ажиллагаагаа нь хэвийн явуулж байна.

Биелэлт 100%

 

1.3.2. Хилийн бүс, зурваст гэмт хэрэг, зөрчлийг багасгах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллана.

 

 

Жилдээ

Засаг дарга, Хилийн 0275-р анги

Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн уулзалтыг Хилийн цэргийн 0275 дугаар ангитай хамтран зохион байгуулж, 2012 оны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, 2013 оны төлөвлөгөөг баталсан. Энэхүү уулзалтаар хилийн бүс, зурваст гэмт хэрэг, зөрчлийг багасгах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар харилцан ярилцаж, зөвшилцлөө. Хил хамгаалах туслах хүчний гишүүдийг нэмэгдүүлэх талаар ХЦ-ийн 0275 дугаар ангитай хамтран ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна .

 

Биелэлт 90%

1.3.3. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан тайван аж төрөх, аюулгүй байдлыг хангахад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг татан оролцуулж, 6-р багт хувиарийн дагуу хэв журмын цагдаа ажиллуулах, олон нийтийн байцаагч, урамшуулалтай эргүүлийг үр дүнтэй ажиллуулна.

 

 

Жилдээ

Цагдаагийн тасаг

ГХУСЗөвлөл

ГХУСТухай хуулийн холбогдох заалтуудын дагуу Эрээн 6 дугаар багийн нутаг дэвсгэрт БОХУБайцаагч, Байгаль хамгаалагч, Цагдаагийн тасгийнхантай хамтран эргүүл шалгалтыг маршрутын дагуу хийж хяналт тавин ажиллаж байна. Мөн сумын баяр наадмын өдрүүдэд олон нийтийн эргүүлийн хувиарь гарган ажилласан.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах, гудамж талбай, олон нийтийн газар иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх тухай, архи, согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэхийг аймгийн ИТХ-ын тогтоолоор сарын бүрийн нэгэнд, сумын Засаг даргын захирамжаар долоо хоног бүрийн ням гаригт   хориглосон. Үүнтэй холбогдуулан Байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, эрхлэгч нарын хамтарсан нэг өдрийн эргүүлийн ажлыг зохион явуулсан.

Мөн Сумын Засаг даргын захирамжын дагуу ГХУССЗ, Цагдаагийн тасаг, ЗДТГ, Сум дундын Ойн анги зэрэг байгууллагууд хамтран “Хяналт-2013” удирдамж боловсруулан батлуулж 6 багийн нутаг дэвсгэрт 6 чиглэл гарган эргүүлийг ажиллуулж байна.

Биелэлт 70%

 

1.3.4. Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж, малын хулгайтай тэмцэх сангийн бааз суурийг өргөжүүлнэ.

 

 

 

Жилдээ

Цагдаагийн тасаг

Багийн Засаг дарга нар

Малын хулгайтай тэмцэх урьдчилан сэргийлэх санг шинэчлэн байгуулж 2013 оны 12 сарын байдлаар нийтдээ 1230,0 мян төгрөгийг төвлөрүүлсэн байна.

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2013 оны 5-р сарын 24-ны өдөр ГХУССЗөвлөл, Цагдаагийн тасагтай хамтран ард иргэддээ хандаж уриалга гарган 6 дугаар сарын багийн иргэдийн нийтийн хурлаар танилцуулан малчин өрх бүрт хүргэж ажиллав.

Мал хамгаалах малчдын бүлэг 2, малчдын хоршоо 2 тус тус зохион байгуулагдан ажиллаж байна. Сумын мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нэгдсэн хэлэлцүүлгийг сумын 6 багийн малчид, иргэдийг оролцуулан 2013 оны 9-р сарын 18-ны өдөр зохион байгуулав. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор багийн засаг дарга нараас малчин өрх бүрийн малын им, тамганы судалгааг гаргуулан ажиллаж байна Сумын төвд нэгдсэн мал нядалгааны цэгтэй болох зорилгоор иргэн Б.Өлзийжаргалд 15,0 сая төгрөгийн бага хүүтэй зээлийг ЖДҮ-ийг дэмжихээр олгоод байна. Газрын маргаантай асуудлаас болж энэ ажил удаашралтай байна. Сумын цагдаагийн тасгаас “Бяруу”, “Ченж”, “Хамгаалах малгай- хамгаалах бүс” “Хяналт-2013” нэгдсэн арга хэмжээнүүдийг ГХУСЗ-ийн даргаар удирдамж гаргуулан хэрэгжүүлэн ажиллав.

 

Биелэл 90%

1.3.5. Цагдаагийн тасгийн дэргэд тээврийн хэрэгслийн журмын хашаа барьж тохижуулан журмын дагуу ажиллуулна.

 

 

Жилдээ

 

Цагдаагийн тасаг

 

Цагдаагийн тасгийн дэргэд тээврийн хэрэгслийн журмын хашааг дотоод нөөц бололцоогоо ашиглан тохижуулан үйл ажиллагаа явуулж байна.  

 

Биелэлт 70%

 

 

1.3.6. Зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг жолооч нартай гэрээ байгуулан хяналт тавьж ажиллана.

 

Жилдээ

 

Цагдаагийн тасаг

 

Сумын хэмжээнд Улаанбаатар-Баян-Уулын чиглэлд 7 хоногт хоёр удаа Дорнод Баян-Уулын чиглэлд хувиараа хөдөлмөр эрхлэгч жолооч нар зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд зорчигчдын дүүргэлтээс хамаарч долоо хоногийн бүх өдрүүдэд тээвэрлэж байна. Эдгээр тээвэр хийж байгаа 9 жолооч   Дорнод аймгийн Тээврийн биржийн харьяа   Шувуут Баянгол ХХК –тай зорчигч тээврийн үйлчилгээний гэрээ байгуулан үйлчилгээ явуулж байна.   Тус сумын шуудан холбооны ажилтан хувиараа зорчигч тээвэрлэдэг жолооч нартай тохиролцон шуудан хүргэлтийн үйлчилгээг тогтмол хүргэж байна.

 

Биелэлт 90%

 

 

 

 

 

 

 

1.3.7 Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, архидалт, согтууруулах ундаа худалдах, үйлчлэхэд тавих хяналтыг нэмэгдүүлж, сургуулийн ахлах ангийнхан болон өсвөр үе, залуучуудад архи, согтууруулах ундаа   болон хийн газ үнэрлэн, мансуурахаас урьдчилан сэргийлэх сургалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, архидан согтуурч мансуурахын эсрэг Төрийн болон төрийн бус байгууллагаас гаргасан уриалга, санал санаачлагыг дэмжин хамтран ажиллана.

Жилдээ

ГХУСЗөвлөл

ЗДТГазар

Цагдаагийн тасаг

БЗДарга нар

Архи, согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэхийг аймгийн ИТХ-ын тогтоолоор сарын бүрийн нэгэнд, долоо хоног бүрийн ням гаригт сумын Засаг даргын захирамжаар хориглож, архидан согтуурахтай тэмцэх, архины хор холбогдолыг сурталчлан таниулах өдөр болгосныг иргэдэд хүргэх мэдээлэх зорилгоор сумын Байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, эрхлэгч нарын хамтарсан нэг өдрийн эргүүлийн ажлыг зохион явуулж, цагдаагийн тасаг тогтмол эргүүлийн хувиарын дагуу архидалт, согтууруулах ундаа худалдах, үйлчлэхэд тавих хяналт тавин ажилладаг.

Баян-Уул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, архидан согтуурах явдлаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага,  иргэдийн оролцоог идэвхжүүлэх, архины хэрэглээг бууруулах, хүүхэд залуусыг архины хэрэглээгүй иргэн болгон төлөвшүүлэх, архины хамаарал бүхий иргэдэд туслах, эрүүлжүүлэх, нийгэмшүүлэх  зорилгоор  “Архигүй амьдрал” аяны тугийг нийт сумын албан байгууллага, ААНэгжүүд, багуудад амжилттай аялууллаа.

Аймгийн Архидалт мансуурлын эсрэг ассоциацийн тэргүүн Н.Хүрэлбаатарыг урин сумандаа ирүүлж архинд донтох өвчинд нэрвэгдсэн 18 иргэдийг архины хамаарлаас ангижирч, эрүүл идэвхитэй амьдралын хэвшилд суралцах 15 хоногийн курс сургалтыг зохион байгуулсан. Эдгээр иргэдэд Орон нутгийн хөгжлийн сангаас 5 сая төгрөгөөр байр засварлан тохижуулж үйл ажиллагаагаа цааш үргэлжүүлэн явуулах боломжоор ханган Хүнсний ногооо тариалах жижиг дунд үйлдвэрэлийг дэмжих зээл, ой цэвэрлэх ажилд хамруулах замаар дэмжин ажиллаж байна.

Архидалт мансуурлын эсрэг     академийн тэргүүн, ерөнхийлөгчийн зөвлөх Цогтсугар нийт иргэд албан хаагчид 123 хүнд “Өөрчлөлтийг өөрөөсөө эхэл” сэдэвт   сургалт хийлээ.   Согтууруулах ундаа борлуулдаг аж ахуйн нэгжүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах ажлын хүрээнд Засаг даргын захирамжаар долоо хоног бүрийн ням гариг архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон.

Биелэлт 90%.

Хоёр. Нийгмийн бодлогын хүрээнд

2.1. Хүн амын бодлогын талаар

2.1.1 Хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн иргэдийн халамжийг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээний болон бусад төсөл хөтөлбөрт хамруулж, ядуурлыг бууруулах.

Жилдээ

Нийгмийн ажилтан НХҮАХ

Мэргэжилтэн

Багийн засаг дарга нар

     Хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн иргэдийн   судалгааг багийн засаг дарга нараар гаргуулан халамжийн ажилтан дээр нэгдсэн судалгааг байршуулж, халамжийн хуулийн дагуу байнгын асаргааны   үйлчилгээнд хамрагдах 2 иргэний материалыг авч тэтгэмжинд хамрууллаа. Одоогоор Хүн эмнэлэгт 1, Ерөнхий боловсролын сургуульд 3, цэцэрлэгт 2, Хилийн цэргийн ангид 1, соёлын төвд 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй 5 иргэний төслийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хүргүүлээд нэг төсөл дэмжигдэж Монголжингоо бүлэг 5 сая төгрөгний зээл авсан. Мөн Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуучууд, эмэгтэйчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах ажлын чиглэлээр 112 өрхийн 332 иргэн, 287 хүүхдэд Хүнс тэжээлийн нэмэгдэлийг 2 сард нэг удаа олгох журмаар явагдаж байна.

Нийгмийн халамжийн шинэчлэгдэн батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настныг хэрхэн асрах, хамгаалах талаар асран хамгаалагч нарт нь тусгайлан сургалт зохион байгуулж заавар зөвлөмж өгсөн.

Сургуулийн төгсөх ангийн хүүхдүүд хариу нэхээгүй тус арга хэмжээг зохион байгуулж сумын төвийн өндөр настнуудад тусламж хүргэн хамтран ажиллаа.

Дорнод аймгийн зүүн бүсийн ахмадын сувилалд нийт 27 ахмадыг хамруулсан. Улаанбаатар хотын рашаан сувилалд 13 иргэнийг хамруулж эрхийн бичгийн хөнгөлөлтийг олгоод байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран хамгаалж байгаа иргэн хүүхдийг сувилалд хамруулсан тохиолдолд амрах эрхийн бичгийн хөнгөлөлтийг бүтэн олгоно гэх журмын дагуу нэг иргэнд амрах эрхийн бичгийн хөнгөлөлтийг олгосон.

Биелэлт 90%

 

 

2.1.2. Хөдөлмөрийн эдийн засгийн идэвхитэй бодлого хэрэгжүүлж 25 иргэнийг байнгын, 560 иргэнийг түр болон улирлын чанартай ажлын байраар хангаж, мэргэжлийн сургалтанд хамруулах замаар ажилгүйдлийн түвшинг бууруулна.

 

Жилдээ

 

Багийн Засаг дарга нар, НХҮАХМэргэжилтэн

Хөдөлмөрийн эдийн засгийн идэвхитэй бодлого хэрэгжүүлж, 34 иргэнийг байнгын ажлын байраар хангасан. Үүнд ЖДҮ чиглэлээр 26 иргэн, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 5 иргэн, Эзэнтэй монгол хөтөлбөр эко морин эргүүл 3 иргэнийг   байнгын ажлын байраар ханган ажиллаж байна.

519 иргэн түр ажлын байраар хангагдсан.Үүнд: 250 иргэн төмс, хүнсний ногоо тариалсан, ЖДҮ чиглэлээр 9 иргэн түр ажлын байраар, Хүнсний ногоо төслөөр 18 иргэн, эзэнтэй монгол хөтөлбөрөөр ойжуулалтанд 158 иргэн, ойн цэвэрлэгээ 30 иргэн, ажлын гараа төслөөр 15, сумын залуус төслөөр 4, Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт 8 иргэн хамрагдаж ажлын байраар хангагдсан. Майдрын буудай ХХК 26 иргэн улиралын чанартай ажлын байраар хангасан. Төсвийн байгууллагын 4 галч нарыг галч, сантехникийн сургалтанд хамруулсан.

Биелэлт 100%

 

 

 

2.1.3. Залуучуудын холбооны үйл ажиллагааг дэмжиж чадавхижуулна.

Жилдээ

Засаг дарга

Нийгмийн ажилтан

Залуучуудын холбооны үйл ажиллагааг дэмжиж чадавхижуулах зорилгоор Сумын Залуучуудын холбооны даргыг шинээр сонгож даргаар нь 1 дүгээр багийн иргэн М.Насанжаргал томилогдож үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Одоогийн байдлаар Залуучуудын холбоог байртай болгож засвар үйлчилгээ хийж тохижуулан, тоног төхөөрөмжөөр хангаад байна. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 15 оюутан 31*34м харьцаатай стандартын шаардлага хангасан малын өвөлжөөг барьсан мөн 4 оюутан сумын төвд дөрвөн бэрх баг болон “сумын залуус”, “ажлын гараа ” төслүүдийг хэрэгжүүлсэн нийт 19 оюутан түр ажлын байраар хангагдсан. Улаанбаатар хотод суралцаж байгаа 40 гаруй оюутан залуустай уулзалт зохион байгуулж “Оюутан залуусын холбоо” байгуулсан.  

 

Биелэлт 100%

 

2.1.4. Хархираагийн соёл түүхийн төвийг байгуулна.

Жилдээ

Засаг дарга

2 дугаар багийн ЗДарга

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Буриадын шашин бөө мөргөлийн өв уламжлалыг хамгаалах төвийн барилгын ажлын тендер зарлагдаж шалгарсан компани ажлыг эхлүүлж одоогоор  ажил гүйцэтгэлийн шатанд явж байна.

Биелэлт 70%

 

2.1.5. Сумын 90   жил, Эрээний тэрэгний үйлдвэрийн   70 жилийн ойн бэлтгэл ажлыг хангуулах   ажлын хэсэг томилон төлөвлөгөө боловсруулан ажиллана.

Жилдээ

Засаг даргын орлогч

Ажлын хэсэг

Сумын 90-н жилийн ойн бэлтгэл ажлын хүрээнд сумын ИТХТ-ийн тогтоолоор 28 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилогдон ажиллаж Засаг даргын захирамжаар 12 салбар хороо байгуулагдан төлөвлөгөө гарган ажиллаж одоогоор эхний хандивын хүлээн авалтыг зохион байгуулаад байна.   Аймгийн Засаг даргад ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдон   гарах төсвийн санал хүргүүлсэн. Суманд үйл ажиллагаа явуулдаг Уул уурхайн компаний удирдлага болон Нутгийн зөвлөлийнхөнд төлөвлөгөөг танилцуулсан. Улаанбаатар хотод хандивын тоглолтыг Бөхийн өргөөнд ирэх 3 дугаар сарын 02-нд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Биелэлт 100%

 

 

 

2.1.6. Наадмын талбайг засаж янзлах, хурдан морины гараа барианы төхөөрөмж, сурын талбайг тохижуулах.

Жилдээ

Засаг даргын орлогч, Газрын даамал, ТББ-д

ОНХ сангийн 50,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Наадмын талбайн хашаа, индэр барих ажлын зураг төсөв хийгдэж зураг төсвийн зардлыг гэрээний дагуу шилжүүлээд байна.   Одоогоор тендер шалгаруулалтын шатандаа байна

Сурын холбооны үйл ажиллагааг дэмжих зорилгоор ОНХСангаар 15,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сурын ордонг засварлаж, тохижуулах, нум сум худалдан авах ажлыг бүлгээр зохион байгуулж гүйцэтгэлийн ажил 90 хувьтай байна.

Биелэлт 50%

 

2.1.7. 6-р багийн төвд хүүхдийн Цэцэрлэг шинээр барих.

Жилдээ

Засаг даргын орлогч, 6 дугаар багийн Засаг дарга

Эрээний 6-р багийн төвд 45,0 сая төгрөгийн өртөг бүхий хүүхдийн цэцэрлэгийн барилгын   зураг төсөв хийлгэж Боловсролын яам болон холбогдох газруудад санал хүргүүлээд байна.

Биелэлт 30%

2.2. Боловсролын талаар

 

2.2.1. Шинээр 160 ортой хүүхдийн цэцэрлэг барих ажлыг эхлүүлэх.

 

Жилдээ

Засаг даргын орлогч

Цэцэрлэгийн эрхлэгч

Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж чанар, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр 2013 оны улсын төсвийн хөрөнгөөр 160 хүүхдийн Цэцэрлэгийн барилга улсын төсөвт суусан боловч тендерийн асуудлаас болж цуцлагдсан.

Биелэлт 30%

 

 

 

2.2.2. 2-3 нүүдлийн гэр цэцэрлэг ажиллуулж, СӨБ-ын хамран сургалтыг нэмэгдүүлнэ.

 

 

 

 

Жилдээ

Цэцэрлэгийн эрхлэгч

Нийгмийн ажилтан

Тус сумын Цэцэрлэг нь Ульханы заставт 1 гэр цэцэрлэгийг 6 дугаар сарын 17-ноос эхлэн ажлын 44 хоногт 15 хүүхдийг хамруулан ажиллуулах төлөвлөгөөтэй байснаас Гаалийн байцаагч зөвшөөрөөгүйн улмаас ажиллах боломжгүй болсон. Энэ хичээлийн жилд нүүдлийн гэр цэцэрлэг нь тус сумын 2-р багийн нутаг паршины ар гэдэг газар ажлын 44 хоногт 1 багш, 1 тогооч 15 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулсан. Одоогоор   Нийт 10 бүлгээр 305 хүүхэд, 42 багш, ажилтантайгаар үйл ажиллагаа эхэлсэн. Байрны багтаамж хүрэлцэхгүйгээс шалтгаалан цэцэрлэгийн гадна гэр барьж 2 бүлэг гэрт ажиллаж байна. 2012 онд суманд 3-6 насны 359 хүүхэд байгаагаас тус хүүхдийн цэцэрлэг нь нийт 262 хүүхэд, 2013 онд суманд 441 сургуулийн өмнөх насны хүүхэд байгаагаас 336 хүүхэд хамруулсан. СӨБ-ийн хамран сургалт 72.9 хувьтай байна. 2013 оны хичээлийн жилд өмнөх оныхоос 74 хүүхэд нэмж СӨБ-д хамруулаад байна.

 

Биелэлт 100%

 

2.2.3. ЕБСургуулийн шинээр баригдаж байгаа барилгын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.

 

 

 

 

Жилдээ

ЕБС-ийн Ерөнхий менежер

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус суманд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг 2012 онд эхлүүлсэн бөгөөд 2013 оны хагас жилийн байдлаар суурийн ажил 100 хувь хийгдэж дууссан, одоогийн байдлаар 3 давхарын багана тавих ажил хийгдэж байна. Энэхүү сургуулийн барилгын ажлыг сумаас ажлын явц байдлыг өдөр тутам утсаар мэдээлэл авч мөн газар дээр очиж үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавин ажиллаж байна.

 

Биелэлт 100%

2.2.4. ЕБС-ийн сургалтыг 11 ба 12 жилийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр зэрэгцүүлэн чанартай зохион байгуулж, төлөвлөгөө боловсруулан ажиллаж, багшийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн багшийн хангалтыг 100 хувьд хүргэнэ.

 

 

Хичээлийн жилд

 

 

ЕБС-ийн Ерөнхий менежер

12 жилийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр 1, 2, 3, 8-р анги БСШУ-ы сайдын 201, 205 дүгээр тушаал, шилжилтийн 7 дугаар анги БСШУ-ы сайдын 2009 оны 301 дүгээр тушаал, 11 жилийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр 3, 4, 5, 8, 9, 10, 11-р ангиуд БСШУ-ы сайдын 2006 оны 236, 2007 оны 298-р тушаалаар хичээллэж байна. Тус сургуулийн мэргэжлийн багшийн хангалт 100%.

 

Биелэлт 100%

2.2.5. Албан бус боловсрол, зайны сургалт, дүйцсэн хөтөлбөрөөр сурах боломжийг нэмэгдүүлж, 2013-2014 оны хичээлийн жилд бага боловсролын хамран сургалтыг 98.5 хувьд, суурь боловсролын хамран сургалтыг 100 хувьд хүргэж, 6 настай хүүхдийг сургуульд бүрэн хамруулан сургууль завсардалт гаргахгүй.

 

 

 

 

 

 

Жилдээ

 

 

 

 

 

 

Засаг дарга

ЕБС-ийн Ерөнхий менежер

АББАрга зүйч

2013-2014 оны хичээлийн жилд нийт 814 сурагч суралцаж байна. Хамран сургалт 88 хувьтай байна. Албан бус боловсрол, зайны сургалт, дүйцсэн хөтөлбөрөөр сурах боломжийг нэмэгдүүлж, 2013-2014 оны хичээлийн жилд бага боловсролын хамран сургалт 100%, байна. 6 настай сурагчдыг багийн засаг даргын судалгаанаас шүүн тулгаж, үүнийхээ үндсэнд сургуульд бүрэн хамруулан ажиллаж байгаа.

 

 

 

Биелэлт 90%

2.3. Соёл спортын талаар

 

2.3.1. Хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбайтай болох ажлыг эхлүүлэх

Жилдээ

Засаг даргын орлогч

Газрын даамал

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Спорт тоглоомын  талбайн тоног төхөөрөмж 10 сая төгрөгөөр авахаар төлөвлөсөн боловч төсвийн тодотголоор хасагдаж ирэх онд хийхээр болсон.

Биелэлт 30%

2.3.2. Сумын сурын холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэн сурын ордонг ашиглалтанд оруулж байнгын ажиллагаатай болоход нь дэмжлэг үзүүлэх.

Жилдээ

Засаг дарга

Сурын холбоо

Иргэдийн хандивын хөрөнгөөр босгосон 5x7 харьцаатай сурын ордонг /байшингийн торх/ ашиглалтанд оруулах, нум сум худалдан авах 15,0 сая төгрөгийн худалдан авах ажиллагааг хуулийн дагуу олон нийтийн оролцооны аргаар тендер зохион байгуулж гүйцэтгэгчээр Т. Баяртогтох ахлагчтай бүлэг шалгарч гүйцэтгэл 90 хувьтай явагдаж байна.

Биелэлт 100%

 

 

2.3.3. Иргэдийг Олон улсын болон улсын чанартай тэмцээн, уралдаанд оролцоход дэмжлэг үзүүлэх.

Жилдээ

Засаг даргын орлогч

Сумын иргэн Г.Ундармаад Солонгос улсад болох Олон улсын Екиден буухиа гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох зардалд 600.0, Улсын олимпиадад оролцох 2 хүүхдийн замын зардалд 100.0, иргэн Г.Төрмөнхөд Тайланд улсад болох Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд оролцох зардалд 500.0 төгрөгийн тус тус дэмжлэг үзүүлж тодорхой амжилт гаргалаа.

Биелэлт 100%

2.3.4. Нум сумны үйлдвэрлэл эрхлэх цех байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллана.

Жилдээ

Засаг дарга

Нум сум худалдан авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ОНХСангийн хөрөнгөөс 5,0 сая төгрөг баталж, шууд гэрээ байгуулах журмаар 10 ширхэг нум худалдан авахаар болоод байна.

 

Биелэлт 70%

2.3.5. МУГЖүжигчин Д.Дашнямын нэрэмжит зохиолын дуу дуулаачдын бүсийн уралдааныг зохион байгуулах.

 

Жилдээ

Соёлын төвийн эрхлэгч

2013.09.14-15 өдрүүдэд Дорнод аймгийн Баян-Уул сумын Соёлын төвд МУГЖ Д.Дашнямын нэрэмжит “Улзын намар-2013” зохиолын дуу дуулаачдын бүсийн наадмыг амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Дорнод аймгийн Матад сум, Цагаан-Овоо сум, Гурванзагал сум, Чулуунхороот сум, Дашбалбар сум, Баян-Уул сум, Хилийн цэргийн 0275-р анги зэрэг нийт 6 сум, 1 албан байгууллагын   50 ардын авъяастанууд амжилттай оролцов. Нийт шагналын мөнгөн сан 730.000 төгрөг.

Дашням сангийн гишүүн БШУЯамны “Жуух” бичгийн шагналт Баян-Уул сумынЕБС-ийн багш Д.Дэнсмаа, Нарийн бичгээр Дашбалбар сумын Соёлын төвийн эрхлэгч Цэцэгмаа нар   ажиллав.

Биелэлт 100%

2.3.6. Мэдээлэл сурталчилгааг иргэдэд түгээх богино долгионы радиотай болно.


Жилдээ

Залуучуудын холбоо

ОНХ Сангийн хөрөнгө оруулалтаар 10,0 сая төгрөг төсөвлөж “Аггрегат” ХХК-тай шууд гэрээ байгуулан Шинэ Монгол   радио долгионыг оруулан тоног төхөөрөмжийг хүлээн авч нээлтээ хийж үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотод хөтлөгч бэлтгэж байна.

 

Биелэлт 100%

2.4. Эрүүл мэндийн талаар

 

 

 

2.4.1. Эмнэлгийн эмч, ажилчдын ёс зүй, харилцааны соёлыг сайжруулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлнэ.

 

Жилдээ

 

Эмнэлгийн эрхлэгч

Эмч ,эмнэлгийн ажилчдын ёс зүйг дээшлүүлэх   зорилгоор 2013 онд “Эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй”   сэдвээр сургалтын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Үүний дагуу улирал тутамд нийт 4   удаа эрхлэгч их эмч Дэлгэрмаа  “Эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүй, харилцаа хандлага сэдвээр сургалт хийж,төрийн албан хаагчийн эрхэмлэх 9 зарчимыг” сургалт хийж хүн бүр өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор чанарын багаас 14 хоногт 1 удаа хэвтэн эмчлүүлэгч болон амбулатороор үйлчлүүлэгчдээс сэтгэл ханамжийн судалгааг амбулатор, хэвтэн эмчлүүлэгчдээс нийт 150 хүнээс авч дүгнэлт хийхэд:

-Хангалттай -95.5%

-Хангалтгүй-4.5% байна.

Гарсан санал, хүсэлт -1

Шийдвэрлэлт-:1. Багийн эмч нар сард 1 удаа хөдөө багаар тойрч үзлэг, эм тариагаар үйлчилдэг. Эмнэлгийн ажилтнуудын ёс зүйн талаар иргэдээс гомдол санал гараагүй байна.

Биелэлт 90%

 

2.4.2. Халдварт өвчин түүний дотор БЗДХ-ын илрүүлэлтийг сайжруулж, эмчлэн эрүүлжүүлэх.

 

Жилдээ

 

Эмнэлгийн эрхлэгч

Халдварт өвчин болон БЗДХ-ын илрүүлэлтийг Хүн амын дунд БЗДХ-г илрүүлэх үзлэг шинжилгээг Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны А/198 тоот захирамж, Эрүүл мэндийн газрын даргын 2013 оны А/45 тоот тушаалын дагуу 296190 ₮ -ний оношлуур, шинжилгээний материал ирж, Сумын Засаг даргын 2013 оны А/151 тоот захирамжын дагуу 16-40 насны 1759 хүн шинжилгээнд хамрагдахаас шинжилгээнд 1047 хүн хамрагдаж, алс хол яваа 619 , хаяг тодорхойгүй 93 хүн шинжилгээнд огт хамрагдаагүй.

Нийт 1047 хүн шинжилгээнд хамрагдахад 977 хүний шинжилгээ нь сөрөг буюу эрүүл, 70 хүний шинжилгээ   эерэг буюу сэжигтэй, ба өвчтэй   гарсан.

Үүнээс: Хуучин хяналтын -52 хүн,

             Шинээр 18 хүн тэмбүүгийн өвчлөлтэй гэж бүртгэгдсэн.

Үүнээс: Өөрийн харьяалалын -11 хүн

             Гадны буюу явуулын 4 хүн өвчлөлд бүртгэгдсэн.

Шинээр 18 өвчлөл бүртгэгдсэн бөгөөд хавьталаар 4 хүнийг илрүүлсэн. Нийт 15 хүнийг эмчилгээнд хамруулсан бөгөөд 3 нь эмчилгээнд хамрагдаагүй/ алс явсан учраас/ байна.

 

Биелэлт 100%

 

 

 

2.4.3. Хүн амын нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор сургалт, сурталчилгааг хийж чанар хүртээмжийг нэмэгдүүлэх.

Жилдээ

 

Эмнэлгийн эрхлэгч

 

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыгдээшлүүлэх зорилгоор ЭМС-ийн 275-р тушаалын дагуу эрүүл зан үйлийг төлөвшүүлэх мэдээллэл сургалт, сурталчилгааны төлөвлөгөө гарган хөтөлбөрүүдийн дагуу сургалт, сурталчилгааг хийж байна. Сар бүрийн 5-ны өдрийг эрүүл мэндийн өдөр болгон хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын төлөвлөгөөг гарган эрхлэгч их эмчээр батлуулан сумын Гэгээрэл төвтэй хамтран зохион байгуулж байна. 5-ны өдрийн сургалтанд нийт 743, нийгмийн эрүүл мэндийн сургалт боловсрол олгох 2790 ба хүртээмж 0.6%, сурталчилгааг 7262 хүнд хүргээд байна байдлаар Сургалтанд нийт 3000, сурталчилгааг 8400 хүнд хийв.

Сар бүрийн 5-нийг “Эрүүл мэндийн өдөр” болгон хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын төлөвлөгөөг гарган эрхлэгч их эмчээр батлуулан “Гэгээрэл төв”-тэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалтанд нийт 8533 хүнд хийж хүртээмж 1,9 хувьтай, сурталчилгааг 22034 хүнд хийж хүртээмж 4,9 хувьтай байна.

Биелэлт 100%

 

 

 

2.4.4. Хүн амд эрүүл хүнс хүргэх талд анхаарч, худалдаа, үйлчилгээний газруудад үзлэг шалгалтыг зохион байгуулж, заавар зөвлөгөө өгч ажиллана.

Улирал бүр

МЭҮТасаг

Хяналтын комисс

 

2013 оны 03 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд сумын ЗДТГазраас ажлын хэсэг гарч 2013 оны 07/12-02-303/05 тоот удирдамжийн дагуу сумын нутаг дэвсгэрт байрлах худалдаа үйлчилгээний газруудад Хүнсниий тухай, Архи, Тамхины тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийсэн.   Хяналт шалгалтаар хүнсний бүтээгдэхүүн хүлээн авах ба хадгалах зоорь агуулах, согтууруулах ундаа, тамхи   худалдаалах зөвшөөрлийн хэрэгжилт, чанарын шаардлага хангасан согтууруулах ундаа худалдаалж буй эсэхэд хяналт тавих чиглэлээр шалгалт хийсэн. Аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан “Бүртгэлд хамруулах тухай”   2013 оны 04.19-ны 1/238 албан тоот, сумын Засаг даргын 1/860 тоот албан бичиг, сумын хүн амд эрүүл хүнс хүргэх талд анхаарч хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хүрээнд хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчийн мэдээллийг цахим болон цаасан хэлбэрээр бүртгэх шаардлагатай байсны дагуу бүх худалдааны цэгүүдэд гарын авлага тарааж яриа, танилцуулга хийсэн.

Сумын Засаг даргаар батлуулсан / 12-02-303 / тоот удирдамжийн дагуу сумын хүнсний худалдаа үйлчилгээний газруудад Хүнсний тухай, Стандартчилал тохиролын гэрчилгээний тухай, Ариун цэврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, заавар зөвлөгөө өгөх, архины тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж байгаа аж ахуйн нэгжүүдэд   бүрдүүлэх материалыг танилцуулах, мөн аймгийн цагдаагийн газрын 1/417 албан болон, сумын цагдаагийн тасгийн даргын б/38 албан тоотыг танилцуулах, мөн хуулийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, илэрч байгаа зөрчлийг арилгуулах зорилгоор удирдамж боловсруулан батлуулаад байна. Удирдамжийн хугацааны дагуу ажлын хэсэг хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн.

 

Биелэлт 90%

 

Гурав. Эдийн засаг, байгаль орчны бодлогын хүрээнд

3.1 Эдийн засаг, бизнесийн орчин, төсөв санхүүгийн талаар

 

 

3.1.1. Бизнес   эрхлэгчдийг дэмжин ТББ-г байгуулж үйл ажиллагааг өргөжүүлэх, сумын хэмжээний жишиг хоршоо байгуулах

Жилдээ

Засаг дарга

МЭҮТасаг

“Хөдөөд хоршоо аян”-ыг Номгоной гол хоршоотой хамтран зохион байгуулсан 146 малчин оролцож малчид нэгдсэн ойлголттой болсон. Мөн хоршооны гишүүд хийсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн тавьж 320,0 төгрөгийн орлоготой ажиллав. Номгоной гол хоршоо нь малчдын   ямааны     ноолуурыг зах зээлд гаргасан. Номгоной гол хоршоо нь 76 өрхтэй нийт 6288 ямаа самнаж 2тн орчим ноолуурыг брокероор дамжуулан ХАА-н биржээр арилжаалсан. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас 2013.05.31-нд Малчдын хоршоо сургалтыг 91 малчинд зохион байгуулсан. 2013.11.16-нд Аймгийн засаг даргын тамгын газар Хоршоологчдын хэлэлцүүлэг болж аймгийн хоршоологчдын холбоо тэргүүнээ сонгосон.  

Биелэлт 90%

 

 

 

3.1.2. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг иргэдэд олгоход нь дэмжлэг үзүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана.

 

 

 

 

Жилдээ

Засаг дарга

Ажлын хэсэг

 

СХС, ЖДҮйлдвэрлэлийн чиглэлээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2011-2013 онд 226,6 сая төгрөгийн зээлийг 23 төсөлд олгосон бий болох ажлын байр 40 байхаас 40 ажлын байр нийгмийн даатгалын шимтгэлээр баталгаажсан байна 2013 оны зээлийн төлөлт хувиарийн дагуу хийгдэж байна. 2011 онд төсөлд хамрагдсан Эсгийний цех төслийн Х.Баатарцогтыг Сум дундын шүүхэд шилжүүлээд байна. Зээлийн хэрэгжилтэнд 2013 онд 4 удаа хяналт тавж ажилласан. Гарсан зөрчил дутагдлыг арилгах арга зүйн зөвлөгөөг тухай бүр өгсөн. Гол гарч байгаа зөрчил ажлын байрны баталгаажилт.

Төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүд аймгийн ЗДТГазрын бүрэлдэхүүнтэй хамтран шалгалт хийсэн. 2013.10.29-30–нд Хөдөлмөрийн хэлтэсийн бүрэлдэхүүний хамт хяналт шалгалт хийв. Эдгээр шалгалтаар алдаа зөрчилгүй гарсан.

Биелэлт 100%

 

3.1.3. “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” өдөрлөгийг зохион байгуулж, үйлдвэрлэгчдийн зах зээлийг өргөжүүлэхэд анхаарч ажиллана.

 

 

 

Жилдээ

Засаг даргын орлогч

МЭҮТасаг

2013оны 09 дүгээр сарын 4-нд “Нэг суурин- нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэгчдийн зах зээлийг өргөжүүлэх зорилгоор намрын ногоон өдрүүд сүү цагаан идээ, ЖДҮ –ийн үзэсгэлэн худалдаа болов. Үзэсгэлэнгээр 8 төрлийн номинцаи шалгаруулан тодруулж иргэд, үйлдвэрлэгчдийг урамшуулан дэмжиж ажиллаа.

“Үржлийн малын үзэсгэлэн худалдаа гойд ашиг шимт мал шалгаруулах” үйл ажиллагааг зохион байгууллаа. Үзэсгэлэнд 14 малчны Бух-2, Сүүний чиглэлийн үнээ-3, Хуц-7, Эм хонь-2 оролцож, биеийн үндсэн хэмжээ, ашиг шимийн үзүүлэлтээр өрсөлдөж шилдэгүүдээ тодрууллаа.

Биелэлт 100%

3.1.4. Татварын бааз суурийг өргөтгөн, орон нутгийн төсвийн орлогыг жилд дунджаар 15-аас доошгүй хувиар нэмэгдүүлж, төлөвлөгөөг нэр төрлөөр нь жигд ханган биелүүлнэ.

 

 

 

 

Жилдээ

Татварын байцаагч

2013 онд Орон нутгийн төсөвт байгууллагуудын зарлага  санхүүжилтэнд 379203,8   мян төгрөг   төлөвлөснөөс 380496,4 мян төгрөгийн орлого орж   371196,7 мянган төгрөгийн зардал гарснаар 9299,7 мян төгрөгөөр буюу   97,6%-ийн хэмнэгдсэн үзүүлэлттэй     гарсан байна.

     Эх үүсвэрийн хувьд аймгаас авах санхүүгийн дэмжлэгт оны эхэнд 182194,9 мян төгрөг төлөвлөснөөс 12-р сард хийгдсэн төсвийн тодотголоор 24800,0 мян төгрөг нэмэгдүүлэн баталснаар 206994,9 мян төгрөг болж 100 хувь санхүүжигдэж, төсөвт байгууллагын өөрийн орлогот 3900,0 мян төгрөг оруулахаар төлөвлөснөөс 3990,,6 мян төгрөгийн орлого орж 102,3 -иар давж, орон нутгийн төсвийн орлогот оны эхэнд 116886,0 мян төгрөг   төлөвлөснөөс төсвийн тодотголоор 14800,0 мян төгрөгөөр бууруулан баталснаар 102086,0 мян төгрөг болж гүйцэтгэлээр 149005,3 мян төгрөгийн орлого орж 46919,3 мян төгрөг буюу 145,9 хувиар орлого биелээд байна. Нийт 8 нэр төрлийн орлогоос бусад нэр заагдаагүй бусад орлого 73,8 хувь буюу 52,3 мян төгрөгөөр тасарч бусад орлогууд 106,4-831,6%-иар тус тус давж биелээд байна .

 

Биелэлт 100%  

 

 

3.1.5. Орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалт, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалтад тавих хяналтыг сайжруулж, төсөв санхүүгийн ил тод байдлыг ханган ажиллана.

 

 

 

 

Жилдээ

ТСТөлөөлөгч

ТСМэргэжилтэн

Сумын орон нутгийн өмчийн ашиглалт хамгаалалтанд байнга хяналт тавьж хагас жилийн тооллого зохион байгуулж дүнг сумын ИТХТэргүүлэгчдийн хуралд танилцуулж сумын хэмжээнд нийт 4527 ширхэг нэр төрлийн 3421656,9 мянган төгрөгийн үндсэн хөрөнгө бүртгэгдсэнээс 79631,5 мянган төгрөгийн эд хөрөнгийн актласан байна.   Үүнээс: Барилга байгууламж-63 нэр төрөл -2448305,9,Тээврийн хэрэгсэл 26 нэр төрөл*127498,0,Машин тоног төхөөрөмж 443 гэр төрөл 303775,0, Тавилга эд хогшил 1804 нэр төрөл-153183,5,   Биет бус хөрөнгө 8 нэр төрөл-2572,5,Бусад эд хөрөнгө-2183 нэр төрөл -386322,4 хөрөнгө тоологдсон байна.

Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 378364,7 мянган төгрөгийн 19 ажил хийгдэхээс 14 ажил эхлүүлж 299,4 сая төгрөгийн ажлын гэрээ байгуулж 9 ажил хүлээн авч 1 ажил тендерийн шатанд, 4 ажлыг гүйцэтгэлийн шатандаа байгаа бөгөөд нийт 197,9 сая төгрөгийн санхүүжилт авч, гүйцэтгэлийн болон урьдчилгаа санхүүжилт олгоод байна.

Тус сумын ЗДТГазар болон төсөвт албан байгууллагууд өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтад маш нарийн хяналт тавьж, өөрсдийн байгууллагын үндсэн хөрөнгүүдийг картлан бүртгэлжүүлэх ажлыг нийтээрээ зохион байгуулсан. Санхүүгийн үйл ажиллагааг ил тод байдлын самбар болон сумын вэб сайтад тавьж иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэж байна.

 

Биелэлт 100%

 

3.1.6. Хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон малчдыг Нийгмийн даатгалын сайн дурын шимтгэлд хамруулах ажлыг жил бүр 10-аас доошгүй хувиар нэмэгдүүлнэ.

 

 

 

 

 

 

 

Жилдээ

НДБайцаагч

НДТасаг нь “Нийгмийн даатгал таны төлөө” мэдээллийн самбарын баяжилтыг шинэчлэн Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцсон малчдад Нийгмийн даатгалын хууль, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах хуулиас давхардсан тоогоор 920 малчин иргэд, нийгмийн даатгалд даатгуулахын ач холбогдлыг таниулан сурталчилсан. Мөн Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан 100 иргэний гар утсанд нь мессежээр нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар мэдээлэл хүргэдэг болсон.

Сайн дурын даатгалд 2012 онд 118 иргэнийг хамруулсан бол 2013 онд 152 иргэнийг хамруулж 12 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан.

 

Биелэлт 100%

 

3.1.7. УИХ-аас Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг хэргэжүүлэх. /Сумын хэмжээнд 700 орчим иргэн/

 

 

 

 

 

 

3-р улирал

 

 

 

НДБайцаагч

“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох” тухай хуулийг хэрэгжүүлэх талаар багийн Засаг дарга нартай хамтран иргэдийн нэрс болон айл өрхөөр тойрох зай, км-ийг гарган журам зааврыг олшруулан гарын авлага материал тараан иргэдийн утасны дугаар гарын үсгийг зуруулж 920 иргэнд сургалт, сурталчилгаа хийсэн. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийт 924 иргэдийг хамруулахаас 1010 иргэдийг хамруулж 106.9%-ийн биелэлттэй явагдаж байна.

Биелэлт 100%

 

3.1.8. ААНэгж, нөхөрлөл, иргэдийн оролцоотойгоор Эрээний нуруунд 600 га талбайд ойжуулалт хийнэ.

 

 

 

Жилдээ

 

Сум дундын ойн анги

БОХУБайцаагч

Ойн санг гэрээгээр эзэмшигч аж ахуйн нэгж, нөхөрлөлүүд өөрийн хөрөнгөөр 49.2 га, орон нутгийн хөрөнгөөр 134 га, Сум дундын ойн анги улсын төсвийн хөрөнгөөр 320 га нийт 503,2 га-д ойжуулалт хийсэн.

 

Биелэлт 90%

 

3.1.9. Онон, улз голуудын сав газрын захиргаа байгуулах ажлыг дэмжих.

 

 

Жилдээ

Засаг дарга

БОХУБайцаагч

Онон, Улз голуудын сав газрын захиргаа Улз голын сав газрын усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, сав газарт оновчтой менежментийг хэрэгжүүлэх замаар эко системийн тэнцвэрт байдлыг хангасан тогтвортой эдийн засгийн хөгжил бүхий бүс нутаг болгон хөгжүүлэх эрхэм зорилготойгоор байгуулагдлаа. Онон голын хамгаалалтын захиргаа нь Хэнтий аймгийн Дадал суманд, Улз голын хамгаалалтын захиргаа нь Дорнод аймгийн Баяндун суманд байгуулагдсан. Үүнээс гадна 2013 оны 11 дүгээр сарын 24-26 өдрүүдэд Баян-Дун суманд зохион байгуулагдсан “Улз голын сав газар”-ын зөвлөл байгуулах зорилготой хоёр өдрийн сургалтанд манай сумаас 4 иргэн оролцож Б.Долгоржав зөвлөлийн нарийн бичгээр сонгодлоо.

Биелэлт 100%

 

3.1.10 Онон, Улз голын сав газруудад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг дэмжиж, иргэдийг төсөл хөтөлбөрт хамруулах.

 

 

Жилдээ

Засаг дарга

Байгалийн баялагаа зүй зохистой ашиглах, хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын менежментийг хэрэгжүүлэх замаар   хүн амынхаа амжиргааг дээшдүүлэх зорилготойгоор Орчны бүсийн зөвлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.  ОБЗДэргэдэх орчны бүсийн сангаас 12 иргэн, аж ахуй нэгжид төсөл хөтөлбөрт хамрагдаж Ноён даамал хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулан сарын 1.8%-ийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлийг олгоод байна. Мөн НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрөөс “Гамшгийн менежментийг сайжруулах” төсөл хэрэгжүүлж, сайн дурын ажилтантай болоод байна.

Биелэлт 100%

3.1.11. 6-р багийн нутаг дэвсгэрт 2 ААНэгжийг түшиглэн Зиг заг хавтан үйлдвэрлэх үйлдвэр байгуулна

 

 

Жилдээ

Засаг даргын орлогч

6-р баг БЗД

6-р багийн нутаг дэвсгэрт Нарс мод, Өвөр эрээн ХХК-ууд     Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментээр ядуурлыг бууруулах төслийн хүрээнд     2012 онд     15 мянган долларын буцалтгүй дэмжлэг олгогдсон. Үүн   дээр   үлдсэн хөрөнгийг 2 компани дундаасаа гаргаж 120 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжийг суурилуулаад байна.      

Биелэлт 90%

 

3.1.12. Сумын хэмжээнд мөнгө санхүүгийн бодлого барьж ажиллана.

 

Жилдээ

Сумын банк

Банк бус санхүүгийн байгууллага

Сумын ХААН банк болон Төрийн банк, Банк бус санхүүгийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж мөнгө санхүүгийн бодлого барьж ажиллаж байна. Тамгийн газрын дарга төрийн албан хаагчдын цалингийн зээл болон лизингийн зээлтэй холбоотой гэрээ   байгуулан ажилладаг.   Аймгийн санхүү төрийн сангийн хэлтэсээс ХААН банктай хамтран ажиллах гэрээ байгуулж төрийн сангийн бэлэн мөнгөний харилцах данс нээн ажиллуулж байна.

Биелэлт 100%

 

3.2 .Дэд бүтцийн талаар

 

3.2.1. Сумын төвийн замуудад замын тэмдэг, тэмдэглэгээг хийх, Бумбатын даваа, Засмал даваануудад самбар байрлуулах.

 

 

 

 

 

 

Жилдээ

Газрын даамал

Цагдаагийн тасаг

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын замын тэмдэг тэмдэглэгээ хийх 5,0 сая төгрөгийн ажил хийхээр төлөвлөгдөж тендерийн хуулийн дагуу тус сумын “Тоонотын арвин хур” ХХК-тай шууд гэрээ байгуулж сумын төв замын дагуу 58 ширхэг тэмдэг тэмдэглэгээ 14 хууль сурталчилгааны самбар хийж гүйцэтгэн заасан цэгүүдэд байршуулсан.

Биелэлт 100%

 

 

 

3.2.2. Сумын 90 жилийн ойг угтаж айл өрхүүдийн хашааг шинэчлэх, цэгцлэх ажлыг зохион байгуулна.

Жилдээ

Засаг даргын     орлогч

Газрын даамал

Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын “Геоценоз” ХХК-тай 12/09 тоот гэрээ байгуулан эдэлбэр хэсгийн газар зохион байгуулалтын төлөвлөлтийн дэвсгэр зургийг зуруулсан. Уг зургаар сумын төвийн хэсгийг 16 хэсэгт хувааж тус   бүрт нь төлөвлөлт хийсэн. Энэхүү төлөвлөлтийн дагуу бүх айл өрхүүдийн хашаа нь нэг загвар, нэг хэмжээтэй байх   бөгөөд дээрх 16 ажлын хэсгүүдийн дунд болзолт уралдаан зарлан, төлөвлөлтийн дагуу хийгдэх ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар ОНХСангийн хөрөнгөөр санхүүжих 40 сая төгрөгийн ажлыг “Нарс мод”, “Бавж барс”, “Өвөр эрээн” ХХК-ууд болох   мэргэжлийн байгууллагаар 20000 ширхэг хашааны шон нийлүүлэхээр шууд гэрээ байгуулж одоогоор 8600 ширхэг шон хүлээж аваад байна.

 

Биелэлт 70%

 

3.2.3. Сумын 90 жилийн ойг угтаж Сумын төвийн гудамжнуудын гэрэлтүүлгийг сайжруулах.

Жилдээ

Засаг даргын орлогч

ОНХСангийн хөрөнгө оруулалтаар 60.0 сая төгрөг төсөвлөж одоо байгаа гэрэлтүүлгийг нэмэгдүүлэн хүчин чадлыг сайжруулахаар тендер зарласан, нийт 75 гэрэлтүүлэг нэмэхээр төлөвлөсний дагуу тендер зарлаж Дорнод аймгийн “Техникийн цогц шийдэл” ХХК гүйцэтгэгчээр шалгарч гэрээ байгуулан   50 хувийн урьдчилгаа олгож гүйцэтгэлийн шатандаа явж байна.

 

Биелэлт 70%

 

3.2.4 Сумын төвийн 4, 5 дугаар багуудад шинээр гүний худаг гаргах.

Жилдээ

Засаг даргын орлогч, 4,5 дугаар багийн Засаг дарга

Сумын төвийн 4, 5 дугаар багт хүн амын ундны   усан хангамжийг сайжруулах зорилгоор орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 10 ширхэг гүн өрмийн худаг гаргахаас10 худаг гаргаад байна . Үүнд:     4 дүгээр багт 5, 5 дугаар багт 5 худаг гаргаад байна.

 

Биелэлт 100%

 

3.2.5.Сумын төвийн замыг засах.

Жилдээ

Засаг даргын орлогч

Газрын даамал

Зам засуулах ажлыг талаар “Чандмань тал ХХК-тай тохиролцон ОНХСангаас 10,0 сая төгрөгийн хөрөнгө төлөвлөөд байна. Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2014 хийгдэх ажлын зураг төсвийг хийгдэх 10 сая төгрөг төсөвлөгдөсний дагуу сумын төвийн замыг засвар, толгой станцын өргөтгөл гэсэн 2 ажилд зураг төсөв хийлгэж холбогдох материалыг аймгийн санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлээд байна.

Биелэлт 30%

3.2.6. “Майдрын буудай” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Сумын төвд Иргэдэд үйлчлэх төв байгуулах ажлыг эхлэх.

Жилдээ

Засаг даргын орлогч

Майдарын буудай ХХК

“Майдрын буудай” ХХКомпани нь тус суманд 800,0 сая төгрөгийн өртөг бүхий 2 давхар “ Иргэдэд үйлчлэх төв”-ын   барилгын ажил эхлүүлэн одоогоор 50 хувийн гүйцэтгэлтэйгээр   2 давхрын өрлөгийн ажил хийж дуусаад байгаа бөгөөд ирэх онд ашиглалтанд өгөхөөр болоод байна.

 

Биелэлт 100%

 

3.2.7. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлын зураг, төсөв хийлгэх.

Жилдээ

Засаг даргын орлогч

ТСТөлөөлөгч

Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2014 хийгдэх ажлын зураг төсвийн зардалд 10 сая төгрөг төсөвлөгдөсний дагуу сумын төвийн замыг засвар, толгой станцын өргөтгөл гэсэн 2 ажилд зураг төсөв хийлгэж холбогдох материалыг аймгийн санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлээд байна.

 

Биелэлт 70%

 

3.3. Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны талаар

3.3.1. Ойгоос мод бэлтгэх, худалдаалах, бүтээгдэхүүн гаргах ажлыг зохион байгуулалтанд оруулж сумын төвд Модны зах байгуулах.

Жилдээ

Засаг даргын орлогч, БОХУБайцаагч

Сумын төвийн иргэдэд хийсэн 2 удаагийн хэлэлцүүлгээс модны зах байгуулах санал гарч уг саналын дагуу   хөрөө рамуудыг төвлөрсөн нэг цэгт ажиллуулж ойгоос бэлтгэж байгаа модыг боловсруулах, борлуулах ажлыг зохион байгуулалтанд оруулах ажил хийгдэхээр төлөвлөгдсөн боловч хөрөнгө хүрэлцээгүйгээс эхний ээлжинд модны зах ажиллуулахад шаардлагатай 380 вольтын хүчин чадалтай дэд станц тавихаар ОНХСанд 45,0 сая төгрөгийн тендер шалгаруулалт явуулж Дорнод аймгийн “Техникийн цогц шийдэл” ХХК гүйцэтгэгчээр шалгарч гэрээнд заасан хугацаандаа хийж дуусгасан бөгөөд  гүйцэтгэлийн ажлыг хүлээж аваад байна. Ирэх онд    дугуй   хөрөө, хөрөө рамуудыг шилжүүлэхээр төлөвлөөд байна.


                   Биелэлт 70%

 

3.3.2. Онон Балжийн цогцолборт газрын орчны бүсийг хөгжүүлэх менежмент төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн эргэлтийн санг зориулалтын дагуу ажиллуулна.

 

Жилдээ

Засаг дарга

Орчны бүсийн зөвлөл

Онон Балжийн цогцолборт газрын орчны бүсийг хөгжүүлэх менежмент төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж   Орчны бүсийн зөвлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. ОБЗДэргэдэх орчны бүсийн сангаас 12 иргэн, аж ахуй нэгжид төсөл хөтөлбөрт хамргадаж Ноён даамал хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулан сарын 1.8%-ийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлийг олгон иргэдийн амжиргааг дэмжин эргэлтийн санг зориулалтын дагуу ажиллуулж байна.

 

 

Биелэлт 100%

3.3.3. Ойгоос ашиглагдах боломжгүй мод, үндэс, гишүү, үйлдвэрлэлийн үртэс зэргийг ашиглан шахмал түлш хийх тоног төхөөрөмжтэй болох.

Жилдээ

Сум дундын ойн анги

Ойгоос ашиглагдах боломжгүй мод, үндэс, гишүү, үйлдвэрлэлийн үртэс зэргийг ашиглан шахмал түлш хийх тоног төхөөрөмжтэй болох төслийг яаманд хүргүүлж Хөрөнгө оруулалт хүлээгдэж байна.

 

Биелэлт 50%

 

3.3.4. Засмал давааны зам дагуух ойг цэвэрлэх, ойжуулах ажлыг зохион байгуулна.

Жилдээ

БОХУБ, Ойн ангийн дарга

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 4 сая төгрөгийн санхүүжилтээр Засмал давааны ар Ар хөндлөнгийн гүүрээс хойш засмал замын 2 талаар ойн цэвэрлэгээ 30 га-д талбайд 30 иргэн ажиллаж цэвэрлэгээнээс гарсан модыг хүн эмнэлэг, цагдаагийн тасаг авсан.   Засмал давааны зам дагуу 81 га   талбайд ойжуулалт хийгдсэн

Биелэлт 100%

3.3.5. Улз голын   гүүрний байгаль орчны хяналтын постыг байнгын ажиллагаатай болгох.

Жилдээ

БОХУБайцаагч

Цагдаагийн тасаг

2011 онд Улз голын гүүрийн хяналтын пост барих   санхүүжилтийг нөхөн төлбөрийн орлого байгаль хамгаалах санд төвлөрүүлж 1800.0 мян. төгрөгөөр “Цагаан дэв” нөхөрлөлөөр бариулсан. 2012 нөхөн төлбөрийн орлого, төслөөр хэрэгжсэн ойн цэвэрлэгээнээс орсон орлого зэргээс 1415.0 мян.төг, 2013 онд Улз гүүрийн постын барилгын дутууг гүйцэхэд 1720.8 мян.төгрөг зарцуулаад байна. Энэ оны 12 дугаар сард ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байна.

Биелэлт 90%

3.3.6. Ойн ангийн дэргэд Мэдээлэл сурталчилгааны байрыг ашиглалтанд оруулж, иргэд байгууллагад сургалт, мэдээллийг тогтмолжуулна.

Жилдээ

Ойн ангийн дарга

 

Ойн ангийн дэргэд Мэдээлэл сурталчилгааны байрын ажлыг эхлүүлээд байна. Түймрийн хуурайшилтын талаар тараах материал боловсруулан тарааж, “Гэгээрэл төвтэй хамтран 25 иргэнд Дорнод аймгийн Политехникийн коллежийн доктор багш нар сургалт хийсэн. Мөн Нөхөрөлийн төлөөллүүдэд “Ойн менежмент төлөвлөгөө боловсруулах аргачлал” сургалтуудыг тус тус зохион байгууллаа.

Биелэлт 50%

 

 

3.3.7. Малын тоо толгойг өсгөж, үүлдэр угсаа ашиг шимийг сайжруулах арга хэмжээг зохион байгуулна.

Жилдээ

МЭҮТасаг

Багийн Засаг дарга нар

. 2013 оны жилийн эцсийн мал тооллогоор 73321 толгой мал тоологдож өмнөх оноос 7,4% буюу 5029 толгой малаар нэмэгдэж тэмээ 36 толгойгоор буурч бусад мал төрлөөрөө 4,4-11,5 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа

ХХААХҮ-ийн сайдын 2010 оны А/210-р тушаалаар баталсан “Хээлтүүлэгч малыг үржлийн ажил үйлчилгээний нэгжийн эзэмшилд шилжүүлэх, үржилд ашиглах, нийтлэг журам”-ын хүрээнд Тус сумын мал үржлийн ажил үйлчилгээний нэгж “Хүеө цогцолбор” ХХК-нь одоогоор богын 80 гаруй хээлтүүлэгч, бодын 10-н хээлтүүлэгчийг /Казакын цагаан толгойтын цэвэр үүлдэр/ цөм сүргээс өөрийн хөрөнгөөр сонгон худалдан авч бойжуулж малчидад гэрээгээр ашиглуулж борлуулж байгаа ба мал сүргийн чанарыг сайжруулахаар загвар үржлийн аж ахуй байгуулах зорилт тавин ажиллаж байна. Малын үржил, ашиг шимт чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах зорилгоор Малын Удмын сангийн үндэсний төвөөс үхрийн “Лиммузин” үүлдрийн 10н гүн хөлдөөсөн үр ирсэний дагуу 6-р багийн 3 өрхийн 8 үнээнд зохиомол хээлтүүлэг хийж суулгасан байна.

Биелэлт 100%

 

 

 

 

 

3.3.8. Мал эмнэлэг үржлийн байгууллагуудын ажил үйлчилгээг сайжруулж, малыг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх ажлыг чанаржуулж, халдварт өвчний гаралтыг багасгана.

Жилдээ

МЭҮТасаг

Мал эмнэлгийн эзэд

Тус сумын ”Улзын хишиг” ББН, “Мичид сүрэг” ХХК “ Буянт хангайн сүрэг” ХХК мал эмнэлгүүд нь сумын Засаг даргатай 2013 оны төрийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээг байгуулсан.

         2 мал эмнэлэгтэй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдах малын тоо , шаардагдах вакцины хувиарлалт, Ям, Сүреэ, Бруцеллёз өвчний тандалт шинжилгээ хийх малын хувиаарь, ариутгал халдваргүйтгэл хийх төлөвлөгөөний дагуу мал амьтны шаардлагатай эм бэлдмэлийн захиалгын дагуу мал амьтны гоц халдварт Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2013 оны ээлжит вакцинжуулалтыг аймгийн Засаг даргын А/87 сумын Засаг даргын А/47 тоот захирамжууд гарч 2013 оны 4-6 сард таригдсан гоц халдварт болон халдварт өвчний вакцинжуулалт цаг хугацаандаа хийгдэж дууслаа.

         Сумын нийт мал сүрэгт бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг Засаг даргын А/136 тоот захирамжийн дагуу вакцинжуулалтын ажлыг “Улзын хишиг” ББН, “ Мичид сүрэг” ХХК, “ Буянт хангайн сүрэг” ХХК   мал эмнэлэгүүд нь богино хугацаанд вакцинжуулалтын ажлыг нийт 67,298 толгой малд хийж гүйцэтгэсэн

           БНХАУ-д шувууны томуу өвчний өвчлөл гарч хүний амь нас эрсэдсэнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 04 дүгээр сарын 05 ны өдрийн 2/207 тоот албан бичиг ирсэний дагуу шувууны томуугийн халдвараас урьдчилан сэргийлэх ажил зохион байгууллаа. Одоогоор мал амьтны гоц халдварт өвчин илрээгүй.

 

 

Биелэлт 100%

3.3.9. Сумын нийт мал сүрэгт ангилалт, үзлэг, үржлийн ажлуудыг хийж, бүртгэлжүүлэх, ээмэгжүүлэх ажлыг үргэлжүүлнэ. Нийт 14000 толгой малд хийнэ.

Жилдээ

Мал эмнэлэг үржлийн тасаг

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Сайдын А\74 тоот тушаалыг үндэслэн тус суманд үржүүлж байгаа бүх үхэр, тодорхой тооны бог малыг ялган тэмдэглэх, бүртгэлийн анхан шатны өгөгдлийг мэдээллийн нэгдсэн санд оруулах тухай сумын Засаг даргын А/49, А/146 дугаар захирамжийг үндэслэн Заяат, Хар чулуут, Уртын адаг, Өвөр эрээн, Бэрх, Жаварт хошуу багийн 190 өрхийн 2968-толгой бод, 1528-толгой бог нийт-4496 толгой малд хавар намар   ялган тэмдэглэгээ хийж ээмэгжүүлэлт ангилалт үзлэг хийж гүйцэтгэв.

Ялган тэмдэглэгээ хийсэн малыг бүртгэл, мэдээллийн NLIS программын   Мэдээллийн нэгдсэн санд 14000 толгой малын мэдээлэл баазад хадгалагдаж байна.   3-р багийн /намрын ангилалт/ 19-н өрхийн КЦТ-т үүлдрийн /казакийн цагаан толгойт/ 346- үнээ, 22- бух нийт-368 үхэрт ангилалт хийв. Ангилалтанд орсон 346 үнээнээс шилмэл ангид- 94, 1-р ангид 106, 2-р ангид 87, бусад ангид 59 үнээ, 22 бухнаас шилмэл ангид 16, 1-р ангид 6 бух тус тус орсон байна.

Малын үржил, ашиг шимт чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах зорилгоор Малын Удмын сангийн үндэсний төвөөс үхрийн “Лиммузин” үүлдрийн 10н гүн хөлдөөсөн үр ирсэний дагуу 6-р багийн 3 өрхийн 8 үнээнд зохиомол хээлтүүлэг хийж суулгасан байна. Сумын хэмжээнд нийт мал сүрэгт ангилалт, үзлэг, үржлийн ажлуудыг хийж, бүртгэлжүүлэх, ээмэгжүүлэх ажлыг тогтмол хийж байна.

Биелэлт 90%

 

 

3.3.10. Нийт малын 15 хувийг малын индексжүүлсэн даатгалд хамруулна.

Жилдээ

МЭҮТасаг

Багийн Засаг дарга нар

Малын Индексжүүлсэн даатгал төслийг 200 гаруй малчин өрхөд сонин, тараах материал тараан сурталчилж, 29 өрх буюу нийт малчин өрхийн 7% даатгалд хамрагдаж урьд оноос 4%-иар өссөн байна.

 

Биелэлт 50%

3.3.11. Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан мал нядалгааны газар байгуулж, мал, мах бэлтгэлийн ажлыг зохион байгуулалтанд оруулна.

 

Жилдээ

Мал эмнэлэг үржлийн тасаг

5-р багийн иргэн Б.Өлзийжаргал нь тус суманд мал нядалгаа, махны төрөлжсөн зах бий болгож мах болон гэдэс дотор тавих тавиураар хангасан, худалдааны заалны цэвэрхэн, жинг баталгаажуулсан, гадна орчны гэрэлтүүлэг талбайг тохижуулсан явган хүний зам нь хатуу хучилттай, хөргөгч-2, хөлдөөгч-1, зэрэг тоног төхөөрөмжтэй   махны төрөлжсөн зах ажиллуулж байна.

Биелэлт 50%

 

 

 

3.3.12. Хогийн цэгийг цэгцэлж янзлах, ландпилдын аргаар боловсруулж булах.

Жилдээ

БОХУБ

Онон Балжийн Байгалийн Цогцолборт газрын орчны бүсийн зөвлөлөөс сургуулийн 300 хүүхдээр нийтийн эдэлбэр газрын 18 га талбайн гялгар уут түүлгэсэн.   Нийтийн хогийн цэгийн хүрээнээс гадагш   5 га талбайн хогийг 14 иргэн өдрийн 10000 төгрөгийн урамшуулалтай 4 хоног ажилласан. Уг ажлын зардалд Байгаль хамгаалах сангаас 600.0 мян.төгрөг зарцуулсан. Намар сумын төвийн баруун талын дайман хаалга орчмын хог хаягдлыг сургуулийн Хас Эрдэнэ багштай хамт олон,   голын эргийн хог хаягдлыг “Иргэний хөгжлийг дэмжих төв”-ийн гишүүд цэвэрлэж нийтийн хогийн цэгт хаясан. Нийтийн хогийн цэгийг хариуцсан экоэргүүл хог хаяхаар очсон тээврийн хэрэгсэлд хог асгах цэгийг зааж, хүрээнээс гадагш хог хаягдал хаяулахгүй байх арга хэмжээг авч байна. Мөн ОНХСанд хог хаягдлыг дахин боловсруулах тоног төхөөрөмж авах зорилгоор 20.0 сая төгрөг төсөвлөгдсөн боловч төсвийн тодотголоор хасагдсан ба ирэх онд хийхээр төлөвлөж байна.

Биелэлт 50%

 

3.3.13. Бэлчээрийн менежментийг сайжруулах, нөхөн сэргээх, хуваарьтай ашиглах,   бэлчээрийн даац, ургамалжилтын бүрхэвчийг тодорхойлно.

 

2,3-р улирал

 

Багийн засаг дарга

МЭҮТ-ийн мэргэжилтэн

Бэлчээрийн менежментийг сайжруулах зорилгоор сумын Улз дагуух Урт, Заяат багийн малчдыг   сумын төвөөс 15 км бэлчээрийг зуны хугацаанд чөлөөлөх тухай сумын Засаг даргын захирамж гарсан ба үүнийг мөрдөж ажилласны дагуу бэлчээрийн даац хэтрээгүй.   Бэлчээр   чөлөөлүүлснээр 563,3 га нутаг дэвсгэрт   68292   толгой өвөлжиж байна.

Биелэлт 90%

 

3.3.14. Бэлчээрийн мэрэгч амьтан, хортон шавьжийн хөнөөлөөс урьдчилан сэргийлэх судалгаа хийх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллана.

 

2,3-р улирал

 

БОХУБайцаагч

Багийн засаг дарга

МЭҮТ-ийн мэргэжилтэн

2013 оны 04 дүгээр сарын 30-нд сумын төвөөс зүүн өмнө зүгт 60 км-т “Гэртийн нуур”гэдэг газар очиж мэрэгчдийн ажиглалт хийсэн. Мэрэгчдийн голомт судалгааг хийхийн тулд 271 км газарт явж судалгаа хийж иргэд малчидад , мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

Бэлчээрийн мэрэгч амьтаны судалгааг 2013 оны 07,08 саруудад нийт нутаг дэвсгэрт хийсэн. Судалгаагаар Цагаан овоо, Баян Уул сумын хилийн зааг 2 дугаар багийн нутагт Гэртийн нуурт 13000 га нутаг дэвсгэр үлийн цагаан огтоны тархалттай байсан. Тэмцэх арга хэмжээг 2014 онд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэхээр болсон

Биелэлт 100%

 

3.3.15. Атрын   гурав дахь аяны хүрээнд Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэлтийг нэмэгдүүлж 1500 га талбайд   хүргэнэ.

 

Жилдээ

 

Майдрын буудай ХХК

МЭҮТ-ийн мэргэжилтэн

Атрын гурав   дахь аяны хүрээнд Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг “Майдрийн буудай ХХК” үйл ажиллагаа эрхэлж байгаа ба 2628 га эргэлтийн талбайтай үүний 1380 га-д сэлэнгэ сортын улаан буудайг тариалсан. 670 га-д уринш хийж, 2574.2 тн ургац хураан авав.

 

Биелэлт 100%

 

3.3.16. Төмс, хүнсний ногооны тариалалт, хүлэмжийн аж ахуй эрхлэх үйл ажиллагааг дэмжинэ.

 

 

Жилдээ

 

Багийн засаг дарга нар

Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг

Хүнсний ногоо төсөлд 18 иргэн шалгарч 14.5 сая төгрөгийн зээл олгосон. 2013 онд 250 өрх нийт төмс-31 тн, хүнсний ногоо-6,9 га-д тариалалт хийж, Төмс- 560тн, Байцаа-64тн, Хүрэн манжин-12,8тн,   Шар манжин-14тн, Лууван-15тн, Хүлэмжний аж ахуй Өргөст хэмх-31тн, Улаан лооль-28тн,Сонгино -1тн, Бусад ногоо-10тн, Хүнсний ногоо-175,8тн-ын ургац хураалттай байна. Майдрын буудай ХХК 1380 га-д сэлэнгэ сортын улаан буудайг тариалж, 670 га-д уринш хийж, 2574.2 тн ургац хураан авав.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслөөр хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрлэлтэнд зээл олгон дэмжин ажиллаж, 250 өрх нийт 31 га-д төмс, 19 га-д хүнсний ногоо тариалсан түр ажлын байр 250 иргэн хангагдсан.

 

Биелэлт 100%

 

3.3.17. Чацаргана   хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

 

Жилдээ

 

МЭҮТ-ийн мэргэжилтэн

ҮХААЯамны тариаланг дэмжих сангаас 2 иргэн 250 ширхэг чацарганыг хөтөлбөрийн хүрээнд авч тариалсан. Нийт: Үйлдвэрлэл хөдөө аж ахуйн яамнаас 5 жилийн хугацаатай 5550 ширхэг чацарганы суулгацын зээлд 2 аж ахуй нэгж, 12 иргэн хамрагдсан.

Зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу хийгдэж байна. Чацарганы суулгац ургалтанд улирал бүр хяналт тавин тариалагчдад арчилах зөвлөлгөө,   сургалтыг цаг тухай бүрд хийж мэдээлэлээр ханган ажиллаж байна. 2011онд чацарганы хөтөлбөрт хамрагдсан Бавьж барс ХХК нь 500 кг жимс хураан авсан байна.

 

Биелэлт 100%

 

 

3.3.18. Худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах.

 

 

Улирал бүр

 

 

МЭҮТасаг

Ажлын хэсэг

Аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан Бүртгэлд хамруулах тухай   4-р сарын 19 1/238 албан тоотын дагуу сумын Засаг даргын 1/860 тоот захирамжийн дагуу хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч мөн малчин өрх, мал бүхий өрх, малчин өрхийн мэдээллийг цахим болон цаасан хэлбэрээр бүртгэх шаардлагатай байгаа тухай сумын нийт худалдааны цэгүүдэд гарын авлага тараан танилцуулга хийсэн болно. Үүнтэй холбоотой сумын төвийн худалдаа үйлчилгээний газруудыг бүртгэлд бүрэн хамруулсан. Худалдаа үйлчилгээний хяналтыг тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Биелэлт 90%

3.3.19. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн түүхий эд боловсруулах эрүүл ахуйн шаардлага хангасан мах, сүү, Хүнсний ногоо борлуулах цэг байгуулах ажлыг зохион байгуулна.

 

 

Жилдээ

 

 

 

МЭҮТасаг

5-р багийн иргэн Б.Өлзийжаргал нь тус суманд мал нядалгаа, махны төрөлжсөн зах бий болгож мах болон гэдэс дотор тавих тавиураар хангасан, худалдааны заалны цэвэрхэн, жинг баталгаажуулсан, гадна орчны гэрэлтүүлэг талбайг тохижуулсан явган хүний зам нь хатуу хучилттай, хөргөгч-2, хөлдөөгч-1 зэрэг тоног төхөөрөмжтэйгээр     махны төрөлжсөн зах ажиллуулж байгаа.

“Нэг суурин- нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийн хүрээнд намрын ногоон өдрүүд сүү цагаан идээ, ЖДҮ –ийн үзэсгэлэн худалдаанд Нийт 35 иргэн оролцож 1,8тн хүнсний ногоо борлуулав. 2013 Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд газар тариалангаас   5 иргэн, сүү цагаан идээ борлуулалтаар 2 иргэн, хөнгөн үйлдвэрлэл гутал борлуулалтаар 1 иргэн нийт 8 иргэн оролцож 1,1 сая төгрөгийн борлуулалт хийсэн.Эдгээр ажлуудад мал эмнэлэг үржлийн тасгийн ажилтнууд хяналт тавьж хамтран зохион байгуулав.

Биелэлт 70%

 

3.3.20. “Малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн” зохион байгуулах

 

1-р улиралд

 

Багийн засаг дарга

МЭҮТасаг

2013 оны эхний хагас жилийн байдлаар жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Малчин эмэгтэйчүүдийн 5 дугаар чуулга уулзалтыг 03 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд 4 дүгээр багийн ажлын албанаас зохион байгуулж уг арга хэмжээнд 6 багийн 220 малчин эмэгтэйчүүд оролцлоо. Уг арга хэмжээнд төрөл бүрийн урлаг, спортын арга хэмжээ, “Өөрийгөө тань”, сэдэвт лекц, Дорнод аймгийн Эрүүл мэндийн төвөөс шүдний эмч нар, мөн аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс мэргэжилтнүүд ирж малчин эмэгтэйчүүдэд сургалт зэрэг олон төрлийн үйл ажиллагаанууд 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа.

Биелэлт 100%

 

3.3.23. Ахуй үйлчилгээний төвийг өргөтгөх

 

Жилдээ

 

МЭҮТасаг

Аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Ахуйн үйлчилгээний өргөтгөл засвар хийгдэхээр 50,0 сая төгрөгийн хөрөнгийн асуудал шийдвэрлэгдэж “Хөх нуруут” ХХК-ийн ажлын хэсэг барилгын ажлыг хийж гүйцэтгэн 2013-10-01 нд ахуй үйлчилгээний барилгын өргөтгөл болон засварын ажлын гүйцэтгэлийг ажлын хэсэг хүлээж аван ахуй үйлчилгээ хэвийн үйл ажиллагаа   явуулахад бэлэн болоод   байна. 2013.12.02-нд Ахуй үйлчилгээний салбарын хөгжил сэдэвт чуулган уулзалт Хэрлэн суманд зохион байгуулагдсан үүнд гуталчин Ж.Алтангэрэл, оёдолчин О.Чимэдцэрэн нар оролцов.

Биелэлт 100%

 

3.3.24. Малжуулах төслийг хэрэгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлнэ.

 

Жилдээ

 

Ажлын хэсэг

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 5 өрхийг сумын Амьжиргааг дэмжих зөвлөлөөр сонгож, малчин төсөлд хамрагдаж 275 толгой малаар малжуулан, 5 малчин гэр бүлийн хамт Хөдөлмөрийн хэлтэст “Бизнесээ эхэл” 5 хоногийн сургалт, Сүү цагаан идээ боловсруулах сургалт 5 хоног, ХХААЖДҮ газар, Хөдөлмөрийн хэлтэс, Политехникийн коллежтэй хамтарсан малчдын сургалтанд хамрагдаж БНХАУ-ын ӨМӨЗОрны Шинэ барга баруун хошууны малчдын аж ахуйтай танилцах аялалд яваад ирсэн. Тус суманд одоогийн байдлаар малжуулах төсөлд нийт 23 өрх хамрагдан төсөл үр дүнтэй хэрэгжиж байна.    

Биелэлт 100%

 

3.3.25. “Малын тэжээл” хөтөлбөр хэрэгжүүлэх.

 

Жилдээ

 

МЭҮТасаг

“Майдрын буудай” ХХКомпани 1380 га-д үр тариа тариалж, 100 тонн хаягдал улаан буудайг малчдад хямд үнээр   худалдаж малын тэжээл хэлбэрээр ашиглаж байна. Майдрын буудай ХХК нь бага оврын гурлын үйлдвэрлийг ажиллуулан малын тэжээл үйлдвэрлэж байна

Биелэлт 100%

 

3.3.26. Агро паркын   үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

 

Жилдээ

 

МЭҮТ-ийн мэргэжилтэн

Агро паркийг гэрээгээр 4-р багийн иргэн Б.Эрдэнэтогост эзэмшүүлж бага оврын трактор, хүлэмж, зоорь, 2га- газрыг эзэмшүүлсэн. Агро паркийн хамт олонд СХС, ЖДҮ-ийн зээлээс 15,0 сая төгрөгийн зээлийг олгож агро паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэв.    

Биелэлт 100%

 

3.3.27. Ногоон байгууламжийн худагт ус цэвэршүүлэх төхөөрөмж тавих.

 

Жилдээ

 

Засаг даргын орлогч

БОУХБ

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус сумын Ногоон байгууламжийн гүний худагт ус цэвэршүүлэх төхөөрөмж 15,0 сая төгрөгөөр хийгдэхээр батлагдсан боловч уг төхөөрөмжийг Хүүхдийн цэцэрлэгийн гүн өрмийн худагт   байрлуулан хүлээж аваад байна.

 

Биелэлт 100%

 

Дөрөв. Батлан хамгаалах, гамшгаас хамгаалах талаар

 

 

4.1.1. Иргэдийг цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр болон биеэр дүйцүүлэх, мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хааж буй байдалд хяналт тавин ажиллаж урьд оны төлбөрүүдийг барагдуулна.

 

 

 

 

 

Жилдээ

Тамгын газрын дарга,

Багийн Засаг дарга нар

 

1987 онд төрсөн цэргийн албыг биеэр хаагаагүй 31 иргэний нэрсийн жагсаалтыг гарган иргэн бүртэй уулзаж мөнгөн төлбөр тогтоох ажлыг багийн засаг дарга болон аймгийн Цэргийн штабын даргатай хамтран зохион байгуулж 11 иргэнд 5739250 төгрөгийн мөнгөн төлбөр тогтоож 20 иргэн МУИХ-ын тогтоолын дагуу мөнгөн төлбөр төлөхөөс чөлөөлөв. 1972-1986 онд төрсөн цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хааж мөнгөн төлбөр төлөх ёстой 4 иргэн 694989 төгрөгийн төлбөр, 1987 онд төрсөн 9 иргэн 4695750 төгрөг нийт 5390739 төгрөгийг төлсөн баримтыг авч тооцоо дуусгалаа.

    

Биелэлт 90%

 

4.1.2. Гамшгаас хамгаалах алба, штабын бэлэн байдал, чадавхийг дээшлүүлж, сургалт, сурталчилгааг зохион байгуулна.

 

 

 

 

Жилдээ

 

Тамгын газрын дарга

 

Жил бүр сумын гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгон баталгаажуулан ажиллаж байгаа бөгөөд аймгийн Засаг даргын нэрэмжит Гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлын үзлэгийн үеэр болон хагас жил тутам 1 удаа мэргэжлийн ангийн аврах бүлгийн гишүүдэд, улирал тутам удирдлагын бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулан бэлэн байдлыг шалгаж үзэн гамшгаас хамгаалах чадавхийг дээшлүүлэн ажиллаж байна. НҮБХХ-ийн “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” төслийн хүрээнд   “Дорнод аймгийн Баян-Уул сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсронгуй болгох нь”  сэдэвт сургалт, Баян-Уул сумын гамшгийн бэлэн байдлыг хангах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны төлөвлөгөөг турших зорилготойгоор ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын хүрээлэнгийн томилогдсон ажлын хэсэг амжилттай зохион байгууллаа. Сургалтаар гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хор уршгийг арилгах, сэргээн арга хэмжээний төлөвлөлтүүдийг тус бүр боловсруулж ой хээрийн түймэр, хүчтэй салхи болон цасан шуурга, мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөр гамшгийн цагийн байдлууд өгөгдөж гамшгийн үед бэлэн байдлын туршилт сургалт явууллаа.

 

Биелэлт 100 %

 

 

 

 

 

4.1.3. Гал түймэртэй тэмцэх шуурхай баг зохион байгуулж, багаж зэвсэглэмж, тоног төхөөрөмжийг сайжруулна. Нөхөрлөл бүрийг дундын сангаас 2 үлээгч аппараттай болгоно.

 

 

 

 

 

 

 

 

Жилдээ

Тамгын газрын дарга,

БОХУБ

 

Гал түймэртэй тэмцэх шуурхай багийг 12 хүний бүрэлдхүүнтэй, түймрийн 1,2-р ээлжийн хүн хүч техник хэрэгсэл, хариуцлагатай дежурын нэрсийг сумын засаг даргын захирамжаар томилон ажиллуулж байна. Төсөвт байгууллагууд болон худалдаа үйлчилгээний байгууллагуудад гал түймэртэй тэмцэхэд шаардагдах багаж хэрэгсэлтэй болох үүрэг даалгавар өгөн ажиллаж нэмж 40 троссон шүүр, 35 цохиур шинээр хийсэн. Аймгийн ОБХэлтсээс галын байцаагчийг гэрээгээр авчран ажиллуулсан бөгөөд 5 хоног ажиллах хугацаандаа шуурхай группын хүн хүч, техник хэрэгсэл, түймэр унтраах багаж зэвсэглэмжийн бэлэн байдлыг хангуулан аж ахуйн нэгж, байгууллагуудын галын самбар, гал унтраах багаж хэрэгсэл, галын хор зэрэг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалган зөрчил арилгах хугацаатай үүрэг даалгавар өгсний дагуу   заагдсан ажлуудыг хийж гүйцэтгэлээ.     Мөн аймгийн ЗДТГ-аас олгосон 18 ш үлээгч аппаратыг татаж авсан. Одоогоор ойн 5 нөхөрлөл 6 үлээгч аппараттай болоод байна

Биелэлт 100%

 

4.1.4. Объектын гал унтраах жижиг оврын усны машин, шаардлагатай тоног төхөөрөмжтэй болох.

 

 

Жилдээ

Засаг даргын орлогч

Тамгын газрын дарга

ОНХСанд 30,0 сая төгрөгийн хөрөнгө төлөвлөж гал унтраах зориулалтаар 3 тн-ийн тусгай тоноглолтой усны машин 18250.0 мянган төгрөгөөр худалдан авсан. Мөн Мэргэжлийн ангид зайлшгүй шаардлагатай багаж хэрэгсэл тоног төхөөрөмжииг “Гал импекс”, ХХК, Абсолютчойс ХХК-уудтай шууд гэрээ байгуулан 8662.7 мянган төгрөгийн худалдан авалт хийгээд байна.

Биелэлт 100%

4.1.5. Ариутгал халдваргүйжүүлэлт нохой устгал хийх ажлыг зохион байгуулах.

Жилдээ

ТГ-ын дарга

БОУХБ

2013 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Ариутгал халдваргүйжүүлэлт нохой устгалын ажилд 3000,0 мян төгрөг зарцуулахаар батлуулсан бөгөөд  иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх журмаар Сумын Засаг даргын 2013 оны А/25 дугаар захирамж гарч сумын төвийн эзэнгүй нохой утгах ажлыг 2 удаа   зохион байгуулж 580,6 мян төгрөгийн зарцуулсан. Мөн сумын Хүн эмнэлэгтэй хамтран сумын төвийн бүх айл өрхийн 00, бохир усны нүхийг хлорын шохойн уусмалаар ариутгал халдваргүйжүүлэлт хийж нийт   364,0 мянган төгрөг зарцуулсан. Мөн 12 дугаар сард 50 нохой устгах ажил зохион байгууллаа.

 

Биелэлт 100%.


ДОРНОД АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2013 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛЭЭС

СУМАНД ХАМААРАЛТАЙ ЗОРИЛТУУДЫН БИЕЛЭЛТ

 

2014-01-05                                                                                                                                                          Жаварт хошуу

 

 

 

Зорилтууд

 

Хариуцах эзэн

 

Биелэлт

Биелэлт хувиар

НЭГ. “ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХАРИУЦЛАГАТАЙ ТӨР” БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

       1.1 Төрийн бодлогын талаар

 

1

1.1.1. Иргэд олон нийтийн санал санаачлагыг нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах замаар төр засгийн бодлого шийдвэрт тусгаж ажиллана.

Нийгмийн ажилтан

ЗДТГ-ыг мэргэжилтнүүд

 

- “Иргэний танхим”-аараа нээлттэй хэлэлцүүлэг- 2013 онд олгох модыг гадагш огт худалдан борлуулахгүй талаар сумын ЗДТГазар, Ойн ангитай иргэд харилцан тохиролцон үр дүнд хүрлээ. Одоогоор модыг сумаас гадагш худалдахгүй байгаа.

-“Ойн ашиглалтыг сайжруулахад талуудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг- Модны зах байгуулан ажиллахын нөхөрлөл, иргэд дэмжиж 15 нөхөрлөлийн тайланг сонсож, тэдний үйл ажиллагааны хэрэгжилтэнд мониторинг хийв.  Нөхөрлөлүүд ойн нөхөн сэргээлтэнд идэвхитэй оролцож модны зах байгуулах ажлын гүйцэтгэл 30 хувь тай явж байна.

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт хийгдэх төслийг газар дээр нь үзэж эрэмблэх хамтарсан ажлын хэсгийн   бүрэлдэхүүн сумын иргэдтэй хийсэн хэлэлцүүлэг- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 25 ажил эрэмлэгдсэн.

-Малчдын хоршоодын зөвлөгөөн зохион байгуулах тухай хэлэлцүүлэг- Хэлэлцүүлэгт оролцсон малчид дүрэм мөрийн хөтөлбөрөөр уралдах нь зүйтэй гэж тохиролцоод дахин зөвлөгөөн зохион байгуулахаар боллоо.

-Өэүлэн сангийн мэдээлэл эрдэм шинжилгээний хурал

Өэүлэн үжин эх Онон мөрний Ульхан майхан хэмээх газар амьдарч байсан болхыг санал нэгтэйгээр батлав.

-Ажилтай орлоготой монгол хүн хөтөлбөрийн хүрээнд 2013 оны 05 дугаар сарын 25-нд “Төр, хувийн хэвшил ажил олгогчийн түншлэл форум” сэдэвт хэлэлцүүлгийг хөдөлмөр эрхлэлтийн холбоотой хамтран зохион байгуулав. Хэлэлцүүлэгт 50 бизнес эрхлэгч ажил олгогч оролцож тулгамдаж байгаа асуудал, түүнээс гарах арга замуудыг тодорхойлов.

90%

 

2

 

1.1.2. Төр засгийг иргэдэд нээлттэй тунгалаг болгох цогц арга хэмжээний хүрээнд “Иргэдтэй уулзах өдөрлөг”-ийн арга хэмжээг сум, багийн түвшинд улирал бүр зохион байгуулж ажиллана.

 

 

Нийгмийн ажилтан

“Иргэдтэй уулзах өдөрлөг”-ийг улиралд 2 удаа зохион байгуулахаар төлөвлөж, төлөвлөгөөний дагуу 1-6 багт тус бүр 5, нийт 30 удаа багийн Засаг даргын удирдамжийн дагуу зохион байгуулж нэг удаагын хуралд 40 доошгүй иргэд цуглан мэдээлэл хүргэж санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байна. “Иргэдтэй уулзах өдөрлөг”-ийг танхимын болон багуудын хуралтай хамтран зохион байгуулах хэлбэрээр хийж иргэдээс гарсан санал санаачилгыг дэмжин ажиллаж мэдээ тайланг цаг хугацаанд нь явуулж байна. Мөн   “Нээлттэй хаалганы өдөр” зарлан 70 гаруй иргэнд төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай хүргэх ажлыг зохион байгуулав.    

90%

 

3

1.1.3. “Иргэдээс гаргасан санал санаачлагыг шуурхай шийдвэрлэх үүднээс аймгийн Засаг даргын Тамгын газарт “Нээлттэй утас” ажиллуулна.

 

 

Нийгмийн ажилтан

“Иргэдээс гаргасан санал санаачлагыг шуурхай шийдвэрлэх үүднээс сумын Засаг даргын Тамгын газарт засаг даргын захирамж гарган нээлттэй утас болон иргэдээс санал хүсэлт хүлээн авах хайрцаг ажиллуулж байна. Одоогийн байдлаар 99465069 дугаарын утсанд ямар нэгэн гомдол, санал, мэдээлэл ирээгүй байна. Нээлттэй утас болон саналын хайрцаг ажиллуулах ач холбогдлыг иргэдэд сурталчилан ажиллаж байна.

70%

 

 

 

4

 

 

1.1.4. Цахим засаглал хөтөлбөрийн хүрээнд бүх сумдыг интернетэд холбох замаар сумдыг вэб хуудастай болгоно.

 

 

 

МТТХМэргэжилтэн

Тус сумын ЗДТГазар нь аймгийн ЗДТГазраас баталж өгсөн орон тоо бүтцийн дагуу ажиллаж байгаа бөгөөд аймгийн болон сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2013 оны үндсэн чиглэлд “Цахим хөтөлбөр”-ийн хүрээнд интернетэд холбож вэб хуудастай болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор төрийн байгууллагууд цахим шуудангаар төрийн мэдээ, мэдээлэл, албан бичгийг дамжуулах тухайн заалтуудын дагуу эдгээрийг хариуцсан ажилтан ажиллуулах шаардлагатай байсан учраас 2013 оны цалин фонддоо багтааж 2013 оны 01 дүгээр сараас эхлэн Мэдээлэл техник технологи, хариуцсан мэргэжилтэнтэй болсноор сумын бүх төсөвт албан байгууллага болон суманд болж байгаа үйл явдлын талаарх мэдээ мэдээллийг маш дэлгэрэнгүйгээр www.Bayanuul.mn сайтад өдөр тутам шинэлэг хэлбэрээр тавигдаж байна. 2013 оны 11 дүгээр сарын 22-ны байдлаар 153407 хүн зочилоод байна.

100%

5

1.1.5. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор төрийн байгууллагууд цахим шуудангаар төрийн мэдээ мэдээлэл, албан бичгийг дамжуулдаг болгоно.

Архив бичиг хэрэг

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор төрийн байгууллагын вэб мэйл ашиглан мэдээ тайлан холбогдох бичиг баримтыг хүргүүлж, хүлээн авч ажиллаж байна.

Одоогоор цахим хаягаар 19 бичиг хүлээн авч 12 бичиг хүргүүлээд байна.

100%

 

6

 

1.1.7. Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Шилдэг баг” шалгаруулна.

 

Багийн Засаг дарга нар

2013 онд тус сум нь Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Шилдэг баг” шалгаруулах болзолд 1 дүгээр баг буюу Заяат багийг шалгаруулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.       БИНХурал, багийн Засаг даргын ажлын алба хамтран сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд багийн төвийг шинээр барих санал оруулж 7х12 хэмжээтэй байшингийн модны зөвшөөрөл авч багийн иргэд өөрсдийн хүч бололцоог ашиглан 200 палк, хаалга цонх бэлтгэж, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7,5 сая төгрөгийн хөрөнгөөр багийн соёлын төвийг шинээр барьж ашиглалтанд оруулсан. Хуучин 4х5 хэмжээтэй дүнзэн байшинг нүүлгэн багийн ажлын албаны өрөө болгон тохижуулсан ба хайсан хашаа, машины зогсоол, морины уяа, жорлон, хогийн сав, галын булан зэргийг хийж тохижуулсан.   Мөн багийн төвийн дэргэд багийн эмчийн үзлэгийн байртай ба энэхүү байрандаа багийн эмч нь тогтсон хуваарийн дагуу иргэдэд үйлчилдэг. Жижиг дунд үйлдвэрлэлийнг хөгжүүлэх төслөөс   фермэрийг аж ахуй , модны үндсэн сав, гутал, мужаан, хүнсний ногоо, дайман хаалга үйлдвэрлэл гэсэн чиглэлүүдээр нийт 6 иргэн төслийн зээлд хамрагдаж   нутгийн иргэдийг ажлын байраар хангаж ажиллаж байна. Шилдэг баг болзолын дагуу тайланг хүргүүлсэн.

100%

7

1.1.12. Төрийн байгууллагуудын дотоод ажлын цагийг хүчингүй болгож, иргэдэд хөнгөн шуурхай, хүнд суртал чирэгдэлгүй үйлчлэх нөхцөл бололцоог хангана.

ЗДТГДарга

Иргэдэд хөнгөн шуурхай, хүнд суртал чирэгдэлгүй үйлчлэх нөхцөл бололцоог хангах зорилгоор дотоод ажлын цагийг байгууллагын хамт олны хурлаар хэлэлцэн хүчингүй болгосон бөгөөд Сумын ЗДТГазар нь цаг ашиглалтын менежментийг сайжруулах зорилгоор хурууны хээгээр цаг бүртгэдэг тоног төхөөрөмжийг 770,0 мян төгрөгөөр худалдан авсан. Сумын ЗДТГазрын ажилтан, албан хаагчид цаг бүртгэх төхөөрөмжөөр цаг тогтмол бүртгүүлж хэвшсэн бөгөөд сар бүрийн цагийн балансыг төхөөрөмжийн мэдээллийн дагуу гаргаж хянуулан ажиллаж байна. Цаашид сумын төсөвт албан газруудад хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Дотоод журамд заасны дагуу ажлын цаг өвлийн цагийн хувиарт шилжээд байна.

100%

1.3 Хуулийн хэрэгжилтийг хангах талаар

 

1.3.1 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр

 

 

 

8

1.3.1.2. Төрийн байгууллагуудыг иргэдэд хүнд сурталгүй төрийн үйлчилгээг үзүүлэх, “Иргэн таны төлөө” зорилтыг дэвшүүлж, иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, хариуг хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэж, ёс зүйг эрхэмлэн ажиллана.

 

Тамгын газрын дарга

ХШҮ3Мэргэжилтэн

Тус   сумын     Засаг даргын Тамгын газарт   тайлант хугацаанд иргэдээс нийт 176 өргөдөл ирүүлснийг бүртгэн авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэн хуулийн дагуу шийдвэрлэн ажиллаж байна.

Үүнд: Газар эзэмших, өмчлөх, асран хамгаалагч тогтоолгох, эцгийн нэр, нэр өөрчлүүлэх, нөхөрлөлийн гэрээ сунгуулах, бичиг баримтын зөрчил арилгуулах, ажилд орохыг хүссэн, хэрэглээний болон түлээний мод олгохыг, Соёлын төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай, тусламж дэмжлэг   хүссэн, ажилд орохыг хүссэн, бусад   зэрэг нийт ирүүлсэн байна. Эдгээр өргөдлийн мөрийн дагуу тодорхой ажлыг холбогдох мэрэгжилтнүүд тогтмол зохион байгуулж өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа иргэдэд тухай бүр мэдээлэн ажиллаж байна.

2013 оны 10 дугаар сарын 18ны өдөр Баян-Уул сумын Соёлын төвд өглөөний 09 цагаас 14 цагийн хооронд нээлттэй хаалганы өдрийг зарлан явууллаа. Нээлттэй хаалганы өдөрт нийт 70 гаруй иргэн хамрагдаж, ЕБС, ЗДТГ, ИТХ, Сум дундын хүн эмнэлэг, Цэцэрлэг, Цаг уур, Цагдаагийн тасаг зэрэг төрийн байгууллагын үйлчилгээг нэг дор хүргэж, иргэдийн санал гомдол хүлээн авч шийдвэрлэн ажиллаа.

Мөн ЗДТГ-ын нээлтэй утас болон санал хүсэлтийн хайрцаг журам Засаг даргын захирамжын дагуу журам батлан ажиллуулж байна.

100%

 

9

 

1.3.1.3. Төрийн байгууллагын ажилтан, албан хаагч бүр хүний эрхийн асуудлыг эрхэмлэн үйл ажиллагааныхаа гол зарчим болгон ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд тусган ажиллаж, хэрэгжилтийг хангана.  

 

Тамгын газрын дарга

ХШҮМэргэжилтэн

ЗДТГазрын нийт албан тушаалтан, ажилтнууд 2013 оны ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээг шинэчлэгдсэн маягт зааврын дагуу боловсруулан, хувийн хэргийн баяжилт хөдөлгөөнийг ажлын хэсгийг томилон хийлгэж төрийн захиргааны 14 ажилтантай үр дүнгийн гэрээ хийж, үйлчилгээний 9 ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулан бүх ажилтан, албан хаагчдад хүний эрхийн асуудлыг эрхэмлэн ажиллах талаар 7 хоног бүрийн шуурхай хуралдаанд гол зарчим болгон харилцан ярилцаж дор бүрнээ үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна. Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж 2014 оны 01 дүгээр сард үр дүнгийн хэрэгжилтийг хангалттай дүгнүүлсэн албан хаагчидад 7992000 төгрөгийн урамшуулал олгохоор төлөвлөөд байна.

 

100%

 

10

 

1.3.1.4. Гэмт хэрэг, зөрчлийн гаралт, илрүүлэлтийг өмнөх оны мөн үеийн түвшингээс бууруулж ажиллана.

 

Цагдаагийн тасаг

Гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд Цагдаагийн тасгийн шинэ машинтай болгож, Тасгийн бүрэлдэхүүнд замын Цагдаагийн ахмадыг суманд ажиллуулж байна.   2013 онд 845 иргэн, аж ахуйн нэгжид зөрчлийн дагуу 5.820.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэв. 2012 онд 20 гэмт хэрэг 2013 онд 20 гэмт хэрэг гарж өссөн үзүүлэлттэй байна. Гэмт хэрэг илрүүлэлтийн хувь энэ онд 86 байгаа нь өмнөх оныхоос 14 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

30%

 

11

1.3.1.5. Цахим аюулгүй байдлын эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор телекамер болон техник хангамжийг сайжруулж нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авна.

 

Тамгын газрын дарга

МТТХМэргэжилтэн

Цахим аюулгүй байдлын эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор тус сумын ЗДТГазар нь 4 ширхэг камерийг 1170,0 мян төгрөгөөр худалдан авч Тамгын газрын байрны гадна талд 2, дотор талд 2 ширхэгийг тус бүр байрлуулан байгууллагын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

90%

 

 

 

12

 

 

1.3.1.6. Малын хулгайтай тэмцэх ажлын хүрээнд айл, өрх, баг, сум, аймгийн түвшинд байнгын ажиллагаатай цахим сүлжээ, лавлах утас ажиллуулан, мэдээллийн урамшууллыг бий болгон ажиллана.

 

 

 

Цагдаагийн тасаг

БЗДарга нар

Малын хулгайтай тэмцэх урьдчилан сэргийлэх санг шинэчлэн байгуулж 2013 оны 11 сарын байдлаар нийт 2,800,0 мян төгрөгийг төвлөрүүлсэн байна.

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2013 оны 5-р сарын 24-ны өдөр ГХУССЗөвлөл, Цагдаагийн тасагтай хамтран ард иргэддээ хандаж уриалга гарган 6 дугаар сарын багийн иргэдийн нийтийн хурлаар танилцуулан малчин өрх бүрт хүргэж ажиллав.

Сумын мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нэгдсэн хэлэлцүүлгийг сумын 6 багийн малчид, иргэдийг оролцуулан 2013 оны 9-р сарын 18-ны өдөр зохион байгуулав. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор багийн засаг дарга нараас малчин өрх бүрийн малын им, тамганы судалгааг гаргуулан ажиллаж байна

Сумын цагдаагийн тасгаас “Бяруу”, “Ченж”, “Хамгаалах малгай- хамгаалах бүс” нэгдсэн арга хэмжээнүүдийг ГХУСЗ-ийн даргаар удирдамж гаргуулан хэрэгжүүлэн ажиллав.

Мал хамгаалах малчдын бүлэг 2, малчдын хоршоо 2 тус тус зохион байгуулагдан ажиллаж байна.

70%

 

1.4. Батлан хамгаалах, гамшгаас хамгаалах талаар

 

 

13

1.4.1. Зүүн бүсийн аймгуудын сумдын Тамгын газрын дарга нарын цэрэг стратегийн бэлтгэл сургалтыг зохион байгуулна.

 

Тамгын газрын дарга

Батлан хамгаалах салбарын талаарх бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулахад Сумдын засаг даргын Тамгын газрын дарга нарт мэдлэг, дадлага олгох, дэмжлэг үзүүлэх зорилготойгоор Зүүн аймгуудын сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарын “Батлан хамгаалах бодлого-Бидний оролцоо”-сэдэвт цэргийн бэлтгэл сургалт 2013 оны 08 дугаар сарын 14-20-ны өдрүүдэд Халхгол суманд зохион байгуулагдаж тус сумын ЗДТГ дарга   Б.Чимгээ Сум орон нутагт цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг зохион байгуулж явуулах нь сэдвээр лекц уншиж амжилттай оролцлоо.

100%

 

14

1.4.2. Сумдын Засаг дарга нарын цэрэг стратегийн бэлтгэл сургалтыг зохион байгуулна.

Засаг дарга

Тамгын газрын дарга

 

Аймгаас зохион байгуулж хийгдээгүй

-

 

15

1.4.3. Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, Батлан хамгаалах газрын даргын нэрэмжит үзлэгийг сумдад зохион байгуулна.

 

Тамгын газрын дарга

Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран ажиллаж байгаа ба энэ ажлын хүрээнд   цэргийн 1 дүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн 15 иргэнд байлдааны буу зэвсгийн засварлах талаар 15 хоногийн сургалтыг ХЦ-ийн 0275-р ангитай хамтран зохион байгууллаа. Сургалтын үеэр батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар үзлэг шалгалтыг хийж сумын ЗДТГ-ын нууцын хадгалалт, хамгаалалт, цэрэг, дайчилгааны бэлэн байдал бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь үзэж шалгалаа.

100%

16

1.4.4. Сумдад Онцгой байдлын чиглэлээр “Команд штабын дадлага сургууль”, “Иж бүрэн дадлага сургууль”-ийг тус бүр 1 суманд хийнэ.

Тамгын газрын дарга

УБ хотын ОБЕГазрын гамшгийн эрсдлийг үнэлэх тасгийн дарга хурандаа Баяржаргал болон аймгийн ОБХ-ийн орлогч дарга хошууч Г. Нармандах нарын бүрэлдхүүнтэй ажлын хэсэг ирж 2013 оны 11 дүгээр сарын 18,19-ны өдрүүдэд ирж Дорнод аймгийн Баян-Уул сумын гамшгийн бэлэн байдал, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны төлөвлөгөөг улсын хэмжээний жишиг төлөвлөгөө болгон боловсруулах зорилгоор сумын ОБКомисс, Мэргэжлийн ангийн удирдах бүрэлдхүүнд 2 өдрийн сургалт явууллаа. Энэ үеэр сумын Гамшгаас хамгаалах Мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг сирена дохио дуугарган иргэдийг цуглуулж шалгалаа.  

100%

 

 

17

1.4.5. Аймгийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлын үзлэгийг 14 суманд зохион байгуулна.

 

Тамгын газрын дарга

Жил бүр сумын гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгон баталгаажуулан ажиллаж байгаа бөгөөд аймгийн Засаг даргын нэрэмжит Гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлын үзлэгийг тус суманд 5-р сард аймгийн ОБХ-ийн орлогч дарга хошууч Г.Нармандахаар ахлуулсан ажлын хэсэг ирж сумын гамшгаас хамгаалах Мэргэжлийн ангийн удирдлага болон мэргэжлийн ангийн бие бүрэлдхүүн, техник хэрэгсэл, багаж зэвсэглэмжийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж үзсэн . Тус сумын ОБКомисс, Мэргэжлийн ангийн удирдлагын бүрэлдхүүн хагас жил тутам 1 удаа мэргэжлийн ангийн аврах бүлгийн гишүүдэд, улирал тутам удирдлагын бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулан бэлэн байдлыг шалгаж үзэн гамшгаас хамгаалах чадавхийг дээшлүүлэх ажил зохион байгуулж байна

100%

 

 

 

18

1.4.6. ОХУ-ын Чита мужийн ОБУГ-тай хамтран хил орчмын ой, хээрийн түймрийн үед улсын хилийг хялбаршуулсан аргаар нэвтэрч түймрийг унтраах хамтарсан дадлага сургууль зохион байгуулна.

 

Тамгын газрын дарга

Улсын   хил дагуу гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор   БОНХЯам, Хил хамгаалах газрын санхүүжилтээр Онон голоос баруун тийш 10 метрийн өргөнтэй харлуулах зурвасыг татаад байна. Түймрийн үед улсын хилийг   хялбаршуулсан аргаар нэвтрэх эрхтэй   20 иргэний нэрсийн жагсаалт болон регистрийн дугаар бүхий жагсаалтыг ХЦ-ийн 0275-р ангийн захиргаанд хүргүүлсэн   . Энэ хавар, намрын байдлаар   түймрийн гамшиг гараагүй тайван байдалтай байна. Уг дадлага сургуулилтийг Баяндун суманд зохион байгуулсан болно.

100%

 

19

1.4.7. Гамшиг ослын үед ажиллах бэлэн байдлыг сайжруулахад зориулж аврах ажиллагааныбагаж, хэрэгсэл, техникийн нөхөн хангалт хийнэ.

Тамгын газрын дарга

Гамшгийн хор уршгийг арилгах, аврах зориулалттай тусгай багаж, тоног төхөөрмж, техник хэрэгслийн хангамжийг сайжруулах зорилгоор ОНХСанд 30.0 сая төгрөгийг объектын гал унтраах бага оврын автомашин машин авах, бусад гамшгаас хамгаалах болон түймрийн багаж хэрэгсэл худалдан авахаар тусгаж, 3 тн-ийн багтаамжтай ус шүрших, сорох тусгай тоноглолтой усны машин 18,0 сая төгрөгөөр, 7,3 сая төгрөгөөр мэргэжлийн ангийн бие бүрэлдхүүнд иж бүрэн хээрийн хувцас, аранзаар хангаад байна. Мөн Гал импекс ХХК-иас 1,9 төгрөгийн гал түймэртэй тэмцэх багаж хэрэгсэл , мэргэжлийн ангид заавал байх шаардлагатай техник хэрэгслийг худалдан аваад байна. ОБХэлтсээс галын байцаагч 5 хоног ажиллах хугацаандаа шуурхай группын хүн хүч, техник хэрэгсэл, түймэр унтраах багаж зэвсэглэмжийн бэлэн байдлыг хангуулан аж ахуйн нэгж, байгууллагуудын галын самбар, гал унтраах багаж хэрэгсэл, галын хор зэрэг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалган зөрчил арилгах хугацаатай үүрэг даалгавар өгсний дагуу   заагдсан ажлуудыг хийж гүйцэтгэлээ.   Үлээгч аппаратанд свеча 8, уяа 8 бүгд 28.0 мян. төгрөгийн запас авч 5 аппаратыг засварлан ажилд оруулж, бензин 75 литр, масло 4 литрийг нөөцлөн хадгалсан. Мөн аймгийн ЗДТГ-аас олгосон 18 ш үлээгч аппаратыг татаж авсан.

100%

2.2. Үйлдвэр, барилга хот байгуулалт, дэд бүтцийн талаар

 

20

2.2.1. Хөдөөгийн сумдад тавигдсан шилэн кабелийг ашиглан харилцаа холбоог чанартай болгож, интернетийн үйлчилгээг үзүүлнэ.

 

МТМэргэжилтэн

Сумын төсөв байгууллагууд буюу ЗДТГ, Сум дундын хүн эмнэлэг, ЕБС-ийг, Цагдаагийн тасаг зэргийг шилэн кабелд холбоод байна. Сумын Холбооны салбарт 5 компьютер бүхий интернэт кафе тогтмол ажиллаж иргэдэд интернэтийн үйлчилгээ үзүүлж байна.

 

100%

 

 

21

 

 

 

2.2.2. Сумдын шуудан, зорчигч тээврийн үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, батлагдсан хуваарийн дагуу тогтмол явуулна.

 

 

Шууданч

Сумын хэмжээнд Улаанбаатар-Баян-Уулын чиглэлд 7 хоногт хоёр удаа зорчигч тээврийн машин тогтмол явдаг бөгөөд иргэд сэтгэл хангалуун үйлчлүүлдэг. Дорнод-Баян-Уулын чиглэлд хувиараа хөдөлмөр эрхлэгч жолооч нар зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд зорчигчдын дүүргэлтээс хамаарч долоо хоногын бүх өдрүүдэд тээвэрлэж байна. 2013 онд шинээр тээврийн биржтэй болсон нь өмнөх оныхоос үйлчилгээний хувьд илт сайжирсан. Шуудан   хүргэлтийн үйлчилгээг тус сумын шуудан холбооны ажилтан хувиараа зорчигч тээвэрлэдэг жолооч нартай тохиролцон шуудан хүргэлтийн үйлчилгээг тогтмол хүргэж байна.

100%

 

ГУРАВ. ИРГЭНД ХҮРТЭЭМЖТЭЙ НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭНД

 

3.1. Эрүүл иргэн эх орны баялагийн талаар

 

 

22

3.1.3. Хүн, мал, амьтны халдварт өвчнөөс сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах, тархалтыг бууруулахад зориулсан салбар дундын нөөцийг бүрдүүлнэ.

 

МЭҮТасаг

Сумын нийт малчин өрхүүдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор малчдын зөвөлгөөн болон багуудын хурал, бусад олон нийтийг хамарсан хурал цуглааны үеэр хүн мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг тогтмол өгч ажилладаг бөгөөд ЗТДГазрын гамшгаас хамгаалах санд Хүн, мал, амьтны халдварт өвчнөөс сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах, тархалтыг бууруулахад зориулсан салбар дундын нөөцийг бүрдүүлэх зорилгоор 500 мянган төгрөг төсөвлөсний дагуу нохой устгалд зарцуулан ажиллаж байна.

Мөн МЭҮТасгийн нөөцөд 600кг хлорын шохой, 20кг порметины иод, хөдөлмөр хамгааллын хувцас 20 ширхэг, тариур зүү зэрэг ариутгал халдваргүйтгэлийн хэрэгсэлийн нөөц бүрдүүлэн ажиллаж байна.

100%

3.4. Халамжаас хамгаалалд, хамгааллаас хөдөлмөрт бодлогын талаар

 

 

23

3.4.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай, Мэргэжлийн боловсролын тухай хууль тогтоомжийн хүрээнд орон нутгийн хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэрлэл, мэргэжлийн боловсрол, сургалттай холбоотой үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулан цаашид ажиллах чиглэлийг тодорхойлж, иргэдээ ажилтай, орлоготой болгох үйл ажиллагааг өргөжүүлж үр дүнг эрс дээшлүүлнэ.

 

 

 

Д.Энхтунгалаг

 

Мэргэжлийн боловсрол сургалтын бизнес инкобаторт 3 иргэн хамрагдаж мэдлэгээ дээшлүүлэн үйл ажиллагаа үйлдвэрлэлээ амжилтай хэрэгжүүлж байна. Үйлчилгээний хөдөлмөрийн хэлтсээс ажилтанд зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, галч, сантехникийн сургалтанд төсөвт байгууллагын Сургууль, Цэцэрлэг, Хүн эмнэлэг, ЗДТГазрын 4 галч 14 хоногийн сургалтанд     хамрагдав.

2012 онд 7 хүн байнгын, 595 хүн түр ажлын байраар хангагдсан бөгөөд 2013 онд байнгын ажлын байраар хангагдсан иргэд өмнөх оныхтой харьцуулахад 5 дахин өссөн үзүүлэлттэй гарж байна.              

 

90%

 

 

 

24

 

3.4.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ажилтай орлоготой Монгол хүн” зорилтыг орон нутагт хэрэгжүүлж, иргэдийг ажлын байраар хангах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн эргэлтэд тулгуурласан мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ажиллах хүчний зохистой нөөцийг бий болгох замаар 1200 иргэнийг түр болон байнгын ажлын байранд зуучилна.

 

 

 

Д.Энхтунгалаг

   Ажилтай орлоготой монгол хүн хөтөлбөрийн хүрээнд 2013 оны 05 дугаар сарын 25-нд   “Төр, хувийн хэвшил ажил олгогчийн түншлэл форум” сэдэвт хэлэлцүүлгийг хөдөлмөр эрхлэлттэй холбоотой иргэдтэй хамтран зохион байгуулав. Хэлэлцүүлэгт 50 бизнес эрхлэгч ажил олгогч оролцож тулгамдаж байгаа асуудал, түүнээс гарах арга замуудыг тодорхойлов.

Хөдөлмөрийн эдийн засгийн идэвхитэй бодлого хэрэгжүүлж, 34 иргэнийг байнгын ажлын байраар хангасан. Үүнд: ЖДҮ чиглэлээр 26 иргэн, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 5 иргэн, Эзэнтэй монгол хөтөлбөр эко морин эргүүл 3 иргэн байнгын ажлын байраар ханган ажиллаж байна.

519 иргэнийг түр ажлын байраар хангагдсан.Үүнд: 250 иргэн төмс, хүнсний ногоо тариалсан, ЖДҮ чиглэлээр 9 иргэн түр ажлын байраар, Хүнсний ногоо төслөөр 18 иргэн, эзэнтэй монгол хөтөлбөрөөр ойжуулалтанд 158 иргэн, ойн цэвэрлэгээ 30 иргэн, ажлын гараа төслөөр 15, сумын залуус төслөөр 4, Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт 8 иргэн хамрагдаж ажлын байраар хангагдсан. Майдрын буудай ХХК 26 иргэнийг улиралын чанартай ажлын байраар хангасан.

 

90%

 

 

25

 

3.4.3. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуучууд, эмэгтэйчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулахад хамтран ажиллах.

 

 

Нийгмийн халамж

Хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн иргэдийн судалгааг багийн засаг дарга нараар гаргуулан халамжийн ажилтан дээр нэгдсэн судалгааг байршуулж , халамжийн хуулийн дагуу байнгын асаргааны үйлчилгээнд хамрагдах   2 иргэний материалыг авч тэтгэмжинд хамрууллаа.

Одоогоор Хүн эмнэлэгт 1, Ерөнхий боловсролын сургуульд 3, цэцэрлэгт 1, Хилийн цэргийн ангид 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулж байна.

     Мөн Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуучууд, эмэгтэйчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах ажлын чиглэлээр 112 өрхийн 332 иргэн, 287 хүүхэдэд Хүнс тэжээлийн нэмэгдэлийг 2 сард нэг удаа олгох журмаар явагдаж байна.

Нийгмийн халамжийн шинэчлэгдэн батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настныг хэрхэн асрах, хамгаалах талаар асран хамгаалагч нарт нь тусгайлан сургалт зохион байгуулж заавар зөвлөмж өгсөн. Сургуулийн төгсөх ангийн хүүхдүүд хариу нэхээгүй тус арга хэмжээг зохион байгуулж сумын төвийн өндөр настнуудад тусламж хүргэн хамтран ажиллаа.

Дорнод аймгийн зүүн бүсийн ахмадын сувилалд нийт 27 ахмадыг хамруулсан. Улаанбаатар хотын рашаан сувилалд 13 иргэнийг хамруулж эрхийн бичгийн хөнгөлөлтийг олгоод байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран хамгаалж байгаа иргэн хүүхдийг сувилалд хамруулсан тохиолдолд амрах эрхийн бичгийн хөнгөлөлтийг бүтэн олгоно гэх журмын дагуу нэг иргэнд амрах эрхийн бичгийн хөнгөлөлтийг олгосон.

 

100%

Дөрөв. Шинэ хөдөө аж ахуйн хөгжлийн талаар

 

 

26

4.1.17. Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, сумдад зах зээлийн хэрэгцээтэй нийцүүлэн төрөл бүрийн оёдлын үйлдвэрлэл бий болгохыг дэмжинэ.

 

 

Нийгмийн халамж

Сумын Ахуй үйлчилгээний төвд Хувиараа хөдөлмөр эрхлэгч 2 иргэн Сум хөгжүүлэх сангийн зээлийн дэмжлэгээр оёдлын цех, гутал засвар арьсан гутал хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр тус тус нэг цех тогмол ажиллаж байна. Мөн Орчны бүсийн зөвлөлөөс дэмжигдэн зээлд хамрагдсан “Цагаан алт” болон “Уран гар” эмэгтэйчүүдийн бүлэглэлүүд эсгий урлал, хувцас захиалга оёдлын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрээс гадна хувиараа хувцас захиалга, үндэсний дээл хувцас урладаг иргэдийг дэмжин ажиллаж байна.

 

100%

27

4.1.12. Бэлчээрийг зохистой ашиглах, нийт бэлчээрийн 10-аас доошгүй хувийг сумын отрын бүс нутаг, нөөц бэлчээр болгон хамгаалалтад авч, цаг хүндэрсэн үед ашиглана.

МЭҮТ

Бэлчээрийн менежментийг сайжруулах зорилгоор   сумын Улз дагуух Урт, Заяат багийн бэлчээрийг сумын төвөөс 15 км бэлчээрийг зуны хугацаанд чөлөөлөх тухай сумын Засаг даргын захирамж гаран жил бүр чөлөөлдөг. Бэлчээрийн даац хэтрээгүй. Чөлөөлөгдсөн бэлчээр болон сумын хэмжээнд тогтоогдсон отрын бүс нутгийг   нөөц бэлчээр болгон хамгаалалтад авч, цаг хүндэрсэн үед ашиглахаар төлөвлөөд байна.

 

100%

 

28

4.1.18. Хуучин барилгыг шинэчлэн засварлах замаар сумдад ахуй үйлчилгээний төв байгуулна.

 

Нийгмийн халамж

Сумын Цагдаагын хуучин байрыг Орон нутгийн хөгжлийн сангаас 5 сая төгрөг гарган засварлаж “Иргэний хөгжлийг дэмжих төв” болгон ажиллуулж байна. Байранд   одоогоор “Залуучуудын холбоо”, “Эрүүл идэвхитэй амьдарлын клуб”, “Тоонотын арвин хур” зэрэг нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн улсын төсвийн 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвийн ахуй үйлчилгээний барилгыг өргөтгөн засварлаад байгаа ба шинээр 2 өрөө нэмэгдэж ахуй үйлчилгээний зориулалтаар ажиллах иргэдийн өрөгдлийг аваад байна.

 

100%

Тав. Байгаль орчин ногоон хөгжлийн бодлогын талаар

 

 

29

5.1.1. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээр эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг чанартай хийлгэж актаар хүлээн авах ажлыг үргэлжүүлэн гүйцэтгэнэ.

 

 

БОХУБайцаагч

     Алт ашиглалтын МҮ-016658 лицензтэй “Болор шүр” ХХК Хужирт-д 2013 онд ашиглалтын өмнөх хяналтын өрөмдлөгийн ажлын төлөвлөгөө, байгаль хамгаалах төлөвлөгөөг батлуулж барьцааны хөрөнгөд 200.0 мян. төгрөг тусгай дансанд тушааж, цохилтот өрөм 8 газар хийж талбайгаа хүлээлгэн өгсөн. “Утаат залаа” ХХК 5 сард “Болор шүр” ХХК-ний хувьцааг 100 хувь худалдан авч байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгүүлэхээр Засаг даргын тодорхойлолт авсан.

         “Хар мөрөн Монгол” ХХК 9463Х   тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд орших “Эрдэнэ толгой”-н төмөр холимог-металлын ордод 2007-2012 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгээр тайлан бичиж, нөөцийг тогтоож АМГ-ын ЭБМЗөвлөлийн хурлаар баталуулан улсын нөөцийн бүртгэлд хүлээн авсан. Уг компани төсөл хэрэгжих талбайн байгаль орчны төлөв байдлын судалгааны ажлыг “Экомон” ХХК-иар гэрээлэн гүйцэтгүүлсэн. Тус ордын байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгүүлэхээр Засаг даргын тодорхойлолт авсан.

           Хайгуулын 15556Х тоот тусгай зөвшөөрөлтэй “Рил майк”   ХХК-ний 2013 оны байгаль хамгаалах төлөвлөгөө батлуулж барьцааны хөрөнгө 200.0 мян.төг тусгай дансанд тушаасан.

Хайгуулын 13720Х тоот тусгай зөвшөөрөлтэй “Эрчим импекс” ХХК 2012 оны хайгуулын ажлын тайланг өгч, 2013 оны байгал орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулж тусгай дансанд 500.0 мян.төг байршуулсан. Газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй байгаа. Нөхөн сэргээлтийн барьцаа мөнгө авах замаар нөхөн сэргээлтийн ажил хуулийн дагуу явагдаж байна.

 

100%

 

30

5.1.8. Баян-Уул суманд 200 га талбайд ойжуулалтын ажил хийнэ.

Сум дундын Ойн анги

   Нөхөрлөл, аж ахуй нэгж байгууллагууд өөрийн хөрөнгөөр 49.2 га-д, Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 134,1 га-д, Улсын төсвийн хөрөнгөөр 320 га-д нийт 503.3 га-д ойжуулалтын ажлыг хийгээд байна.

100%

 

 

31

5.1.12. Цөлжилтийн хяналт шинжилгээний чиглэлээр хөрсний чанарын анхан шатны үзүүлэлтийг тодорхойлоно.

 

Цаг уур

 

2013 оны 8 дугаар сарын 7-17ны хооронд зуны ургамлын бэлчээрийн тандалтыг ажиглалт, төлөв байдлын ажиглалтуудыг хийлээ.

 

100%

Улсын төсвөөр хэрэгжүүлэх үндсэн чиглэлийн заалт

 

3.2. Чанартай боловсрол, чадварлаг иргэний төлөвшлийн талаар

 

 

32

 

2.2.16. Баян-Уул суманд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүлнэ.

 

Сургууль

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус суманд Сүхжин ХХК 640 хүүхдийн суудалтай, хүүхдийн сурах орчин стандарт шаардлага хангасан, спорт заалтай сургуулийн барилгын ажлыг 2012 онд эхлүүлсэн бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын байдлаар суурийн ажил 100 хувь хийгдэж дууссан, 3 давхарын багана тавих ажил хийгдэж дууссан. 2014 он багтаан ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байна.

 

100%

3.3. Соёл, спорт, аялал жуулчлалын талаар

 

 

33

2.2.26. Баян-Уул суманд “Хархираагийн соёл, түүхийн төв” барилгын ажлыг эхлүүлнэ.

 

ЗДОрлогч

ТСТөлөөлөгч

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хархираагийн соёл, түүхийн төвийн барилгын ажлын тендер зарлагдаад суурийн ажил хийгдэж гүйцэтгэлийн шатанд явж байна. /50 сая төгрөгийн/

 

100%

 

Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2013 оны үндсэн чиглэлийн зорилтуудаас суманд хамааралтай 33 заалтыг хяналтандаа авч хэрэгжүүлж байна. Үүнээс 100 хувийн биелэлттэй 22 заалт, 90 хувийн биелэлттэй 7 заалт, 70 хувийн биелэлттэй 2 заалт, хэрэгжилт удаашралтай 2, Дундаж биелэлт 90 хувьтай байна.

Сэтгэгдэл нэмэх

Security code
Refresh

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...