Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

Баян-Уул сумын 2012 оны жилийн эцсийн хүн ам, малын тоо

Тум сумын нутаг дэвсгэрийн “Мал тэжээвэр амьтан, хашаа худгийн тооллого болон, өрх, хүн амын шинэчилсэн бүртгэл хөтлөх тухай” аймгийн Засаг даргын 2013 оны А/318 тоот захирамжийг үндэслэн сумын Засаг даргын 12-р сарын 4–ны өдрийн 191 тоот захирамж гарч 15 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комисс , 40 хүний бүрэлдэхүүнтэй 6 ажлын хэсэгт 7 машин томилогдож хуулийн хугацаанд тооллогын ажлыг зохион байгуулж дуусжээ.

      Аймгийн Засаг даргын 2013 оны А/318 тоот захирамжийн хэрэгжилтыг шалгах,тооллогын ажилд туслалцаа үзүүлэх , зөрчил дутагдалыг арилгуулах ажлаар аймгийн тооллогын комиссийн гишүүн аймгийн хөгжлийн бодлогын хэлтэсийн мэргэжилтэн Түмэндэмбэрэл тус суманд 2013 оны 12-р сарын 12-нээс 14 хүртлэх хугацаанд 2 хоног ажиллаа.Хяналтын тооллогоор нийт 30 гаруй малчин айл өрхөөр орж хяналтын тооллого хийсэн бөгөөд ямар нэг зөрчил дутагдал гараагүй байна.

Тооллогын ажлын зардалд 2013 оны Засаг даргын нөөцийн санд 1500,0 мян төгрөг тусган сумын ИТХ-аараа батлуулсан бөгөөд шатахуунд 627,5 мян төгрөг, хяналтын тооллогод 60,0 мян төгрөг, тооллогын ажлын хэсэгт орж ажилласан 6 багийн ажилгүй 13 иргэнд ажлын хөлсөнд 812,5 мян төгрөг зарцуулсан. Сумын тооллогын комиссоос орлогч даргаар ахлуулсан 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 1 машинтай явж 1,2,3,6 -р багийн 17 малчин айл өрхийн 3649 малд хяналтын тооллого хийсэн. Хяналтын тооллогоор явахад 1 айлд тооллогын тасалбар үлдээгээгүй байсан бөгөөд өөр ямар нэг зөрчил гараагүй байна.

    Малтай болон малчин өрхийн 589 мал тооллогын картыг цахим хуудас буюу интернетед шивж оруулан нэгтгэж хавсралтуудын хамт 2013 оны 12-р сарын 30 нд статистикийн хэлтэст тушаалаа.

       2012 онд нийт 68292 толгой мал тоологдож байсан бол 2013 онд 73321 толгой мал тоологдож өмнөх оноос 7,4 хувь буюу 5029 толгой малаар нэмэгдэж үүнээс тэмээ 178, адуу 8343, үхэр 11781, хонь 31047, ямаа 21972 мал   тоологдсон байна. Үүнээс тэмээ 214 тоологдож байсан бол 2013 онд 36 –аар хорогдож бусад нь 4,4-11,5 хувиар тус тус өссөн үзүүллтэй гарсан байна.

     Нийт 589 малтай буюу малчин өрхийн 2211 хүн ам тоологдож үүнээс малчин өрх 397 малтай өрх 192 , үүнээс мал дээрээ байгаа малчдын тоо 720 байна

       Тэжээвэр амьтадаас 21 өрхийн 107 гахай ,15 өрхийн,  237 тахиа тоологдсон байна

Хадлан 7225 тонн авсан байна.

500-аас дээш малтай өрх өмнөх онд 25 байсан бол 31 болж 6 малчин өрхөөр нэмэгдсэн байна. Үүнээс 1000-аас дээш малтай 7 малчин өрх тоологдсон байна.

       Хүн амын хувьд 1425 өрхийн 4475 хүн ам тоологдож хүн амын шинэчилсэн бүртгэлийн программд шивж оруулан аймгийн статистикийн хэлтэст хүлээлгэж өгчээ.

       2013 онд ашиглалтанд 22 орон сууц шинээр ашиглалтанд орсон байна.

Сэтгэгдэл нэмэх

Security code
Refresh

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...