Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

Төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэжлийн шалгалт энэ сарын 21-нд болно.

ДОРНОД АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг тус аймагт цахимаар авах тул бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанаас өрсөлдөж байгаа ажлын байрандаа хэдэн иргэн бүртгүүлсэн, шалгалтаар бүртгүүлсэн иргэд ямар үнэлгээ авсан, оноогоороо хэддүгээр байранд жагсаж байгаа зэрэг мэдээллийг авах боломжтой болсон гэдгийг анхаарна уу.

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

  • Дорнод аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.
  • “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

  • Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг байнгын оршин суугаа нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу бүртгэнэ. /Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25.1, 26.4/
  • Тус аймгийн нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг  сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2013 оны 11 дүгээр сарын 18, 19-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.
  • Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 6.000 /Зургаан мянган/ төгрөг байна.

Гурав. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

  • Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
  • Шалгалтын үйлчилгээний төлбөр

Дөрөв. Шалгалтын хуваарь

  • 2013 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр шалгалтыг доорхи байдлаар зохион байгуулна.
  1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт
  2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/
  3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/
  • Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”-тай танилцаж, авна уу.
  • Шалгалт авах газар, хуваарийг бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааруулан 2013 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 16.00 цагт Засаг даргын Тамгын газар дээр мэдээлнэ.
  • Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Тав. Мэдээлэл лавлагаа

  • Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар тус аймгийн ЗДТГ-ын 70583437 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.

Шалгалт өгөх иргэдийн анхааралд:

  • 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдөр болон түүнээс хойш төрсөн иргэн хуульд заасан цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлээгүй бол төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад оруулахгүй.
  • Мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн иргэн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тухайн мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилалаас дээшхи ангилалын албан тушаалд, тухайлбал, туслах түшмэлийн албан тушаалд шалгалт өгсөн иргэн дэс түшмэлийн ангиллын албан тушаалд томилогдох боломжгүй болохыг анхаарна уу.
  • “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт зааснаар хэрэв нөөцийн жагсаалтад бүртгэгдэж нэр дэвшсэн иргэн өрсөлдсөн ажлын байранд томилогдон ажиллахаас татгалзсан эсхүл “Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай” Төрийн албаны зөвлөлийн шийдвэр тус зөвлөлийн цахим хуудсанд тавигдсанаас хойш 1 сарын дотор тухайн албан тушаалд томилогдохоор биеэр очоогүй, эсхүл өрсөлдсөн ажлын байранд томилогдохоос татгалзсан тухай бичгээр мэдэгдээгүй бол уг иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдсанд тооцно. Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл, аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл онооны дарааллыг баримтлан дараагийн иргэний нэрийг дэвшүүлнэ.

Мэргэшлийн шалгалтад орох иргэдийн уншиж судлах эрхзүйн баримт бичиг

  • Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын Төв комиссоос бэлтгэсэн “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилгын хураамж” Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд зарагдаж байгаа бөгөөд мэргэшлийн шалгалтад орох иргэд дараах жагсаалтад байгаа хууль, журмаас бэлдэнэ үү.
  1. Монгол Улсын Үндсэн хууль,
  2. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль,
  3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль,
  4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль,
  5. Төрийн албаны тухай хууль,
  6. Төрийн албан ёсны хэлний тухай хууль,
  7. Төрийн нууцын тухай хууль,
  8. Авлигын эсрэг хууль,
  9. Төрийн хяналт шалгалтын тухай хууль,
  10. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль,
  11. Хөдөлмөрийн тухай хууль,
  12. Захиргааны хариуцлагын тухай хууль,
  13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль,
  14. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл,  гомдлыг шийдвэрлэх тухай хууль,
  15. Байгууллагын нууцын тухай
  16. Татварын ерөнхий хууль,
  17. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль,
  18. Нийгмийн даатгалын тухай хууль,
  19. Нийгмийн халамжийн тухай хууль,
  20. Хувь хүний нууцын тухай
  21. Байгаль орчныг хамгаалах тухай хууль,
  22. Боловсролын тухай хууль,
  23. Архивын тухай хууль,
  24. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал,
  25. Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль
  26. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай
  27. Төсвийн тухай хууль
  28. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль.
  29. Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тухай
  30. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм
БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН САНАМЖ

Та энэхүү санамжийг уншсаны дараа шалгалтын зар, төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо болон ажлын байранд тавигдах шаардлагатай танилцана уу.

1. Энэхүү Туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн иргэн Дэс түшмэлийн ангиллын албан тушаалд томилогдох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн Туслах түшмэлийн ангиллын албан тушаалд томилогдох боломжтой гэдгийг анхаарна уу. / “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 3 дахь заалт/
Учир нь, Туслах түшмэлийн ангиллын албан тушаалд зориулсан Төрийн албаны мэргэшлийн шалгалтын “Сорилын шалгалт” болон “Ярилцлагын шалгалт” нь Дэс түшмэлийн ангиллын албан тушаалын сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалттай харьцуулахад хөнгөн байдаг.

Туслах түшмэлийн ангиллын албан тушаалд дараахь албан тушаал хамаарна.

  1. Хорооны нийгмийн ажилтан
  2. Хорооны бүртгэл мэдээлэл, зохион байгуулалтын асуудал хариуцсан ажилтан
  3. Сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн
  4. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтан
  5. Сумын газрын даамал
  6. Сумын нийгмийн ажилтан
  7. Байгаль хамгаалагч
  8. Багийн нийгмийн ажилтан, зохион байгуулагч

2. Туслах түшмэлийн ангиллын албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаалын хамгийн анхан шатны зэрэглэлийн албан тушаал байдаг тул Төрийн албаны зөвлөлөөс туслах түшмэлийн ангиллын албан тушаалуудад ажилласан жилийн шаардлага тавихгүй байхаар шийдвэрлэсэн.

  • Өөрөөр хэлбэл дөнгөж сургууль төгссөн иргэд болон улсад ажилласан туршлага байхгүй иргэд туслах түшмэлийн ангиллын албан тушаалын сул орон тоонд ажилласан туршлага харгалзахгүйгээр өрсөлдөх боломж нь нээлттэй болсон.

3. Мэргэжлийн шаардлага”- их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Эрх зүйч, Нийгмийн ажилтан гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

4. Дээрх зүйлүүдийг тодруулж жишээ нь дээр тайлбарлая.

  • Та зард тавигдсан сумын Засаг даргын Тамгын газрын “Иргэний бүртгэл хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байранд тавигдсан ”Мэргэжлийн шаардлага”-ыг хангаад бүртгүүлж, төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн гэж бодье.
  • Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцээд, өрсөлдсөн /бүртгүүлсэн/ ажлын байрандаа хамгийн өндөр оноо авбал тухайн ажлын байрандаа томилогдох болно. /Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалт/
  • Хэрэв та өрсөлдсөн ажлын байранд томилогдон ажиллахаас татгалзвал Төрийн албаны зөвлөл таны нэрийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасах тухай шийдвэр гаргаж, онооны дарааллыг баримтлан дараагийн иргэний нэрийг дэвшүүлнэ. Дараагийн иргэн татгалзвал мөн адил төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдана. /“Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэг/
  • Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч 60 ба түүнээс дээш оноо авсан боловч өрсөлдсөн /бүртгүүлсэн/ ажлын байрандаа хамгийн өндөр оноо авч чадаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад 2 жилийн хугацаанд бүртгэлтэй байна.
  • Энэ тохиолдолд та тухайн сумын болон бусад сумын ЗДТГ-ын “Мэргэжилтэн”-ий сул орон тоо гарсан тохиолдолд Салбар зөвлөлөөс нэр дэвшигдэн томилогдох боломжтой болно.
  • Дэс түшмэлийн ангиллын албан тушаал буюу яам, агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ /хорооны нийгмийн ажилтан, иргэний бүртгэл хариуцсан мэргэжилтнээс бусад/-ын мэргэжилтний ажлын байранд нэр дэвшигдэн томилогдох боломжгүй.

Та дээрх санамж болгосон зүйлүүдийг тооцож үзээд БИ БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЮМ БАЙНА гэсэн ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ болсон нөхцөлд л бүртгүүлэхээр ирнэ үү.

ДОРНОД АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТОО БОЛОН АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Д/Д Захиалга өгсөн газар, байгуул

лагын нэр

Нэг

жийн нэр

Ажлын байр

Ажлын байранд тавигдах шаардлага

Нэр Хариуцсан асуудал Ангилал зэрэглэл Орон тоо Боловсрол Мэргэ-жил мэргэшил Турш

лага

Ур чадвар Тусгай чадвар
0 1 2 3 4

5

6 7 8 9 10 11
2 Дашбалбар сум ЗДТГ Төрийн сангийн төлөөлөгч Сумын төсвийн орлого, зарлагын төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих, түүний хэрэгжилтийг улирал, жил, хагас жилийн тайлан балансад үнэн зөв тусгаж хугацаанд нь гаргах ТЗ-3

1

Дээд Нягтлан бодогч, эдийн засагч, статистикч Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, багаар хамтран ажиллах чадвартай байх Хөдөө суманд тогтвор суурьшилтай ажиллах
ДОРНОД АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДЭС ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг тус аймагт цахимаар авах тул бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанаас өрсөлдөж байгаа ажлын байрандаа хэдэн иргэн бүртгүүлсэн, шалгалтаар бүртгүүлсэн иргэд ямар үнэлгээ авсан, оноогоороо хэддүгээр байранд жагсаж байгаа зэрэг мэдээллийг авах боломжтой болсон гэдгийг анхаарна уу.

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

  • Дорнод аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.
  • “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

  • Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг байнгын оршин суугаа нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу бүртгэнэ. /Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25.1, 26.4/
  • Тус аймгийн нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2013 оны 11 дүгээр сарын 18, 19-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.
  • Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 6.000 /Зургаан мянган/ төгрөг байна.

Гурав. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
  • Шалгалтын үйлчилгээний төлбөр

Дөрөв. Шалгалтын хуваарь

  • 2013 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр шалгалтыг доорхи байдлаар зохион байгуулна.
  1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт
  2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/
  3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/
  • Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”-тай танилцаж, авна уу.
  • Шалгалт авах газар, хуваарийг бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааруулан 2013 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 16.00 цагт Засаг даргын Тамгын газар дээр мэдээлнэ.
  • Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Тав. Мэдээлэл лавлагаа

  • Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар тус аймгийн ЗДТГ-ын 70583437 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.

Шалгалт өгөх иргэдийн анхааралд:

  • 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдөр болон түүнээс хойш төрсөн иргэн хуульд заасан цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлээгүй бол төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад оруулахгүй.
  • Мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн иргэн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тухайн мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилалаас дээшхи ангилалын албан тушаалд, тухайлбал, дэс түшмэлийн албан тушаалд шалгалт өгсөн иргэн ахлах түшмэлийн ангиллын албан тушаалд томилогдох боломжгүй болохыг анхаарна уу.
  • “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-ын 6 дугаар зүйлийн 38 дахь хэсэгт зааснаар мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэнийг байнгын оршин суугаа нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу бүртгэнэ.
  • “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт зааснаар хэрэв нөөцийн жагсаалтад бүртгэгдэж нэр дэвшсэн иргэн өрсөлдсөн ажлын байранд томилогдон ажиллахаас татгалзсан эсхүл “Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай” Төрийн албаны зөвлөлийн шийдвэр тус зөвлөлийн цахим хуудсанд тавигдсанаас хойш 1 сарын дотор тухайн албан тушаалд томилогдохоор биеэр очоогүй, эсхүл өрсөлдсөн ажлын байранд томилогдохоос татгалзсан тухай бичгээр мэдэгдээгүй бол уг иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдсанд тооцно. Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл, аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл онооны дарааллыг баримтлан дараагийн иргэний нэрийг дэвшүүлнэ.

Мэргэшлийн шалгалтад орох иргэдийн уншиж судлах эрхзүйн баримт бичиг

  • Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын Төв комиссоос бэлтгэсэн “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилгын хураамж” Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд зарагдаж байгаа бөгөөд мэргэшлийн шалгалтад орох иргэд дараах жагсаалтад байгаа хууль, журмаас бэлдэнэ үү.
  1. Монгол Улсын Үндсэн хууль,
  2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль,
  3. Төрийн бэлэг тэмдгийн тухай хууль,
  4. Монгол Улсын Их Хурлын тухай хууль,
  5. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль,
  6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль,
  7. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль,
  8. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль,
  9. Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль,
  10. Төрийн албаны тухай хууль,
  11. Төрийн албан ёсны хэлний тухай хууль,
  12. Төрийн нууцын тухай хууль,
  13. Авлигын эсрэг хууль,
  14. Төрийн хяналт шалгалтын тухай хууль,
  15. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль,
  16. Хөдөлмөрийн тухай хууль,
  17. Захиргааны хариуцлагын тухай хууль,
  18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль,
  19. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль,
  20. Байгууллагын нууцын тухай
  21. Татварын ерөнхий хууль,
  22. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль,
  23. Нийгмийн даатгалын тухай хууль,
  24. Нийгмийн халамжийн тухай хууль,
  25. Хувь хүний нууцын тухай
  26. Байгаль орчныг хамгаалах тухай хууль,
  27. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль,
  28. Боловсролын тухай хууль,
  29. Архивын тухай хууль,
  30. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал,
  31. Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого,
  32. Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль
  33. Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тухай
  34. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай
  35. Төсвийн тухай хууль
  36. Төсвийн тогтвортой байдлын тухай
  37. Сонгуулийн тухай хууль /Бүх шатны сонгуулийн хуулиудаас /
  38. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль.
  39. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм
  40. МУ-ын ЗГ-ын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр
БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН САНАМЖ

Та энэхүү санамжийг уншсаны дараа шалгалтын зар, төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо болон ажлын байранд тавигдах шаардлагатай танилцана уу.

1. Төрийн албаны тухай хуулийн 10, 17 дугаар зүйл, ТАЗ-ийн 2009 оны 63 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн “Баримт бичгийн шалгалт”-д “Тэнцсэн” гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:

1.1. ”Боловсролын шаардлага”- Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой гэдгийг санаарай.

1.2. ”Мэргэжлийн шаардлага”- их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно.Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

1.3. “Мэргэшлийн шаардлага”- их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно/

1.4. ”Туршлагын шаардлага”- “Мэргэжлээрээ ажилласан байх” гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэн үг. Манай зарим иргэд “хэдхэн сар дутуу байна. бүртгэчих л дээ” гээд гуйгаад байдаг гэм бий. Иргэний хуулиар ийм боломж байхгүй юм байна гэдгийг ойлгоорой. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа Шалгалтын салбар комиссын гишүүд ийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна!!!

Та дээрх санамж болгосон зүйлүүдийг тооцож үзээд БИ БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЮМ БАЙНА гэсэн ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ болсон нөхцөлд л бүртгүүлэхээр ирнэ үү.

ДОРНОД АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТОО БОЛОН АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Д/Д Захиалга өгсөн газар, байгуул-

лагын нэр

Нэг

жийн нэр

Ажлын байр

Ажлын байранд тавигдах шаардлага

Нэр Хариуцсан асуудал Ангилал зэрэглэл Орон тоо Боловсрол Мэргэжил Мэргэ-шил Турш

лага

Ур чадвар Тусгай чадвар
0 1 2 3 4

5

6 7 8 9 10 11
1 Баяндун сум

Улз голын сав газрын захиргаа

Усны менежмент төлөвлөлтийн алба Мэргэжилтэн Усны чанар, экологийн асуудал хариуцах, Сургалт олон нийттэй харилцах ТЗ-5

1

Дээд, бака-лавр ба магистр Байгаль орчны менежмент, экологи, усны мэргэжилтэй байх Сургагч багшаар мэргэшсэн байх Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх Багаар ажиллах чадвартай, компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, зохион байгуулах ур чадвартай байх Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг сахих, зайлшгүй шаардлагаар илүү цагаа ажиллах
2 Баяндун сум

Улз голын сав газрын захиргаа

Усны нөөц, ус ашиглалтыг зохицуулах алба Мэргэжилтэн Газрын доорхи усны нөөц хариуцах ТЗ-5

1

Дээд, бака-лавр Гидр-

геологи, геофизикч.

Мэргэжлээрээ 2- оос доошгүй жил ажилласан байх Багаар ажиллах чадвартай, компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, зохион байгуулах ур чадвартай байх Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг сахих, зайлшгүй шаардлагаар илүү цагаа ажиллах
3 Баяндун сум

Улз голын сав газрын захиргаа

Усны нөөц, ус ашиглалтыг зохицуулах алба Ахлах мэргэжилтэн Усны барилга байгууламж, ашиглалт хариуцах ТЗ-6

1

Дээд, бака

лавр

Гидро

техник

Мэргэжлээрээ 2 оос доошгүй жил ажилласан байх Багаар ажиллах чадвартай, компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, зохион байгуулах ур чадвартай байх Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг сахих, зайлшгүй шаардлагаар илүү цагаа ажиллах
4 Баяндун сум

Улз голын сав газрын захиргаа

Усны нөөц, ус ашиглалтыг зохицуулах алба Мэргэжилтэн Газарзүйн мэдээллийн систем хариуцах ТЗ-5

1

Дээд, бака-лавр Газарзүйч, Хүрээлэн буй орчны мэргэжилтэн Мэргэжлээрээ 2 оос доошгүй жил ажилласан байх Багаар ажиллах чадвартай, компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, зохион байгуулах ур чадвартай байх Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг сахих, зайлшгүй шаардлагаар илүү цагаа ажиллах
5 Аймгийн МХГ Санхүү, хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын хэлтэс Улсын байцаагч Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт ТЗ-6

1

Дээд, бакалавр

Нийгмийн эрүүл мэнд судлагч, эрүүл ахуйч Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил төрийн байгууллагад ажилласан байх Зохион байгуулах чадвартай,шударга, зарчимч, хүнтэй зөв боловсон харилцах, компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай Орос, англи хэлний анхан шатны  мэдлэгтэй, төрийн захиргааны  албан хаагчийн ёс зүйн  дүрмийг хэлбэрэлтгүй сахих чадвартай байх
6 Улсын байцаагч

Мал амьтан, хорио цээр, чанарын хяналт

ТЗ-6

1

дээд

Малын их эмч

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил төрийн байгууллагад ажилласан байх Зохион байгуулах чадвартай,шударга, зарчимч, хүнтэй зөв боловсон харилцах, компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай Орос, англи хэлний анхан шатны  мэдлэгтэй, төрийн захиргааны  албан хаагчийн ёс зүйн  дүрмийг хэлбэрэлтгүй сахих чадвартай байх
7 Аймгийн МХГ Хилийн хяналтын хэлтэс Улсын байцаагч

Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт

ТЗ-6

4

дээд

Эрүүл ахуйч, халдвар судлаач, хүний их эмч

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил төрийн байгууллагад ажилласан байх Зохион байгуулах чадвартай,шударга, зарчимч, хүнтэй зөв боловсон харилцах, компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай Орос, англи хэлний анхан шатны  мэдлэгтэй, төрийн захиргааны  албан хаагчийн ёс зүйн  дүрмийг хэлбэрэлтгүй сахих чадвартай байх
8 Улсын байцаагч

Байгаль орчны хяналт

ТЗ-6

1

дээд

Химич, хими технологич

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил төрийн байгууллагад ажилласан байх Зохион байгуулах чадвартай,шударга, зарчимч, хүнтэй зөв боловсон харилцах, компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай Орос, англи хэлний анхан шатны  мэдлэгтэй, төрийн захиргааны  албан хаагчийн ёс зүйн  дүрмийг хэлбэрэлтгүй сахих чадвартай байх
9 Аймгийн Боловсролын газар Удирдлага арга зүйн нэгж мэргэжилтэн

Физик-газарзүйн боловсролын асуудал хариуцах

ТЗ-5

1

Магистр боловс-ролын зэрэгтэй

Физикийн багш

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх Мэргэжлийн зэрэгтэй, дидактикийн болон мэргэжлийн өндөр ур чадвартай, бие даан асуудал шийдвэрлэх, хариуцлага хүлээх, бичиг баримт боловсруулах, бүтээлч санаа дэвшүүлэх ур чадвартай байх Компьютер дээр ажиллах, мэдээллийг ашиглах чадвартай
10 Хөдөлмөрийн хэлтэс Хөдөлмөр  эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний алба мэргэжилтэн

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн сан, статистикийн асуудал хариуцах

ТЗ-5

1

Дээд, бакалавраас доошгүй  мэргэжилтэй байх

Статистикч, математик загварчлалын чиглэлийн мэргэжилтэй

Хөдөлмөрийн зах зээлийн тооцоолол, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр мэргэшсэн байх Мэргэжлээрээ 1 ээс доошгүй жил ажилласан байх Хөдөлмөрийн зах зээлийн мэдээ тайлан, судалгааг  программ ашиглан гаргах, дүн шинжилгээ хийх, математик тооцоолол ашиглан хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагыг тодорхойлох, багаар ажиллах, хариуцлага хүлээх, бичиг баримт боловсруулах , харилцааны өндөр соёлтой  байх Компьютерийн сүлжээ, программ хангамж, хэрэглээний программыг шаарплагын хэмжээнд эзэмшсэн байх, хөдөлмөрийн зах зээлийн статистик мэдээ гаргах, статистикийн чиглэлээр мэргэшсэн байх чадвартай.
11 Хөдөлмөрийн хэлтэс Хөдөлмөр  эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний алба Мэргэжилтэн

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээлллээр хангах үйлчилгээний асуудал хариуцах

ТЗ-5

1

Дээд, бакалавраас доошгүй  мэргэжилтэй байх

Эдийн засагч, эрх зүйч

Хөдөлмөрийн эдийн засгаар мэргэшсэн байх Мэргэжлээрээ 1 ээс доошгүй жил ажилласан байх Иргэдийг  үнэн зөв мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, багаар ажиллах, хариуцлаг хүлээх, ажилдаа чин сэтгэлээсээ хандах ур чадвартай. Компьютерийн сүлжээ, программ хангамж, хэрэглээний программыг шаарплагын хэмжээнд эзэмшсэн байх чадвартай
12 Татварын хэлтэс Халхгол сумын Татвар хураагч Мэргэжилтэн

Татварын хууль тогтоомж, Үндэсний татварын албаны үйл ажиллагааны  зорилт, чиглэл, чиг үүргийг хэрэгжилтийг орон нутагт хангах, татварын ногдуулалт, хураалт, орлого бүрдүүлэлтийг хариуцах

ТЗ-5

1

Дээд, бакалавраас доошгүй  мэргэжижилтэй

Эдийн засагч, санхүүгийн нягтлан бодогч

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил төрийн байгууллагад ажилласан байх Зохион байгуулах чадвартай,шударга, зарчимч, хүнтэй зөв боловсон харилцах, компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай Төрийн захиргааны  албан хаагчийн ёс зүйн  дүрмийг хэлбэрэлтгүй сахих чадвартай байх

Сэтгэгдэл нэмэх

Security code
Refresh

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...