Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

Эрдэм шинжилгээний хурал суманд анх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа

“Онон мөрний хөвөө Ульхан Майхан хэмээх газар Өэлүн үжин эх амьдарч байсан тухай” эрдэм шинжилгээний бага хурал Дорнод аймгийн Баян –Уул суманд 2013 оны 9- р сарын 28-29-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Хурлыг Баян –Уул сумын Албан бус боловсролын Гэгээрэл төвийн арга зүйч, Олхонуд аймгийн Өүлэн сангийн гүйцэтгэх захирал Ж.Ичинхорлоо даргалж нийт 91 төлөөлөгч, иргэд оролцлоо.

Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж /Дорнод аймгийн Баян – Уул сумын ИТХ – ын дарга, Олхонуд аймгийн Өэлүн сангийн тэргүүн Б.Мөнхбаясгалан, Дорнод аймгийн Баян – Уул сумын Засаг дарга, Олхонуд аймгийн Өэлүн   сангийн тэргүүлэгч Ж.Дорж, Доктор Тойсомын Галсан агсны гэр бүл Жамъянгийн Наранцэцэг, ЕБС – ийн захирал, Олхонуд аймгийн Өэлүн   сангийн тэргүүлэгч Д.Энхбарс нар үг хэлж хурлын үйл ажиллагааг нээлээ.

“Онон мөрний хөвөө Ульхан Майхан хэмээх газар Өүлэн үжин эх амьдарч байсан тухай” Эрдэм шинжилгээний бага хуралд дараах илтгэлүүд тавигдлаа. Үүнд:

  •      Доктор Х.Хоролдамба “Монголын хатдууд”,
  •     Өвөрхангай аймгийн Арвай хээр сумын ЕБС – I сургуулийн түүхийн багш, түүх судлаач Н.Боргил “ Хаадын ураглах ёсон, Өэлүн эхийн амьдралын үүх түүх”,
  •   Чинис хаан дээд сургуулийн багш професор. О.Сүхбаатар “Монголын нууц товчоонд гардаг Өүлэн эхийн талаарх зарим мэдээ”,   
  •    Улаанбаатар их сургууль, Монгол судлалын тэнхимийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга,доктор дэд професор Г.Батзаяа “Дэлхийн монгол туургатан ба буриад хэл аялгууны онцлог”,
  •    Хэнтий аймгийн Баян –Адарга сумын хатдын өргөөний захирал Н.Мөнхбат “ Монголын хатдуудыг алдаршуулах нь”
  •    Буриад судлалын академын Эрдэмтэн, нарийн бичгийн дарга, МУИС – ийн доктрант,Буриад улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Суурь бодонгууд овгийн Лувсангийн Оюунцэцэг “Өэлүн үжин хатны өмсгөл зүүтгэлийн тусгал, монголын нууц тобчианаа ”,
  •    Улаанбаатар их сургуулийн Магистр доктрантурын хэлтсийн дарга, доктор дэд професор Х.Лутчимэг “ Удирдлагын шинжлэх ухаанд нөлөөлж буй хүчин зүйлүүд”,
  •    Хэнтий аймгийн Дадал сумын ОББЦГ –ын хамгаалалтын захиргааны аялал жуулчлалын   мэргэжилтэн, Олхонуд аймгийн Өэлүн сангийн тэргүүлэгч П.Гансүх – “Ульхан Майхан уул, Онон мөрний хөвөөнд Өэлүн хатан эх амьдарч байсан тухай монголын нууц товчоонд бичсэн нууцаас”, – Дорнод дээд сургуулийн түүхийн багш Маг. Б.Доржпүрэв   “ Өэлүн эхийн өвөлжөө нутгийг түшиглэн аялал жуулчлалын маршрут гаргах нь” сэдэвт илтгэлүүдийг тавьж хэлэлцүүллээ.


Эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсын Шинжлэн ухааны гавьяат зүтгэлтэн, академич Жигжидийн Болдбаатар гуайн хүргүүлсэн илтгэл, илтгээлт,архитекторч Д.Балдангийн Талархлын бичиг, Дорнод аймгийн ИТХ – ын дарга Р.Зоригтбаатарын мэндчилгээг ажлын хэсэг хүлээн авч хуралд оролцогсдод танилцуулав.

Манай сумын эрдэмтэн Хэл шинжлэлийн ухааны доктор асан Т.Галсан гуайн хэлсэн үг биелж байна гэж сумын засаг дарга Ж.Дорж хэллээ. Хуралд оролцогсдод сумын баримтад киноны бичлэг үзүүлж , илтгэлүүдтэй холбогдуулан асуулт хариултыг хүлээн авч зөвлөмж гаргаж, илтгэлийн хураангуй гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Хуралд оролцсон эрдэмтэн, оролцогсдын төлөөлөл дараах дүгнэлтэнд хүрлээ. Их эзэн богд Чингис хааны эх Өүлэн үжин нь Онон мөрний хөвөө, Ольхон тал хэмээх газар/ Одоогийн Дорнод аймгийн Баян – Уул сумын нутаг/- т хаад ихэсийн зэрэгт хүрэх хүчирхэг хөвгүүдээ өсгөн хүмүүжүүлж Монголын олон овог аймгуудын эв нэгдлийн төлөө мятаршгүй тэмцэж ахмад хүү Тэмүүжиндээ гарвал нэгт Зурлуг мэргэний удам Дай сэцэний Цотон хатнаас мэндэлсэн Бөртө үжинг гэргий болгосон нь өвөг дээдсийн уламжлалыг чандлан сахиж ирсэний гэрч юм.

Монгол түмний эх шүтээн болсон Өүлэн үжиний алдар суу, мөнхийн гавьяаг их түүхнээ дархлан үлдээх нь хойч үе бидний үүрэг мөн.

Иймд их хатны амьдарч байсан/ өвөлжөө/ нутагт таван хүүхдийг нь бэлэгдсэн таван тулгуур баганыг тэнгэрт цойлуулан сүндэрлүүлж оройд нь цагаан шонхор мэт үзэгдэх хатан өмсгөл, бортог малгайтай Өүлэн үжиний алтан хөшөөг 21.0 м өндөртэйгээр залан бүтээх нь зүйтэй гэж үзлээ.

Ийнхүү эрдэм шинжилгээний бага хурал зорилгоо биелүүлж Өэлүн хатан эхийн алдар цууг хойч үедээ таниулах, бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор 2 жил тутамд эрдэм шинжилгээний хурал тогтмол явуулж байхаар тогтлоо. Өүлэн эхийн алтан хөшөөг залан бүтээх Ульхан Майхан уулын нь урд Онон мөрний хөвөөнд хуралд оролсогсодын төлөөлөл очиж И.Цэрэнтогтох лам ном уншиж хөшөөний шав тавилаа.

                                                                          Мэдээ бэлтгэсэн: АББ-ын Арга зүйч Ж.Ичинхорлоо


Сэтгэгдэл   

 
+1 #2 B.Lhagvaa 2013-10-08 07:43
Сумынхаа эмблемийг, тайлбартай нь оруулна уу
Quote
 
 
+1 #1 Tomorchuluun 2013-10-03 09:36
Ih uilsiin ehlel bolgoj umnuu tavisan zorligodoo hurch bgaa sangiin hamt olondoo ajliin undur amjilt husie.
Nutgiin zon ta buhniig maani tenger tetgej gazar iveeg
Quote
 

Сэтгэгдэл нэмэх

Security code
Refresh

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...