Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

Зүүн бүсийн аймгуудын сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарын сургалт Халхгол суманд боллоо

Монгол Улсын “Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 21,3 дугаар зүйлийн 3 дахь Дайчилгааны тухай хууль”-ийн 5 дугаар зүилийн 28,1,3 дахь хэсэг, Батлан хамгаалах сайдын аймгийн Засаг даргатай 2013 онд байгуулсан гэрээг хэрэгжүүлэх зорилгоор Аймгийн Засаг даргын 2013 оны А/188 дугаар захирамжийн дагуу аймгийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Зүүн аймгуудын сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарын “Батлан хамгаалах бодлого-Бидний оролцоо”-сэдэвт цэргийн бэлтгэл сургалтыг 2013 оны 08 дугаар сарын 14-20-ны өдрүүдэд Халхгол суманд зохион байгуулан явууллаа.

     Сургалтын зорилго: Батлан хамгаалах салбарын талаарх бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулахад Сумдын засаг даргын Тамгын газрын дарга нарт мэдлэг, дадлага олгох, дэмжлэг үзүүлэх

    Сургалтын бүрэлдэхүүнд: Батлан хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын тасгийн дарга П.Жаргалсайхан, Батлан хамгаалах яамны Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Буянтогтох, Зэвсэгт хүчний жанжин штабын бодлого стратегийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Батбаяр. Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Болд, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Лхамсүрэн, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Сүхбаатар, тоо бүртгэлийн офицер хошууч Б.Гансүх, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Д.Сайнболд, дайчилгааны офицер дэд хурандаа Н.Хүрлээ, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа М.Баяндулаан,тоо бүртгэлийн офицер хошууч Б.Батбаатар Зүүн бүсийн аймгуудаас Хэнтий аймгийн сумдын Тамгын газрын дарга 20 хүн, Сүхбаатар аймгийн сумдын Тамгын газрын дарга 13 хүн, Дорнод аймгийн сумдын Тамгын газрын дарга 13 хүн оролцлоо.

     Сургалтын үндсэн хэсэг:

      • Батлан хамгаалах салбарын бодлого үйл ажиллагаа сэдвээр лекц Батлан хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын тасгийн дарга П.Жаргалсайхан
      • Зэвсэгт хүчний шинэчлэлийн өнөөгийн байдал сэдвээр лекц Зэвсэгт хүчний жанжин штабын бодлого стратегийн газрын ахлах мэргэжилтэн дэд хурандаа Ц.Батбаяр
      • Улсын дайчилгааны төлөвлөлт тогтолцоо,аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг даалгаваржулах нь, Орон нутгийн хамгаалалтын үзэл баримтлал, удирдлагын тогтолцооны асуудал сэдвээр лекц Батлан хамгаалах яамны Орон нутгийн хамгаалалт,улсын дайчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Ц.Буянтогтох
      • Төрийн нууцын хадгалалт хамгаалалт, Зэвсэгт хүчин- Энхийг сахиулах ажиллагаанд, Зүүн бүсийн аймгуудын цэргийн штабуудын цэрэг татлага, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн өнөөгийн байдал сэдвээр лекц Зэвсэгт хүчний жанжин штабын бодлого стратегийн газрын ахлах мэргэжилтэн дэд хурандаа Ц.Батбаяр
      • Сум орон нутагт цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг зохион байгуулж явуулах нь сэдвээр лекц Дорнод аймгийн Баян-Уул сумын Тамгын газрын дарга Б.Чимгээ
      • Сум орон нутагт цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах буй иргэдийг сургаж бэлтгэх, ажиллуулах нь сэдвээр лекц Хэнтий аймгийн Биндэр сумын Тамгын газрын дарга Р.Бадрах
      • Батлан хамгаалах салбарын талаарх хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх сэдвээр лекц Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Тамгын газрын дарга Б.Сүхбаатар
      • Сумын батлан хамгаалах товчооны тайван ба дайчилгааны үед хийж гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагаа /Хэнтий аймаг -2, Дорнод аймаг-1, Сүхбаатар-1 бүлгээр ажиллалаа /

 

                                                                         Мэдээллийн эх сурвалж: www.dornod.gov.mn

Сэтгэгдэл нэмэх

Security code
Refresh

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...