Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо, Хөдөлмөрийн төв биржийн хэрэгжүүлж буй “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих "Ажлын гараа" төсөл хамрагдсан Баян-Уул сумын болон Дорнод аймгийн төвөөс ирсэн нийт 15 оюутны бүрэлдхүүнтэй гавшгай баг хамт олон 2013 оны 7-р сарын 24-ний өдөр ажилдаа гарлаа. Энэ баг хамт олон нь 3-р багийн иргэн, залуу малчин Х.Цэнджаргалын гэр бүлд жишиг өвөлжөө барихаар Сумын засаг дарга Ж.Дорж, Сумын ЗХ-ны дарга М.Насанжаргал, Мэргэжилтэн Энхтунгалаг нарын оролцоотой гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд нэг оюутан 1 сард 500 000 төгрөгний цалин авах юм.
"Ажилтай, орлоготой Монгол залуу" хөтөлбөрт “Цагийн ажил”, “Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүд багтсан бөгөөд улс, эх орныхоо бүтээн байгуулалтанд залуучуудын оролцоог нэмэгдүүлж, зуны амралтаар нь түр ажлын байраар хангаж орлоготой болгох, улмаар ажил хөдөлмөрийн дадал олгох, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой уг төслүүдийн эхний “Сумын залуус” төсөлд, бүртгүүлсэн залуус Баян-Уул сумын ЗДТГ, Сум дундын эмнэлэг зэрэг байгууллагуудад ажлаа хэдийнээ эхэлсэн явж байна.
Төсөлд хамрагдсан азтай одтой бас их хариуцлага хүлээсэн эдгээр оюутнуудын энэ зуны ажилласан хугацааг нь сурч буй их, дээд сургуулиуд нь дадлагаар тооцож мөн дээр нь нийгмийн даатгал нь давхар төлөгдөх юм байна.
Мэдээ бэлтгэсэн: Залуучуудын холбооны дарга М.Насанжаргал
Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу
Хууль 10,2 татаж авах
Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу татаж авах
Сэтгэгдэл
RSS feed for comments to this post