Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

Статистик

326835
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Өнгөрсөн долоо хоногт
Энэ сард
Өмнөх сард
Нийт
228
369
597
324460
4693
8835
326835

Your IP: 54.92.170.117
Server Time: 2017-04-25 12:24:20

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАН

НЭГ. ТӨРИЙН БОДЛОГО, ШИЙДВЭР:

1.1. Төрийн үйлчилгээ, төрийн бодлого хэрэгжилтийн талаар: Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг сумын Засаг даргын захирамжийн дагуу хийж тоо бүртгэлийг 97%-тай хугацаанд нь тушаасан мөн байгууллагын дотоод журмыг боловсруулан ажилчдын хурлаар хэлэлцүүлэн баталлаа.

Төрийн захиргааны албан хаагчдын үр дүнгийн гэрээг дүгнэж, шинээр үр дүнгийн гэрээг албан тушаалтан тус бүртэй биечлэн ярилцлага хийж дүгнэж эхлээд байна.

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөний дагуу 5 тонн хивэг, 5 тонн хужир шүү татаж малчдад худалдан борлуулсан.

2012 оны давсан орлогоос Тамгын газарт зургийн аппарат, факсын аппарат, Засаг даргын өрөөний тавилгыг шинэчилсэн.

            Цагийн менежементийг сайжруулах зорилгоор хурууны хээн цаг бүртгэгчийг авч байршуулан цагийн бүртгэлд ашиглаж байна.

            Улаанбаатар хотын Нутгийн зөвлөл, сумын уугуул ахмад иргэдэд хүндэтгэл үзүүлэх ажлын бэлтгэлийг хангах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлсэн.

            Тамгын газрын төсвийн цалингийн санд багтаан Мэдээлэл технологи, мэдээлэл сурталчилгааны ажилтныг шинээр томилон ажиллуулж байна.

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж аймгийн ОБХ-ийн ажилтан н.Ганбаяртай хамтран шуурхай команд, 1, 2 дугаар ээлжинд ажиллах иргэд, сумын ОБШтаб, штабын дэргэдэх мэргэжлийн ангнийн бие бүрэлдэхүүнд тодотгол хийн гамшгийн үед ажиллах талаар сургалтыг зохион байгуулсан. Мөн удирдамжийн дагуу нисдэг тэрэг хөөрөх, буух талбайг стандарт хэмжээний дагуу хийж гүйцэтгэлээ.

Дорнод аймгийн АМЭА-ийн тэргүүн Н.Хүрэлбаатарыг урьж авчран иргэдэд лекц уншуулсан ба 18 хүнд архины хор холбогдлын талаар сургалт явуулж байна. 1 дүгээр ээлжийн цэрэг татлагад хамрагдах 184 хүнд зарлан дуудах хуудас бичиж багийн Засаг дарга нараар тараалгасан.

Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний төлөвлөгөөт сургалтанд 15 цэргийн үүрэгтэнг хамруулж 14 хоногийн сургалт зохион байгуулсан. Энэ үеэр аймгийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах 19 иргэнд 7917149 төгрөгийн мөнгөн төлбөр ноогдуулсан бөгөөд үүнээс 931031 төгрөгийг төлүүлээд байна.

Нотариатын үйлчилгээг нийт 784 иргэнд үзүүлж 349,3 мян төгрөгийн хураамжийг төсөвт төвлөрүүлсэн.

 

1.2. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар: а/.Төрийн мэдээлэл, хууль зүйн мэдээлэл сэтгүүлийг тогтмол захиалан авч бүртгэл, товьёог хөтөлж, лавламжийн сан үүсгэн ажиллаж байна. Тайлант хугацаанд 12 ширхэг Төрийн мэдээлэл, Хууль зүйн мэдээлэл сэтгүүл 2 ширхэг ирсэн ба аймгийн Засаг даргын захирамж 7 ирснийг холбогдох албан тушаалтнуудад хариуцуулан ажиллаж байна.

            б/. Хуулийн цахим санг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бөгөөд бүртгэл лавламжийн сангаас 2013 оны 03 дугаар сарын 10-наас 03 дугаар сарын 29-ны хооронд ЕБСургууль, Цэцэрлэг, Хүн эмнэлэг зэрэг 3 байгууллага, 4 иргэн, 3 албан тушаалтанд хуулийн лавлагаа мэдээлэл өгсөн.

            в/. Сумын Засаг даргын Тамгын газраас 2013 онд хүргүүлэх мэдээ тайлангийн графикийн дагуу суманд хэрэгжиж байгаа Монгол улсын Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөрийн 38 заалтын биелэлт 66%, Засгийн газрын үндсэн чиглэлийн 29 заалтын биелэлт 76%, Засгийн газрын тогтоол 81 тогтоолын 103 заалтын биелэлт 77,8%-тай тус бүр биелэлтүүдийг гаргаж товъёоглон аймгийн ЗДТГазрын Хяналт шинжилгээ үнэлгээний тасагт хугацаанд нь хүргүүлэн ажилаа.

           

           

ХОЁР. ТӨСӨВ САНХҮҮ, АЖ АХУЙН АЖИЛ

 

 

2.1. Төсөв санхүүгийн талаар: Тайлант хугацаанд 2012 оны орон нутгийн төсвийн байгууллагуудын аудитаар баталгаажуулсан гүйцэтгэлийн тайланг хүлээн авч “PLASTIK” программаар нэгтгэн 2012 оны орон нутгийн төсвийн ерөнхий орлогын харилцахын баримтын хамт    2013 îíû 02 дугаар ñàðûí 25-íààñ 03 дугаар ñàðûí 01-íûã хүртэл 4 хоногийн õóãàöààíä   àéìãèéí Аудитын ахлах менежер Бямбасүрэнд шалгуулан зөрчилгүй дүгнэлтээр гэрчилгээ авснаар нэгтгэл тайланг хуулийн хугацаанд нь аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэст тушааж нийт томилолтоор 6 хоног ажилласан.

                2012 оны нэгтгэл тайланг товчхон танилцуулвал: Îðîí íóòãèéí òºñºâò áàéãóóëëàãуудад íèéò 342343,6 ìÿí òºãðºãèéí çàðëàãà ñàíõ¿¿æèëò òºëºâëºñºíººñ ã¿éöýòãýëýýð 352766,1 ìÿí òºãðºãèéí орлого ,311365,7 ìÿí òºãðºãèéí çàðäàë тус тус ãàð÷ 90,9 хувиар çàðäàë õýìíýãäñýí áàéíà.

                Îрëîãûí ýõ ¿¿ñâýðèéí õóâüä àéìãààñ àâàõ ñàíõ¿¿ãèéí äýìæëýã 170801,4 ìÿí òºãðºã àâàõààñ 100 õóâü авч, òºñºâò áàéãóóëëàãûí ººðèéí îðëîãîд 3000,0 ìÿí òºãðºã òºëºâëºñíººñ ã¿éöýòãýëýýð 3251,6 ìÿí òºãðºãèéí îðëîãî îðæ 108,3 õóâèàð, орон нутгийн татварт 125724,9 мян төгрөг төлөвлөснөөс гүйцэтгэлээр 178713,0 мян төгрөгийн орлого орж 142,1 хувиар тус тус биелж, 8 нэр төрлийн орлого бүгд 100,0-243,9 хувиар давсан үзүүлэлттэй гарлаа. 2012 оны тайлангаар 500,0 мян төгрөгийн авлагын үлдэгдэлтэй гарсан бөгөөд 1 дүгээр сард төлж барагдуулаад байна.

                Орон нутгийн төсвийн санхүүжилтүүдийг сар бүр батлагдсан хуваарийн дагуу санхүүжүүлж байгаа бөгөөд 1 дүгээр улирлын байдлаар орон нутгийн төсвийн çàðëàãà ñàíõ¿¿æèëòýíä íийт 115368,0 ìÿí òºãðºã òºëºâëºñíººñ ã¿éöýòãýëýýð 106778,5 ìÿí òºãðºãèéí орлого, 94549,6 мян төгрөгийн зардал тус тус ãàð÷ 12229,2 òºãðºã áóþó 11,5 õóâèàð çàðäàë õýìíýãäэж өмнөх оны өр авлагыг 100 хувь барагдуулан, өр авлагагүй гарсан. Эх үүсвэрийн хувьд аймгаас авах санхүүгийн дэмжлэгт 17000,0 мян төгрөг 100 хувь санхүүжигдэж , төсөвт байгууллагын өөрийн орлогот 870,0 мян төгрөг төлөвлөснөөс 1780,5 мян төгрөг орлого орж 204,6 хувиар, татварын орлогод 9988,0 мян төгрөг төлөвлөснөөс гүйцэтгэлээр 17324,7 мян төгрөг орлого орж 173,5 хувиар давж биелэсэн үзүүлэлттэй гарлаа.

                Сургууль, цэцэрлэг, соёл, сум дундын ойн ангийн хувьд төсвийн тухай шинэ хуулийн хүрээнд тусгай сангийн санхүүжилтээр санхүүжигдэж нийт 323323,7 мян төгрөг зарлага санхүүжилтэнд төлөвлөснөөс 100 хувь санхүүжигдэж 300101,4 мян төгрөгийн зарлага гарч 92,8 хувиар, Сум дундын хүн эмнэлэг улсын төсвөөс 100 хувь санхүүжигдэж 58746,1 мян төгрөгийн орлого орж гүйцэтгэлээр 57913,6 мян төгрөгийн зарлага гарч 98,5 хувиар тус тус зардлаа хэмнэсэн үзүүлэлттэй гарлаа.

                Тайлант хугацаанд цэцэрлэг, соёлын төв нь цалин, хоол, түлээ, гэрлийн зардлуудад нийт 8155,0 мян төгрөгийн өртэй гараад байна.

2.2.Бусад ажлын талаар: Улсын болон орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн орлого, зарлагын мэдээг ACOLUOS -2 программаар нэгтгэн хуваарийн дагуу сар бүрийн 1-нд аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэст цахим сүлжээгээр дамжуулж байна.

                2013 онд графикт мэдээ болон цаг үеийн мэдээ мэдээллийг хариуцан Аймгийн Статистикийн хэлтэст дамжуулах талаар гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна.

                Сар бүрийн эцэст том малын хорогдол, төлийн мэдээ , малын орон нутгийн үнэлгээг ХАА-1, ХАА-2, ХАА-3 батлагдсан маягтын дагуу аймгийн Статистикийн хэлтэст хугацаанд нь дамжуулж байна. 1 дүгээр улирлын байдлаар том малын хорогдол 98, төл бойжилт 500 толгой мал төллөөд байна.

                Үндэсний статистикийн хорооноос явуулж байгаа өрх нийгэм, эдийн засгийн судалгаа 2013 онд манай сум сонгогдож 1 дүгээр улирлын байдлаар 1, 4 ,5 дугаар багуудаас нийт 24 өрх сонгогдож судалгаанд хамрагдаад байна.

                2013 онд Засаг даргын захирамжаар   байгуулагдсан хураагдсан хөрөнгөнд   үнэлгээ тогтоох ажлын хэсэгт орж нийт 2 удаа хуралдаж зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэн 15 иргэн, 1 аж ахуйн нэгжийн нийт 42,7 м3 модонд үнэлгээ тогтоож худалдан борлуулах ажлын хэсэгт шилжүүлсэн. Мөн 4 иргэнээс 2 цагаан зээр, 2,5 толгой зэрлэг гахай хураасныг үнэлгээ тогтоож одоогоор орон нутгийн төсөвт нийт 764,0 орлого ороод байна, 1 иргэнээс хураагдсан 4,0 сая төгрөгийн эмийн байдалд шалгалт хийж  хугацаа хэтэрсэн 3,0 сая төгрөгийн эмийг устгал хийж баримтжуулав.

                Сумын орон нутгийн хөгжлийн сангийн 368,3 сая төгрөгийн хөрөнгөөр хийгдэх 20 ажлыг сумын ИТХурлаар оруулан батлуулж аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн.

                2014-2016 онд хийгдэх хөрөнгө оруулалтын талаар 4 яамны хамтарсан ажлын хэсэгт сумын танилцуулга гаргаж өгсөн.

                Тайлант хугацаанд ажил үүргийн хуваарийн дагуу ирсэн 9     бичгийг тухай бүр судалж, хариутэй 5 бичиг ирснийг хугацаанд нь холбогдох газарт нь хүргүүллээ.

                Төрийн сангийн бүртгэлийн MNSan программаар орон нутгийн ерөнхий орлогыг харилцах, ХААН банкны төрийн сангийн бэлэн мөнгөний харилцах, сумын хөгжлийн сангийн 7 сангийн бүртгэлийг хөтлөн, хяналт тавин ажиллаж байна.

                Санхүүгийн ил тод байдлын самбарт аудитын шалгалтын гэрчилгээ бусад холбогдох материалуудыг тухай бүр гаргаж иргэдэд ил тодоор мэдээлэн ажиллаж байна.

2.3 Аж ахуйн ажлын талаар: 2013 оны 1 дүгээр улирлын байдлаар буудлын орлого 110,000, цайны газрын орлого 2,105,500, касс 214,000 нийт 2,429,500 төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна.

Аж ахуйн ажлын чиглэлээр Тамгын газрын хашаан доторхи хог, түлээний хогийг цэвэрлэн хогийн цэгт хаясан.

 

 

ГУРАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙ, БАЙГАЛЬ ОРЧИН, ГАЗАР

 

 

3.1. Байгаль орчны талаар: “Түймрийн хохирол тогтоох ажлын хэсэг томилох тухай”, “Нэхэмжлэгч томилох тухай”, сумын Засаг даргын А/09, А/19, “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай” сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн захирамжийн 1 дүгээр хавсралтаар шуурхай групп, 2 дугаар хавсралтаар дайчилгаагаар ажиллах 1, 2 дугаар ээлжийн хүн хүч, техник хэрэгслийн жагсаалт, 3 дугаар хавсралтаар хариуцлагатай жижүүрийн нэрс, 4 дүгээр хавсралтаар Ой хээрийн түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг батлуулж, ИТХТэргүүлэгчдээр “Ой хээрийг түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх ажлын төлөвлөгөөг” хэлэлцүүлж тогтоол гаргуулан биелэлтийг ханган ажиллаж байна.

            Объектын гал түймэртэй холбогдуулан ОБХэлтсийн ГХУХБайцаагч П.Элбэгсайханы хамт аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа үйлчилгээний 12 цэг, газруудад цахилгааны болон галын аюулгүй байдлыг шалгасан.

            Тус сумаас түлшний мод авдаг 6 цэргийн ангид “Ойгоос мод бэлтгэхгүй, нөхөрлөл, аж ахуйн нэгжийн бэлтгэсэн модыг модны захаас худалдан авах” талаар албан бичиг төлөвлөж хүргүүлсэн.

            Онон балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа тус сумын ЗДТГазартай хамтран ажиллах гэрээ, төлөвлөгөө батлуулж энэ ажлын хүрээнд Онон-Балжийн БЦГазрын үнэ цэнийг сурталчилах 4 үе шаттай компанит ажлын эхний үе шат болох нээлттэй хаалганы өдөрлөг 1 дүгээр сарын 20-нд сумын Соёлын төвд зохион байгуулахад нөхөрлөлүүд болон иргэдийг өргөнөөр татан оролцуулсан.

            Дорнод аймгийн Баян-Уул сумын ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, сумын ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээ, “Ойн ашиглалтыг сайжруулахад талуудын оролцоо” хэлэлцүүлгийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр 1 дүгээр сарын 27-ны өдөр сургуулийн зааланд зохион байгууллаа. Дээрх үйл ажиллагаанд оролцох нөхөрлөл, аж ахуйн нэгж, иргэдэд урилга тарааж 2012 оны ажлын тайлан, тулгамдаж буй бэрхшээл, ойн менежментийн төлөвлөгөөний биелэлт, модны зах байгуулах талаар хэлэлцүүлэгт аймгийн МХГ, БОАЖГ, БОНХЯам, Онон-Балжийн БЦГ, сумын ЗДТГ, Ойн ангиас төлөөлөлтэй нийт 150 гаруй хүн оролцсон. Уг хэлэлцүүлэгт модны зах, ойн менежмент, ойн нөхөн сэргээлтийн талаар илтгэл тавьсан.

            Ойгоос бэлтгэх модны дээд хязгаар тогтоох тухай Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын тушаал, аймгийн ИТХТэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн ойн санг гэрээгээр эзэмшигч аж ахуйн нэгж, нөхөрлөлүүдийн ойн менежментийн төлөвлөгөөтэй уялдуулан модны хуваарийн санал, тогтоолын төслийг ИТХТ-дэд хүргүүлсэн.

            Сумын төвийн дугуй хөрөө, хөрөө рамтай иргэдийг 2 дугаар сарын 20-ны өдөр Соёлын төвд цуглуулж “Модны зах байгуулах талаар” хэлэлцүүлгийг зохион байгуулж ажлын хэсгийг 10 хүний бүрэлдэхүүнтэй томилон захын дүрэм болон бусад асуудлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

            Ойн санг гэрээгээр эзэмшигч 15 нөхөрлөл, 3 аж ахуйн нэгжийн гэрээний дүгнэлтийг бичиж Засаг даргад танилцуулан 3 дугаар сарын 15-нд Засаг даргын өрөөнд цугларч гэрээний дүн, цаашид хийгдэх ажлууд болон идэвхтэн байгаль хамгаалагч томилуулах, ой хээрийн түймрээс у/с эко морин эргүүл ажиллуулах төсөлд хамрагдах талаар болон ойгоос бэлтгэх модны хуваарийг танилцуулсан.

            Ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг Засаг даргын захирамжаар сум дундын Ойн ангид шилжүүлсэн.

            Ойгоос мод бэлтгэх зөвшөөрөлтэй 3 аж ахуйн нэгж, 4 нөхөрлөл талбай тусгаарлалт хийлгүүлж “Цагаан дэв” нөхөрлөл, “Нарс мод” ХХКомпани мод бэлтгэж байна.

            Байгаль орчны хяналт шалгалтыг Засаг даргаар батлуулсан удирдамжийн дагуу 1 дүгээр сард 3, 2 дугаар сард 1, 3 дугаар сард 3   нийт 7 удаа 572,5 мян төгрөгийн санхүүжилтээр зохион байгуулсан. Шалгалтын явцад БОХУБайцаагч 3 иргэнд 1263,6 мян төгрөгийн торгууль, 1000,0 мян төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж 100 хувь барагдуулсан. Өнгөрсөн онд 1 иргэн торгууль нөхөн төлбөрөө барагдуулаагүй байсныг Дорнод аймгийн сум дундын шүүхэд шилжүүлсэн.  

Тус сумын МЭҮТасаг нь тайлант онд тасгийн дарга, 2 мэргэжилтэнтэй аймгийн ХХААЖДҮГазар, МХГазартай хамтран ажиллах гэрээ байгуулж, мөн Тамгын газрын даргатай ажлын байрны тодоорхойлолтоо шинэчлэн, үр дүнгийн гэрээ байгуулан, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж байна.

Байгаль орчны хууль тогтоомж зөрчсний улмаас 1 аж ахуйн нэгж, 15 иргэнээс 42,7 м3 мод, 4 иргэнээс 2 цагаан зээр, 2,5 гахайг хураан улсын орлого болгон үнэлгээний комисст шилжүүлж хураагдсан эд зүйлээс орон нутгийн төсөвт 764,0 мян төгрөг оруулсан.

ОБХэлтсээс галын байцаагч 5 хоног ажиллах хугацаанд шуурхай группын хүн хүч, техник хэрэгсэл, түймэр унтраах багаж зэвсэглэмжийн бэлэн байдлыг хангуулан аж ахуйн нэгж, байгууллагуудын галын самбар, гал унтраах багаж хэрэгсэл, галын хорыг шалгасан. Үлээгч аппаратанд севча 8, уяа 8 нийт 28,0 мян төгрөгийн запас авч 5 аппаратыг засварлан ашиглалтанд оруулж, бензин 75 л, масло 4 л-ийг нөөцөнд авч хадгалж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хог цэвэрлэгээ, ойн цэвэрлэгээний талаар тус бүр 5 сая төгрөгийн төсөл бичиж холбогдох мэргэжилтэнд өгсөн. Мөн өнгөрсөн оны бичиг баримтыг үдэж цэгцэлсэн.

 

3.2. МЭҮТасгийн ажил, үйлчилгээ:  Мал үржлийн чиглэлээр: ХХААХҮ-ийн сайдын 2010 оны А/210 дугаар тушаалаар баталсан “Хээлтүүлэгч малыг үржлийн ажил үйлчилгээний нэгжийн эзэмшилд шилжүүлэх, үржилд ашиглах, нийтлэг журам”-ын хүрээнд сумын мал үржлийн ажил үйлчилгээний нэгж “Хүеө цогцолбор” ХХКомпани нь одоогоор богын 80 гаруй хээлтүүлэгч, бодын 8 хээлтүүлэгчийг цөм сүргээс өөрийн хөрөнгөөр сонгон худалдан авч бойжуулж байгаа ба мал сүргийн чанарыг сайжруулахаар загвар үржлийн аж ахуй байгуулах зорилт тавин ажиллаж байна.

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Сайдын А/74 дүгээр тушаалыг үндэслэн суманд үржүүлж байгаа бүх үхэр, тодорхой тооны бог малыг ялган тэмдэглэх, бүртгэлийн анхан шатны өгөгдлийг мэдээллийн нэгдсэн санд оруулах ажлыг “Хүеө цогцолбор” ХХКомпанитай харилцан тохиролцож гурвалсан гэрээг байгуулсан ба 2011-2012 онд бүртгэлжүүлсэн Урт, Өвөр эрээн, Бэрх, Улз багийн 8898 үхэр, 867 хонь, 851 ямааг ээмэглэж, нийт 10616 малыг бүртгэлжүүлсний дагуу мэдээллийн нэгдсэн санд 9000 малын мэдээллийг шивж оруулаад байна.

2012 оны бүртгэл хийгдээгүй 10616 толгой мал байгаа ба ирэх 4 дүгээр сард хийхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар КЦТ-т үүлдрийн эрлийз үхэр 4200, Хар тарлан бу 5, Үзэмчин омгийн хонь 1354, Барга үүлдрийн хонь 1620 үржүүлэгдэж селекцийн үржлийн ажил явагдаж байна.

Сумын сайн малчин М.Өлзийтөмөр, Т.Балжням нарын мал маллагааны арвин баялаг туршлагыг бусад сумдад дэлгэрүүлэх зорилгоор аж байдлын тодорхойлолтыг гарган хүргүүлсэн.

 

Мал эмнэлэгийн чиглэлээр: Тус сумын “Мичид сүрэг” ХХКомпани,с “Улзын хишиг” ББН мал эмнэлэгүүд нь 2 их эмч, 2 бага эмчтэй үйл ажиллагаагаа явуулж байна. ХХААЖДҮГазарт 2014 оны мал эмнэлэгийн арга хэмжээний захиалга эпизотологийн судалгаанд тулгуурлан халдварт, паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд хамруулах мал, шаардагдах эм, бэлдмэлийн захиалга, үйлчилгээний хөлс, лабораторын шинжилгээнд хамрагдах мал, үйлчилгээний хөлс зэргийг тооцон хүргүүлсэн.

     ”Улзын хишиг” ББН, “Мичид сүрэг” ХХКомпанийн мал эмнэлэгүүд нь сумын Засаг даргатай 2013 оны төрийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээг байгуулан ажиллаж байгаа.

Тэмээ 2, Адуу 3, Үхэр 11, Хонь 8, Ямаа 4 нийт 28 толгой малд гарал үүслийн гэрчилгээ олгоод байна.

 

Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр: Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамнаас ирүүлсэн Мал эмнэлэг үржлийн тасгийн тоног төхөөрөмжийн бааз, Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний биржийн агуулах, хоршоо, түүхий эдийн жагсаалтын судалгаа, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 онд Улз голын бэлчээрийг чөлөөлөх зорилгоор отрын бүс нутагт, хилийн зааг хамгаалах зорилгоор иргэдийн саналыг үндэслэн 3 худгийн захиалга, худгийн тоо ашиглалтын 2012 оны тайлан, 2012 оны аймаг, сумын сайн малчид, сумын сайн ногоочин, сумын алдарт уяачдын холбогдох материалыг бүрдүүлж, мөн өвөлжилтийн байдал, цаг үеийн тайлан, мал төллөлт, төл бойжилт, малын өвчлөл, хорогдлын мэдээг хуваарийн дагуу гаргаж холбогдох газруудад нь хүргүүлэн ажиллаа.

       ҮХААЯамнаас 50%-ийн лизингээр олгож байгаа бага оврын хадлан, газар тариалангийн тракторыг 47 иргэн захиалж захиалгыг ХХААЖДҮГазарт хүргүүлэв.

       Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэсээс 2 мэргэжилтэн ирж Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр сургалт хийж үүнд нөхөрлөлийн 40 иргэн, бизнесмен 20 иргэн тус тус хамрагдлаа. Мөн хоршоо байгуулах сургалтыг 2 дугаар багийн иргэн Б.Төмөрбаатарынд очиж сургалт хийхэд 49 иргэн хамрагдсан. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд төсөл боловсруулж Хадгаламж банкнаас олгох жилийн 7%-ийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлд хамрагдах боломжтой талаар мэдээлэл хийж төсөл бичих арга зүйн зөвлөлгөөг 3 хоршоо, шинэ байгуулагдаж байгаа 1 хоршоо, 15 нөхөрлөлд өгсөн. Эзэнтэй монгол хөтөлбөрийн хүрээнд   Нөхөрлөлүүдэд мэдээлэл хийж “Эко морин эргүүл”, хог цэвэрлэх төслүүдийг, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд малжуулах чиглэлээр буцалтгүй 5,000,0 сая төгрөгийн санхүүжилтээр малжуулах чиглэлээр Урт багийн 2 малчин, Хар чулуут багийн 2 малчин, Заяат багийн 1 малчин нийт 5 малчинг сонгож материалуудыг бүрдүүлж Аймгийн Хөдөлмөрийн хэлтэст хүргүүлээд байна.

Хүнсний ногоо төслийн зээлийн эргэн төлөлтөнд хяналт тавин төлөгдөөгүй зээлд нэмэгдэл хүүг тооцон төлүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

 

Худалдаа үйлчилгээний цэгийн хяналт шалгалт: 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/12-02-303-05 тоот удирадмжийн дагуу Сумын төвийн үйлчилгээний газруудад худалдаа үйлчилгээний стандарт, Хүнсний болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, архи тамхины хуулийн хэрэгжилтийг шалгах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэрэгжил арга зүйн зөвөлгөө өгөх, мөн сар бүрийн 1-ний өдрийг их цэвэрлэгээний өдөр болгон хэвшүүлэх зорилгоор МЭҮТасгийн МАХЦХУБайцаагч, Татварын улсын байцаагч, МЭҮТасгийн мэргэжилтэн, Хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн, Нийгмийн ажилтан, Хэсгийн төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй 03 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтанд тус сумын худалдаа үйлчилгээний 25 хүнсний худалдааны цэг, салбар хамрагдсан. 2013.03.14-ны өдрийн А/16 тоот Засаг даргын “Хуулийн хэрэгжилт хангуулах тухай” захирамжийн дагуу суманд худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж, иргэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, Хүүхдийн цэцэрлэгээс 500 метрийн дотор тамхи худалдаахыг хорилгосон тухай захирамжийг сумын бүх худалдааны цэгүүдээр тарааж өгсөн.

 

3.3. Газрын харилцааны талаар:

2013-2016 онд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын саналыг боловсруулж аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Дашням, архитектор Цэрэнпил нарт танилцуулсан.

Нөхөрлөлүүдийн 2012 онд авсан хэрэглээний модны хэмжээг нөхөрлөл тус бүрээр гаргаж Засаг дарга болон БОХУБайцаагчид өгсөн.

Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Ойн судалгаа, хөгжлийн төвийн 2012,12,12 2012/22 дугаар албан бичгийн хариуг гаргасан. Үүнд: 2012 онд ойгоос бэлтгэсэн модны хэмжээ, ой ашиглалтын мэдээ, хэрэглэсэн модны хэмжээ, үнэт цаасны тооцоог зэргийг гаргаж аймгийн БОАЖГазрын мэргэжилтэн н.Мөнхсайхан руу э-майлээр явуулсан.

Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтыг хувиарлаж Орлогч дарга, ХШҮМэргэжилтэнд өгсөн.

Ойгоос хэрэглээний мод, түлээ ашигласны төлбөрийн тайланг мөн эрхийн бичиг олгоход тушаах тэмдэгтийн хураамжийн тайланг гаргаж Татварын байцаагчид өгсөн.

2012 өмчлүүлж, эзэмшүүлсэн газрын зургийг АВТОКАД дээр зурж аймгийн ГХБХБГазар руу файлаар явуулсан.

2013 өмчлүүлэх, эзэмшүүлэх газрын зураг мөн зурж явуулсан.

2012 сумын төвд гаргасан гүний худгийн судалгааг гаргасан.

2012 онд хийгдсэн сумын төвийн газар зохион байгуулалтын зургийг хүлээн авч ИТХурлын тэргүүлэгчид болон Засаг даргад танилцуулсан.

Сумын төвийн айл өрхийн хашааг тэгшлэх ажлын хэсэг байгуулах, хаалга, хашааны загвар гаргах захирамжийн төслийг боловсруулсан.

Газар өмчилж аваад хашаагаа бариагүй иргэдийн судалгааг гаргасан. Нийт 48 иргэний 22 га газар байна.

2013 оны 03 дугаар сарын 03-6-нд аймгийн ГХБХБГазарт Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хяналт үнэлгээ сэдэвт сургалтанд хамрагдсан.

Аймгийн ГХБХБГазрын Ахлах мэргэжилтнээр ахлуулсан ажлын хэсэг ирж газрын харилцааны талаарх тайлан мэдээ, ажлын явцтай танилцаад зөвлөгөө өгсөн.

Сумын ИТХурлын тэргүүлэгчдийн   2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор 2013 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлаж үүний дагуу иргэдээс газар өмчлөх, эзэмших өргөдлийг хүлээн авч байна. Үүнд: газар өмчлөхийг хүссэн 25 иргэн, газар эзэмшихийг хүссэн 5 иргэн, 2 аж ахуйн нэгж газрын гэрчилгээгээ шилжүүлэх хүсэлтийг тус тус гаргасан бөгөөд одоо өргөдлийг судлах шатандаа явж байна.

1 дүгээр улиралд 15 иргэнд нэгж талбарын хувийн хэрэг нээж материалыг бүрдүүлсэн.

Сумын төвийн 268 өрх, 33 аж ахуйн нэгжийг хамруулсан төвлөрсөн шугам сүлжээний зураг зуруулах мэдээлэл, саналыг Атмор ХХК-д очиж өгсөн. Үүний дагуу үнийн саналыг боловсруулан хариу өгөхөөр болсон.

Орон нутгийн хамгаалалтанд авах газрын судалгааг гаргаж Arcmap программд оруулсан бөгөөд ИТХурлын тэргүүлэгчдийн хурлаар батлуулан Ашигт малтмалын газарт кадастрын мэдээллийн санд оруулахаар хүргүүлсэн.

 

 

ДӨРӨВ. НИЙГМИЙН ДААТГАЛ, НИЙГМИЙН ХАЛАМЖ

 

 

4.1. Нийгмийн даатгалын талаар: НД-ын тасаг нь НДХэлтсээс 292985,8 мян төгрөгийн санхүүжилт авч 560 тэтгэвэр авагчдад 425207,1 мян төгрөгийн тэтгэвэр, 8 хүнд 546,7 мян төгрөгийн ХЧТА-ны тэтгэмж, 11 хүнд 4518,6 мян төгрөгийн жирэмсэн амаржсаны тэтгэмж, 6 хүнд 1800,0 мян төгрөгийн оршуулгын тэтгэмж, 4 хүнд 4318,8 мян төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг тус тус олгож, НДХэлтэст 64579,2 мян төгрөгийн орлогыг төвлөрүүлэв.

            НД-ын сайн дурын /даатгуулагч/ даатгалд 2012 онд 30 иргэдийн 1582,2 мян төгрөгийн орлого төвлөрүүлж байсан бол 2013 онд 85 иргэдийн 3736,8 мян төгрөгийг төвлөрүүлж 35 иргэд болон 2154,6 мян төгрөгөөр нэмэгдүүллээ.

            ЭМД-ын санд 2012 онд 112 иргэдийг ХХСангаас 1109,0 мян төгрөгийг тооцон оруулж байсан бол 2013 онд 140 иргэдийн 1852,5 мян төгрөгийг төвлөрүүлж 28 иргэд болон 743,5 мян төгрөгөөр нэмэгдүүллээ.

            НДаатгал нь 786 иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах иргэдээс 342 иргэд нөхөн тооцуулж 43,5%-тай явагдаж байна.

 

4.2. Нийгмийн халамжийн талаар: Нийгмийн халамжийн тэтгэмжинд  9 иргэнийг хамруулж, нийт 127 иргэнд 37,599,906 мян төгрөгийн тэтгэмжийг олгосон. Нөхцөлт мөнгөн тэтгэмжийг байнгын асаргаа, түлээ нүүрсний хөнгөлөлт, улиралд олгох мөнгөн тэтгэмж зэрэг тэтгэмжид 12 иргэнийг хамруулж нийт 94 иргэнд 7,732,600 мян төгрөгийн тэтгэмжинд хамруулаад байна.

Жирэмсэн амаржсан эхийн тэтгэмжинд нийт 105 иргэнд 16,072,664 мян төгрөг, Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой 180 эхэд, хоёрдугаар зэргийн одонтой 230 эхэд нийт 58,720,000 мян төгрөг, Алдар цолтой ахмад настанд олгох мөнгөн тэтгэмжийг 2 иргэнд 300,000 мян төгрөгийн тэтгэмжийг тус тус олгоод байна.

Хүнс тэжээлийн нэмэгдэл: Хүнс тэжээлийн газраас ирсэн 113 иргэний нэрсийг Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар оруулан баталгаажуулалт хийж Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст хүргүүлсэн.

Сумын Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг хүнс тэжээлд хамрагдсан өрхөд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх дэлгүүрийг сонгон шалгаруулсан. Тус сонгон шалгаруулалтанд 2 дэлгүүр оролцож сумын хэмжээнд нийт 113 өрх хамрагдсан тул 1 дэлгүүрт хэт ачаалал өгч иргэдэд хүндрэл учируулахгүй гэсэн утгаар 2 дэлгүүрийг шалгаруулсан.

Сургалт сурталчилгаа: Сумын иргэдэд халамжийн дэмжлэг авахад шаардагдах материалын поршур хийж иргэдэд хүргэж байна. Мөн сумын Гэгээрэл төвд зохион байгуулагдаж байгаа сургалт болон багуудын хурал, бусад олон нийтийн цуглааны үеэр нийгмийн халамжийн шинэчлэгдсэн хууль тогтоомжийг таниулан суртчилах ажлуудыг хийж байна.

            Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлыг 3 удаа хуралдуулж хөдөлмөрийн чадвараа алдсан эмнэлгийн магадлах комиссын шийдвэртэй 6 иргэнд тэтгэмжийг нь тогтоосон. Мөн гал түймэрт өртсөн хоёр өрх, өрх толгойлсон нэг эх, хөдөлмөрийн чадвараа алдсан нэг иргэний претозийн хөнгөлөлт, байнгын асаргаа шаардлагатай дөрвөн иргэн зэрэгт тус тус Амьжиргааг дэмжих хурлаар оруулж хуулийн дагуу тэтгэмжийг олгосон.

 

ТАВ. ТАТВАР, ИРГЭНИЙ БҮРТГЭЛ

 

5.1.Татварын алба: Тайлант оны эхний улирлын байдлаар улсын төсөвт 4856,9 мян төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажилласнаас гүйцэтгэлээр 3251,6 мян төг буюу 66,9%, аймгийн төсөвт 38150,0 мян.төг төвлөрүүлэхээс 54663,5 мян төг төвлөрүүлж 143,3%, сумын төсөвт 9988,0 мян төг төвлөрүүлэхээс 17324,7 мян төг төвлөрүүлж биелэлт 173,4%-ийн тус тус биелэлттэй байна.

Татварын орлогыг 14 нэр төрлөөр төлөвлөж ажилласнаас 12 нэр төрөл биелж нэр төрлийн биелэлт 85,7%- тай байна. НӨАТ, газрын төлбөрийн орлогууд 22,4-45,5%-ийн биелэлттэй байна.

Тайлангаар гарсан урьд оны өр 4303,4 мян төгрөгийн 3952,4 мян төг буюу 91,8% нь барагдаад байна.

5.2. Иргэний бүртгэл: Улсын бүртгэгч нь 2013 оны 03 дугаар сарын 07-ноос 03 дугаар сарын 29-ны хооронд ажиллахдаа гэрлэлт 3, төрөлт 30, нас баралт 6, шилжин явсан 10, шилжиж ирсэн 12, биеийн давхцахгүй өгөгдөл 8, 1996-2012 оны хүүхдүүдийн зөрчил буюу нөхөн төрөлтийг бичиж аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох бичиг баримтыг хүргүүлэн ажиллаа.

 

 

ЗУРГАА. ТЕХНИК ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГАА

 

 

Сумын хэмжээнд зохион байгуулагдаж хийгдсэн ажлуудыг нэгтгэн боловсруулж сар бүр мэдээллийн сонин, мөн бусад албадын мэдээллийн хуудсыг гарган олшруулж тараадаг бөгөөд нийт 1-3 сарын сонин 200 ширхэг, мэдээллийн хуудсуудыг 300 гаруй ширхэгийг багийн хурал болон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр иргэдэд хүргэн ажиллаа. Түүнчлэн суманд зохион байгуулагдсан багуудын хурал, Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, Тэнгэрлэг аавууд зэрэг арга хэмжээний үеэр давхардсан тоогоор 2600 гаруй иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэлээ.

Тамгын газрын албан хаагчдын өрөө тасалгааны мэдээллийн самбаруудыг шинэчлэн баяжуулж, мэдээ мэдээллийг шуурхай хүргэхэд анхааран ажиллаж байгаа ба 7 ажилтаны компьютерийг форматлаж засварлан хэрэглээний программ болон вирусны программ суулгаж өгсөн. Дотоод сүлжээний кабелиудыг цэгцэлж засварласан. Мөн багийн Засаг дарга нарын өрөөнд сүлжээний свич тавьж багийн Засаг сүлжээнд холбож өгсөн.

Цаг агаарын мэдээ болон бусад цаг үеийн мэдээллүүд зарыг өдөр тутам хүргэн ажиллаж байна.

Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийнхөнтэй уулзах уулзалтын урилга, зочдод өгөх дурсамж, мөн бусад тэмдэглэлт баяр ёслолын урилга, өргөмжлөл, дурсамж, МЭҮТ-ийн урилга зэргийг хийлээ.

Архи тамхины тухай хууль гарсантай холбогдуулан архи тамхи хэрэглэхийг хориглосон материал олшруулан хэвлэж тараав.

Онцгой байдлын хэлтсийн ажилтны ажиллах хугацааны зураг авалт, тайлан бичих, обьектуудын танилцуулга зэргийг мөн Тамгын газрын обьектуудын аврах гарц, замын схемийг хийсэн.

Сэтгэгдэл   

 
0 #1 geegii 2013-12-02 13:18
:lol:
Quote
 

Сэтгэгдэл нэмэх

Security code
Refresh

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...