Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

6 сарын 1 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хоригложээ.

Сүүлийн өдрүүдэд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны  болон Аймаг сумдын удирдлагуудын зөвшөөрөлгүйгээр хөдөө орон нутагт дур зоргоороо хурдан морины уралдааныг тогтсон дүрэм журамгүйгээр зохион байгуулж, энэ уралдаанд хурдан морины хүүхэд унаж бэртэх, эндэх харамсалтай явдал гарч байна.

Иймд Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, зөвшөөрөлгүй хууль бус уралдааныг зогсоох зорилгоор 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 6 дугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг гаргалаа.

Холбооны хориглосон шийдвэрийг зөрчиж хурдан морины уралдаан зохион байгуулсан  байгууллага, аж ахуйн нэгж, иргэд түүнд оролцсон уяачдад хатуу хариуцлага хүлээлгэх болно гэдгийг анхааруулж байна.

Мөн энхүү хугацаанд хууль бус, зөвшөөрөлгүй аливаа  уралдаанд оролцохгүй байхыг монголын нийт уяачид, хурдан морь унаач хүүхдүүддээ уриалга гаргасан байна. Нийт уяачид маань хаана уралдаан хориглосон үед уралдаан оролцохгүй байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл нэмэх

Security code
Refresh

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...