Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

Статистик

409492
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Өнгөрсөн долоо хоногт
Энэ сард
Өмнөх сард
Нийт
88
363
1355
406336
8917
11643
409492

Your IP: 54.163.53.153
Server Time: 2018-02-23 00:54:51

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ОРОН НУТАГТ ХИЙГДЭХ ТӨСЛИЙГ ГАЗАР ДЭЭР НЬ ҮЗЭЖ ЭРЭМБЛЭХ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙНБҮРЭЛДЭХҮҮН ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТЭМДЭГЛЭЛ

Уулзалтыг 2013 оны 03-р сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутанд сумын соёлын төвийн урлагийн танхимд зохион байгуулав.

 

Оролцсон нь :

Д.Сүрэнжав /Ажлын хэсгийн ахлагч, ЭЗХЯ-ны мэргэжилтэн/

Б.Мөнхжаргал /ҮХААЯамны ХҮБХЗГ-ын орлогч дарга/

А.Ганбат /ХЯЖДҮХ Сангийн дэд захирал /

С.Учрал/Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн төв биржийн төлөвлөлт хөгжил, сургалтын албаны ахлах мэргэжилтэн/

И.Энхжин /ЭЗХЯ-ны мэргэжилтэн/

А.Мягмарсүрэн /Хөдөлмөрийн хэлтсийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн/

Н.Оюунчимэг/Хөдөлмөрийн хэлтсийн ЖДҮ-ийн бодлогын хэрэгжилт, сургалт хариуцсан мэргэжилтэн/

Р.Оюунжаргал/Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын мэргэжилтэн/

Г.Баярсайхан /ХХААЖДҮГазрын мал эмнэлгийн албаны дарга/

Б.Мөнхбаясгалан /Сумын ИТХ-ын дарга/

Ж.Дорж /Сумын Засаг дарга/

М.Баттулга /Сумын орлогч дарга/ нар болон сумын267 иргэд оролцов.

Хурлыг ажлын хэсгийн ахлагчД.Сүрэнжав даргалж, хурлын тэмдэглэлийг ажлын хэсгийн гишүүн С.Учрал, ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Энхтунгалаг нар бичихээр томилогдов. Хурлын явцыг бүрэн эхээр нь дуу хураагуурт хураан, санал тоолж эрэмбэлэх ажлыгажлын хэсгийн гишүүн А.Ганбат, Р.Оюунжаргал, Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Н.Оюунчимэг, А.Мягмарсүрэн нар хийж, гүйцэтгэхээр сонгогдов.

Ж.Дорж хурлыг нээн үг хэлж, хуралд оролцож байгаа ажлын хэсгийнхэн болон аймгийн ажилтан, мэргэжилтнүүдийг иргэдэд танилцуулж, 2014-2016 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт хийгдэх ажлын 33 төслийн жагсаалтыг хэлэлцүүлэн эрэмблэхээр холбогдох яамдын ажлын хэсэг суманд ирж ажиллаж байгааг хэлж иргэдийг идэвхтэй оролцохыг хүсэв. /14:50 цаг/

Засаг дарга, Иргэдийн хурлын дарга, ажлынх хэсгийнхэн ярилцан уг суманд эрэмбэлүүлэхээр тусгагдсан 33 төслийн саналын 9 нь агуулга, мөн чанарын хувьд давхацсан хэмээн үзэж хассанаар 30 санал, 5 санал нь Ульхан боомтод хамааралтай тул боомт дээр очиж шийдвэрлэхээр болж 25 саналыг иргэдэд танилцуулж эрэмблүүлэхэд

 

  1. 1.Иргэдэд үйлчлэх тамгын газрын байр барих - 239
  2. 2.Жишэг сумын төв байгуулах – 237
  3. 3.Сумын төвийг төвлөрсөн шугам сүлжээнд холбох, нэгдсэн уурын зуур барих – 225
  4. 4.Чойбалсан хот –Баян-Уул, Ульхан боомт чиглэлийн 193 км хатуу хучилттай зам барих – 216
  5. 5.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө – 212
  6. 6.Сумын ЦДАШ-г сэргээн засварлах, өргөтгөх арга хэмжээ авах – 210
  7. 7.Цэцэрлэгийн барилга 150 ор - 208
  8. 8.Толгой трансформатор байгуулах - 207
  9. 9.Сум дундын эмнэлэгийн их болон урсгал засвар – 195
  10. 10.Мод үржүүлэх, цэцэржиглэлтийн төв байгуулах – 193
  11. 11.Моргийн барилга - 181
  12. 12.Хүнсний ногоо, жимс даршлах, савлах, жимсний чанамал, тетрапак савлагаатай шүүс бэлтгэх, боловсруулах үйлдвэрийг суманд байгуулах – 167
  13. 13.Сумын төвд гэрэлтүүлэг бүхий авто болон явган зам барих – 158
  14. 14.Орон нутгийг судлах музей, номын сангийн цогцолбор байгуулах - 150
  15. 15.Шинээр уст цэг тогтоох, инженер геологийн ажил хийх - 124
  16. 16.Ахуй үйлчилгээний төв байгуулах – 113
  17. 17.Сум дундын ойн ангийн сургалт, мэдээлэл сурталчилгааны байр барих – 104
  18. 18.Дорноддахьгаалийнгазрынхяналтшалгалтынцогцолборшинээрбарьжбайгуулах /Дорнод, Баян-Уулсум, Ульханмайханбоомт/ - 103
  19. 19.Жи-мобайл сүлжээ тавинабарих /Дорнод, Баян-Уулсум, Ульханмайханбоомт/ - 101
  20. 20.Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн мониторинг хийх, бэлчээрийн даац, орчин зүйн ажиглалт, усны шинжилгээ хийх зориулалтаар 250 цаг уурын өртөө , усны харуулыг мотоциклээр хангах – 99
  21. 21.Газрын доорхи усны хяналт-шинжилгээний цооног автомат багаж, тоног төхөөрөмж суурилуулах – 91
  22. 22.Газрын доорхи усны хяналт-шинжилгээний цооног өрөмдөж тоноглох барилга барих – 89
  23. 23.Усны харуулуудын ажлын байр барих – 85
  24. 24.Сумын дотоод шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэн засварлах ажлыг жил бүр хэрэгжүүлэх – 81
  25. 25.Хот, суурин газрын хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлж, сумын төвүүдийн ус хангамжийн эх үүсвэрийн эрэл, хайгуулын ажлыг хийж, усны нөөцийг тодорхойлох – 76 саналаар эрэмблэгдэв.

 

 

Иргэдээсирсэн саналуудыг эрэмбэлэхэд:

 

  1. 1.“Өүлэн эх” цогцолбор – 209
  2. 2.Сумын хүн эмнэлэгийн өргөтгөл – 201
  3. 3.200 ортой сурагчдын дотуур байр – 192
  4. 4.Биеийн тамирын цогцолбор - 191
  5. 5.Жишиг хороолол – 183
  6. 6.Соёлын төвийн цогцолбор (номын сан, музей) – 182
  7. 7.Ульхан боомтыг төвлөрсөн эрчим хүчний системд холбох – 175
  8. 8.Бүсийн хүүхэд залуучуудын хөгжлийн төв – 172
  9. 9.Нийтийн халуун усны газар - 171
  10. 10.Ус цаг уур, эрдэм шинжилгээний “Онон” станцын барилга– 163
  11. 11.Ульхан боомтод хил дагуу инженерийн торон саад татах (5,5км) - 159
  12. 12.Цагдаагийн кабон – 147
  13. 13.Эрээн багийн өрхийн эмнэлэгийн барилга – 139
  14. 14.“Эрээн” багийн соёлын төв – 100 саналаар тус тус эрэмблэгдэв.


Сэтгэгдэл нэмэх

Security code
Refresh

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...