Зар мэдээ

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. +++ Тус "Нээлттэй утас" нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм.

Санал асуулга

helper DB function reports no errors

Энд санал асуулга оруулна.


Total votes:

Багуудын танилцуулга

 БАЯН-УУЛ СУМЫН 1 ДҮГЭЭР БАГ /ЗАЯАТ/

      Заяат баг нь ой мод, тал хээр хосолсон 116  мянган га газар нутагтай, хойт талаараа ОХУ, зүүн талаараа Баян-дун сумын 1-р багтай, баруун талаараа 5, 6-р багтай, урд талаараа 2-р  багтай тус тус хил залгаа оршдог. Нарс, хар мод, хус, улиас болон ойн дагалдах баялаг жимс жимсгэнэ,  ан амьтан  элбэгтэй, ой хөвч  нутгийн ихэнх хувийг эзэлдэг. Туг өндөр, Нарсан булаг, Хустайн 3-н даваа, Самдаах нарс зэрэг түүхийн дурсгалт  газрууд олон байдаг.
     Нийт 145 өрхийн 498 хүн амтай, өрх толгойлсон эмэгтэй 22, тахир дутуу 15, 8 ба түүнээс дээш ам бүлтэй өрх 2, хөдөлмөрийн насны 279, хагас өнчин 4, ганц бие өрх 6, өндөр настан 34, 0-16 насны хүүхэд 190 байдаг. Манай багт халх, буриад, баяд, хамниган, сонгоол, дархад зэрэг олон ястангууд амьдарч байна. 12633 толгой малтай, үүнээс тэмээ-51, адуу-1385, үхэр-2154, хонь-4646, ямаа-4397 тоологдсон байна. Малтай өрх 105, хүн ам нь 350. Хувийн техниктэй  өрх 52, үүнээс  14 өрх  автомашин, 34 өрх мотоциколь, 4 өрх трактор, 37 өрх нарны сэргээгдэх эрчим хүч, 28 өрх салхины сэргээгдэх эрчим хүчт, 7 өрх мотор, 70 өрх телевизор, 50 өрх малын хашаа, 52 өрх худагтай байна.
      Хархираа малчдын бүлэг, Мичид сүрэг мал эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Ажил хөдөлмөрөөрөө шалгарсан Монгол Улсын аварга малчин Б.Санжмятав, С.Болдхүрэл, улсын аварга хадланч Д.Очир, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Ж.Лопил, аймгийн "тэргүүний малчин залуу" алтан медальт залуу малчин Д.Дашдорж, И.Оюунбат, Б.Хонгорзул, сумын заан Б.Ширнэндорж, Б.Баяраа, алдарт уяач Б.Лувсандаш, Т.Балжням, Л.Чулуунбаатар нарын алдартнуудаараа бид бахархдаг.

 БАЯН-УУЛ СУМЫН 2 ДУГААР БАГ /ХАРХИРАА/

        Тус сумын 2-р баг нь 158400 мянган га нутаг дэвсгэртэй, сумаасаа урагшаа 37 км–т алслагдан, урд талаараа Цагаан–овоо сумын 2, 4-р багуудтай, баруун талаараа өөрийн сумын 3-р багтай, зүүн талаараа Баян-дун сумтай тус тус хил залгаа оршдог, ой хөвч, тал хээр, говь хангай хосолсон, ариун тунгалаг гол горхи, рашаан булаг, нуур  цөөрөм, төрөл бүрийн жигүүртэн шувуу, ан амьтадаар баялаг байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутаг юм. Нийт 228 өрхийн 836 хүн амтай, үүнээс эрэгтэй 423, эмэгтэй 413, 0-16 насны хүүхэд 304, 17-35 насны залуучууд 317, 36-59 насны иргэд 175, 60-аас дээш насны өндөр настан 40 байна. Тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд 37, өрх  толгойлсон эмэгтэй 26, хагас өнчин хүүхэд 22, бүтэн өнчин хүүхэд 5, их дээд сургууль, коллеж, текних мэргэжлийн сургуульд суралцаж буй 50 оюутан байдаг. Хувийн автомашинтай өрх 47, трактортой өрх 10, мотоцикльтой өрх 45, нар салхины сэргээгдэх эрчим хүчтэй өрх 86.
       Баг нь 39649 толгой малтай, үүнээс тэмээ 267, адуу 3749, үхэр 2746, хонь 18772, ямаа 14115, 500-с дээш толгой малтай өрх 22, мянгаас дээш малтай өрх 6 байдаг. МУ-ын алдарт уяач З.Гомбосүрэн, аймгийн аварга малчин Б.Мөнх-Эрдэнэ, Б.Ганболд, Б.Ишдамба, Б.Төмөрбаатар, Д.Батзориг, Т.Балжням, Д.Балжням, аймгийн аварга саальчин Б.Балжмаа, мянгат малчин Л.Данзан, Б.Батболд, Д.Уртнасан, Д.Нямдорж, Г.Цэрэн, Б.Цогбадрах, сумын сайн хадланч Д.Ганпүрэв, тэргүүний залуу малчин Б.Балжин нарын олон алдартанууд ажиллаж амьдарч байна.

 БАЯН-УУЛ СУМЫН 3 ДУГААР БАГ /УРТЫН АДАГ/

       Тус сумын 3 дугаар баг нь 147946 мянган га нутаг дэвсгэртэй, зүүн өмнөд талаараа  Шалзын гол, Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн хилийн зааг, баруун талаараа Хэнтий аймгийн Норовлин сумын 3-р баг, хойд талаараа Өвөр Эрээн 6 дугаар багтай хил залгаа оршдог. Нийт 145 өрхийн 514 хүн амтай, үүнээс эрэгтэй 259, эмэгтэй 255, 0-17 насны хүүхэд 191, 18-35 насны залуучууд 168, 36-59 насны иргэд 99, 60-дээш насны өндөр настан 39 байна. Хувийн текник машинтай  өрх    58 , үүнээс автомашин  14, трактор 2, мотоцикль 42, нар салхины сэргээгдэх эрчим хүч 45 байна. Баг нь 10788 толгой малтай, үүнээс  Тэмээ-32, Адуу-1157, Үхэр-1929, Хонь-4064, Ямаа-3606 байна.
     Өвөг дээдсээс тахиж ирсэн Баян-Уул, Дунхаан уул, сумын тусгай хамгаалалтанд орсон ашигт малтмалтай Дэлбэрхэй уул, Түмэн хоньт уул, Баян-уул байдаг . Эртний түүхийн дурсгалт Эзэн Чингэсийн хэрмэн зам, Бардан уул, Эрдэнэ гүний туурь, Эрдэнэ гүний суварга зэрэг газрууд байдаг ба ходоод элэгэнд сайн Ажнай рашаан байдаг. Ажил хөдөлмөрөөрөө улс аймагтаа шалгарсан улсын аварга малчин Б.Ханд, аймгийн аварга хадланч Ж.Михлай, аварга саальчин Г.Цэрэндулам, О.Цэрэндолгор, аймгийн сайн малчин Б.Мөнхжаргал, сумын аварга малчин Д.Жигжид, аймгийн аварга хадланч Ж.Михлай, аварга саальчин Д.Сарантуяа, Г.Ногоондарь, аварга камбайнч П.Бадамбаяр, залуу малчин Б.Батхуяг, Г.Бөхчулуун, сумын соёлч өрх, хошой аварга хадланч М.Өлзийтөмөр, Боловсролын тэрүүний ажилтан, гавъяат багш Б.Жаргал зэрэг олон сайчууд  ажиллаж амьдарч байна.

БАЯН-УУЛ СУМЫН 4 ДҮГЭЭР БАГ /ЖАВАРТ ХОШУУ/

       Тус баг нь 8000 га газар нутагтай, сумын төвийн баг бөгөөд 343 өрхийн 1136 хүн амтай, үүнээс эрэгтэй 560, эмэгтэй 576, 0-17 насны хүүхэд 422, 18-35 насны залуучууд 352, 36-59 насны иргэд 302, 60 дээш өндөр настан 60 байна. Тахир дутуугийн групптэй 35, хагас бүтэн өнчин хүүхэд 43, оюутан суралцагч 73, өдрийн ангид суралцагч 63, хөдөлмөр эрхэлж байгаа 336, ажилгүй 220 иргэн байна. Багийн нутаг дэвсгэрт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хоршоо, компани олон байдаг. Үүнд: Засаг даргын Тамгын газар, ХЦ–ийн анги, Цагдаагийн тасаг, Соёл спортын төв, Онон станц, Монгол Шуудан банк, ХААН банк, Шуудан тасаг, Санчинбалбарлан хийд, шатахуун түгээх станцууд, Гэрэлт хотхон ХХК, Шимт баянбулаг ХХК, Дэгэн жигэн ХХК, Улзын хишиг ББН зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.
       Баг нь 4495 толгой малтай, үүнээс тэмээ-2, адуу-371, үхэр-976, хонь-1004, ямаа-2142 тоологдсон. Манай багаас ажил хөдөлмөрөөрөө улс, аймаг, сумандаа амжилт гаргасан Улсын аварга тариаланч М.Цэрэнханд, Улсын аварга тариаланч, комбайнч Ж.Өөлөө, Д.Дарьсүрэн, С.Цэдэндамба, Хэл бичгийн ухааны доктор Т.Галсан, Хүндэт доктор Д.Базарсад, МУ-ын тэргүүний уран сайханч Ж.Пүрэвжав, Соёлын тэргүүний ажилтан Ч.Чимэдмаа, МУ–ын тэргүүлэх багш Д.Оюунчимэг, Спортын мастер З.Баянбаатар, С.Лхамсүрэн, Гар бөмбөгийн 1-р зэрэгтэй тамирчин Л.Лхамсүрэн, Боксын 1-р зэрэгтэй  тамирчин Б.Мөнхөө, ХАА-н хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан Д.Дашжамц, Хөдөлмөрийн хүндэт медальтан С.Өлзийхутаг, Биеийн тамирын тэргүүний ажмлтан Ц.Тунгалаг, Аймгийн аварга тариаланч, камбайнч Д.Намхайнямбуу, Б.Тамжид, С.Лувсандорж, Аймгийн аварга саальчин Г.Лхамжав, Аймгийн аварга ногоочин Б.Эрдэнэтогос, Г.Доржсүрэн, сумын соёл өрх Ш.Ганболд, сумын аварга тээвэрчин Д.Базарсад зэрэг олон сайчууд  ажиллаж амьдарч байна.

БАЯН-УУЛ СУМЫН 5 ДУГААР БАГ /БЭРХ/

     Тус баг нь 284 өрхийн 928 хүн амтай, үүнээс эрэгтэй-465, эмэгтэй-463, 0-17 насны хүүхэд 307, 18-35 насны залуучууд 321, 36-59 насны иргэд  249, 60-аас дээш насны өндөр настан 51 байдаг. Нийт 4950 толгой малтай, үүнээс тэмээ-2, адуу-357, үхэр-1120, хонь-1942, ямаа-1530 тоологдсон байна. Баг нь засаг захиргааны анхан  нэгжийн хувьд Нарст, Улз, Жаварт гэсэн 3 хэсэгт хуваагддаг. Хувийн техниктэй өрх-66, үүнээс автомашин-36, мотоцикль-24, трактор–6 тус тус байдаг. Багийн нутаг дэвсгэрт ЕБСургууль, Сум дундын нэгдсэн хүн эмнэлэг, Цэцэрлэг, Сум дундын ойн аж ахуй зэрэг төсөвт байгууллагууд, Гуна гурван өндөр ХХК, Цэцэгхэн хотхон ХХК, Улзын буян ХХК, Нутгийн хүү ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгж үйл ажиллагаа  явуулж байна.
         МУ-ын  Ардын боловсролын тэргүүний ажилтан Д.Энхбарс, Д.Бямбасүрэн, Ж.Ичинхорлоо, МУ-ын тэргүүлэх багш Т.Дашням, Р.Цэндсүрэн, В.Өлзийхутаг, Г.Сэмжидмаа, ХАА–н тэргүүний ажилтан Р.Мөнхбаяр, сумын аварга ногоочин Л.Бат-Эрдэнэ, Сурын спортын  дэд мастер Б.Дэжидмаа, 1-р зэргийн тамирчин Ч.Базарваань, мянгат малчин Б.Энхжаргал, сумын алдарт уяач Х.Баттөгс зэрэг олон алдартан сайчуудаараа бид бахархдаг.
                                           БАЯН-УУЛ СУМЫН 6 ДУГААР БАГ /ӨВӨР ЭРЭЭН/

    Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн баг нь 1992 онд Монгол Улсын Нутаг Дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн дагуу Эрээн хорооны үндсэн суурин дээр байгуулагдсан. Аймгийн  төвөөс 225 км, сумын төвөөс 25 км –т оршдог, хүн олноор төвлөрсөн алслагдмал суурин баг юм.  Баг нь 164 өрхийн 664 хүн амтай, өрх толгойлсон эмэгтэй 19 иргэн, 4-өөс дээш хүүхэдтэй 9 өрх, 16 хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлгүй 17 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 18  иргэн, өндөр настан 41 иргэн  амьдардаг  ба  3764 толгой малтай  болно. Хүн амын дийлэнх хувь нь буриад бөгөөд халх, дарьгана, баяд, дархад, казак зэрэг олон үндэстэн ястан байдаг. Нийт өрхийн 40 гаруй хувь нь багийн төвөөс 50–иад км-ын зайтай Онон голын бэлчир, Дархинтын цагаан нуур, Үйсэнгийн адаг, Хилийн Ульхан застав, хуучнаар Онон сангийн аж ахуйн ногооны ферм зэрэг газруудад нутагладаг. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээ нь 126266 га бөгөөд Онон Улзын бэлчир, байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг.
        Эрээний тэрэгний үйлдвэрийн материаллаг бааз суурин дээр байгууллагдсан “Нарс мод“ ХХК, ”Өвөр Эрээн“ ХХК, ойг гэрээгээр эзэмшиж буй “Бавьж барс“ ХХК, Ульхан хилийн застав, гаалийн болон аймгийн мэргэжлийн хяналтын албаны салбарын ажилчид, Холбоо, Хүүхдийн цэцэрлэг зэрэг байгууллагууд ажиллаж байна. 2009 оны 2-р сард төвийн эрчим хүчинд холбогдож, аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн 60 хувь нь байнгын эрчим хүчээр хангагдаад байна. Ульхан застав, хил,  гаалийн алба, Ульханы өрхүүд ОХУ-ын эрчим хүчинд  холбогдсон. Нийтийн эзэмшилийн энгийн 2 худаг, гүний 3 худаг ажилладаг. Багийн төвд Нарс мод компанийн 1 дэлгүүр, 1 ТҮЦ ажиллаж хүн амын хүнсний болон ахуйн зарим бараагаар ханган ажиллаж байна.  Нийт өрхийн 80 гаруй нь хувь нь хүнсний ногоо тариалж өөрийнхөө хэрэгцээг хангадаг. Тус баг нь Онон Балжийн тусгай хамгаалалттай газар болон орчны бүсэд хамрагддагаараа онцлогтой бөгөөд байгаль орчноо хамгаалах, нөхөн үржүүлэх үйл ажиллагаа эрхэлж, байгалийн нөөцөд түшиглэн амьдрал ахуйгаа дээшлүүлэх бололцоотой  юм.
     Эрээний тэрэгний үйлдвэрийг үүсгэн байгуулсан партизан Содномдаржаагийн  хөшөө, домогт Өүлэн эхийн нутаг зэрэг түүхийн дурсгалт газруудтай. Хөдөлмөрийн баатар Р.Батаа, Параолимпийн байт сурын  аварга, Хөдөлмөрийн баатар, МУ-ын гавъяат тамирчин Д.Баатаржав, сурын  спортын улсын гарамгай мэргэн А.Цэвээн, сурын дархан мэргэн Х.Даваажаргал зэрэг сурын спортын мастерууд олноор төрөн гарсан алдартнуудын өлгий нутаг юм.  

                                                            

 

Сэтгэгдэл   

 
0 #9 meyee 2014-05-05 13:42
:-| :-* :sad: :eek: :P
Quote
 
 
0 #8 meyee 2014-05-05 13:42
manai sumiin 90 jil bolloo. YUu bodotsgooj bn bayan-uulchuuda a
Quote
 
 
+1 #7 Шаваасан хотон 2014-01-10 05:24
Шаваасан хотоны маань албан ёсны нэр нь "Жаварт Хошуу" баг юм байна ш дээ.
Quote
 
 
0 #6 byambadorj 2013-11-06 04:03
bayn-uul sumin bagiin zasag darga nartaa ajliin amjilt hvsie
Quote
 
 
0 #5 no name 2013-09-24 16:57
:D :lol: :-) 8) :zzz :P :roll: sak 3bag
Quote
 
 
0 #4 ochiro 10 w 2012-12-08 10:31
sn bnu bi sumaa sanj bn bushuuhan amraasai gej bodog bolood bnaa suminhaan
Quote
 
 
+1 #3 ganbold 2012-11-28 07:01
Болж байна.Нутгаа танилцуулах мэдээ гаргасан баярлалаа Өөр сонин содон суманд болж байгаа зүйлийг мэдээлж байгаарай.
Quote
 
 
+1 #2 tuulai 2012-11-28 03:08
:roll:
Quote
 
 
+1 #1 отгоо 2012-09-25 03:24
:lol:
Quote
 

Сэтгэгдэл нэмэх

Security code
Refresh

Хуулийн булан

bottom-1

Та хуулийн булангаас сүүлийн хууль тогтоомжуудтай танилцаж татаж авна уу

Хууль 10,2 татаж авах

дэлгэрэнгүй

 

Төрийн албан хэрэг хөтлөх журамыг татаж авна уу  татаж авах

Админтай холбогдох

Бусад албан газрууд

Холбоо барих

dornod

БАЯН-УУЛ СУМЫН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүй...